antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2016 63 comments

Ц.Нямдорж: 4 жилийн дараа одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ

нийтлэсэн Admin

abd82ce89cda70b1original

Эрх баригч намынхны бүлгийнхээ хуралдаан дээр ярьсан асуудлууд хэвлэлээр дэлгэгдээд байгаа билээ. Яахав ер нь бол үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор харахад  олны сонголтоор гарч ирсэн улстөрийн нам, тэрдундаа МАН-ынхан ийн ярилцах нь гайхаад байх зүйл биш л дээ. Тэрчлэн Ц.Нямдорж эрхмийн үгсийг тодотгон хүргэж байна. Тэрбээр “Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Ажлын хэсгийг нь Фортуна байнга ахалж Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр самардаг болсон. Яг төсөв батлах сүүлчийн өдрийг тулгаж байгаад хуйвалдаан хийгээд баталдаг. Хоёр, гуравхан хүний саналаар төсөв батлагддаг тогтолцоотой болоод 10 гаруй жил боллоо. Би 2008 онд Засгийн газарт байхдаа С.Баярцогтод хэлж байсан юм. “Чи ганцаараа төсөв мэддэг болчихсон юм уу” гэж. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно. Ч.Хүрэлбаатар С.Батболдын Засгийн газарт байхдаа С.Баярцогттой нийлээд үүнийг хийдэг байсан. Би Засгийн газрын хуралдаан дээр “Засгаас оруулсан төсвийг та хоёр мэддэг болчихсон уу” гэж асууж байснаа санаж байна. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Болсон зүйлийг л хэлж байна. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаа­рах­гүй байна. Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харил­цах хэлтэс муу ажиллаж байна гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заа­вал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу. Гурвдугаарт, Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дай­раад байх юм. Ингэх нь буруу. Ги­шүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвт­гөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай бүлэг алдаа гаргачихлаа. Тэр алдаа хийсэн хүмүүсийн нэг нь би өөрийгөө гэж бодож байна. Ямар алдаа хийсэн бэ гэхээр, дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа бол­лоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд болохоор ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. 2012 оноос хойш төсөв 1-1.5 их наядаар тасарсан. Яагаад ингэсэн гэхээр Фортунагийн тойрогт орсон төсөв батлагдаж байсан учраас ингэсэн юм. Орж ирэхгүй орлогыг орж ирнэ гээд л батлаад байсан юм. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг маргааш нь шүүмжилж хэвлэлд ярилцлага өгөөд бүр зохион байгуулалтайгаар унагаад байх юм. Зарим гишүүдэд даалгавар өгч зарчмын зөрүүтэй санал гаргуулаад Байнгын хороон дээр унагаж байна ш дээ. Цаашдаа ингэж ажиллах юм уу. Би болохгүй гэж бодож байна. Гэхдээ бас Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм. Дөрвөн жилийн дараа унах бэлтгэлээ хангаж байна л гэсэн үг. Хагарах дуртай юм бол хагарцгаа. Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй байх. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү. Үүнийг хаана хаанаа ойлгоод гарз хохирол багатайхан шиг төсвийн тодотголоо баталмаар байх юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ. Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой. Мөн тэрбум ам.долларын мах экспортлоно гэж Р.Бурмаа баахан ярьсан. П.Сэргэлэн сайд одоо үүний үнэнийг нь хэлэх ёстой. Хэзээ ч тэрбум ам.долларын мах зарж чадахгүй. Махны экспорт нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, нүүдлийн мал аж ахуй гэдгийг хэзээ ч ойлгодоггүй юм. Ер нь цаашдаа Засгийн газар энэ 65-ын бүлэг хоёр яаж харилцах юм бэ. Энэ харилцааныхаа дэглэмийг одоо тогтоож авъя. Нэг шугамаар явахгүй бол АН шиг нэг нэгнээ хэмлэж дээлээ урсаар байгаад дөрвөн жилийн дараа эрх мэдлээ алдчихаад сууж байж мэдэхээр уур амьсгал бүрдэж байгаа учраас би ийм юм ярилаа. Өөрсдөө л мэдэцгээ. Засгийн газар, бүлэг гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байх юм бол дөрвөн жилийн дараа манай гудамжинд галын наадам болох биш одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ. Ний нуугүй хэлэхэд, томилгоо тойрсон дургүйцэл чинь бүлэг дээр гарч ирээд байна ш дээ. Энэ чинь ажилд хор болж эхэллээ. Энэ хор явсаар байгаад улсын хор болж дуусна шүү.” хэмээн хэлж ярьсан байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

