antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2016 54 comments

Амбицаа татсан гэдгээ зарласан С.Баяр элчингээр суухаар болжээ

нийтлэсэн Admin

IMG_2986

МАН-ын тулхтай кадруудын нэг С.Баярыг саяны сонгуулиар намынхаа дотоод хэрэгт онцгой ихээр оролцохоор эргэн ирсэн гэж байсан ч, хэрэг явдал арай өөрөөр өрнөсөн билээ. Ямартай ч С.Баярын үг хийгээд үйлдэл үнэ цэнээ алдаагүй өдийг хүрсэн нь үнэнд нэлээд ойртох биз. Тэгвэл түүнийг ИБУИНВУ-д суух Элчин сайдаар суухаар болсон гэх бор шувуу нисч, улмаар хэвлэлийн хуудаснаа гарч эхлээд байна. Өдгөө тус улсад элчингээр сууж байгаа Н.Тулгын тухайд ажиллах хугацаа нь хуулийн дагуу дуусгавар болж байгаа аж. Тэрчлэн С.Баяр өөрийн сонголтоор элчингээр явах болсон гэгдэж байна. Тэгэхээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд яригдаж ирсэн хүмүүсийн нэг ийнхүү хилийн чинад руу 3 жилийн хугацаатайгаар одож магадгүй байна.

Ер нь С.Баярын тухайд сүүлийн жилүүдэд Н.Багабанди эрхмийн “титэм үг” шиг маягийн сургааль үгсийг унагах тал дээр нэлээд анхаараад байх шиг байгаа харагддаг. Түүнчлэн улстөрийн нөхцөл байдлын талаар өөрийн үгээ үе үе даацтай хэлж ярьдаг. Тэрбээр  “Өдрийн сонин”-д  өгсөн ярилцлагадаа  “-Монголын ардчилал буруу төлөвшиж байгаагийн илрэл нь энэ. Хорин таван жилийн өмнө, ардчилсан реформын эхэн үед ийм байгаагүй. Эрийн жудагтай, эрхэмлэх зарчимтай улс төр бол байсан. Бид Улсын Бага хурлын үеэ дурсан санах дуртай байдгийн учир нь энэ. Ардчиллын “романтик” үе гэдэг дээ. Одоо юм их өөрчлөгдөж, муу аргаар бүхнийг шийдэх гэдэг болж. Тийм шийдвэр нь насгүй гэдгийг ч ойлгох ухаан алга. Бүр эвдэрчихээгүй, бүрэн архагшаагүй дээр нь уг нь засаад авах юмсан.”  гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс  “-Хэн үүнийг засах юм бэ, тэгээд?” хэмээн асуухад тэрээр  “-Бидний өмнөөс хэн нэгэн засаад өгнө гэж байхгүй. Бид өөрсдөө л засвал засна. Хүний мөсгүй, жудаггүй ийм улс төрийг хазаарлаж хэн чадах вэ. Бүхнийг муу аргаар шийдэх гэсэн тийм улстөрчдийг хэн цээрлүүлж чадах вэ. Монголын улс төрийг уламжлалт ёс зүй, зан суртахуун, хүн чанарт нийцүүлэн, үгүй дээ л гэхэд “Бид чинь дэндүү цөөхүүлээ ш дээ” гэсэн бодит үнэнд нийцүүлэн цэгцэлж хэн чадах вэ? Монголын нийгэм л чадна. Нийгэмд сайн, муу мэдээ хүргэж, орчноо дэнслэх үүрэгтэй сэтгүүлчид л чадна. Дөрвөн жилд нэг удаа сонгох эрхээ эдэлдэг сонгогчид л чадна. Өөр хэн ч чадахгүй. Гэтэл яаж байна. Бурууг жигших бус, улам өөгшүүлэх болж. Хийсэн нь буруутдаг, хийрхсэн нь манддаг болж. Зарчимтай нь хохирдог, зарчимгүй нь завшдаг болж. Яагаад тэр вэ. Нийгэм маань өнөөдөр үнэн бодит мэдээллээр гачигдаж байна. Тийм учраас харанхуй, харанхуй учраас дорой, дорой учраас мууд идүүлж байна. Яах ёстой вэ гэж чи надаас асуулаа. Чи сэтгүүлч шүү дээ. Үнэн бодит мэдээллээ нийгэмд өг л дөө. Гэрэл гэгээ нэмж харанхуйгаас нь гарга л даа. Буруу зөв, буян нүглийн тухай эгэл жирийн уламжлалт ойлголтоо сэргээхэд тусал л даа. Улс төрөө улс төр, эдийн засгаа эдийн засаг, сэтгүүл зүйгээ сэтгүүл зүй болгоход хүчин зүтгэ л дээ… Улстөрчид шийдвэр гаргах үүрэгтэй. Улс төр гэдэг бол эцсийн дүндээ тодорхой шийдвэр л юм. Өөр юу ч биш. “Сүүлийн хорин таван жилийн тухай бичиж байгаа юу” гэж чи надаас асуугаад байна. Би харин энэ тухай л бичих гэж оролдож байгаа. Сүүлийн хорин таван жилд олон том шийдвэр гарсан байдаг.

