antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 64 comments

Н.Энхбаярыг 15 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, зүйл ангиар буруутгаж байна

нийтлэсэн Admin

cfc88f8e3cce14f123d78e7289e6199a

Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаж, улмаар Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өгөөд байгаа.

Чухам яг ямар хэрэгт энэ удаа Н.Энхбаяр нарыг буруутгаад байна гэхээр МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбын намын санхүүжилт нэрээр авсан гэх 50 мянган ам.долларын авлигын хэрэг болон намынхаа байрыг 500 мянган ам.доллараар худалдаж авахдаа В.Мекчаров, Гинзбург нарыг залилсан гэх хэргүүд юм байна.

Уг асуудлыг тодруулбал, түүнийг Худалдан авахаар гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мөн  мэдэгдсэн байдаг. Тэрбээр “Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг долоон удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй. Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй” гэж байсан юм.

Н.Энхбаярыг чухам ямар үндэслэлээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа асуудлаар лавшруулахад, тэрбээр  гэртээ зочилсон бизнес эрхлэгчийн яриа, дүрсийг бичлэгт буулгасан нь АТГ-ын ажлын хэсгийн нэгжлэгээр илэрсэн тул түүнийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгасан гэгдэж байгаа юм.

Тэгэхээр Эрүүгийн хуульд гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчихөд ямар хариуцлага ногдуулна гэж заасан байдгийг хүргэе. За мөн түүнийг буруутгаж байгаа бусад зүйл ангиудын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн тухайд ийм заалтуудтай зүйл ангиудаар буруутгагдаж байгаа юм. Хэрэг нэгэнтээ прокурорын шатанд очсон. Харьцангуй хурдацтайгаар тэрбээр шалгагдаж байгаа ч харагдаж буй. Чухам тэгээд прокуророос хэргийг хянаад шүүх рүү шилжүүлэхдээ ялын хэмжээг хэрхэн яаж төлөвлөсөн  нь тодорхой болох юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

64 Comments

  • Шудрага бай (September 13, 2016 10:43:50 am )

    Элбэгдорж буухаасаа өмнө баталгаатайгаар шоронд хийж, улмаар амь насыг нь хохироохоор улайран зүтгэж байна. Энхбаярыг гүтгэж шоронд хийснийх нь төлөө гадаадын луйварчин Гинзинбург тэргүүтнүүдэд 500 мянган долларыг луйвраар өгүүлэх гэж байна. Шийлэгдамба ЭМ-ийн цахим сүлжээний ажлыг хийх тендерт хууль бусаар компаний шалгаруулж хахууль хувьдаа авсаныг газар дээр нь мөнгөтэй нь барьсан мөртлөө хожим нь Энхбаярыг холбогдуулж хэлмэгдүүлж байна.

    • Anonymous (September 13, 2016 9:35:15 pm )

      Энхбаяр одоо хэн бэ хийсэн хэрэгээ монголийн ард олнийг талцуулаад байлгүй хүлээгээд тэр орох естой юмандаа орвол ороод зайлаасаа ядаргаатаа юм энэ одоол нэг ард түмэнд хайртай хүн болж гэнэ эрх барьж төрийн толгойд байхдаа энэ хайр нь хаачсан юм балиар амьтан

      • Anonymous (September 15, 2016 8:06:27 am )

        tiim shoo chi manu udamin shoohuuz bn ,

    • иргэн (September 13, 2016 9:37:13 pm )

      Энхбаяр одоо хэн бэ хийсэн хэрэгээ монголийн ард олнийг талцуулаад байлгүй хүлээгээд тэр орох естой юмандаа орвол ороод зайлаасаа ядаргаатаа юм энэ одоол нэг ард түмэнд хайртай хүн болж гэнэ эрх барьж төрийн толгойд байхдаа энэ хайр нь хаачсан юм балиар амьтан

      • irgen (September 14, 2016 11:10:52 am )

        chi odoo hen be. ain taltsah bish naad chinii uhen hatan gd bdg elbegdorjdoo l naad ugee hel mdu dampuurlchaad zuger

  • Anonymous (September 13, 2016 11:04:22 am )

    Одоо энэ хулгайчууд монголын баялагийг гадныхантай нийлж дээрэмдэж цөлмөчихөөд монголчуудаа өмгөөлж хамгаалж дуугарсныг нь гадныхантай нийлж ялладаг болждээ.

