antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 10 comments

Зайсангийн газрыг зайдлаж, луйвардсан У.Барсболдын молиго!

нийтлэсэн Admin

db19ce7e3413964ebig

Төрийн ажлыг, түмний итгэлийг зүгээр л хувь эрх ашигаа гүйцэлдүүлэх гүүр болгон ашиглаж, хэтэвч юугаа  хэт ихээр түнтийлгэчихээд, хууль журам руу нулимж ирсэн хүмүүсийн нэг бол У.Барсболд гэдгийг баримтууд харуулдаг. Нөөцөөрөө Тавантолгойн дараа бичигдэх Хөшөөтийн ордоор хятадуудтай хамтран гараа угаасан тэрбээр зайсан дахь тусгай хамгаалалттай  газруудыг дамласан асуудлуудад ч нэр холбогдож ирсэн. Тэрбээр сайд байхдаа 2006 онд “Мазар” ХХК-д 0,75 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон боловч тэр газарт нь “Жигүүр Гранд” ХХК-ийн орон сууц баригдсан байдаг. Тодотгоход, “Жигүүр Гранд” ХХК нь “Хунгийн хотхон”, “Зайсан Вилаж”, “Зайсан Лакшари” гэсэн гурван том хотхон барьжээ. Эдгээр хотхонууд нь нийтдээ 3.25 га талбайг хамардаг. Гэхдээ 0.75 га газрыг “Мазар” ХХК, нэг га газрыг иргэн С.Энхтайван, 1.5 га газрыг “Бимакс” ХХК-иас авсан гэдэг бөгөөд уг нь бол газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчны сайд асан У.Барсболд өгсөн байга.

У.Барсболд байгаль орчны сайдаар ажиллах байхдаа дараах луйврыг хийжээ.

  1. 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Open spice” ХХК-д 0,25 га
  2. 2006 оны 1 сарын 9-нд Зайсангийн аманд “Жэй-Кей-Си” ХХК-д 0,4 га
  3. 2006 оны 1 сарын 9-нд Зайсанд Жигүүр гранд” группын охин компани болох “Мазар” ХХК-нд 0,75 га
  4. 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Эф-Ти-Экс” ХХК-д 0,8 га
  5. 2006 оны 1 сарын 27-нд Жаргалантын аманд “Очир” төвд 6,5 га
  6. 2006 оны 1 сарын 9-нд Зайсангийн аманд “Мона Лиза трэйд” ХХК-д 1,5 га
  7. 2006 оны 1 сарын 27-нд Богинын аманд “Ти-Эй-Эм-Экс /TAMX/” ХХК-д 0,3 га газрын гэрчилгээг тус тус олгосон байдаг аж. Асуудлын гол нь хаанаа байдаг вэ гэхээр дээрх дурдагдсан газрууд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон мэт ч, хэрэг дээрээ бол бүгд барилга барих зориулалтаар авсан газрууд байдаг.

Түүнийг  30-аас олон тооны газрын зөвшөөрөл гаргасан гэгддэг ч өөрийн гарын үсгээр 7 зөвшөөрөл үлдсэнийг нь доод албан тушаалтнуудаар дамжуулан гаргасан байдгийг тухайн үеийн Байгаль орчны яамны архивын баримт гэрчилдэг юм. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн мэдэгдсэнээр У.Барсблд сайд байхдаа  газар олгосныхоо шанд 100 сая төгрөг авсан тухай мэдээлэл ч байдаг.

Ер нь У.Барсболд гэж хүнд улстөрчийн хувьд  карьерын зам жим үлдээгүй шахам хэл аманд орооцолдож ирсэн нэгэн гэхэд болох юм.  Ховд нутгийнх гэдгээ ашиглан “Хөшөөтөөс хөгжил эхэлнэ” гэж анх нутгийн иргэдийг ухуулж, “Хөшөөт” төслийг санаачлагч хэмээн өөрийгөө зарлаж байсан эцэс сүүлдээ юу болов?  Сүүлдээ бол Хөшөөтийг өөртөө хамаагүй гэж хэлж ярьсан шүү дээ. За тэгээд “Ногоон хэрэм” хөтөлбөрөөр дамжуулан Монголчууд цөлжилтийг бүрэн үгүй хийнэ энэ тэр гээд л байсан. Гэтэл хаана байна, тэр хөтөлбөр нь. Цаасан дээр шивигдсэн хэдэн үг төдий л өнөөдрийг хүрч байгаа. Нийт газар нутгийнх нь 70 гаруй хувь цөлжилтөд өртөж, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, хаа сайгүй гол ус ширгэж байгааг харж байгаа Монголчуудад молиго үмхүүлж ирсэн хүн бол У.Барсболд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (September 05, 2016 5:19:51 pm )

