antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 Comments are off

Хагас жил үргэлжилсэн тохиролцоо “хаалттай” үлдлээ

нийтлэсэн Admin

delhii_3Бараг хагас жил үргэлжилсэн гэрээгээ Орос, АНУ хоёр тохиролцож чадлаа. Хоёр орны гадаад албадын тэргүүн нарын хамгийн удаан 14 цаг үргэлжилсэн хэлэлцээр амжилтад хүргэжээ. Тэд нийтдээ таван баримтаар тохиролцоо хийсэн ба агуулга нь “хаалттай” үлдлээ. Гэхдээ хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Лавров, Керри хоёрын хийсэн мэдэгдлээс сонсоход, тэд есдүгээр сарын 12-ноос Сирид галаа зогсоохоор тохиролцсон байна. Мөн сөрөг хүчин, террористууд хоёрыг тусгаарлах Орос-Америкийн тусгай төвийг байгуулах ба Оросын Агаар, сансарын хүчин ба АНУ-ын Нисэх хүчний онгоцнуудын үйл ажиллагааны раонуудын хилийг тогтоох, Алеппо хотод хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийг хангах талаар тохиролцсон бололтой.
Лавровын хэлснээр, Сирийн Засгийн газар энэ гэрээг дэмжиж байгаа гэж Лавров дуулгасан юм. Керри хэлснээр, тохиролцоог сөрөг хүчин ч дэмжих гэнэ.

Удаан Үргэлжилсэн хэлэлцээр
Сирийн асуудлаарх хэлэлцээрийн хувь заяа нь сүүлчийн агшин хүртэл тодорхойгүй байсан юм. Лавровыг Швейцарид очоод байсан пүрэв гарагийн орой л Керри Женев орохоор ниссэн тухай Төрийн департаментын төлөөлөгч батлан хэлжээ.
Өглөө эхэлсэн хэлэлцээрийн ихэнх хугацаа нь Керри тохиролцооныхоо талаар Вашингтонтой зөвлөлдөхөд зориулагджээ. Есө.н цагийн турш зөвлөлдсөн гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлсэн юм.

Таван баримт биЧиг
Гэхдээ хүлээлт талаар болсонгүй. Сэтгүүлч нартай уулзахдаа хэлсэн Керрийн анхны үг нь тохиролцоонд хүрлээ гэсэн мэдээ байлаа. “Сирийн зовлонг таслана, цаашлаад улс төрийн үйл ажиллагаанд шилжинэ гэж бидний найдаж байгаа төлөвлөгөөг АНУ, Орос хоёр зарлаж байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.
Лавров өөрийн ээлжид хэлэхдээ, ажлаа бүтээсэн нь талаар өнгөрсөнгүй гэв. “Зохицуулалт хийх манай саналыг манай америк түншүүд жилийн өмнө хангалтай хэмжээнд хүйтнээр хүлээн авч байсныг та нар санаж байгаа байх. Гэхдээ, Ерөнхийлөгч нар энэ жилийн хоёрдугаар сард ярилцахдаа байлдааны ажилллагааг тогтвортойгоор зогсоохыг хангах зорилгоор нэмэлт хүчин чармайлт гаргах санаачлага дэвшүүлснийг би өмнө нь хэлж байлаа” хэмээн тэр тайлбарлав. “Өнөөдрийн баримт бол цорын ганц биш үнэн хэрэгтээ таван баримт байгаа. Эдгээр багц баримт бичгүүд нь терроризмтай хийх тэмцэл, гал зогсоох дэглэмийг бэхжүүлэх, Алеппогийн хүн амд хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэхэд үр дүнтэй зохицуулалт хийх боломжийг өгөх юм” гэж тэр нэмэн хэлэв.