Зарим нь оносон, зарим нь оноогүй байж мэднэ. Аливаа шийдвэр сэтгэлээр дамжиж, тархинд боловсордог. Гэхдээ нэг шийдвэр өөр хүмүүст өөр, өөрөөр тусна. Адил тусна гэж байхгүй. Тийм ч учраас маргаан дагуулдаг. Маргахад буруу байхгүй. Маргаанаас л үнэн төрдөг. Миний байр суурь бол миний л байр суурь. Зөв ч байж болно, буруу ч байж мэднэ. С.Баяр гэдэг хүний хувьд аль нэгэн шийдвэр тухайн үедээ яаж туссан, шийдвэр гаргах тэр үйл явц надад яаж харагдаж, яаж мэдрэгдсэн, шийдвэр гаргах тэр орчин тойронд юу болж байсан тухай миний сэтгэгдэл сонин байж мэднэ. Асуудал шийдэж байж амьдрал өрнөдөг, улс орон хөгждөг. Тэрнээс юу ч шийдэхгүй, юу ч хийхгүй орон тоо бөглөж суугаа нэг, хоёр, гурван… бүр гучин этгээдийн хоорондын хувийн харьцаа бол ёстой сонин биш.” хэмээн хэлсэн байгаа юм. Ер нь бол С.Баяр туршлагатай улстөрчийн хувиар Монголын улстөрийн нөхцөл байдал хийгээд улстөрөөс хамаарсан нийгэм эдийн засгийн талаар оновчтой дүгнэлтийг хийж, гарц шийдлийн талаар ч өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн билээ. С.Баяр нэгэнтээ “Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцаснаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол улс маань ямагт сэрж,  сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцасны л хар гай. Хамтарч чадахгүй, хамтрахыг хүсэхгүй байгаагийн балагтай үр дүн. Үүнд бол  би харин харамсч явдаг. Хараах, ерөөхийн хувьд гэвэл тухайн хүнийхээ санаа бодлоос л  болно. Хувиа бодвол хараах л байх. Би сайд, дарга болох байтал өөр намын хүнийг болголоо гэдэг ч юм уу. Улсаа бодвол ерөөх л байх. Монголчууд бид тус тусдаа ухантаж явснаас хамтаараа ухасхийж байна гэдэг талаас нь харвал шүү дээ.”  хэмээн хэлсэн байдаг.

Мөн тэрбээр  “Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан  гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад,  тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан.” хэмээн гурван жилийн өмнө хэлж байсан юм. Тэгэхээр түүний нэгэнтээ амбицаа татсан гээд хэлчихсэн. Тэгэхдээ төр улсын хэрэг түүнд хамаатай чигээрээ санагддаг тул элчингээр ч болов ажиллахаар шийдсэн бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • иргэн (August 29, 2016 11:36:52 am )

    тэнэг юмнууд монгол улсаар 20 жил тоглоод ч салдаггүй эээ….

    • ardach (August 29, 2016 2:07:24 pm )

      Ene ch dendene.Sanjiin Bayaraar toglyylj duusaagyi yam bhdaa. HEN TERNIIG YLSIIN ERONHIILOGCHOOR SONGOH YAM MONGOLIIN ARD TYMNIIG BYY DOROMJIL.HEN TYYNIIG ELCHIN SAID BOLGONO GESIIM OOROO L BYALDYYCH HARMAANII SETGYYLCH DEEREE HYDAL TSYYRHAL BICHYYLEED BDAG BLHOOS BISH ENE OGOR TOLGOILTIIG HEN CH TYI GEJ SHINSHIHGYI.ARD TYMNII BAYALGIIG TSOLOMSON LYIBARCHIN SHORONDOO HATAH ESTOI BISH YY.

