Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг энэ сарын 1-нээс эхлэн сургуулийн захиргаагаар нь дамжуулан авч эхэлсэн бөгөөд энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм. Оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлөх аж. Ингээд есдүгээр сарын 12-18-ны хооронд сургуулиар дамжуулан оюутнуудад картыг нь олгох юм байна.
Дашрамд, өнгөрсөн жилийн хувьд 57 мянган оюутанд хөнгөлөлттэй зорчих карт олгож байсан. Харин энэ жил хэчнээн оюутанд хөнгөлөлттэй зорчих карт олгох нь тодорхойгүй байгаа аж.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
Comments are closed.