63 Comments

  • ИрИргэн ОИрБатгэнргилын ажилтангэнЗочин (September 03, 2016 11:06:55 am )

    Нямдорж дэмжиж байна Үнэн хэзээ ч ялна

    • Anonymous (September 03, 2016 4:44:17 pm )

      2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “…УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, дурсгалын зүйл (мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан) гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ. Дэмжээд байгаа Нямдорж чинь ингэж байгааг чи мэдэх үү? Дэмжигчээ !???

      • Зочин (September 03, 2016 6:50:18 pm )

        Аль ч засгийн үед хүндэтгэлийн арга хэмжээ байсан. байсаар ч байх болно. Төр өөрөө хямд эд биш. Ганц мөнгөн аяга, атга ааруул авч өгөөд хүндэтгэл үзүүлээ л биз яадаг юм. Засаг төр нь санхүү сайтай бол олон жил төрд зүтгэсэн Нямдорж мэтийн хүмүүст бүр хаус бариулж өгөх ёстой юм.

      • Anonymous (September 03, 2016 10:07:25 pm )

        Ene yu ch bish

      • Зочин (September 03, 2016 10:18:25 pm )

        НЯМДОРЖ ГИШҮҮН ӨӨРӨӨ АЯГА ХАДАГТАЙ ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙГААГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. НААД ТӨРИЙН АЛБАНЫХНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ ХУВЬ ХҮНД НЯЛЗААГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ. НЯМДОРЖ ГУЙА НААД ХЭЛ АМ ДАГУУЛСАН АЯГА, ХАДАГЫГ ЧИНЬ АВАХ Ч ҮГҮЙ БАЙЖ ЧАДАХ ТИЙМ ЁС СУРТАХУУНАЙ ХҮН

      • zochin (September 03, 2016 11:19:36 pm )

        yahawdee huurhii 60 nas hurlee l gej ingesn ym bailguidee. ene bol ali ch baiguulgad baidag l asuudal. ymar jil bolgon tursun udur geed beleg bichig uguud baidgui bailguidee.

      • хөвсгөлийн иргэн (September 04, 2016 12:01:21 am )

        юу нь буруу аж.насаара энэ төрд ажилсаг хүн Агаад ганц мөнгөн аяга авч блхгүй гж

      • зочин (September 05, 2016 11:06:57 am )

        болох ч, энэ хямрал гээд иргэд, ААН-үүдийн татварыг нэмэх энэ үед арай болохгүй байхаа, тэгээд ч ойгоо тэмдэглэх мөнгөө өөрөө гаргах чадал эрх биш байгаа биз, ойгоо тэмдэглэхэд бэлэгээрээ зардлаа нөхөх байхдаа Нямдорж гуай, өөрөө үүнээсээ татгалз.

    • иргэн (September 05, 2016 10:39:31 am )

      Улс төрч,улс төрийн бодлоготон хүн гэвэл Нямдорж гарцаагүй мөн юм.Энэ хүнийг одоо цагт олон хүн ойлгохгүй,харин хожим хамт ажиллаж байлаа гээд цөөн биш хүн хувийн нэр төрөө өргөх зорилгоор ярина даа.Хүний сайныг үгүй болсон хойно нь гэж ардын үг байдаг.

  • tsoomoo (September 03, 2016 11:43:17 am )

    Зөв зөв

  • zochin (September 03, 2016 12:41:14 pm )

    zuv hellee ene tomilgoogoo yagaad shudargaar shiidej chaddagui yumbe? dandaa ur avlagandaa uguh alban tushaaluud..!!! buruu yum hiiged yavbal bi yah gj sanal uguvduu gj halaglah bolno..!!

  • yaduu irgen (September 03, 2016 12:43:28 pm )

    Фортуна нэж гай үхсэн үү? Эээ бүү үзэгд монголын э\засгийг ёстой үгүй хийсэн босоо ороолон до Базарвааний хумпад

  • Anonymous (September 03, 2016 12:47:10 pm )

    Nyamdorj mash zob yum yrisan bna. Choijilsuren yaj sangiin said hiij chadah be. Mongo ogch said bolson gej gaduur yrij bna.

