antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 2 comments

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Жирэмсэн эмэгтэйн шээх газраас хол явж үзээгүй баагийнууд улс орон байтугай, салбар хөгжүүлж чадахгүй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын ҮЗХ ямар болж өнгөрсөн бэ. Намын даргыг өөрчлөх их хурлыг зарлуулна гэж шуугиж байсан боловч тодорхой зүйл болсонгүй. Үнэхээр танай нам дотор олны ярьж байгаа шиг фракц хоорондын тэмцэл гаарчихаад байгаа юм уу?
-АН бол анхнаасаа хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж гарч ирсэн.Тийм учраас бидний дунд үзэл бодлоо илэрхийлдэг зүйл угаасаа байсаар  ирсэн уламжлалтай. ҮЗХ-ны хурал болдгоороо боллоо. Хүмүүс хүссэнээрээ хэлдгээ хэллээ. Зохион байгуулсан сценари ч юм уу, тийм зүйл байгаагүй. Манай намд угаасаа хэн дуртай нь юу дуртайгаа шүүмжилдэг,  загнадаг , үгээ хэлдэг ийм л нам. Тэр дагуу хурал маань араншингаараа боллоо. Намын даргыг өөрчлөх,  их хурлыг хуралдуулах гэсэн санаатай хүмүүс цөөнгүй  байсан. Тэр хүмүүс ч санал бодлоо хэлсэн. Харамсалтай нь тэдгээр хүмүүс олонхи болж чадсангүй. АН-д фракци бүлэглэл байдаг нь үнэн. Фракци фракциараа талцаад  санал бодлоо өөрсдийн хэлэх гэсэн зүйлээ хэлж ярилаа. Болдог юм болдгоороо боллоо.
-Ингэхэд та аль фракцид хамаарагддаг вэ?
-Аль ч бүлэглэл фракцид хамаарагддаггүй. Тийм учраас би санал хураалт энэ тэрд оролцоогүй. Нэг их тэр энэ гэж онцолж  үг хэлсэнгүй. Ганцхан хүүхдийн мөнгө санаачилж байгаа тухайгаа л ярьсан.
-ҮЗХ-ны хурлаар нэг тэрбумыг зарцуулж Их хурал хуралдуулах, намын даргыг өөрчлөх лобби хийсэн гэж ярьсан. Үнэхээр хурлын үеэр тийм зүйл болсон уу?
-Тэрбум төгрөг тарааж өгснийг мэдэхгүй юм байна. Надад сонсогдоогүй. Хэрвээ мөнгө өгсөн бол сонсогдох л байсан шүү дээ. МоАХ-ны дарга Х.Баттулгыг дэмжсэн хүмүүс зөндөө л байсан. Зөв зүйтэй ярьсныгаа дэмжчихээд, саналаа өгөх болохоороо өөр тийшээ  өгдөг шүү дээ, манайхан.
-АН-ын ҮЗХ-оос хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайдуудын ажлыг дүгнэх ажлын хэсэг гарсан. Тиймээс удахгүй хуралдах ҮЗХ-ны хурлаар энэ тайланг хэлэлцэж намын даргад итгэл үзүүлэх эсэх тухай ярих уу?
-Дараагийн ҮЗХ  гурван сард  болно. Сонгууль ч ойртож байна. Ер нь байнга, ойр, ойрхон хуралдах байх. Манайх чинь угаасаа ҮЗХ-ны хурал болохоор намын даргын асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь  гэм биш зан болчихсон зүйл. Тиймээс дахиад намын даргаа өөрчилнө гэж  ярьцгаах л байлгүй. Хамтарсан Засгийн газрыг сайн муу, зөв буруу, сайд нар ажил хийсэн хийгээгүй, мөрийн хөтөлбөр биелсэн биелээгүй гэдэг талаар яриа ч энэ үеэр зөндөө гарах биз дээ.
-Ирэх сонгууль АН-ын даргыг хэр ажилласанд дүн тавина .Түүнээс өмнө намын даргыг солих асуудал байж болохгүй  гэдэг байр суурь баримталж байгаа гишүүд бий. Таны бодол?
