Л.ХЭРЛЭН
Цагдаагийн тусгай албан хаагчид бүлэглэн хүн зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй жил тойрч байна. Хохирогч нь Өмнөд Суданд энхийг сахиулах амаргүй албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн эр цэрэг. “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч байжээ.
Энхийг сахиулагч тайван цагт эх орондоо ийм байдалтай амь насаа алдсан нь харамсалтай.Аймшигт хэрэг гарсан байтал хууль хяналтынхан шүүх хурлыг таван удаа хойшлуулж ар гэрийг нь чирэгдүүлсэн нь эмгэнэлтэй. Энэ хооронд хавтаст хэрэгт, хүн алсан бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь эргэлзээ хардлага дагуулж байгаа юм.
Энэ үйл явдал, нэгдүгээрт, иргэдийн дунд байдаг “Хууль хяналтынхан, хүчний байгууллагын ажилтнууд хэрэг үйлдчихээд дотроо нуудаг, үгсдэг, хуйвалддаг, ял завшиж ямар ч хариуцлага хүлээдэггүй” гэсэн хардлагыг нотлох болж. Хоёрдугаарт, цагдаа, хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө “мафи” шиг гэмт хэрэгжсэн , ялзарсан байгууллага болсныг харуулж байна. Гуравдугаарт, энэ байдлыг засах, цагдааг өөрчлөх, цэвэрлэх цаг ирснийг хохирогч иргэдийн алтан амь сануулж бас нэхсээр байна.
ХЭРЭГ ХЭЗЭЭ ХЭРХЭН ГАРАВ, ЯМАР ШАТАНД БАЙНА?
Өнгөрсөн оны аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө энэ хэрэг гарчээ. Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч А.Ууганбаатар /талийгаач/, найз М.Буяндэлгэртэй уулзан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунелийн ойролцоох “Окланд” бааранд орсон байна. Тэндээсээ түр гарч ирээд салхилж зогстол нь нэг эмэгтэй ирж “Та нар энхийг сахиулах ажиллагаанд явж байсан уу. Би бас явсан” хэмээн яриа өдсөн байдаг. Энэ үед дотроос гарч ирсэн нэг залуу үг сөргөлдөн улмаар талийгаачийг зодож эхэлжээ. Тэр залуу нь Цагдаагийн тусгай албаны ажилтан Д.Цэрэнчимэд байж. Тэрээр талийгаач А.Ууганбаатарын хоолойг боож шатны уруу ухаан алдуулж унагаагаад, цааш нь камергүй газарт аваачжээ. Тэнд Д.Цэрэнчимэдтэй хамт Цагдаагийн тусгай албаны ажилтан Д.Төмөрпүрэв, У.Батзориг, тэдний найзууд болох Н.Гансүх, Н.Энхнаран нар бүлэглэн зодож улмаар амь насыг нь хохироожээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс цагдаагийн тусгай ажилтан Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэн шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард прокурорт шилжүүлсэн бол, анхан шатны шүүх хурал нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээр таван удаа хойшилсны эцэст энэ сарын 21-нд товлогджээ.
ТАНХАЙН СЭДЭЛТЭЭР ХҮН АЛСАН УУ, ДЭЭРМИЙН ЗОРИЛГОТОЙ БАЙСАН УУ?
Хэрэгт хүний амь хөнөөсөн нь танхайн сэдэлттэй гэж зүйлчлэгдсэн бол талийгаачийн гар утас, хүзүүндээ зүүж явсан гинж, бөгж, автобусны карт түүний аминд хүрсэн Д.Төмөрпүрэвийн халаас, ажлын өрөөний шүүгээнд хадгалагдаж байснаас үзэхэд анхнаасаа дээрмийн зорилго агуулсан юм биш биз гэсэн асуулт дагуулна. Мөн “Та хоёр энхийг сахиулах ажиллагаанд явсан уу. Би бас явсан” хэмээн асуусан эмэгтэй хэн байсан бэ, яагаад цагдаагийнхан түүнийг тодруулсангүй вэ. “Энхийг сахиулах ажиллагаанд явсан бол мөнгөтэй” гэсэн санааг өгөх, ийм зорилго бүхий аман тодруулгыг тэр эмэгтэй хийж өгч, цааш цааш нь дамжуулж байсан юм биш биз. Учир нь талийгаач, хамт явсан найзын хамт Өмнөд Суданд энхийг сахиулж ирээд хоёрхон сар л болж байж. Хавтаст хэрэг доторх асуулт нэхсэн бас нэг үндэслэл нь тавуулаа бүлэглэн хүний амь насыг хохироосон байтал яагаад нэг хүн зодсон болгож өөрчлөв. Хамт явсан найз Буяндэлгэр нь цагдаагийнхны дарамтад орсон уу, хуйвалдаад байна уу. Яагаад “Би согтуу байсан, юу ч санахгүй байна” гэснээс өөр зүйл хэлдэггүй юм бэ. Талийгаачийг бусдад зодуулж ухаангүй уначихаад байхад нь 22 удаа босгож, зөөх үйлдэл хийж явсан нь бичлэгт тогтоогдсон байхыг бодоход найз Буяндэлгэр нь тийм ч ухаанаа алдчихсан согтуу байгаагүй юм биш үү гээд олон асуулт хариу нэхэж байна.
Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын хувьд цагдаагийн тусгай албаныхан гэхээр тусгай албанд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд. Хэн хэн нь хүнийг яавал аврах, яавал амь насанд нь хүрч болохыг дээд зэргээр мэдэх цагдаагийн мэргэшсэн албан хаагчид. Дээр нь найзуудтайгаа бүлэглэн хүч нэмж зодсон байдаг. Тэгвэл талийгаач найз н.Буяндэлгэртэй хамт явсан ч найз нь ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, өөрөөр хэлбэл хамгаалаагүй. Үүнийгээ “Би согтуу байсан” гэж тайлбарласан байна. Тэгэхээр ганц хүнийг тав, магадгүй түүнээс олон хүн зодсон байж болзошгүй ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Талийгаачийн хувьд энхийг сахиулах ажиллагаанд шалгаран үүрэг гүйцэтгэсэн, тэнд байхдаа олон орны эр цэргүүдийн хамтарсан спортын тэмцээн, холын зайн гүйлт, бөхийн тэмцээнд түрүүлж байсан, бие бялдарын хөгжил сайтай нэгэн байсан гэдэг. Тиймээс ганц хүнд зодуулсан төдийд нас барсан гэхэд хэн ч итгэмгүй.
Талийгаачийн аав, ээж хөдөөний хүмүүс. Таван удаа шүүх хурал хойшлоход Хэнтий аймгаасаа ирж, очих гээд багагүй чирэгдэл болсноо хэвлэлд ярьжээ.Одоо зургаа дахь удаагаа шүүх хуралд ирнэ. Гэтэл энэ байдлаар бол хурал зарлагдсан товын дагуу болох эсэх нь бас л эргэлзээтэй юм. Ийм байдлаар жил тойрсон энэ хэрэг одоо шударга шийдэгдэх болов уу. Иргэд бол цагдаа намайг аварна гэж итгэдэг. Гэтэл цагдаагийн албан хаагчид нь танхайрч иргэн хүнийг бүлэглэн зоддог, амийг нь егүүтгэдэг, дээрэм тонуул хийдэг, хэрэгт шалгагдах явцад үгсэн хуйвалддаг энэ байдалд Хууль зүйн сайд С.Бямбацогт анхаарал хандуулаасай. Энэ салбарт мэргэжлийн, албаны нэр хүнд, ёс зүй гэж нэг юм баймаарсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
зочин (September 09, 2016 6:23:46 pm )
эвий эвий аав ээжжид хэцүү байгаа даа Хууль зүйн сайд Бямбацогт зөвөөр хурдан шиидээд буруутай этгээдүүд нь зохих ялыг нь өгөөсэй
-
С Боргил (September 10, 2016 1:04:32 am )
Сүүлийн жилүүдэд хуулийнханы хууль зөрчсөн алдаатай ажиллагааны улмаас иргэд эд хөрөнгө сэтгэл санаа амь насаараа хохирох явдал байнга гарах болсон нь нийгмийг хамарсан сөрөг үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй Энэ тухай зарим судлаач нийгмийн шилжилттэй холбож тайлбарладаг.Миний бодлоор бол хамгийн гол түлхэц болсон шалтгаан нь гадны орнуудаас зээлдсэн “”хуулиудын цоорхой”” той хуулийн заалт, мөн нэг шалтгаан нь ёс суртахууны доголдолтой хүмүүжилгүй залуус хуулийн мэрэгжилыг хагас дутуу эзэмшсэн болсон,мөн ихэнх сургуулийн сургалт муу байж, чанаргүй хуульч бэлдэн төгсгөж байгаа зэрэг шалтгаанууд байна. Цагдаагийн зарим ажилтнууд хэдэн халтар төгөгний төлөө албан үүрэг өргөсөн тангарагаа умартаж гэмт хэрэгтний гар хөл болон мөрдөн шалгах ,гүйцэтгэх ажлын нууцыг илчилж гэмт этгээдүүдийг, элдэв аргаар ял шийтгэлээс мулталж байдаг нь гараад байх сөрөг үзэгдлийн нэг болж байна.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, утга агуулгыг нь өөрчилж өөрсдийн зорилгод тааруулах зэрэг нь хэвийн үзэгдэл болсон байна Ийм хүмүүсийн балгаар цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэж, энэ бүхний үр дүнд эрдэнэт хүний амь насаараа хохирч,иргэд эд хөрөнгө нэр төр санаа сэтгэлээрээ хохирон үлдэж байгааг хэлэх нь зүйтэй. Зарим Цагдаагийн газрын удирдлагууд дутагдал зөрчил гаргасан ажилтангаа сахилгын арга хэмжээ авсан нэртэйгээр өөгшүүлэх явдал гарч байна Хамгийн гол нь манай орны гэмт хэрэг гарч байгаа тогтолцоог сайн судлалгүйгээр гадаадын хуулийг зээлдсэн нь манай нөхцөлд таарахгүй байгааг ашиглан албан тушаалынгэмт хэрэг хийхэд их түлхэц болж байна
-
Anonymous (September 10, 2016 2:47:40 am )
ene mongoliin xuuli gej unend guitsegdsen hen negend uilchilsen gajigtai xuulichid baina.Odoo ter aluurchid ali xediin xergiig uguisgesen baigaa uneneer shiidexiig tumen olon xarj baiy!!!
