antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 4 comments

Шүүгч, Ерөнхий шүүгчийн 46 орон тоонд нэр дэвшигчдээс шалгалт авна

нийтлэсэн Admin

9eff4d1edc77fefa010e96039aa047ebig

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-19-ны өдрүүдэд шалгалт авах юм байна.

Хяналтын шатны буюу Дээд шүүхийн 2 шүүгчийн орон тоонд 7 хүн нэрээ дэвшүүлсэн бол давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд 4, анхан шатны шүүхийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэх, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх, Шүүгчээр ажиллах зан төлвийг тодорхойлох ярилцлага, Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн 8 төрлийн шалгалт авах юм.

Харин Дээд шүүхэд нэр дэвшигчдийн тухайд эдгээр дээр Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт бичих шалгалтууд нэмэгдэж байгаа аж.

Дашрамд дурдахад Шүүхийн Мэргэшлийн хороо 9 гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийн олонхи нь хууль зүйн ухааны доктор цолтой, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр хүндтэй шүүгчид, их сургуулийн багш нар зэрэг  хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай хүмүүс байдаг ажээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (September 14, 2016 1:45:11 pm )

    Наадуул чинь худлаа гарууд. Цалингийн ЗГ-аас оруулж ирсэн хэмжээнд бууруулах хэрэгтэй.

  • хохирогч (September 14, 2016 1:46:38 pm )

    Урьд нь шалгалт өгөөд тэнцсэн боловч учир битүүлгээр хоцорсон хүмүүсээ яах гэж байна. Дахин дахин ийм юм хийж мөнгө саахаа боливол яасан юм бэ. Та нар шүүхийн сонгон шалгаруулалтыг шудрага явдаг гэж арай итгэдэг юм биш биз. Шалгалт өгөөд тэнцсэн бүүр дүүрэн тэнцсэн гэж хэлчихээд шийдэх гэж баахан удаж байгаад шийдэхээрээ улаан цагаандаа гарсан шийдвэр гаргадаг шүү дээ. Ерөнхий зөвлөлийн хэд хэвээрээ биз дээ.

  • zochin (September 15, 2016 9:26:11 am )

    shudarga ym alga bolood udaj bn.shuuhed daranguilal togtson.ene shalgaruulalt bol jujig

  • иргэн (September 15, 2016 11:11:22 am )

    шүүгч нарын цалинг бууруул лүндэрдоржийг шүүхийн ерөнхий зөвлөлөөс зайлуул тэтгэвэртээ гарсан шүүгч нарыг эвлэрүүлэн жуучлагч болгодог лүндэндоржийн бусармаг үйлдлийг зогсоо

antalya rent a car