Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл өнгөрөгч тавдугаар сард нийгэмд тодорхой болж байсан билээ. 90 хүний амь нас гэдэг бол дэндүү их харамсал гашуудал дагуулсан тоо гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд батлагдаж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэглэгдээгүй цаас болон хоцорсныг өмнөх парламент дахь эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчлэн найруулж, батлуулаад байсан. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход маш их хүндрэлтэй байсан гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хэлж байсан билээ. Гэхдээ сая ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасны нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолжээ.
Хуулийн зорилттой уялдуулан: Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх; хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах; хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах; нууцлалыг хамгаалах; салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад хэлсэн байгаа.
Өнгөрсөн хавар хууль батлагдсны дараа гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлд оногдуулах ялыг Эрүүгийн тухай хуульд тодорхой тусгасан. Түүнчлэн хүчирхийлэлд өртөж, улмаар нэг удаа хариу үйлдэл хийгээд гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүнийг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үздэг болсон. Урьд нь ийм төрлийн гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гээд хүндрүүлэх нөхцөлөөр ял оноодог байсан. Энэ бол буруу. Яагаад гэвэл насаараа хүчирхийлэл дунд байсан эмэгтэй нэг удаа хариу үйлдэл хийгээд, тэр нь хэтрэлттэй болж, гэмт хэргийн шинжтэй болоход хохирогчийг өш хонзон авсан байна гэж үзээд, илүү ял өгдөг байсан. Ийм гунигт байдал одоо арилж, хөнгөрүүлэх нөхцөл заалтаар авч үзнэ” гэж байсан.
За мөн Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох заалт орсон талаар тодотгож байсан. Тухайлбал хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очих үүрэг хүлээнэ. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болжээ. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий болсон гэж байсан. Тэгэхээр өнөөдөр өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл нь энэ мэт зайлшгүй зохицуулалт хэрэгтэй асуудлуудыг хэрхэн агуулж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 09, 2016 12:58:05 pm )
Эм сүвтэй юм бол эм гишүүд дуугараач хөгийн тэнэг амьтад
-
Mongol (September 11, 2016 9:47:58 pm )
harin tiin
-
-
Anonymous (September 09, 2016 1:51:18 pm )
доодохыг долоож байж ганц удаа сонгогдлоо, дахин ийм завшаан гарахгүй юм чинь бид хэд дуугарахгүй шүү хохь нь?? ман эмэгтэйчүүдын зөвлөл,,,,,,,,,,
-
ww (September 10, 2016 3:15:03 pm )
erchhuud n ch enheree zobooj salj sarnidag humuus sh tee
-
monhoo (September 10, 2016 5:56:01 pm )
замын цагдагийн урд талийн нархан хотхоний 51 байрны гомо мөнхөө чи манай байрыг бузарлахаа боль ичиж амьдар байрний банди нар залуусыг зүгээр байлга
-
Anonymous (September 11, 2016 8:56:09 am )
Мөнхөө их хуралын эрхэм гэшүүдийг чи хошногдоод өгөөч цаадуул чинь хулгай луйвар хийж чи бидний хоолыг хасаад болхоо байлаа
-
lorduud (September 11, 2016 9:29:32 pm )
mash xatuu chand ger bvliin xuulitai murduj chaddag boloxgvi bol zaxiin neg deldger zaluu ailiin oxin jiremselvvlchixeed xayad zugtaadag jishig mongold bvvr zamaa aldlaa ymarch xariutslaga xvleedeggvi xvmvvs l baixiim nuguu etseggvi xvvxdvvd yax boljiino oo eswel bvgdiig ni eej nartai ni xoroo eswel etseg boloxgvi baij xoxirooson xvmvvsiig shiitgedeg bolooch ydarsan ailiin oxinii xuwi zayagaar xariin xvn shig togloson buzar ersiig buudaj xoroowol taarna arai ch dee
-
lorduud (September 11, 2016 9:33:47 pm )
er ni xaraad l baixnee mongolchuud bvx niiteeree bish um aa gexed olonxi diilenx ni debill um bna tur barij bui xvmvvs ch gemt xereg xiigeed arilaad ugsun baixad yasan ch amgalan uujuuxan dotortoi um oilgox ch um alga xvn xutgaldag xvn l niigmiin bodlogo zangidna geed suuj baixiim da eswel ene salbart l mungu zawshix tsoorxoi vldsen baix magadlaltai
-
dermee (September 14, 2016 11:15:22 pm )
3 Huuhdiin aan bolchood ehner huuhdee hayaad gadaad yabsan uuniig ger buliin huuli yaj zihitsuuldag yum boloo helj ogoh huulich bnuu
9 Comments