    • zochin (September 03, 2016 11:26:43 pm )

      ene choijilsuren gdgiig l mash buruu tomilson ym. choijilsuren gdg nuhur er ni buhniig l munguur shiideed surchihsan nuhur shig sanagddg ym. anh ih hurald garahdaa l mungu taraaj televiziin durand urtuud bsn. medleg chadwargui hun chuhal alban tushald munguur suuchihaad etsest ni yu bolj ymar hor urshig garhiig ni tootsoj uzsen bolwuu?

  • МЭРГЭЖИЛ (September 03, 2016 12:54:23 pm )

    ЯАМДАА МЭРГЭЖЛИЙН БОЛГООД УЛСАА УДИРДАЖ БАЙГАА ХҮН НЬ УЛС ЭХ ОРНОО ГЭСЭН ШАЛГУУРААР АЖИЛЛАВАЛ УГ НЬ БОЛНО ДОО ГЭТЭЛ МАН БАС Л ХАМГИЙН ЭХНИЙ ӨДРӨӨСӨӨ ЭХЛЭН БАТТУЛГА ЗАГВАРЫГ Л ХЭРЭГЛЭЖ АЛДАА ГАРГААД ЭХЛЭХ ЮМ ДАА МАН АН НАМ ХОЕРЫН ЯЛГАА ОГТ АЛГА БОЛЖ ДЭЭ

  • Anonymous (September 03, 2016 12:55:57 pm )

    Nyamdorj vnen helj bna daa.man 4 jiliin daraahaa bodoj ajillah hetegtei dee.enhboldoos uur hvn alga uu ene hvntei hor nairuulaad bhaar hol yavahgui e ter hotiin dargiig n har neg l bish..

  • Д.Ганхуяг 99116570 (September 03, 2016 12:59:42 pm )

    Нямдоржоо. МАН ба АН-ын тэмцэл чухал бишээ. Энэ хоёрыг зодолдуулж, хүчийг бараад, анхаарлыг саринуулж, хамаг баялгийг чинь хоосолж, улс орныг чинь Афган, Ирак шиг аллагын талбар болгох гэсэн олон улсын эдийн засгийн алуурчдын бодлогыг л ойлгоцогоож, голын нэг талд гарч гадны хархнуудаас эх орныхоо баялагийг хамгаалж, ард иргэдийн эвийг эвдэх хар санаагч хөөн туухад л манай зорилго оршино гэдгийг эрхбиш гэгээрэх цаг болсон юм биш үү???????????????????????????

  • Anonymous (September 03, 2016 1:43:02 pm )

    МАН-АН 2-ын нэр барьсан луйварчид ялгаагүй Сайн муу 2-ын тэмцэл биш адгийн 2-н тэмцлийг ард түмэн дэмжиж өөрсдөөрөө тоглуулаад байгаа юм МАН-ыхан бол бүр сүүлийн үед хямралаар далимдуулаад ил цагаан тоглолт хииж байна Хаянхярвааг сонсоо биздээ / Чи битгий хуцаа/ гэж энэ бол үгийн балимаар ард түмнийг байруулж хэлсэн доромжлол Ер нь МАН-ын нөхдүүд ард түмний амьдрлыг сайжруулна гэдэг лө лө их нь гадны гар хөлүүд хаглан бутаргах үнэн юмыг бөөнөөрөө нийлж харуулах өөрсдөө иргэдэд энхийн цагаан тагтаа болж харагдах жүжигчид шүүдээ

  • иргэн (September 03, 2016 1:58:15 pm )

    Орлого байхгүй иргэдтэй улс орон хөгжинө гэж байхгүйээ Иргэн баян бол улс нь баян гэдэг биздээ МАН-ынхан гаднаас баахан мөнгөтэй хужаа болон бусад харийнханыг оруулж ирнэ эсвэл гадаадаас баялгаа тавьж өндөр хүүтэй зээл авах ийм л арга бна

  • MAH (September 03, 2016 2:36:10 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.

