antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 8 comments

Эрдэнэт-Овоотын төмөр замыг хятадууд санхүүжүүлбэл, 1850 ажлын байрных нь хэд нь Монголчуудад оногдох вэ?

нийтлэсэн Admin

mcb9-6ii

Сүүлийн хэдэн жилийн туршид яригдаж байгаа Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих ажил энэ засгийн үед ахих бололтой байна. Уг төмөр замын ард Хятадууд байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч ирсэн. Тэгвэл  хятадууд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь нэгэнтээ тодорхой боллоо. Учир нь өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай   “Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Дейвид Паулл уулзах үеэрээ энэ талаар хэлжээ. “Нортерн Рэйлвейс” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр зам барих төсөлд оролцож буй компани юм. Төсөл хэрэгжсэнээр Монголын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ТУЗ-ын дарга хэлжээ. Мөн тэрбээр төслийг БНХАУ-ын Хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн Хөгжлийн банк зэрэг байгууллага дэмжиж, санхүүжүүлэх боломжтой гэдгийг хэлсэн байна. Хойд бүсийн төмөр зам барьж байгуулах ажлын инженерийн судалгаа хийгдэж байгаа, 2017 оны зургадугаар сард барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна. “Аспайр майнинг” компанийн зүгээс мэдэгдэхдээ

“Энэ төмөр зам тавигдсанаар зөвхөн төмөр зам дээр 650, Овоотын уурхай дээр 1200, нийт 1850 ажлын байр шинээр бий болно. Орон нутгаас ажиллах хүч түлхүү авахыг эрмэлзэнэ гэсэн байгаа. Урьдчилсан байдлаар 7 тэрбум ам.долларын татвар улсын төсөвт төвлөрүүлэх ТЭЗҮ хийгдсэн. Үүнээс гадна Монголын олон зуун аж ахуйн нэгж ханган нийлүүлэгчээр ажиллаж, тэр бүрийн ард хэдэн мянган хүн тэжээгдэнэ.” гээд байгаа.

Эдгээр тоон мэдээллүүдийг харахад аятайхан байгаа ч, хятадын хөрөнгө оруулалттай төслүүд дээр ажиллах хүчээ голцуу хятадаас авчраад байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл. Тэгэхээр шинээр бий болох 1850 ажлын байрны хэдэн хувьд нь Монголчууд ажиллах боломжтойг “Аспайр майнинг” компани тооцсон болов уу гэдэг нь сонин байна.

Тус компаний зүгээс мэдэгдэхдээ Монгол Улсын Засгийн газартай хийх концессийн гэрээнд заасан хугацаа, нөхцлөөр төмөр замыг хэзээ нэгэн цагт төрд хүлээлгэн өгнө. Энэ зам бол Хөвсгөл-Улаанбаатар хот хоорондын тээврийн зардлыг 70 хүртэл хувиар бууруулах том төсөл. Төр эгүүлэн авсныхаа дараа зориулалтын дагуу ашиглаж, төслийн өмнө ба ашиглах үе, хүлээлгэн өгсний дараа ч Хоймор нутгийн хөгжилд тус дэмээ өгсөөр байх болно гэдэг. Чухам тэр хэзээ нэгэн цагт гэдэг нь хэзээ вэ гэдгийг бас “Аспайр майнинг”-аас асуухад гэмгүй байх.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Пиар (September 14, 2016 2:00:57 pm )

    Эрдэнэт -Могойн голын гэвэл хүн бүр ойлгоно шүү дээ.

  • Пиар (September 14, 2016 2:01:43 pm )

    Мөрөнг энэ замтай холбохгүй юм бол бариад яах юм бэ!

  • Зочин (September 14, 2016 3:19:18 pm )

    Хятадын төр засгийн эрх баригч нар гадаадын улс оронд хөрөнгө оруулалт оруулахдаа хятадуудаа заавал тухайн улс руу ажилчнаар явуулдаг. Тэгэхээр тухайн улсад оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөөр хятадууд цалинжаад тэр цалин мөнгөө хятад руугаа эргүүлээд явуулчихдаг юм. Хятадууд ийм л айхтар хүмүүс дээ.

  • Anonymous (September 14, 2016 3:48:03 pm )

    horongo huvaaj iddeg zurshil hamgiin tsovuun tsag

  • авдар (September 14, 2016 9:54:41 pm )

    мөрөнг холбох хэрэггүй.шороо нүүрс мэтээ л зөө пязду

  • тулга (September 14, 2016 10:16:49 pm )

    10.000 цэрэгт мэргэжил эзэмшүүлж төмөр замын цэрэг байгуулан хийх гэсэн АН-н хөтөлбөр сонгуулийн үр дүнгээр будаа болсон юм байна л даа хөөрхий..,Гадны мөнгө Монголд угаагаад л.., Тэр тусмаа урд хөршийнх шүү дээ.., Хятадын зээлийн мөнгө тэдний ажилчидаар дамжаад урагшаагаа л урсаж орно шүү дээ МАН-н нөхдүүд минь ээ…,, Төмөр замыг чинь өнгөрсөн зуунд хүрз жоотуугаар л хийсэн юмыг одоо техник хөгжсөн цагт тэгж гаднаас ажилчин авах хэрэг байна уу даа..,???

  • ЗОЧИН (September 15, 2016 7:15:04 am )

    гаднаас ажиллах хүч авахийг аль болох хязгаарлах хэрэгтэй залуусаа ажил хийлгаж сургах хэрэгтэй орж ирсэн мөнгө нь ч дотооддоо үлдэнэ шүү дээ айн

  • ИРГЭН (September 15, 2016 7:50:18 am )

    МАН НАМ ЧИНЬ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМТАЙ АХ ДҮҮ БИЗ ДЭЭ ТИЙМЭЭС ХЯТАДУУД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭ ТҮЛХҮҮ ОРУУЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.УГ НЬ ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭРЭЭ АЖЛАА ХИЙЛГЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ДАА.ХЭРВЭЭ ХУЖАА ИХЭЭР ОРООД ИРВЭЛ ЭРЛИЙЗ ХҮҮХДҮҮД ИХЭЭР ТӨРӨХ БАЙХ ШҮҮ.МАН-ЫНХААН ТА НАР ЮУ Л ХИЙХ ГЭЭД ЮМ БОЛГОН ДЭЭР ХЯТАДУУДЫГ ТҮРҮҮНД НЬ ТАВИАД ЯРИАД ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БЭ???НЭГ УЛСААС ИЙМ ИХ ХАРААТ БОЛЧИХВОЛ ЭРГЭЭД ТҮҮНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛЖ ЭХ ОРОН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДАХ БИЙ ДЭЭ.ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ АМАА Л БАРИХГҮЙ ЮМСАН ДАА.

antalya rent a car