-Манай намын даргыг өөрчлөх ганцхан заалт бий. Сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох. Их хурлаас гадна ҮЗХ-гоор асуудлыг шийдэж болно л доо.Намын дүрмэндээ ганцхан заалттай. Манайхан чинь сонгуулийн үр дүн гээд ярих юм бол Н.Алтанхуяг дарга Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан учраас хариуцлага тооцох боломжгүй. Ирэх 2012 оны сонгуульд АН ялагдвал намын дарга шууд хариуцлага хүлээж  огцрох ёстой шүү дээ. Тэрний наана даргыг огцруулах гээд байгаа байгаа хүмүүсийг  намын дүрэм боомилчихоод байгаа юм. Гэхдээ манай Их хурлаас ямар ч шийдвэр гарч магадгүй. Нөгөө талаасаа энэ бол сонгуулийн тактикийн асуудал. Хэрвээ манай гишүүд энэ удирдлагатайгаа сонгуульд орвол сонгуульд орно гэвэл намын дарга өөрчлөх хэрэггүй. Шинэ удирдлага, шинэ нүүр царайгаар сонгуульд илүү оноо авч ялах юм байна гэвэл бас намын удирдлага өөрчлөхөд болохгүй гэх газаргүй. Үүнийг манай их хурлын гишүүд шийдэх асуудал. АН эцсийн дүндээ сонгуульд ялах нь улстөрийн намын гол зорилго. Сонгуульд ялахын тулд бид бүх нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.Сонгуульд ялахад намын дарга хэн бэ гэдэг нь их чухал шүү дээ.
-Шуудхан хэлэхэд намын даргыг өөрчлөх хэрэгтэй юу?
-Намын даргыг өөрчилбөл илүү сайн гэдэг талаас нь бодохгүй байна. Сонгууль ойртсон байхад хоорондоо эв түнжингүй байж, намын даргыг  өөрчилнө гээд яваад байх нь үр дүнтэй биш. Тэрний оронд нэгдэж нягтраад сонгуульдаа оролцвол илүү юм болов уу. Магадгүй илт давуу намыг сайжруулж л өөрчлөх байх даа. Гэхдээ тэгж сайжруулж   өөрчлөж чадах  лидер  хүн өнөөдөр манай намынхнаас харагдахгүй байна даа.
-АН-ын дарга Н.Алтанхуяг дарга лидер биш гэж үү?
-Н.Алтанхуяг дарга лидер. Өнөөдрийг болтол энэ хүн нэлээд зүйл хийлээ л дээ.Н Алтанхуягаас илүү лидер хаана байгаа юм бэ.
-Х.Баттулгын хувьд та тэгж харахгүй байна уу?
-Энэ хоёрыг харьцуулж тэр нь лидер, энэ нь лидер биш гэж хэлмээргүй байна. Гэхдээ Н.Алтанхуяг даргаас өөр овойж оцойсон сүрхий лидер байхгүй  гэдгийг харж байна.
-АН байгуулагдахаасаа л олон  фракциудын нийлбэр байсан. Гэтэл энэ нь багадаад ахиад МҮДН гэдэг фракци бий боллоо Энэ нь танай нам дотроо эв түнжингүй байгаагийн илэрхийлэл юм биш үү?
-МҮДН гэдэг фракци  АН байхаас байсан.
– С.Батболдын тэргүүлдэг Засгийн газрын шинээр томилогдох гэж байгаа сайд нарын талаар ямар бодолтой байгаа вэ. Боломжийн зөв томилгоо хийлээ гэдэг яриа байна?