-
зочинзүчизочин (September 10, 2016 7:15:14 am )
Цагдаагийнханы ёс бус ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хөдөө орон нутагт ч байна. Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлсэн үг худлаа болж таарлаа. Цагдаа гэж хүн төр хоёртойгоо эн тэнцүү хуваагдсан хүнийг хэлнэ гэж.. Яагаад энэ олуулаа гэмт хэрэг үйлдчихээд мэргэжлээ ашиглан хүн алчихаад, мэргэжлээ ашиглан ганц хүн хэргийг нь хүлээж цаана нь маш олон цагдаа алуурчид нууж үлдчихээд дахиад цөөн монголчуудыг минь цөөрүүлж алах гээд үлдээд байгаа нь хэцүү л байна даа. Нөгөө өндөр цалин авч бусдаас онцгойроод байгаа шүүгчид, порм эдэлсэн прокурорууд хаана байна, монголд тэд байна уу? энэ хэрэгт тэд оролцож мөрдөж илрүүлж чадах нь уу?
-
Зочин (September 10, 2016 12:11:19 pm )
Нөгөө өндөр цалин авдаг шүүгчид яаж шийдэхийг нь харж байя Монголчуудаа
-
Anonymous (September 10, 2016 3:47:54 pm )
bidnii nulims xezeech xatahgvi…
-
zochin (September 10, 2016 4:02:07 pm )
adgiin muu aluurchdad xiisen xergiinx n yliig edlvvleesei.
-
Anonymous (September 10, 2016 4:12:08 pm )
shudraga shuuh bdag gedegt itgej bna
-
zochin (September 10, 2016 4:17:47 pm )
ymar zewerchxsen niigem be.ard irgedee xamgaalh estoi tsagdaa nar n xvrtel ingej bxad ene niigemd chin yaj amidrax bolj bna
-
zochin (September 10, 2016 4:23:19 pm )
ard irgedee xamgaalax estoi bj yasan uxsargvi yasan ch ergvv maluud tsagdaa gedg ner zvvchxeed toriin ner xvndiig ulandaa gishgej ywdag bnaa.bvgdiig n shorond n xataawal taarna
-
zochin (September 10, 2016 4:26:40 pm )
xvnii vriig shoroond bulchxaad yaj amidrach chaddg bnaa.xezee negen tsag ta nar viliin vree edlenee yaxaw
-
zochin (September 10, 2016 4:39:56 pm )
nertei tortei mongotei xvnd n xuuli vilchildeg niigem bolson bna.ene xereg ingeed zamxrax esgvi tord xuulind xvn itgexee bolij bna.vnen zowoor n shiidwerlexgvi l ym bol vxsendee baaxan xuuli bataldag bnaa
-
lorduud (September 11, 2016 9:59:04 pm )
za xuurxii tsagdaa nar xvmvvsiig deeremdej baigaad alaad exlew shiw um bvxen xemjeetei de burxan bol baigaa shvvgeed ugnu
-
Итгэл (November 29, 2016 1:46:06 pm )
Цагдаагийн удирдлага шат шатандаа ажлаа хийхгүй байна. Сүүлийн үед нам дагаж улс төржөөд л Ерөнхийлөгч нь цаазаар авах ялгүй болгосонд мөн хуулийн цоорхой гэж нүхнүүдийг ашиглаж байгааг харуулж байна. Цагдаа тагнуулын ажилтнуудыг маш нарийн судалгаатай авч тушаалаар томилдог шүү дээ Танил тал намчирхсан байдал нь эцсийн эцэст ийм ч үр дүнд хүргэж байна. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодчуул нь гүйдлээ олохгүй алуурчин онгироо долдигнуур нөхдүүд нь цагдаад шургалан хүн алахаас ч буцахгүй байгаа Бямбацогт сайд минь анхаараачээ. Цагдаагий байгууллагыг бүхэлээр нь татан буулгаад шинэчлэл хийх цаг нь болсныг харуулж байна. Тусгайгийн ажилтан бол тусгай л байдаг юм даа Хүн алсан цагдаа нарын энэ аргаар нь талийгаач болгох хэрэгтэй
14 Comments