    • Anonymous (September 15, 2016 8:07:06 am )

      gutcoo muu vhre

  • зочин (September 13, 2016 11:47:03 am )

    Гадны нэг луйварчинг Монголын төр яасан их хамгаалж бөөцийлөнө вэ. Энэ Элбэгдорж нэгч хүн яасан жудаггүй, хонзогногч, хүний мөсгүй хүн бэ. Аль ч төрийн үед өмнөх дарга, удирдагчаа ажлыг нь авсан хүн муулдаггүй, араас нь хутга шаадаггүй, хэрвээ алдаа байсан бол засаад залруулаад л явдаг бичигдээгүй хуультай, ёс уламжлалтай л байсан юм даа. Төрийн хүний ёс зүйгүй, хувь хүний ёс суртахуунгүй мөн ч жижигхэн этгээд байжээ энэ жижигхэн хүн. Монголоос, дэлхийгээс зайлаасай, үхэж далд ороосой.

  • ЗОЧИН (September 13, 2016 11:58:48 am )

    Элбэгээ гэгч шаазгайг хошигроод/шогшроод/ байхад нь гаргасан бидний хохь одоо удахгүй сэнтийгээсээ бууна. Ард түмэнд юу бүтээсэн юм,өөрийнхөө нэрийг л бодсон. Харин ард бидний мөнгийг идсэн гадны луйварчинг тавьж явуулснаараа өөрөө хөл нүцгэн ачигдах болно.Тэр цаг удахгүй.Хүнд өширхөж,хонзогнохыг би Элбэгдоржоос сурсан.

  • ЗОЧИН (September 13, 2016 12:02:56 pm )

    Хүнд өширхөж,хонзогнохыг би Элбэгдоржоос сурсан.Ард түмний мөнгийг луйвардсан луйварчдаа олж ирээч Эбээ

  • Anonymous (September 13, 2016 12:15:17 pm )

    хууль хүчтэйгээ харуулах хэрэгтэй. хуулийг доромжилж болдоггүй л байхгүй юу

    • Anonymous (September 15, 2016 8:07:55 am )

      harin tiimee eebee bayr met ni huulin deer suuchihaadl baagaadl bh yum

  • Anonymous (September 13, 2016 1:09:51 pm )

    ХУУЧИН УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДАА УДИРДАХ ГАЗРЫН КОНТОР БАЙСАН БАРИЛГЫГ ХЭН ГЭЭЧ НЬ АНХ ХУВЬЧЛАЛ ГЭЖ АВААД АМЕРИК ЭЗЭНТЭЙ Ч БОЛЧИХДОГ ЮМ!!!!!!!!!!!

  • Зика (September 13, 2016 1:27:22 pm )

    Энэ хэдэн балай юмнуудын хэргийг хурдан шийдээчээ чадахгүй байж худлаа жүжиг тавиад байх юм.Энгийн иргэн байсан бол аль хэдийнээ газарт булагдсан байх биз

  • Иргэн (September 13, 2016 1:48:20 pm )

    Монголд Авлигатай тэмцэх газар гэж байхгүй бөгөөд Элбэгдорж хувьдаа Авлигатай тэмцэх газартай юм байна. Тэр нь ганц Энхбаярыг л яллаад эрх чөлөөтэй болонгуут нь дахин ял төлөвлөөд 4 жил болох юм

  • иргэн (September 13, 2016 2:15:55 pm )

    Энхбаяр байхгүй байх нь хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд ашигтай хэрэгтэй юм болов уу гэсэн ойлголт төрж байна.хэрэг өхйсан бол 2009 оны зун бариад хориод явахгүй.

  • зочин (September 13, 2016 2:33:56 pm )

    элбэгээ бишээ ман-ынхан

  • Anonymous (September 13, 2016 2:54:51 pm )

    uneheer teneg um boljiinoo. MAH Eebee nar boliosoi.