    • zochin (September 03, 2016 11:31:23 pm )

      uhse nohoin otsgor. AN-iihnii buteedeg gej yu bsn ym. uls orniig 4jil elgeer ni hewtuulchiheed tuuniig ni bosgoj chadahgui ard tumen l zowj bna

  • Anonymous (September 03, 2016 2:51:26 pm )

    Хөөе тэр сайт болгон дээр дөрвөн мөрт бичээд байгаа этгээд мэдрэл муутай Фортун биш биз? Хариуцлага тооцож модноос дүүжлэдэг улсад төрөөгүй дээ баярлаж 999 тоондоо залбирч яв амьсгаа минь. АН яаж бүтээдгийг МАН-тай нийлж яаж самардгийг хүн бүхэн харж авсан. Мунхаг харанхуй ард түмэн үргэлж та нарын талд юм даа

  • sukh (September 03, 2016 3:04:04 pm )

    nyamdorjiin tumen zob shu

    • Батбаяр (September 03, 2016 10:00:55 pm )

      Төр төмбөгөр Ёс ёмбогор гэж үгтэй юм даа… Монголын төрд олон жил зүтгэн өөрийн оюун ухаанаа зарцуулсан энэ төрийн хар хүнд нэгэн жарны амьдарсан ойд нь Монгол төр хүндэтгэл үзүүлж буй нь энээ… Тэгэх ч ёстой… Энэ бол илүү зардал биш… энэ эрхэм хүнд үзүүлж буй хүндэтгэл…

  • Эмгэн заргач (September 03, 2016 4:24:28 pm )

    уул нь Нямдорж үнэн үгтэй гэхдээ хорхойтой араа нь гүнзгий нүхтэй

  • мэдээж адилхан л толгойгоо унжуулна (September 03, 2016 4:47:58 pm )

    4 жилийн дараа адилхан л толгойгоо унжуулна ш дээ, өөр яахийн ? одоо байж байгаагаа хар л даа … татвар нэмнэ ч гэх шиг … тэгсэн мөртлөө төрсөн өдөр нь гээд төсвийн мөнгөнөөс хулгайлж бэлэг авахуулж ч байх шиг … муу худалч, хулгайч гахайнууд байж

    • иргэн (September 03, 2016 7:49:32 pm )

      насны ойгоор нь дурсгалын зүйлс гардуулж зардлыг төсвөөс олгоно гэж хуулинд байдаг юм.

  • зочин (September 03, 2016 5:19:20 pm )

    МАН-ын даргаа та нар юу хүлээгээд байна. Та нарт иргэд бүх боломжийг чинь олголоо. Юун 4 жилийн дараахаа бодоод тэвтээд байна. 2016-2017 оныг хэрхэн яаж давж гарахаа эхлээд бодолдоо. Та нарт цаг хугацаа гэж юм байхгүй болсон байна.Төгс юм гэж ер нь бараг байхгүй дээ.

  • зочин (September 03, 2016 5:21:42 pm )

    Төрд олон жил чөмгөө дундартал ажилласан,ажил амьдралын арвин туршлагатай хүнийхээ хэлж байгаа үг бүрийг тунгааж ойлгож байвал зүгээрсэн дээ.Үг хатуу ч үнэн байх тусмаа үнэ цэнтэй байдгийг мэдрэх ёстой шүү.

  • Ta nariig dahij hezeech songohgui de nowshnuud tatvar nemeed baihda yahav de (September 03, 2016 6:40:16 pm )

    Ta nariig dahij hezeech songohgui de nowshnuud tatvar nemeed baihda yahav de , hunii karmend gar hiideg tenguudiig medeed baisan yum aa alnaa bugdiign archnaaaaaaaaaa, bugdeeree garch alii bugdiign

  • Зочин (September 03, 2016 7:23:50 pm )

    Энэ төрийн зайран голыг нь олоод хэлчихдэг мэргэн ард шүү? Нөгөө Гөлгөө яалаа гээд л кинонд гардаг шиг АН-г төр барьж мандуулж байхад нь / Та нар ингэж дураараа тонгочвол дараагийн сонгууль гудманд гарна/ гэж хэлж байсан яг л болсон? Одоо намынхнаа дараагийн удаа гудманд гарах ажил хийлээ гэлээ хэлснээр нь болно доо?Их зөнч цол олгомуу?