ЕсдҮгээр сарын 12 бол эвлэрлийн ӨдӨр
Орос-Америкийн тохиролцоог хэрэг­жүүлэх гол өдөр нь есдүгээр сарын 12 болж байна. Энэ өдрөөс тохиролцсон баримтууд үйлчилж эхлэх юм. “Үүнтэй холбоотойгоор, Орос, АНУ хоёр бүх талуудад хандан есдүгээр сарын 12-ны 00:00 цагаас гал зогсоохыг уриалж байна. Энэ дэглэм нь байлдааны бүх ажиллагааг түүний тоонд агаарын бөмбөгдөлтийг зогсооход чиглэгдэж байгаа”.Байлдааны ажиллагааг бүрэн зогсоох дэглэмийг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах талаар Лавров тайлбарлахдаа: “ОХУ, АНУ нөлөөлдөг сөргөлдөөний талынхнаар зохих алхам хийлгэхийг бид шахан ажиллах болно. Эхлээд 48 цагийн хугацаанд дараалаад дахин 48 цагийн хугацаанд тэд гал зогсоох дэглэмд орох ёстой” гэлээ. Байлдааны ажиллагааг бүрэн зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдолд хэрхэн хандах талаар гэрээний хүрээнд заасан байгаа ажээ.
Керри Алеппогийн орчмын талаар онцолж байлаа. Түүний хэлснээр Кастелло замын районд хүмүүнлэгийн тусламж хүргэх цэрэггүй бүсийг байгуулах ёстой гэнэ. Хүмүүнлэгийн тусламжийн талаар Лавров ч онцолж байв.

Салгаж тусгаарлах тӨв
Эвлэрэлийн “туршилтын” гэх үе нь долоо хоног үргэлжлээд дараа нь “газар нутагт” бэайдлыг тогтворжуулах үе эхлэх юм. Үүний гол үүргийг Орос-Америкийн гүйцэтгэх төв үүрэх ажээ. “ОХУ ба АНУ-ын тусгай албадын төлөөлөгчид ба цэргийнхэн террористууд ба дундыг баригч сөрөг хүчнийхнийг тусгаарлан салгах талын бүх асуудлыг хариуцана” гэж Лавров тайлбарлав. Эцсийн баримт бичигт энэ асуудал тэргүүн чиглэлд тавигдсан байгаа гэдгийг Оросын сайд хэлсэн бол АНУ нь террористуудтай тэмцэх, тэднээс дундыг баригч сөрөг хүчнийг салган тусгаалахад бэлэн гэж Керри мэдэгдлээ. Террористуудыг сөрөг хүчнээс салган тусгаарласны дараа тэднийг Орос, Америкийн болон Сирийн нисэх хүчин устгах ажээ. Харин Сирийн нисэх хүчин Орос, Америкийн хамтран ажиллах бүсээс гаднах бусад районуудад ажиллах гэнэ. Террористуудаас сөрөг хүчнийг тусгаарлах ажиллагаа мөн л есдүгээр сарын 12-нд эхэлсэн байна.

100 хувийн баталгаагҮйгээр
Хоёр орны гадаад албадын тэргүүн нар тохиролцоог хэрэгжүүлэхэд “газар дахть” хүчнээс ихээхэн хамааралтайг хэлж байна. Лавров тэдний тохиролцоог Сирийн Засгийн газар дэмжсэн гэлээ. Керри өөрийн ээлжид сөрөг хүчин энэ талаар дэмжиж байгаа гэв.
Сирийг дэмжих Олон улсын групп ба бусад орнууд дээрх тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн нөлөө бүхий бүлэглэлүүдэд шахалт үзүүлнэ гэжээ. Гэрээний бичиг баримтыг ойрын үед олон улсын групп ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуул.на гэлээ. Үүний зэрэгцээ Лавров мэдэгдэхдээ, “зуун хувийн баталгааг хэн ч өгч чадахгүй” хэмээн онцолж байв. Керри ч нэнэ түрүүнд Алеппогийн районд гал зогсоох дэглэм зөрчигдөх магадлал байна гэсэн түгшүүрээ хэлж байлаа. Орос-америкийн гэрээний гол үүрэг нь Сирид байлдааны ажиллагааг зогсоох цаашлаад улс төрийн зохицолцоог хийх явдал юм. Хоёр сайд хэвлэлийн бага хурал дээрээ энэ талаар тодорхой ярьсангүй зөвхөн Дамаск ба түүний сөрөг хүчин яриа хэлцлээ нэн даруй эхлэх ёстой гээд өнгөрлөө.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car