  • Зочин (September 13, 2016 2:55:36 pm )

    Хэзээ Энхбаяр ард түмний төлөө дуугарч байсан юм. Дандаа л ард түмний нэр барьж өөрийнхөө төлөө л дуугардаг бас хор найруулдаг биз дээ. Гэм хийсэн бол ялаа эдлэх л ёстой.

    • Zochin (September 14, 2016 2:00:04 am )

      Duugaraagui ysan um.Hubia bodson bol erunhilogch baisan ueiin tetgemjer abaad tag duugui suuj bh bsan bishuu.Harin ch busdiug bodbol 2 nuurgui hun ,minii bodloor ter gazar nutagiug min gadnihan zaraagui shuu.Elebgdorj tiim mundag um bol Bayartsogtoo shalgahgui yasiin

  • Зочин (September 13, 2016 3:33:45 pm )

    Зөв гэж бодож байна. Бас оффшорт Монголын баялгыг нуусан хулгайч нарыг шийтгэж улс алдсан мөнгөө буцаан авах нь шударга ёсонд нийцнэ.

    • Anonymous (September 14, 2016 6:59:36 pm )

      gutcoo chi

  • иргэн (September 13, 2016 5:12:54 pm )

    яасан дуусдаггүй хэрэгтэн бээ, энэ одоо

  • иргэн (September 13, 2016 5:17:32 pm )

    ганцхан энхбаяр яллуулдаг нь шударга ёсонд нийцэхгүй бна бусад луйварчингууд нь яах болж бнаа хамгийн том ялыг оффшорчидод оноох ёстой шүү энхбаяр бол ха очиж оффшорчид шиг монголын баялгийг гадагш гаргаж монгол улсыг хоослоогүйэнхбаярийн үед монгол улс баян байжээ баян улсын ерөнхийлөгч яажч идсэн ядгийм ямар хулгайн журмаар хулгайлж аваад оффшордчихсон биш

  • Anonymous (September 13, 2016 6:35:42 pm )

    Монгол төрийг соёлын яам засгын газрын тэргүүн ерөнхийлэгч хүртэл хийхдээ албан тушаалыг анги зэрэглэлд оруулж худуалдсан нөхөр ял бага бна

  • Anonymous (September 13, 2016 6:59:49 pm )

    Одоо болох юм биш үү Яасан их өш хонзонгийн дунд Монголчууд амьдраад байна даа Монголын ард түмэн нэг л биш дээ Юу ч болж байсан өрөө цоолуулж байгаа хонь шиг янцаглаад л Уг нь морин дэл дээр дарцаг адил хийссэн хөх тэнгэрийн л үрс баймаар юм даа Одоо үнэнийг дуугарч явдаг нэгнээ нэг муу америктай нийлээд шоронд хорих юм байна л даа Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөөд байх нь ямар байдаг юм бол доо

  • Anonymous (September 13, 2016 7:42:40 pm )

    Хорыг хороор гэдэг шиг л юм болж байна даа.ингэж байгаад хоёулаа нэг газар уулзаж балрах вий дээ.Мэнд амоор гээд уулзвал яана!

    • eee (September 14, 2016 2:04:53 pm )

      Goyo hellee

  • Luivarchin (September 13, 2016 7:54:35 pm )

    Elbegdorj uuruu luivarchin. Yagaad Enhbayarig oroldoj unagah geed bnaa hunii musgui gadaad iin gar hul bolson luivarchin chin. Boliosoi uuruu ur huuhedgui yum shg ugur tolgoilj bnaa

  • tugs. (September 13, 2016 7:56:32 pm )

    Ardin naminhan Hubsgalt naminhan yaagad Enhbayrig hamgaalahgui baigaan ih sonin!!!Ulaan Terbishdabga 2 suuld urabdagn vur ih soninTegeheer Enhbayr zugeergui hu hun sangdag !

