Аймгуудын засаг дарга нар бүгдээрээ Улаанбаатарт чуулаад буцаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж батламжид гарын үсэг зурлаа. Тэгэхээр чухам ямар агуулгатай зүйлсийг өгүүлсэн батламжид засаг ноёд гарын үсэг зураад буцсаныг хүргэе.
Батламжид дараах зарчмуудыг тусгажээ. Үүнд:
- Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг удирдлага болгон ажиллана.
- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймагтаа бүрэн хэрэгжүүлж ажиллана.
- Нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг, мэдлэг боловсролтой, туршлагатай, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, аймагтаа төсвийн хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид байлган иргэдэд нээлттэй, ил тод, шударгаар үйлчилнэ.
- Аймгийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг байнга сайжруулж, төсвийн сахилгыг чанд сахиж, хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэнэ.
- Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбарын хөгжлийг жигд хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэн ажилгүйдэл, ядуурлын түвшинг бодитой бууруулж ажиллана.
6.Аймгийн хэмжээнд сахилга, хариуцлагыг эрс сайжруулан нутаг дэвсгэрийн байгууллага, сум, багт тогтмол ажиллаж, гадаад улсад албан томилолтоор ажиллах тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, хууль зөрчиж албан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, авлига, хээл хахууль авсан, ёс суртахууны доголдол гаргасан, архидан согтуурсан зэрэг тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл, хариуцлага хүлээнэ.
- Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнана гэжээ.
Холбоотой мэдээ
-
MONGOL (August 24, 2016 11:28:54 am )
sar bolgon dugneechee yun jil
-
Niislel xyy (August 24, 2016 12:19:09 pm )
Hagas jileer dygnevel zygeer yum da
-
Mongol (August 24, 2016 4:55:02 pm )
Mongol ulsad hogjson aimag negch baihgui,,,yagaad aimgiin darga nar eroosoo aimgaa hogjyyldeggui odiig hyrch baina, Gadnii ornii zemzger tosgonii hemjeend hyreh aimag negch baihgui ichmeer,,,,onoodriig boltol hariuzlagagui ajillasan negch aimgiin dargiig shiitgej baigaagui,,,bainga shalgaj zag aldalgui ogzruulj baihgui bol UB-aas oor Mongol gej helehed hezyy bolj ,yamarch hogjson bysgui oron bolloo. !!!!!!!!!!!!!!!!!!
-
То ван (August 27, 2016 4:44:33 pm )
Өр гээл хамаг чадвар чалхаа алдаад байгаа юм бол хэдэн тэр бумаар нь идсэн хүмүүсийг нэр усаар нь гаргаад тавьчих аавийн хүү охин байхгүй юу, Мөрөөрөө амьдарч , хөлсөө гоожуулж байгааТТА,Тү бас бус хүмүүс чардайх естой юум уу,
-
4 Comments