antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 12 comments

“Эрдэнэт”-ийн захирал өөр үг хэлэв

нийтлэсэн Admin

718844d4bc3ab2becc440862c5d9eaf6

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани гэх  “Монголын зэс” компанид шилжүүлсэн тухай мэдээлэл сонгуулийн өмнөхөн цацагдсанаас хойш талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нь нээлттэй арилжах шаардлагатай гэх мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс хийгээд байгаа билээ.

Тэгвэл “Эрдэнэ” үйлдвэрийн удирдлага өөр байр суурийг илэрхийлж байна. Ц.Даваацэрэн захирал хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын талын эзэмшдэг 49 хувийг арилжаалах асуудал хуулийн дагуу болсон гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Харин Монголын талаас хуулийн дагуу явсан уу гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгэхээр Засгийн газраас тайлан дүгнэлт гарч байж яригдах байх. Ер нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа хувийг зарах тохиолдолд хамгийн түрүүнд нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэрээний дагуу ОХУ-аас өнгөрсөн зургадугаар сард 49 хувийг худалдах санал ирүүлсэн гэсэн. Тухайн үед манай Засгийн газар хариу өгч, энэ гэрээ хэлэлцээрийг хийсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Миний хувьд гүйцэтгэх захирал учраас хувьцаатай холбоотой нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна хэмээн хэвлэлд ярьжээ.

За харин “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зүгээс   Орхон аймгийн 15 мянга гаруй иргэдээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах эсэхэд нь хариулт авч, гарын үсэг цуглуулж байгаа гэж байсан. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийг төр, ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд  Улсын Их Хурал, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан  дараах асуудлуудыг тавьсан ч, одоог хүртэл хариулт аваагүй учраас, яаралтай албан тайлбар хийхийг шаардсан юм. Тодруулбал, -Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд “Монголын Зэс” ХХК худалдан авсан эсэх, ОХУ-ын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг “Монголын Зэс” ХХК ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлж гаргасан, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг асуулгуудыг тавиад байгаа юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин0329 (September 13, 2016 11:27:55 am )

    Хувьцаа эзэмшигчид ба гүйцэтгэх удирдлагын байр сууринаас бол Даваацэрэн захирлын хэлсэн үг, байр суурь зөв. Монгол Улсын засгийн газарт 49 %-ийг өөртөө авах уу, өрөөлд өгөх үү, ард түмнээрээ авхуулах уу гэдэг сонголтууд байснаас өрөөлд өгөх сонголт хийж гадаад хөрөнгө оруулалттай монголд бүртгэлтэй ХХБ авсан бн. Засгийн Газартай л заргалдах асуудал.

  • Зика (September 13, 2016 1:00:05 pm )

    ХХБанкны найруулсан хор л яваад байгаа биздээ

  • зүрх судас (September 13, 2016 1:19:37 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660’000төг, сараар хэрэглэх нь 220’000төг. Утас: 96665038. Танилцуулга бичлэг: http://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    • Hulk (September 14, 2016 8:47:26 pm )

      Naad em ch yumuu suljee ch yumuu yasan unetei ed ve

  • Иргэн (September 13, 2016 1:58:34 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (September 13, 2016 1:58:58 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (September 13, 2016 1:59:14 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (September 13, 2016 1:59:29 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (September 13, 2016 1:59:53 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • элбэг (September 13, 2016 9:52:26 pm )

    махан толгой модон мануухай минь Элбэгээгийн ух гэсэн газар ухэх уу чи

  • зочин (September 13, 2016 11:23:57 pm )

    21 оны ардын хувьсгалаар 700 гаран сүм хийдийг устгасан 91 оны хувьсгалаар 700 гаран үйлдвэр аж ахуйгаа устагсан хэн хожив

  • ЗОЧИН J&J (September 14, 2016 12:49:54 am )

    Чи муу жулч наадах чинь чиний чалчдаг контор биш шүү – Эрдэнэтийн овоо ч гэсэн адил чиний баадаг нөмөр биш монголын ганц ашигт ажиллагааны түвшин хэвийн байгаа үйлдвэрийг мөд алдагдлын уурхай овоолго болгох захиалгатай этгээдүүд , юун банкны мэдлийнх

antalya rent a car