-Би тэгж бодохгүй байна. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ сайд нарыг  гаднаас томил. Дэд сайдуудыг боль гэж зөвлөмж өгсөн. Гэсэн.ч  Ерөнхийлөгчийн үгийг Ерөнхий сайд С.Батболд авч хэлэлцэхгүй байна л даа. Дэд сайдуудыг хэвээр нь байлгаж байна. Хангалттай их хурлын гишүүд энэ Засгийн газарт байсаар байтал дахиад л парламентаас сонголт хийлээ. Эцсийн дүндээ Ерөнхийлөгчийн хэлснийг МАН-ынхан барьж ажиллах болов уу гэдэг ч их эргэлзээтэй болж ирж байна шүү дээ. Уг нь  Ардчилсан намаас гарсан  ерөнхийлөгч хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч гэж ард түмэн сонгочихоод байна шүү дээ.
-Тэгэхээр шинээр томилогдож байгаа зарим сайд нарын тухайд сэтгэл ханамжтай бус байгаа хэрэг үү?
-Монголд ч хөгийн хөгийн нөхдүүд сайд хийдэг шүү дээ.Тийм болохоор хөгийн нөхдүүдтэй харьцуулахад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэт нь  муудаад байх зүйлгүй дээ. Тийм болохоор монголынхоо хэмжээнд болох л нөхдүүд гэж харж байна.
-Та бас сайд хийж байсан. Тэгэхээр та хөгийн баагий болох уу?
-Би өөрийгөө хэлэх гээгүй. Ихэнх нь хөгийн баагийнууд л сайд болдог юм. Монгол Улс урагшилж хөгжмөөр байна шүү дээ. Юм мэддэг чаддаг нь биш  дэлхийн хэмжээнд сэтгэдэг ярьдаг тийм хүн байх хэрэгтэй. Салбараа ярилаа гэхэд энэ салбар зөвхөн монголд биш дэлхийн хэмжээнд урагшаа яаж хөгжиж байгаа тэр хөгжлөө мэддэг байх ёстой.  Тийм л эдийн засаг нийгмийн бүхий л юмыг  чаддаг сайд хэрэгтэй байна. Дор хаяж нэг хэл дээр олон улсаас мэдээлэл авдаг дэлхийн эдийн засагаас англи хэл дээр дор хаяж уншиж мэддэг ийм л хүмүүсийг сонгох хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш өнөөдөр тулга тойрсон жирэмсэн эмэгтэйн шээх газраас хол яваагүй  баагийнууд улс орныг  байтугай салбар хөгжүүлж чадахгүй.
-Жишээ нь хэнийг тэгж нэрлэмээр байна вэ?
-Заавал тэр, энэ гээд яах вэ. Ард түмэн ч хангалттай мэдэж  Боломжийн сайд алга л гэж хэлье. Хөгийн л юм бол байна шүү дээ.
-Жишээ нь?
-Тэр энэ гэж хэлмээргүй байна. Тэртэй тэргүй нүдээ аниад өнгөрөөхөөс. МАН-ынхан өөрсдөө хийсэн  бантангаа өөрсдөө л хутгана биз дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 26, 2012 10:10:19 pm )

    GUNDALAI MUU AL MIN GADAADAD SURSAN HUMUUS MONGOLOO SAMARCH BAINA SHUU BAGAASAA SHUNALD AVTAJ EH ORONCH SETGELGEEGUI AMID DEEREE EH ORNOO ZARJ BAYAJIH GESEN LALARUUDIIN NEG N CHI MONOOSOO MON.HELNII MEDLEG BISH HE ORONCH SETGEL EV NEGDEL CHUHAL BN

  • Anonymous (January 27, 2012 9:30:05 am )

    Ardchilsan nam zasgiin gazart baihaaraa terguun shadar said, ded saiduud heregtei baidag, ted zasgiin gazraas garchihaar ene bugd hereggui bolchihdog yum gej haa bsan yum be. Ardchilsan namiinhan bolimoor yum. ard tumen chin teneg bish shuu dee. ard tumenee heterhii ih basamjlan doromjilj bgaa yum bish uu. uursduu duraaraa garchihaad tegeed ergeed tomilogdoj bgaa saiduudad horig taviad uls turiig gatsaagaad bgaa gej bgaa… odoo bolioch, boloosh dee.

antalya rent a car