Английн “Арсенал”-ын фанат Даниел Флойд хэмээх эр наймдугаар сарын эхээр хайртай баг нь Шкодран Мустафиг авах гэж буй тухай яриаг дуулаад “Хэрвээ манай баг Мустафиг авбал миний энэ жиргээг ретвит хийсэн хүн бүрт би 20 паунд өгнө” гэж ам гарчээ. Үүнээс хойш 6000 гаруй ретвит ч хийгдэж, өчигдөр Мустафи албан ёсоор “Их буучин” болсон билээ.
Мустафи өөрөө Хойд Лондоны багт ирсэнийхээ дараагаар “Сайн уу, Даниел. Жиргээ хийсэндээ чамайг харамсаагүй гэж найдья” хэмээн өгүүлсэн байна. 6000 гаруй хүн ретвит хийсэн гэхээр фанат залуу ганц жиргээнийхээ төлөө 120 мянган паунд төлөх болчихоод байгаа ажээ. Мэдээж, хэлсэн амандаа хүрвэл шүү дээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.