  • zeneg ebgen yugeed hyzaad bnaaa!!! (September 03, 2016 8:07:31 pm )

    ene muu namiihaa esreg bainga hyzdag geleg be<,;;;

  • зочин bna (September 03, 2016 8:08:54 pm )

    Хар машинаараагарч ирсэн МАН-хан, Баяр ,Элбэгд0рж 2 хуйвалдаад.

  • зочин (September 03, 2016 9:35:16 pm )

    Төрийн албан хаагчийн 36 сарыг байхгүй болгосонд гүнээ харамсаж байна яг үнэндээ ядарсан төрийн албан хаагч олон байгаа 36 сараар байранд орно гэж байсан олон хүний хүсэл сонирхолыг буурууллаа та бүхэн ундаг жип болиод утасаа өөрсдөө төлдөг болвол олн төрийн албан хаагч орон сууцанд орох болно хэдхэн жил үлдээд тэтгэвэрт гарч байртай болох олон хүний хүсэл мөрөөдлийг унтраалдаа эрхэм гишүүдээ бид ямар сонголт хийчихвээ

    • Зочин (September 05, 2016 1:42:03 pm )

      36 сарын цалин яагаад заавал өгөх ёстой гэж,цаана чинь зөндөөл хүмүүс цалингаа хасуулж ,татвар нэмүүлж байна ,хувиа бодох хүмүүс их байх юм.

  • zochin (September 03, 2016 9:52:58 pm )

    Бид юу хийчихвээ Амараа

  • SHAR TOHOI (September 03, 2016 9:54:06 pm )

    Mongol ulsiig syyliin 25 jil samarsan khymyysiig yagad khariutsalgat tatakhgyi shalgakhgyi bna ve .Mongol uls chi yag ynendee khoorondoo baildakh l dutaad baigaa uym bishyy ireedyi ni byrkheg boljee .Aprekiin yaduu ornuudiin neg boljikhood baina shyy dee orondoo barigdaad baigal orchin ni otondoo barigdaad gol us ni shalbaag bolood bna arai dendyy tevchij tesekhiin arag algaa .Khoich ye yr khyykhedyyd maani yaj amidrakh bolj bna ve .Gartaa tsevseg barin temtsekhees oor aragyi bolj bna tesne tesne gekhed arai dendyy .

  • zochin (September 03, 2016 10:00:09 pm )

    үнэн үг хэлжээ улс төрд байх ёстой хүн дэ ард түмэн хүндэлдэг

  • Батбаяр (September 03, 2016 10:03:02 pm )

    Маш үнэн үг хэлсэн байна даа… МАН ийм туршлагтай улс төрчтэй байгаадаа баярлах хэрэгтэй.. Үнэн үг гашуун ч тустай гэсэн үгтэйдээ

  • dugar (September 03, 2016 10:30:05 pm )

    unen ug hezeed unen chigeeree baidagdaa, turuuchiin zasgiin oruulsan sanal tusviig huulj oruulj baigaa said yaj 4 jiliig ardaa hiine gej bodoj baigaa yum bol? huurhii hereggui said boljdee ,uls ard tumen gej baidag uuniig buu mart! martval baabariin helsen ug heregjine ,songoltoo zuv ehleh heregtei! amia buu bod!! ydaj namaa bod!!!

  • zochin enhee (September 03, 2016 10:43:58 pm )

    нархан хотхоны гомо мөнхжаргал гэдэг хүн монголын интернэтэд од болж дууслаа яацан хүн бэ янз нь банди нар шохоорхдог юм уу даа өөрөө эр хүн байж сүүлийн гурван жил нэтэд комментоор бичүүлж байна

  • Nrgen (September 04, 2016 5:08:27 am )

    Ard tumend taalagdahiin tuld ajilddag héreg uu ,4 jiliin ard dan suudal aa l bodoj bain shib dee .Ulsaa yaj ood tatah aa yariaj Menget jabganz aa,,,,,,,,

  • Nyamdorj guaid amjilt husie (September 04, 2016 5:23:53 am )

    Mongoliin turd heregtei hun shudraga hundee Nyamdorj guaig hundeldeg mash olon hun bdag shuu Tand ajliin amjilt husie

  • Anonymous (September 04, 2016 8:21:34 am )

    Хариуцлага тооцох хэрэгтэй Нямдорж гишуун их зев яридаг туунийгээ хэрэгжуулэх хэрэгтэй тэгэхгуй бол яг АН шиг болно АСЕМ тай холбоотой шалгуулна гэсэн объектуудаа шалгуулаад Явах хэрэгтэй эцэст нь хэдэн нехдууд л бас ашиглаад енгерех нь дээ

