antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 Comments are off

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх тээвэр 90 сая тоннд хүрвэл Оюутолгойтой тэнцэх орлого олно

нийтлэсэн Admin

38-jpg_1Монгол, Орос, БНХАУ-ыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх тухай гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтаар гурван улсын төрийн тэргүүнүүдийн Ташкент хотноо байгуулсан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэлэлцэж байна. Мөн төмөр замыг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий хувийн хэвшлийн байгууллагуудыг урьж, санал, санаачлагыг нь сонсож буй юм. Тухайлбал, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төсөлд ажиллаж буй “Нортерн Рейлвейс”, Замын-Үүд-Эрээний хилийн боомтод хийн түлш шилжүүлэн ачих байгууламж байгуулах, хий дамжуулах сонирхол бүхий ОХУ-ын “Сибур” зэрэг компани оролцож байна. Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохирсон баримт бичгийн төслүүдэд гурван улсын зам тээврийн салбарын сайд нар ирэх сарын 20-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурахаар төлөвлөсөн хэмээн Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяр мэдээлэв.

Тэрбээр, “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт Эрдэнэтээс ОХУ руу холбох, Монголын зүүн болон баруун хэсгээр шинэ төмөр зам бий болгох, зүүн хэсгээс цаашаа БНХАУ-ын нутгаар дамжиж ОХУ-ын алс, дорнодын боомтууд руу холбох, “Москва-Бээжин” чиглэлийн хурдны төмөр замыг Монголын нутгаар дамжуулан тавих зэрэг 8 зүйл бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт  “Эрдэнэт-Овоот”, “Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт багтсан зарим төслүүдэд судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байгаа. Мөн бүх юм нь бэлэн болсон төслүүд ч бий. Төслүүдийг Засгийн газар, хувийн хэвшил эсхүл концессийн гэрээгээр санхүүжүүлж болно гэж заасан. Нөгөө талаасаа эхний ээлжинд санхүүжүүлэх бололцоотой банк, санхүүгийн байгууллагуудыг тодорхойлсон. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, Бриксийн банк, шинээр байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны банк зэргийг нэрлэж болох юм. Зарим газруудтай нь уулзалт хийгээд эхэлсэн.

Дээрх төслүүд бол Монгол Улсад транзит буюу дамжин өнгөрөх тээврийг л хөгжүүлнэ. Дамжин өнгөрөх тээвэр нь хэд хэдэн давуу талтай байдаг. Улаанбаатар төмөр замаар тээвэрлэж буй дамжин өнгөрөх тээвэр 10 сая тоннд хүрвэл орлого нь 2 дахин нэмэгдэнэ. 40 сая хүрвэл Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх орлого олно. Харин 80-90 сая тоннд хүрвэл дахиад нэг Оюутолгойтой болно гэж ойлгож болно. Бид өөрсдийнхөө юмыг ухах биш хүний ачааг тээвэрлэж өгөөд орлого олно гэдэг нь эдийн засгийг солонгоруулахад томоохон түлхэц үзүүлэх юм. Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ыг холбох хамгийн дөт зам. Тэгэхээр бид газар зүйн байршлаа ашиглах нь чухал” хэмээв.

ОХУ-ын Холбооны төмөр замын орлогч дарга И.В.Мицук, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 60 жилийн өмнө байгуулагдсан. Энэ байгууллага Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааны бат бөх байдлыг илтгэдэг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам”-ын хувиа худалдах, татгалзах бодлого барьдаггүйгээгээс гадна дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг. Мөн “Улаанбаатар төмөр зам”-ын хэрэглээний түлшний онцгой албан татварыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсад үр өгөөжөө өгнө. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” нь татварт өгдөг байсан мөнгөөрөө төмөр замчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн байдлыг сайжруулах болон төмөр замынхаа засвар, арчлалтыг хийх зэрэг боломж бүрдэнэ”гэв.

БНХАУ-ын Улсын төмөр замын газрын Гадаад харилцааны газрын дарга Ван Жа Юу, “2013 оноос хойш гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нар 2 удаа уулзсан. Удахгүй гурав дахь хурал нь болно. Энэ хурал нь “Эдийн засгийн коридор” байгуулах, “Нэг бүс-Нэг зам”, “Талын зам” хөтөлбөрүүдийг уялдуулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Манай Улс Монгол, ОХУ-тай хамтран дээрх төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car