Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдыг хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.
Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд гаргах, холбогдох зөвшөөрлийг олгох санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 байршилд 434 цэгээр иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарьж ургуулсан төмс хүнсний ногоогоо зарж борлуулна.
Холбоотой мэдээ
Comments are closed.