    Жирийн иргэдийн амьдарч байгаа алга дарам газрыг чирэгдэлгүй хувьчилж өгч чадахгүй байж төрийн төмчууд өөрсдөө дураараа дургиж байгаагийн нэг жишээ энэ бусуу Хуулиар хориглоогүй бол дуртай газартаа монголчууд амьдарч яагаад болохгүй гэж Зөөлөн сэнтийгээсээ бууж иргэдийнхээ амьдарч байгаа газрыг бодит байдал дээр нь танилцаад эзэмших эрхийн бичгийг нь чирэгдэл багатай өгч байвал яасан юм бэ Заавал дахин дахин явуулж чирэгдүүлсэнээр өөрсдийгөө ажил хийсэнд тооцдоггүй байлтай БЗД газрын алба гэж хүнд сурталд идэгдсэн хүмүүсийг ялих ялихгүй шалтгаанаар чирэгдүүлж байгаа газар байна Газрын албаны хүнд сурталтай түшмэдийг зайлуулж иргэдэд үйлчилж чадах шинэ залуу боловсон хүчнээр хангах цаг болсон байна

  • Anonymous (September 05, 2016 5:26:38 pm )

    Барсболдыг шалгах цаг нь болоогүй юу?

  • Mongol (September 05, 2016 5:57:38 pm )

    Ene mongol uls chin er ni haashee um be ?????????
    Deeremchid l darga bolood baidag huuligui oron bolj huvirsan um bol ard tymen bygdeeree deerem hiigeed baij boloh umuu haashee um, tegj oilgogdoj baina,,,

  • Anonymous (September 05, 2016 8:17:44 pm )

    barsboldiig shorond

  • Нам (September 06, 2016 10:42:05 am )

    Монголчууд дэндүү хүлцэнгүй юмаа. Иймэрхүү олон новшнуудыг байх ёстой газар луу нь явуулдаг, толгойлдог хоншоортой аавын хүү байдаггүй юм байх даа

  • Anonymous (September 06, 2016 11:12:48 am )

    Ард түмнийг хуурч байдаг,нийгэмд худал мэдээлэл тарааж байдаг сэтгүүлч нарыг шалгаж банг хүртээх газар байна уу.

  • Anonymous (September 06, 2016 1:13:24 pm )

    Монголчууд дэндүү хүлцэнгүй юмаа. Иймэрхүү олон новшнуудыг байх ёстой газар луу нь явуулдаг, толгойлдог хоншоортой аавын хүү байдаггүй юм байх даа

  • Anonymous (September 06, 2016 4:56:36 pm )

    XOL OCHIJ XUCACGAA GULUGNVVDEE! XEN BICHVVLJ BAIGAAG DENDVV SAIN MEDEJ BNA! BVGD BARSAAGIIN AVGA NAGACiIIN TALIIN ATAARXSAN ARAA N ULAASAN XAMAATAN NERTEI NOXDUUD DAA!TA NARIIN NVGEL ULAAN NVDEER CHIN GARAX CAG TUN UDAXGVI IRNEE ! TVI TVI TVI !!!

  • fu.ck you (September 06, 2016 4:59:07 pm )

    XOL OCHIJ XUCACGAA GULUGNVVDEE! XEN BICHVVLJ BAIGAAG DENDVV SAIN MEDEJ BNA! BVGD BARSAAGIIN AVGA NAGACiIIN TALIIN ATAARXSAN ARAA N ULAASAN XAMAATAN NERTEI NOXDUUD DAA!TA NARIIN NVGEL ULAAN NVDEER CHIN GARAX CAG TUN UDAXGVI IRNEE ! TVI TVI TVI !!!

  • Шаарийбуу (September 06, 2016 9:50:38 pm )

    Хөшөөтийн орд дээр хажуу сумын тэрэгнүүд өвөл очоод нүүрс мөнгөөрөө авах гэхэд хужа нар салаавч үзүүлдэг .Тэд нар лиценз авсаныгаа Монголын газар шороог тэр чигээр нь авсан гэж эндүүрдэг,гэтэл энэ новшийн зүйлийн цаана Барсболд мэтийн урвагчид турхираад цагдаагаар хужа нарыгаа өмгөөлөөд хэвтэж байдаг байна.Яагаад тэндхийн ард иргэд мөнгөөрөө нүүрс авч болохгүй амаараа шороо үмхэж байна.Тийм зөвшөөрөл Монголын төр хуульчилж гаргаж чадахгүй бол Бээжингээс шийд хүлээх ёстой юу?

antalya rent a car