antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2016 9 comments

Шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгосон боксчныг шийтгэнэ

нийтлэсэн Admin

conlan

Риогийн олимпийн наадмын үеэр эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлдсөн Ирландын Майкл Конлан шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ОХУ-ын Владимир Никитинд ялагдсаныхаа дараагаар шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгож, дургүйцлээ илэрхийлсэн. Тэгвэл Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбоо буюу AIBA-гийн ерөнхийлөгч Чин Ко Ву тус явдлыг хүлцэн тэвчихийн аргагүй үйлдэл гээд шийтгэл ногдуулна гэдгээ амлажээ.

“Олон нийтийн өмнө манай холбооны шүүгчдийг доромжлох эрх хэнд ч байхгүй. Түүнд шийтгэл заавал ногдуулна” гэж Чин Ко Ву мэдэгджээ. Мөн тэрбээр шударга бус ажилласан шүүгчид бий эсэхийг шалгана гэдгээ хэлсэн байна.

“Шүүгчдийн ажлыг шалгадаг хянадаг тусгай хороо манайд бий. Хэрвээ шүүгч нар шударга бус шийдвэр гаргасан гэж үзвэл тусгай хорооныхон тэр даруй хариуцлага тооцно” гэж мөн мэдэгджээ.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • монгол (August 24, 2016 1:05:05 pm )

    сайн залуу

  • Anonymous (August 24, 2016 1:59:04 pm )

    Хуц оо. Тэр байтугай л гаргах байсан юм

  • gana (August 24, 2016 2:09:59 pm )

    manai otgondalai bas gargah baisiin

  • Zochin (August 24, 2016 3:04:40 pm )

    Zuvhun chamd uzegchid GOZOILGONOO

  • зочин (August 24, 2016 4:02:42 pm )

    зоригтой залуу сайн байсан холбоогоо шинэчлэж чадахгүй байж хүн шийтгэнэ гэж юу байдаг юм мэргэжилийн бокс гэж нэг юм бий танай холбоог бодвол шударга шүүлтэй Чин Ко Ву гуай

  • Anonymous (August 24, 2016 4:13:58 pm )

    Ene neg hujaa yu yu genev irland zaluugiin tumen zuv

  • Anonymous (August 24, 2016 9:02:04 pm )

    Togloh erhiig buh nasaar n has es zuigui devjee shuugch yzegchid bugdiig n ul hundetgsen tanhai etgeed

  • иргэн (August 25, 2016 12:07:01 am )

    Энэ залуу дахин олимпийн ринг дээр гарахгүй гэсэн шүү дээ

  • Anonymous (August 26, 2016 11:27:11 am )

    ene zaluugiin zov Otgondalai bol yalagdsan shuu de onoj tsohij chadahgui bsn

antalya rent a car