  • Зика (August 29, 2016 11:45:45 am )

    Энэ нөхрийг там руу элчин сайдаар явуул

  • Балт (August 29, 2016 12:05:27 pm )

    Баярт амжилт элчин сайдыг бол өлхөн хиинэдээ ..Энэ НУСГАЙ ЧАЦГАНУУД ЮҮ МЭДДЭГТЭЭ ХУЦНА ВЭ ..ОРОС АНГЛИ ХЭЛ БАЙТУГАЙ. МОНГОЛООР 35 ЦЭЭЖЭЭР ХЭЛЖ ЧАДАХ УУ ТА НАР ..

    • Anonymous (August 29, 2016 2:44:19 pm )

      чадвар чадлын тухай яриагүй улсын ажлаас амбицаа татсан гэж худлаа хэлсэнд нь дургүй байгаа юм. чалх сайтай 4 эхнэрээс хүүхэдтэйг нь яриагүй

    • Хуцдаг гар вэ чи (August 30, 2016 11:18:04 am )

      Энэ зэргийн хулгайч шиг боловсролтой залуус зөндөө би шүү. Чи бол бачуухан дотортой, ядуухан ухаантай, хомхой сэтгэлтэй нэгэн бололтой

  • Зочин (August 29, 2016 12:33:02 pm )

    “ҮХЭДГҮЭ” гээд нэг онигоо байдагшдээ.Тэрний л гол баатар болчихоод байгаа хулгайч даа.

  • kk (August 29, 2016 12:43:10 pm )

    arhind hordood avgai deer harvaad yavchdguin l bol mud yavahgui idne l gene shuu kk

  • зочин (August 29, 2016 1:08:22 pm )

    чадаж байгаа юманд аргагүй гэж энэ дээ хөөрхий

  • IRGENIRGEN (August 29, 2016 1:23:16 pm )

    man-ard tumneer toglood l bnaa daaa.

  • иргэн (August 29, 2016 1:45:01 pm )

    Энэ оффшор хулгайч баагий одоо болиод өгөөсэй билээ. Монгол улсаа худалдчихаад одоо бас юу горьдож байдаг байна аа. Ман энэ хулгайчаа шорон луу нь явуулж чадахгүй улам шагнаж байх шив. Өөрсдөө адилхан хулгайчууд болж таарлаа.

  • ЦЭЦЭГ (August 29, 2016 1:48:49 pm )

    С. Баяр аа сайдынхаа цалинг хэнд өгөхөө мэдэж байгаа юу? М.Энхболд сонгуульд яаж яалсанаа мэдэхгүй байгаа шиг та бас мэдэхгүй байгаа юм биш биз?

  • Anonymous (August 29, 2016 1:50:54 pm )

    Demjij bna, muulaad bgaa ni barimttai uzchiheed heleerei, hujaa erliizuud shig eh ornoo hudaldaad yavsan bish eznee olj helneq shuu nuhduu!!

  • irgen (August 29, 2016 1:52:59 pm )

    ene nohor uhdeggui bn uu

  • Ц.ЭБЭГДОРЖ-Д (August 29, 2016 1:59:12 pm )

    4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 НОЁН УУЛ ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ОЮУТОЛГОЙГ АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭЖ ӨНГӨРӨӨХ АСУУДАЛ МӨН ҮҮ. ДЭЛХИЙД 3 ОРДОГ АСАР ИХ НӨӨЦТЭЙ МОНГОЛ ОРНЫГ 200 ЖИЛ ТЭЖЭЭХ БАЯЛАГЫГ ЧИ БАЯР БАЯРЦОГТТОЙ ХАМТ ЗАРСАН ШҮҮ ДЭЭ. ЭЛБЭГДОР БАЯР ХОЁРЫГ ХАРАХААС НҮД ХОРСОХ ЮМ.

    • Anonymous (August 29, 2016 5:49:59 pm )

      UNEN O.TOLGOIG ZARJ IDEED TSADAAGUI MANGAA MONOOSOO MON BOGOOD MON CHANRIIN MON

  • Голова посла станет Главой послов. (August 29, 2016 2:15:58 pm )

    Голова посла -Глава послов болоорой. Чи өлхөөн хийчихнээ. Өлөн нүдтэй улсаас сэргийлж яваарай

  • BAATAR (August 29, 2016 2:24:58 pm )