  • зочин bna (September 13, 2016 7:58:39 pm )

    Гинзинбург гэдэг чинь ямар гээчийн чухал хүн болоод байна, Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнийг хүртэл оймсыг нь гозолзуулж, одоо бүр 15 жил өгүүлэх гэж байгаамуу, ёстой үхэж байсан ,өш хонзонгийн цэцэг -гэдэг шиг Тарваган мангас энэ гадны луйварчны төлөө зүтгэх ямар өртэй хогийн муу новш вэ, ард түмэн чамайг үхлийн муугаар үхүүлэх болно доо,хэрэг хэзээ ч хуучирдаггүй.

  • Anonymous (September 13, 2016 8:09:56 pm )

    ENHBAYR LUIWAR HULGAI OFSHOR BUGDIIG BAS HOR NAIRUULAHDAA CH GARGUUN NOHOR YM BISHUU?

  • Zochin (September 13, 2016 9:52:47 pm )

    Ene arai dendnee bainga l shuuj eldeh shuugian degdeehin enhbayr eswel eh tom nuutsiig ni el tod bolgohoos aigaad bodiimuu eswel elbegee ingetlee ih aigaad bdiimuu uchirtai l bn daa ene2 erni tur zasag ni dvvrtsen garuud bhiimaa MOngoloo barj idej duusahnee danch dee

  • Zochin (September 14, 2016 1:38:54 am )

    Mongold gadaadin hun yahaaraa ingej ih hurungu absan baidag um be.Mongol huniig buruutgan yalladag gadnii tor mongold togtoo uy?Mongol hunii erh ashig bnga zurchiguj bh um.,Mongol gants Enhbayriig yallan buruutgah, ih dairch dabshilahiig harah tusam araas ni unen ni todrood bh shig…Urabgch,hubia bodogchdoor duursun iim archagaagui ulsturtei mongold Enhbayrijg zaabal alj baij sanaa ni amrah geed bn uu elbjegiroolon gyai

  • Zochin (September 14, 2016 1:47:09 am )

    Elbegdorj turd garsan 2009 onoos hoish mongolchuud bie bienee uzehgui bolj hoorondoo heden heseg bolon uzletsj muugaa uzej hor har ,ush honzon elden muu muuhain dund amidirch bn.Suuldee buur bugd urund orood duuslaa,gazar oron min ulaan tuorengeer ergeldej hamag gol murun shirgej bn.Haa bn nuguu utaa buursan uu,ubchin zoblon bagasab uu ugui ee mongold habdar ubchin diildehgui bolj bn

  • хэхэ (September 14, 2016 7:12:32 am )

    Энхбаярт ял оноовол, тэр шинэ үеийн жинхэнэ хэлмэгдлийн баатар болно доо.

  • зочин. (September 14, 2016 7:24:53 am )

    хэний ч яриа дүрсийг хэн ч хэзээ хаана ч авч болно шүү дээ гар утсаар зөндөө л бичлэг хийдэг шүү дээ юуных нь га ын хууль зөрчих битгий солиорцгоо хэрэг болгочих нэгч юм алга хэргийг ингэж бүрдүүлдэггүй юм хэрэгсэхгүй болго.

  • Zochin сонгогч (September 14, 2016 7:39:48 am )

    Энэ том хун зулгэн дээр нэрээ бариад сэтгэлд амар суухгуй.Хуний шунал гэдэг зугээр суулгадгуй юм шигээ!.

  • Болд (September 14, 2016 10:03:01 am )

    МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр гол өрсөлдөгчдөө явуургүй аргаар намнаж эхлэв бололтой. Н.Энхбаяр гэдэг хүнээс мөн ч их айх юмаа. Яагаад ингэтлээ айгаад байгаа нь ойлгомжтой л юм. Өөрсдийнх но илрэх гээд ирэхээр үнхэлцэгээ хагартал айх юмаа даа хөөрхий. Бас болоогүй дээр нь Э.Бат-Үүл гэдэг өрсөлдөгч бас гараад ирсэн гэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялчих вий гэсэн бүхнийг л замаасаа зайлуулах бодлого нь ил цагаандаа гарч байгаа нь энэ дээ.

