antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 6 comments

Бид Монгол хүн, гэвч Монгол минь Хятадынх

нийтлэсэн Admin

Бид уг нь Монгол улсын иргэн гэсэн тодотголтой. Монгол хэлээрээ ярьж, Монгол хоолоо идэж, Монгол баяр ёслолоо тэмдэглэдэг. Гэвч сайн гэгч нь тунгаан бодвол үнэн хэрэгтээ Монгол улсад өөрийн гэх юм үлдээгүйг ухаж ойлгох болно. Өвөг дээдэс маань улсын суурь ойлголтыг газар нутаг, элс шороо мөн хэмээн тодорхойлсон байдаг. Нэгэн цагт өстөн дайсантайгаа эв эеийг баримтлахыг ихэд хичээн хүлэг сайн морио, хүүхний сайхан ханиа хүртэл бэлгэнд явуулж байсан удаатай. Харин хязгаар болсон адгын нэг жалга бүхий газрыг авъя гэхэд нь тусгаар байдлаа хамгаалж дайнд мордсон удаатай.

Өнөөдөр харин хүүхнээ хамгаалж хөхөртөл зодолддог хэрнээ тал сайхан нутгаа худалдаж, газар доорхи баялагаа бэлэглээд “Эдийн засгийн хувьсгал” хийх үү? гэж хийрхэж байна. Зарим улс төрчид “байхгүй баялаг биш дээ, болсон болоогүй гэрээгээ хийж л байвал барав” гэж түмнээс далдуур ярьж явдаг болжээ. Монгол шиг хүн ам багатай улс 76-н улсын их хурлын гишүүнтэй болохоор харь хүмүүс бүгдийг нь хахуулдсан нь зарлага бага гарч байгаагийн ачаар Хятад, Канад тэргүүтэй уул уурхайн компаниуд бидний нутагт торохгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тасарсан сайд нар нь улс төр хийгээд ч тасарсан юм биш! Уул уурхай хийгээд тасарчихаад байгаа юм. Уул уурхай хийж тасарсан юм чинь юу гэж талх идэх вэ дээ, алтаар авч болох идээг идэж байгаа. Нүүрсний наймаа хийсэн хүн баргийн утаанд угаартахгүй нь бас ойлгомжтой. Ард түмэн энэ сайд, дарга, улстөрчдийн тоглоом тохууг даанч ойлгохгүй юм даа. Ойлгох байтугай зарим нэг нь сонсох ч завгүй шуудай нүүрсээ үүрсээр гэрийн зүг алхаж байгаа.

Нуулгүй хэлэхэд Монгол улсын газар нутагт баялаггүй газар гэж байхгүй. Одоогоор илрээд байгаа бүх баялгийн 99 хувийг нь гадаадууд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байгаа. Тэгэхээр бидний Монгол баялагтай байна уу? Бидний Монголын баялаг харийн баялаг болж таарав уу?

Та аль улсын иргэн бэ? Би хувьдаа өөрийгөө Монгол улсын иргэн гэж эргэлзээгүй боддог байлаа. Харин жүжигчин Хүрлээгийн “Эргэлзээ” –г саяхан нэг сонсоод үнэхээр эргэлзэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл танийг ч бас Монгол хүн мөн эсэхэд би эргэлзэж байна. Би ч та ч та Монгол хүн. Гэвч Монгол минь Хятадынх, эсвэл  Канад, за ер нь мэдэхгүй аль улсын автономит болсоныг ойлгохоо байлаа. Баялагтаа шунаад бичиж байгаа юм биш улсаа л авч үлдэх арга хайж бичлээ. Олон Монгол залуус бие биедээ БИ МОНГОЛ гэж баярхдаг болохоор нь МОНГОЛ гэдэг нэрийг нь ядаж үлдээсэй гэж бичлээ. Баялаг гэдэг алт болоод аливаа эрдэнэсийн зүйлээр тодорхойлогдохгүй байх. Баялаг гэдэг ам дүүрэн хэлэгдэж байгаа зургаахан үсэгтэй, зуун зуунд цуурайтсан тэр л энгийн нэр юм болов уу. Тиймээс хамгийн том баялгийг минь үлдээгээч гэж улстөрч нэртэй уурхайчдад хэлмээр байна. Хамгийн энгийн тэр нэрийг ухаж үлдээсэн нүхтэй нь ч хамаагүй үлдээгээч гэж гуйя…

 

1010.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 26, 2012 3:26:38 pm )

    Bi mongol hun.Yrunhiilugch maani urd zugiin hun.

  • Anonymous (January 26, 2012 4:18:38 pm )

    hutsaad bai!

  • Anonymous (January 26, 2012 4:56:57 pm )

    Erunhiilugch sain uils hiigeed zutgej l bna, tuuniig goochilj bga nuhduud bugd no-toi, yavch mongol hun bish

  • Anonymous (January 26, 2012 8:33:46 pm )

    yas yuman deer mongol gedeg ner bgaa bolowch hari oronii tvvhii ediin baaz . bidnii dotor har amia bodson daisan bgaa l da ter n ajiglaad baihad oilgomjtoi. neg l odor bid hoorondoo morgoldono ter ved muu argaar bayjsan hvmvvs gadaad garaad yawna. ard n bid hetsvv baidaltai kolon ulsdaa amidrah vii de vr hvvhed mini yanaa hoorhii sanaa zowoj bna.

  • Anonymous (January 26, 2012 9:43:49 pm )

    mongol hvn bolsondoo bayraldag ve b,san harin odoo bol hedhen hvnees bolj gutarch b.n vneheer shvv

  • Anonymous (January 27, 2012 2:42:56 am )

    tiin shdee medeegui jvaa jm uu

antalya rent a car