    ENE YOSTOI NEG HANAJ TSADDAGGUI HULGAICH SHUU ICHIH BULCHIRHAI BHGUI AMITAN MAN IIM HULGAICHIIG AJILD TOMILOHOO BOLIOCHEE HUGSHIRSUN SHAR SEMJILSEN UWGUN YAMARCH YOS SURTAHUUN BHGUI NOWSHIIG TURIIN AJILAAS ZAILUUL

  • zochin (August 29, 2016 2:27:39 pm )

    ene hulgaich tonil

  • ЗОЧИН (August 29, 2016 2:32:40 pm )

    ИБУИНВУ-д суух Элчин сайдаар суухаар болсон. ИБУИНВУ ГЭЖ ЯМАР УЛС БАЙДАГ ЮМ БЭ? ТОДОРХОЙ НЭРИЙГ НЬ БИЧЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?ОФФШОРЧИН БАЯР НЭЭРЭЭ ТАМ РУУГАА ТОНИЛООСОЙ.

    • зочин (August 29, 2016 3:37:35 pm )

      Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс буюу Баяраас Оюутолгойг авагч Рио Тинтогийн албан бүртгэлтэй улс. Холбоогүй юу гэж байхгүй дээ. Муу новш иргэн эсэргүүцээд өлсгөлөн зарлаад хэвтэж байхад монгол үндэстний баялгийг зарсан согтуу толгой хая нэг эрүүл байхдаа зөв юм яриад байна гэсэн сэтгэгдэл төрүүлж хүн төөрүүлээд урт наслана гэж үү?

    • АНХААРНА УУ (August 30, 2016 11:11:06 am )

      Их Британи, Умарт Ирландын Нэгдсэн Вант Улс буюу Английг хэлж байгаа юм. Иймхэн юм мэдэхгүй мөн хэцүү еэ

  • Anonymous (August 29, 2016 2:43:31 pm )

    Хэлэх ч уг олдохгуй нээ арай ч дээ бид МАН яагаад сонгосон юм

  • zochin (August 29, 2016 2:59:57 pm )

    Angild ochij haus bariulahndee. Uuruu olon tumend il garch ugee helj mongoliin ard tumnees uuchlal husehgui ym baihdaa. Manai ulsiin uls turchid bugd neg negendee baritsaalagdsan baidag baih. Tegeedl hariutslaga tootsoj chaddagui baih.

  • зочин (August 29, 2016 3:35:05 pm )

    Мундаг Монгол шүү

  • Anonymous (August 29, 2016 3:38:54 pm )

    2038 ОН ХYРТЭЛ ЭЛЧИНГЭЭР СУУХ ЮМ УУ

  • zochin (August 29, 2016 3:39:53 pm )

    ene hvvr Yhedgue dahiad hichneen zalgih yum boldoo gedes n tseriij vheh bhaa

  • vrchger (August 29, 2016 3:41:58 pm )

    bayariin mungiig huraaj awaad uruu dar

  • зочин (August 29, 2016 4:25:09 pm )

    Баяр сайдын үеийн 5 төгөлдөршил яасан бэ. хэн үүний хариуг хэлэх вэ

  • zochin (August 29, 2016 4:31:01 pm )

    MAN BAYARIIN DVV

  • BI (August 29, 2016 5:00:24 pm )

    humuus ih durguitsej buhimdaj bn daa Bayar guai

  • irgen (August 29, 2016 5:03:57 pm )

    eh orondoo ene hun , shine huuchin ehneruud ni gants tsertserleg barikh mungu ugdug bol ter tatvaraas zugtaalgasan olon myangan dollar ni yamai umaa

  • zochin (August 29, 2016 5:49:17 pm )

    zawaarsan yum yaasanch olon zawaarsan awgaitai yum iim zawaarsan hun tur buzarlana turuus zailuul

  • unen ug (August 29, 2016 7:23:24 pm )

    oyutolgoigoos huvi hurtej hanaagui l yum bhdaa ingej amitanii haraal ideed l amid yavaad l bh yum aa sonin gar 7sariin 1 nii uhsen yal avsan humuus shatsan baishin enee ter monkhorgil bayar 2iin l hariutslagguinkh ene 2 oos bugdiig neheh heregtei garch ireed ug heleed namjaah yostoi baisan ug heleed namjihgui bol harin oor hereg harin ene 2 albaar hogjooson buudaj al gedeg tushaal ogson bayaraa chi stalin gitler bish shuu ene baidlaaraa tun udahgui bhaa

  • Зочин (August 29, 2016 7:59:22 pm )

    Энэ новш юун элчин оор газар шалгуулаад явд бх естой новш

  • Ц.ЭЛБЭГДОРЖ-Д (August 29, 2016 8:04:13 pm )