  • Дорж (September 14, 2016 10:10:22 am )

    Энэ хүн төрийг самарч улс орныг хямрааж байсныг би судлаачын хувьд санахгүй юм байна. Арчаагүй нөхдүүд төрд гараад улс орныг дампууруулаад байхад Ерөнхийлөгч байсан хүн битгий хэл жирийн иргэн хүртэл санаа зовж байхад ийм эргүү юм яриад сууж байхаасаа ичээч. Улс орныг улс шиг аваад явж байгаа бол энэ хүн ингээд явж байх уу? Юмны учир олоогүй байж их хуцацгаах юмаа. Эрүүл саруул ухаанаар бодоод үзээч та нар Монгол хүн ухаантай юм бол…

  • ИРГЭД (September 14, 2016 12:22:18 pm )

    ЭЛБЭГЭЭ ГАДНЫ ХҮНИЙГ ТУРХИРЧ МӨНГӨ АВХУУЛАХ ГЭЖ БАЙХЫН ОРОНД КАПЛААГААС 35 ТБ УЛСДАА АВЧ ӨГӨӨЧЭЭ ЯАСАН ДУУСДАГГҮЙ ӨС ХОНЗОН БЭ ОДОО ҮР ХҮҮХДҮҮД НЬ ХООРОНДОО ӨС ХОНЗОНГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭНЭЛДЭЭ БАТҮҮЛ ДАРААГИЙХ НЬ МЕЭ ЭНЭ ХОЁР БААРАГГҮЙ АРААНД НЬ ХИЙЛЭЭЛДЭЭ ХАРИН ӨӨРСДӨӨ ЯАХ БОЛ

  • ИРГЭД (September 14, 2016 12:22:57 pm )

    ЭЛБЭГЭЭ ГАДНЫ ХҮНИЙГ ТУРХИРЧ МӨНГӨ АВХУУЛАХ ГЭЖ БАЙХЫН ОРОНД КАПЛААГААС 35 ТБ УЛСДАА АВЧ ӨГӨӨЧЭЭ ЯАСАН ДУУСДАГГҮЙ ӨС ХОНЗОН БЭ ОДОО ҮР ХҮҮХДҮҮД НЬ ХООРОНДОО ӨС ХОНЗОНГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭНЭЛДЭЭ БАТҮҮЛ ДАРААГИЙХ НЬ МЕЭ ЭНЭ ХОЁР БААРАГГҮЙ АРААНД НЬ ХИЙЛЭЭЛДЭЭ ХАРИН ӨӨРСДӨӨ ЯАХ БОЛ үйлийн үрээ гэж

  • TUYA (September 14, 2016 12:39:57 pm )

    ENE HUNIIG TAIBAN BAILGAACH GJ GUIE MONGLCHUUDA MASH ONDAR BOLOBSROLTOI SAIHAN HUNUIG ELBEGDORJ IIM BOLGOSON.MUUHAI HURDAN ZAIL ELBEGEE

  • Anonymous (September 14, 2016 2:05:57 pm )

    Zaaaaa elbegee neeex Nyamdorj guiag xvrtel vnen yum xellee geed l xaa bgaa Baldorjiin neremjit tsuglaan deer soliorood bsan YAAAASAAAN US SANADAG BNAAA DAA AAN XUJAA XVMVVS im umxii sanaatai zuumtgai bdag yum bna Law l MONGOL ER XVN BISH EEE

  • Eejuud (September 14, 2016 2:20:37 pm )

    Hiisen muu uiliin uriig ur huuhed n uurdeg amidraliin toirog hetsuu dee.

  • Өвгөөдөй (September 14, 2016 2:28:30 pm )

    Энхбаяр луйварчдыг луйвар хийхээс урьтаж сэрүүлэг өгснийхөө төлөө ял авах ёстой юу жинхэнэ авилгачид шоронд суух хэрэгтэй юу.Айсан хүнд аргал хөдлөх гэгч болж байна

  • Anonymous (September 14, 2016 4:25:03 pm )

    Элбэгдорж боль доо өөрийн намын дээрэмчдийг эхлээд барьж улс орон сүйрүүлсэн хариуцлагыг тооцох хэрэгтэй шүү дээ. Гадаад хүн гэхээр л хамаг байдгаа барьж туучих гээд байгааг бодоход нэлээд том юманд орооцолдсон бололтой. буухаасаа өмнө нэр хүндээ жаахан ч гэсэн өргө дөө элбэг минь

