Хүлээлт үүсгээд байсан төрийн нарийнуудын томилгооны асуудал тодорхой болж эхэлж байна. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөр зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын зарыг Төрин албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд 2016 он 8 дугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлжээ.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ.
Шалгаруулалтад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцсэн байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлуулжээ. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлсэн юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Нандинжаргал (September 13, 2016 2:28:29 pm )
Нандинжаргал Бурмаагийн Женкогийн хүн ш дээ. МАН болсон уу
-
ЗОЧИН (September 13, 2016 8:09:09 pm )
Ер нь ТНБД хэрэгтэй юу,Дэд сайд хэрэгтэй юу засгийн газар сайн бодооч. Хэмнэлтээ эндээс эхэлмээр юмаа.
-
ЗОЧИН (September 13, 2016 8:10:32 pm )
Хэмнэлт, цалин хасах тухай ярихын орон оронд ижил тооны орон тоог цомхотгох хэрэгтэй шүү. Төрийн бүтэц хэтэрхий данхар байна шүү.
-
ЗОЧИН (September 13, 2016 10:51:39 pm )
ОДОО ЭНЭ ПАНААЛТАЙ ОРОН ТООГОО ХАСМААР ЮМ. ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛ ОДООГИЙН БАЙДЛААР ТЕНДЕР БУДЛИАНТУУЛАХ ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛХАД АШИГЛАГДАХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ. ҮНЭХЭЭР ЭНЭ АЛБАН ТУШААЛГҮЙ БОЛ ЯАМ НЬ СӨНӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЗОХИХ БАЙГУУЛАГА НЬ ЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОДИТОЙГООР ТАЙЛБАРЛААДАХ.
-
irgen (September 14, 2016 9:13:22 am )
Batlan hamgaalah yamnii hun boodog armias hurandaa tsoloo huraalgan hoogdoj baisan huuli busaar avto mashin hil gargah gej baigaad barigdaj baisan solongost surch baihdas hristiin sumd yavj baisan solongos hunii mongo hulhidaad prokurort hereg ni ochij baisan DISKO BATSAIHAM solih boloogui yu Erdenebat Eronhii said aa
-
irgen (September 14, 2016 9:19:44 am )
Армиас туугдаж байсан хурандаа цолоо хураалгаад шуу дээ. Диско Батсайхан одоо саналаараа болимоор юм даа.Ардчилсан Нам ийм л хумуусийг албан тушаалд тавьж тэд нар нь бужигнуулж хаясан тэгээд ялагдсан даа
-
төрийн албан хаагч (September 14, 2016 10:29:49 am )
дэд сайд төрийн нарийн аль нэг нь л байхад хангалттай
7 Comments