    4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 НОЁН УУЛ ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ОЮУТОЛГОЙГ АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭЖ ӨНГӨРӨӨХ АСУУДАЛ МӨН ҮҮ. ДЭЛХИЙД 3 ОРДОГ АСАР ИХ НӨӨЦТЭЙ МОНГОЛ ОРНЫГ 200 ЖИЛ ТЭЖЭЭХ БАЯЛАГЫГ ЧИ БАЯР БАЯРЦОГТТОЙ ХАМТ ЗАРСАН ШҮҮ ДЭЭ. ХАРАХААС НҮД ХОРСОХ ЮМ ЭД НАРЫГ.

    • Zochin (August 30, 2016 1:38:47 am )

      Yag zov. Unen bichij and mini.ingeed vidnii orond barigdah yey shat ehelsendee. Avilgachid toriig barij bna. Mafijsan tor.

  • zochin (August 29, 2016 11:51:45 pm )

    vhehdee taarsan har hvvr iim hvvriig araich elchingeer tomilohgui blguide

  • suwdag hanadaggui gar (August 29, 2016 11:55:02 pm )

    tsadaach hulgaichaa yaasan ulun gar we

  • Zochin zochin (August 30, 2016 12:37:03 am )

    Uululg mini bitgii huts

  • Гууль (August 30, 2016 6:12:47 am )

    Баяр шиг улс төрч төрийн бодлоготой одоогоор байхгүй. Толгой бол алт. Ухаантай хүн ухнатаад байдаггүй юм. Хулгай хийсэн ч бодож бодож ганц удаа насны амьдралдаа хүрэлцэхээр хулгайлна. Барж идэхгүй хоол. Нэг ажилд удаж чаддаггүй. Уйдамтгай. Эрх дураараа. Нэг хүүхэнтэй удаан унтаж чаддаггүй, солимтгой. Орос зантай монгол баагий.

  • zochin (August 30, 2016 8:44:46 am )

    yamarch yos surthuungui hog iim hogod dund huruugaa ug

  • монгол (August 30, 2016 9:13:05 am )

    Жудагтай улс тер гэнэуу. Жудаггуй улс тер гээчийг жинхэнээсээ еерее хийсэн гар биздээ. Гахай Баяр тэр хэвээрээ л улдсэн гэдгээ еерее мэдэх хэрэгтэй.

  • zochin (August 30, 2016 11:45:46 am )

    yostoi neg toglochih yumaa ene hulgaich lalaruud

  • Anonymous (August 30, 2016 2:26:31 pm )

    UHVEL TAARNA,HUN SUG

  • Zochin (August 30, 2016 3:10:53 pm )

    Баярын боловсролын түвшинтэй эн зэрэгцэх хүн байхгүй л байна даа.

  • zochin (August 30, 2016 3:58:55 pm )

    bayariin bolowsrol gej yu bhawde Sain bolosorson hulgaich yumda

  • zochin (August 30, 2016 4:03:08 pm )

    bayar guai ta hamaatnuuddaa mungunuusuu ugsun u

  • зочин (August 30, 2016 8:44:25 pm )

    улсдаа хэрэгтэй хүн дээ. түүнийг ойлгох ухаан одоохондоо бидэнд алга. гэвч амжилт хүсье

  • zochin (August 31, 2016 12:43:20 am )

    bayariig shudraga bsan bol oilgoh bailaa luiwarchin hun uhseniih n ulsad heregtei bhawdee gai l bolno

  • Өнөр (August 31, 2016 7:11:02 pm )

    Улс төрд байх л хүн шүү . Монгол л хожино . Харин тэр хувийн асуудлаа хүүхэн шуухнаа төр д оруулах санаа зэргээ л хая

  • zochin (August 31, 2016 10:26:16 pm )

    ugui bho

  • Зочин (September 02, 2016 5:28:45 pm )

    Жинхэнэ улс төрөөр мөнгө хийх гэсэн жинхэнэ офшорчингуудын үе нам шинэчлэх нэрээр одоо л нийгэмд тодрох гээд байна шүү . Эднии гарт төр орсон хойно хашгиравч оройтсон байх бий .

  • zochin (September 03, 2016 11:36:38 am )

    bayriig mongold chafahgvi bol olon ulsin shvvhed ugch bolohgvi yu bayr mongoliin hurunguur garaa ugaagaad zugatagaad hen hamgaalj ichihgv irdehg bn buudae

antalya rent a car