  • shiliin bogd (September 04, 2016 8:28:49 am )

    nyamdorj guai helj bga bolohoos bish vnen l vg bn gehdee oroitoj l hellee irged dandaa huurtagdaad bn gej yu bh ve de odoo ergeed hichneen saihan yum yarisan ch irged barag l itgehgvi de

  • shiliin bogd (September 04, 2016 8:36:11 am )

    M.Enkhboldiin sainaar MAN yalsan gej bodoj bga bol endvvrel, ene zalitai eriig MAN-iinhan ch medej bga hernee vgee zalgiad l suudag Unuudur erunhii said ni ulaan tsaim huuli zurchuud l tag dvlii yum shig bj l bn NAM ni l yalj baival neg aimag neg heseg hvniig zoliond gargah bol envvhend bololtoi MAN,MAXN-nii tvvh ch vvneeig belhenee haruulj irsen ard irgediin etssiin naidvar MAN bsan bj magadgvi odoo bol hen ch hichneen saihan yum yarilaa ch itgehgvi bolchloo TURD shurgalj bga hvmvvs huvia l bodohoos uls ornoo ard irgedee bodno gej bhgvi bolchihsiin bn

  • shiliin bogd (September 04, 2016 8:43:17 am )

    MAN g haraad bhad hezeeneesee shudarga vneniig duugarsan hvmvvsee namnaj irsen tvvhtei unuudur ch iim baidal haragdaj l bn hudal helj huurch mehleh alivaa zvild deer shvvmjleltei handaj vgee heldeg hvmvvs MAN-d bn getel vl oishooj vgiig ni helvvlehgvi bh daranguilagch nar bgaad l bh, Hodood hagarsan ch togoondoo gedeg vgiig hamgiin sain heregjvvldeg ni MAN , gehdee tsag tsagaaraa baidaggvi e gedeg hagarsan hodood togoonoosoo halij bn er ni halih ch bolno yaagaad gevel bainga huviin toglolt yavagddag bolson bus uu

  • Anonymous (September 04, 2016 9:49:36 am )

    Ер нь УИХ-ын гишуунээр 2-дээш удаа сонгодоггуй байх хууль оруулж ирмээр юмаа тэгвэл бугшссан луйварчид бурдэхгуй

  • Бид (September 04, 2016 9:52:45 am )

    Нямдорж намын лидер байж шудрага есыг тогтоох хундээ. Даанч негеедуул нь ухаан алдах байлгуй. Ухэр царайлсан шалихгуй гарууд улс терчид гэж

  • ЗОЧИН (September 04, 2016 12:18:29 pm )

    НЯМДОРЖ АРД ТҮМНИЙ ХОТОЧ НОХОЙ БОЛЖ АРД ТҮМНИЙГ САЙН ХАМГАЛЖ ДЭМЖИЖ, ДУУГАРЧ БАЙГААРАЙ. ЯЛАНГУЯА МАН-ЫН СОНГУУЛЬД ОРОХДОО ӨГСӨН АМЛАЛТЫГ НЬ ӨГЛӨӨ БОЛГОН САНУУЛЖ БАЙХГҮЙ БОЛ ЦААДУУЛ ЧИНЬ МАРТЧИХСАН ЯВЖ БАЙГАА. ИЙМ БАЙДЛААРАА ЯВАХ БОЛ 4 ЖИЛИЙН ДАРАА МАН-ЫХАН БҮГД АН ШИГ ГУДАМЖИНД ЛААЗ ӨШИГЛӨХ БОЛНО ШҮҮ ГЭДГИЙГ САНУУЛМААР БАЙНА.

