Дэлхийн шатрын 42 дахь удаагийн олимпиад Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд дэлхийн 180 орны баг тамирчид өрсөлдөж байгаа юм. Манай эрэгтэй баг тав дахь өрөгт Турктэй оноолт таарч, 3:1-ээр ялагдал хүлээсэн байна. Өмнөх дөрвөн өргийн хувьд Макао, Финланд, Катар, Хорватын багтай тоглосон. Одоогоор гурав хожиж, нэг ялагдаж, нэг тэнцсэн амжилтаар 38 дугаар байрт жагсч байна. Зургадугаар өрөгт Узбекистаны багтай өрсөлдөх аж. Харин эмэгтэй шатарчид энэ тойрогт Тажикистаны багийг 4:0-ээр хожсон байна. Тэдний хувьд хоёр ялагдаж, гурав дийлсэн амжилтаар 34 дүгээр байрт бичигдэж байна.
А.Даваахүү
Эх сурвалж: Unen.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.