antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2016 3 comments

Цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын ажилтай танилцжээ

нийтлэсэн Admin

p1ar2m6c0ave1po21a6i15teq9a1

Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж бага  байгаагаас жилийн жилд цэцэрлэгийн асуудал хэл ам дагуулдаг. Тиймээс нийслэлийн  Засаг дарга  захирамж гарган, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг  нээлттэй явуулж, олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг  болгосон талаар мэдээлсэн. Түүнчлэн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн 08 сарын 22-ноос эхлэн бүртгэл хийж, “Элсэлтийн тасалбар” тараасан. Өнөөдөр энэхүү тасалбараараа сугалаа сугалах журмаар сонгон шалгаруулалт явуулж байгаа юм.  Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг дээр очиж сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа. Тэрээр “ Энэ жил цаг хугацааны хувьд илүү оновчтой шийдэл гаргах боломж байгаагүй учраас ийм шийдэлд хүрсэн. Ирэх жилээс бид бүртгэлийг цахим системд шилжуулнэ. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж муу байгаагаас бид ийм хүндрэлтэй тулж байгаа. Тиймээс сургууль, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг бид тасралтгүй хийнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ямар л нөөц боломж байна Бид түүнийг дайчлан, боломж, гарц хайн ажиллах болно” гэлээ. Цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдээ үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд энэ жил  2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлж байгаа юм.

Мөн энэ жилийн нэг онцлог нь нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • 09. САРЫН 01 (August 26, 2016 3:22:04 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • sd (August 27, 2016 2:17:01 pm )

    1. tsetserlegt todorhoi hemjeenii tolbor awaachee. tegeed ter mongooroo tsetserleg nemj barih, 2. sar bolgon huuhdiin mongo 20.000 tog ogohiin orond ter mongooroo tsetserleg nemj barih,…

  • sd (August 27, 2016 2:22:38 pm )

    zarim huuhed ulsiin tsetserlegt ogt tolborgui ywna, zarim ni bolohoor tolbor tolj tsetserlegt ywna. ene shudarga bish baina shuu. adilhan mongol huuhduud biz de… undsen huuli zorchood baigaa uim bishuu mongolchuudaa.

antalya rent a car