  • зочин (September 04, 2016 4:00:59 pm )

    Хараад байхад манайх Ерөнхий сайд намын дарга байсаныг болиулж байгаа нь л Засгийн газрын эрч далацтай ажиллах нэг жигүүрийг таслаад хаясантай л адил болж. Энэ бол туйлын буруу жишиг Энхболд тогтоож дараагийн Энхболд үргэлжлүүлж байна. МАН үүндээ дүгнэлттэй хандаж Эрдэнэбатад итгэл үзүүлж намын даргыг нь өг. Ингээд Засгтаа итгэл үзүүлж бас хариуцлага нэх.Хэрэв Эрдэнэбатыг ноолход амар гэж бодож байгаа бол Нямдоржийг Ерөнхий сайд болгоод намын даргын ажлыг өгчих. Битгий айцгаа.Ийм сулхан эдийн засагтай, хариуцлага суларчихсан үед Хүчтэй, чанга хүн Засаглалыг гартаа авч хариуцлагыг чангатгахгүй бол байдал улам л суларч мэдэхээр байна. Үүнд намын томилгоо их нөлөөлж байх шиг харагдаад байна.Нямдорж бол энэ үед намтайгаа учраа олж өөрийн байр суурийг барьж чадна. Харин намын даргыг өгсөн тохиолдолд шүү дээ.

  • иргэн (September 04, 2016 8:10:05 pm )

    сонгогчид МАН намд маш их итгэл үзүүлсэн.Үүн шиг боломж тэр бүр тохиолдоод байдаггүйг энэ намынхан эрх биш ойлгож баймаар.Гэтэл та бүхний хийж буй улс төрийн томилгоо хийгээд эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр бүтэн хоёр сар илүү хугацаанд хийж буй ажил иргэдийн санаа бодолд нэг л хүрэхгүй байх шиг.Магадгүй хүн бүрийн санаанд нийцэх албагүй гэж хэлэх байх. Гэхдээл бодох ёстой зүйл.Төрийн тань ажлын үндсэн суурь болдог орон нутгийн сонгууль удахгүй болно.Та бүхэн урьдын адил толгойгоол бэхжүүж л байвал боллоо гэсэн байдлаар хандаад эхэллээ дээ.Нямдорж гишүүний үг хатуу ч гэлээ үнэн байдаг юм.Ийм үгийг хэлж чаддаг нь даан ч цөөн юм.Нийтлэлч Ч.Ганхуяг ч чамгүй олон санааг хэлэх юм даа.Анхаар ч байдаг байх даа.

  • Зочин (September 05, 2016 12:04:53 am )

    Шударга дүр эсгэсэн Нямдоржийн хэлсэн үгийг нь сайтар эргэцүүлээч.Махны машин болсон МАНаа л өмөөрч хаацайлж, дараачийн сонгуульд ямар замаар ялж , эрх мэдэл эд хөрөнгө , нэр алдараа л бодож ярьсан болохоос биш ард түмний тухай бол түй ч дурсаагүй байна шүү дээ.

  • Z (September 05, 2016 12:32:43 am )

    Anh uls turd orohdoo yamar zorilgotoi bsan ter chigeeree bg

  • УНШИГЧ (September 05, 2016 8:29:32 am )

    ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ ҮНЭНЧ ШУДАРГА, ТУУШТАЙ ХЭЛЖ ЯРЬЖ ИРСЭН, ТҮҮН ШИГ ҮНЭНИЙГ ШУУД ХЭЛДЭГ УЛС ТӨРЧ ЭНЭ 26 ЖИЛД БАЙГААГҮЙ. ҮНЭН ХЭЛДЭГ ХҮНИЙГ ХҮМҮҮС ҮНЭН ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч ДУРГҮЙ БАЙДАГ, САНАА АВАХААР ЗӨВ ЯРИА, АСУУДЛЫГ АЛЬ АЛЬ НАМ НЬ САЙН БОДОЛЦОЖ ХЭРЭЛДЭЖ ХЭРЭЛЦЭХ БИШ АЖИЛ ХЭРЭГ БОЛГООЧ, НЭГ УЛСЫН ТӨЛӨӨ, НЭГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГААГАА УМАРТААД ТАНАЙ НАМ, МАНАЙ НАМ БҮЛЭГ ГЭЖ ЯРЬДГАА БОЛИМООР ЮМ, ҮЗЭЖ СОНСЧ БАЙГАА БИД АН-ЫНХНЫ УЛС ТӨРИЙН ШОУ ХИЙЖ АРД ТҮМЭНД ҮНЭНЧ ЮМ ШИГ ДҮР ЭСГЭЖ ЯРЬСАН ШОУНААС НЬ ИЧИХ ЮМ, ТОГООГ САМАРСАН НӨХӨД БОЛ АН ГЭДГЭЭ ЭНЭ ЯВАА НАСАНДАА, ХОЙЧ ҮЕД Ч ХЭЗЭ Ч МАРТАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. НЯМДОРЖ МАШ ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ, ЖИРИЙН БИД Ч ГЭСЭН АЛИВААГ ЭРГЭЦҮҮЛЭХ УХААН БАЙНА ШҮҮ ДЭЭ. НЯМДОРЖ ГИШҮҮНДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ УЛС ОРОНДОО ОЛОН ЖИЛ ҮНЭН ҮГЭЭ ХЭЛЖ ШУДАРГА АЖЛААСАА ГЭЖ ХҮСЭХЭЭР БАЙНА.