  • Zochin (September 14, 2016 4:43:15 pm )

    N.Enhbayar gedeg hun Elbegdorj S.Bayar M.Enhbold metiin hulgaich luivarchidiin buhiil no-g meddeg l bhgui yu 2017 onoos umnu yamar negen argaar tsaash hiij avahgui bol uursduu deelee numruh ayuld oroh geed bgaa shuu dee

  • Anonymous (September 14, 2016 6:00:14 pm )

    Elbegdorj neg odor ooroo ingeed l suuj baih vii dee hoorhii.

  • Anonymous (September 14, 2016 6:05:36 pm )

    Bat-uul naiz ni hun amini heregt holbogdood evgui baigaa shuu.

  • Anonymous (September 14, 2016 7:01:12 pm )

    gohnee 60 terbum gj eblvvleg hij gvtgsen hvn tceeree edleh estoi

  • Anonymous (September 14, 2016 10:46:57 pm )

    MАН ОДОО БНО

  • Gomdol (September 14, 2016 11:45:41 pm )

    eh oronoo geh setgelgui malnaas dor novshnuud tur barihaa bolimoor um .deedeh ni suudlaa olohgui bol doodoh ni yaj suudlaa oloh be. elgerdorjiin MONGOL ULS-IIG gar hul bologch nartaigaa niilj suhuruulee.

  • Бид (September 15, 2016 6:15:27 am )

    Таарсан таар шуудайнуудшдээ бие биеэсээ дээрдэх юм байхгуй

  • зочин (September 15, 2016 8:26:56 am )

    Одоо ч хуулийхан үлдэх хүнээр ачаагаа татуулахгүй, жаахан шудрага байх зориг орох биз

  • galzuu (September 15, 2016 8:44:07 am )

    Элбэгдорж, Нямдорж хоёр өөр намын үзэл бодол тэрс өөр хүмүүс боловч Н.Энхбаярыг золигт гаргаж байхгүй болгох тал дээр нэг хүн шиг хамтарч явж байна. Сая Н.Энхбаяр сонгуульд АН-ыг дэмжсэн нь МАН-д дайсан болж харагдсан. АН-аас ганцхан Элбэгдорж Ринчинов түүний эсрэг бусад бол гайгүй. Аан тийм Элбэгдоржийн дохиур Нямдоржийн хамсаатан Дорлигжав, мөн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бусдаас илүү баатарлагаар байлдаж баатар цол авсан Э.Бат-Үүл нар юм.

  • zochin (September 15, 2016 10:06:01 am )

    Odoo ene hvm bolnoo. Haya ooroo ch chimeegvi bolmoor yum daa. Hiih ajil ih bna. Halsaasandaa mongotei bolmoor bna. Taiban ajlaa hiimeer bna. Ene AN-iihanii ved tomilogdson baiguullagiin darga nariig hurdan solij shine udirdlagaar baiguullaguudiig udiran unasan baigaa baiguullaguudiig sergeemeer bna.

  • Muunohoi (September 15, 2016 11:29:34 am )

    Elbegdorjiig shalgaj ard tumnii omno medeelehn bolson shuu Mon Opishoor danstaimai humuusiin shalgaj horongiig n Ulsiin orlogo bolgon Ene Ur shireen darval taarna

  • Энхтуяа (September 15, 2016 3:24:58 pm )

    Буруу үйл хийсэн хүн шийтгүүлэх ёстой биздээ гэр бүл нь тогтворгүй юм чинь яаж улсыг удирдаж байсан байна аа энэ бүхэн нь уршигт муу эмээс улбаатай ард түмний нэр барьж нилээд явлаа урагш болсонгүй МАХН аас эхтэй ардын нам мөн адил ард бидний чихэн дээр цэцэг ургуулж байна даа даанч нөгөө цэцэг их насгүй үхэж байна даа

  • Anonymous (September 15, 2016 8:37:53 pm )

    Монгол иргэнээ хэрэгтэн болгож гадаадын хулгайч нарыг өмгөөлөн хайцайлдаг Элбэгдорж чухам вэ хэний төлөө ажилдаг хүн вэ Гадаадын хулгайч гэмт хэргтэн хулгайчыг хууль зөрчин эрх мэдлээ ашиглан тавиж явуулаж Хулгайд алдсан мөнгөө олож авч чадахгүйд хүргэсэн энэ бол Элбэгдорожийн хийсэн зөвхөн нэг л гэмт хэрэг нь цаашаа олон би Шалгах өдөр ирнэ

  • Anonymous (September 15, 2016 8:39:32 pm )

    Байгал сүүтгэж олон зуун саяа төг хохирол учруулсан хууль зөрчсөн хууль бус үүль ажилгаа явуулсан Маянганбаярийг шүүх шүүх алгуу энэ шудраг уу

  • Монгол (September 15, 2016 8:57:43 pm )

    2016.09.14
    Өнөөгийн нөхцөлд аль ч нам бай дэмжигчдээсээ мөнгө санхүүгийн тусалцаа авч намаа санхүүжүүлэхээр заасан шүү дээ! Гэтэл заавал Г. Шийлэгдамба авилгалч болоод байгааг ойлгохгүй байна. Шийлэгдамба өөрөө ямар нэг ноцтой хэрэгт орооцолдсоноос болж эсрэг тал нь түүнийг өгөөш болгож баривчилсан байж болох талтай. Авилгал буюу өгөөш өгсөн нөхрийг тун сайн шалгах хэрэгтэй юм биш үү!!!? Энэ нь цаанаа Н, Энхбаярыг улс төрөөс зайлуулах гэсэн өндрөөс шидсэн маш ноцтой чулуу юм биш үү? МАН ба АН ч асар их мөнгийг дэмжигчдээсээ, улсын сан хөмрөгөөс асар их мөнгө авсан байгааг шалгах хэрэгтэй юм биш үү? Үүний цаана нуугдмал шалтгаан байна. Асан ерөнхийлөгчтэй холбоотой асуудал гарахаар одоогийн ерөнхийлөгч холийг зорьдог уламлал тогтоод байгааг юу гэж ойлгох вэ? Харин ч байх ёстой юм биш үү?!!! Тэгээд ард иргэдийг хооронд хагаралдуулан мэтгэлцүүлээд байдгийн учир юу бэ? Тэгэхийн оронд улс орныг өрөнд унагасан офшор данстнуудыг шалгаж хариуцлага тооцох юм биш үү? Ард иргэд туйлын ядууралд орж үндсэн хуулиар хамгаалуулах эрх нь зөрчигдөөд байна. Үүндээ одоогийн эрх баригчид дүгнэлт хийхийн оронд ард иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулж байна. Одоо орон нутгийн сонгууль болох гэж байгаагаас жижиг намууд болон бие даагчдыг сонгуульд ялуулахгүй гэсэн бодол ажиглагдаж байгааг энэ явдал цаагуураа ойлгуулж байгаа юм биш үү?

  • хас (September 15, 2016 11:06:20 pm )

    Энхбаярын хийсэн гэмт хэрэг гэх юм харагдахгүй байна. Хилари Клинтоныг ерөнхийлөгч болчихож мэднэ гэж хүргэнийг нь зулгуйдсан, авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хүнийг өмөөрсөн, дуудсан ч юмуу зарлан өгсөн гэх хэрэг юм биз дээ. Элбэгдоржийн томоохон гэмт хэргийг илчилж болох нөхөр байна даа. Тийм учраас зайлуулах шаардлагатай болсон хэрэг гэдэг нь олон түмэнд ойлгомжтой болсон. АТГ, Шүүх,Прокурор жинхэнэ гэмт хэргтнийг олж шийтгэдэг байгаасай.Эс тэгвэл ийм газар хэрэг байна уу?

  • Ganzo (September 15, 2016 11:48:27 pm )

    Enhbayraas bvgd aigaad baigaa,Ene hvnii idsen uusan ni odoonii hohodtoi harichuulbal muhuuldos dolooson judii wm….

antalya rent a car