  • Зочин (September 05, 2016 9:31:14 am )

    Нямдоржийг ТВ гархаар хүүхэд “чөтгөр” гэж айгаад уйлаад байх юм. ТВ -р түүнийг бүү гэргээч. Тэр нүүр царайг нь ээ

  • Anonymous (September 05, 2016 9:33:55 am )

    Nyamdorj gishuuniig demjij bna. Ta nariig tatvar nemj ard tumnii karmaruu garaa dureedeh gej songoogui. Uhaalag tur bolj ard tumnee ene olon tatvaraas chuluulj daramtnaas angijruulna gej songoson shu. Sangiin said bolson Joijilsureng demjihgui bna nugu ulig bolson umnuh zasgiin gazriin uil ajillagaag oruulj ireed bna shu de.

  • Аагий (September 05, 2016 9:34:20 am )

    Нямдорж чинь эрүүл хүн биш шүү дээ. Ийм хүнийг дэмжигчид бүгд галзуу

  • ЗОЧИН (September 05, 2016 9:34:59 am )

    үнэн үгтэй 1 зантай хүн шүү шүүгч нарын цалинг хасна шүү 1 сая болноо амралтын хоног 2 сарыг болиулах

  • НЯМКАГ ДЭМЖНЭЭ. (September 05, 2016 9:51:17 am )

    НЯМДОРЖ ГУАЙ ТУЙЛЫН ҮНЭН ЯРЬЖ БАЙНА. НЯМКА САЙН БАЙНА, САЙН ШҮҮМЖЛЭЭРЭЙ. ЦААД ЗАЛУУЧУУД ЧИНЬ ЯЛАЛТАНДАА БЯЛУУРААД НҮД НЬ СОХОРЧ ЭХЛЭЭД БАЙНА.

  • Үнэн (September 05, 2016 10:26:03 am )

    Шударга, зөв зүйл ярьж байна. Ард түмэн мулгуу тэнэг биш шүү. Эрх мэдэл, улс дамнасан томилгоогоо боль. Та бүхэн өөрсдийгөө удирдагчид гэж бодвол эндүүрч байна.

  • зочин (September 05, 2016 11:07:45 am )

    болох ч, энэ хямрал гээд иргэд, ААН-үүдийн татварыг нэмэх энэ үед арай болохгүй байхаа, тэгээд ч ойгоо тэмдэглэх мөнгөө өөрөө гаргах чадал эрх биш байгаа биз, ойгоо тэмдэглэхэд бэлэгээрээ зардлаа нөхөх байхдаа Нямдорж гуай, өөрөө үүнээсээ татгалз.

  • M.Tsendee (September 08, 2016 1:36:44 pm )

    Nyamdorj gishvvn zuv heljee bid ch gesen uls ornoo avrah uur garts oloh gj bodohgvi yadarsan ard tvmniihee halaasiig segserch yadaj bgaa deer n ulam vgvi hiih arga barsan vildel gargaj bgaag boliulah heregtei MAN-d itgej bsan blhooroo uur hvreed uu gj sanalaa uguvduu gj bodoodl bn UIH. zasgiin gazar ali ch nam yalgaagvi eh oron ard tvmnees bvrddeg gedgiig medejl baimaar um hudlaa eh oron gej svrjigned yahavdaa mun ard tvmen l sanal ugch ta nar ene uls orniig sain saihan bailgah gj garch irdeg bizdee odoogiin bdlaar araihiij l amna zogooj shahuu bhad dereesn uugn tanah hasah gd bgaa um be deed davhargiin hurungutnvvdiin huvd uurl bhldaa

antalya rent a car