Ерөнхий сайд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох асуудлаар ул үндэстэй судалгаа явуулах үүргийг салбарын нөхдүүдэд өгөөд байгаа билээ. Иргэдээ орон сууцжуулах энэ хөтөлбөр эргээд эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа бол ноцтой асуудал гэдгийг хаа хаанаа ойлгохтойгоо байгаа болов уу. Тэрчлэн эдийн засагчид уг асуудлаар байр сууриа илэрхийлцгээж байна. Монгол банкны нийт зээлийн багцын 1/5-ээс хэтэрсэн ипотекийн зээлийг зогсоох нь эдийн засгийг аврах нэг хувилбар гэж тодорхойлцгоож байгаа юм. МУИС-ийн багш Б.Алтанцэцэг хэлэхдээ эдийн засгийн бодит тооцооллыг харвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар хөндөх учиргүй, үргэлжлэх боломж, хөрөнгө ч Монгол банкинд байхгүй болсон. Ипотекийн зээлийг төв банк анхлан хэрэгжүүлэхдээ ирээдүйд учрах эрсдэлээ тооцож, болгоомжтойгоор хариуцлагатай хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус зээлийг зогсоох асуудал яригдахгүй байх боломж байсан гэсэн бол эдийн засагч Б.Түвшинтөгс хэрэгжээд гурван жил өнгөрсөн ипотекийн зээл эдийн засаг шархалсан ийм үед үргэлжилбэл эмзэг болсон банкны секторыг эрсдэлд оруулах юм. Монгол банк бонд босгож, өр тавин эхлүүлсэн ипотекийн зээлийг Монголын ипотекийн корпораци руу шилжүүлэх журмаар ажиллах ёстой гэв. Эдийн засагчдын хэлж байгаагаар энэхүү зээл нь мөнгөний бодлого болоод нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч, даац нь хэтэрчээ. Тиймээс макро эдийн засаг, банкны системийнхээ аюулгүй байдалтай уялдуулан ипотекийн зээлийг сааруулах, түр зогсоох гарц нь эдийн засгийнхаа хувьд хамгийн зөв зам гэсэн нэгдсэн ойлголцолд олон эдийн засагчид хүрээд байгаа аж.
Ер нь бол ипотек гэдэг зүй ёсоороо хэрэгжсэн бол эргэлтээрээ өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг процесс. Гэвч манайд анхнаасаа л эдийн засгийн инерц, үр өгөөжөөр биш зохиомол зах зээлийн харьцааг үүсгэж төсвийнхөө тал хувьтай тэнцэх хэмжээний их мөнгийг хэвлэх замаар зээлийг санхүүжүүлж эхэлсэн нь эдийн засагт өнөөдөр нүүрлээд буй бэрхшээл, хямралын эх үндсийг тавьсан гэдгийг хэлж байгаа юм. Ипотекийн зээл чухам хэний эрх ашигт илүүтэй үйлчилсэн бизнес байсан бэ? Хамгийн түрүүн төрд их нөлөөтэй томоохон барилгын бизнесүүд, эрсдэлгүй зээлийг зуучлах үүргийг гүйцэтгэж их ашиг олж байгаа арилжааны банкнууд, тэдний охин компани болох МИК-д хамгийн их ашигтай байсан ба эдний дараа л зорилтот бүлэг нь болох зээл авагч иргэд орно. Дунджаар 45 саяар үнэлэгдэж байсан хоёр өрөө байр ипотекийн зээл хэрэгжиж эхэлсний дараах хэдхэн хоногт хоёр дахин өсч 90 сая хүрсэн хөөс үүссэн бөгөөд үнэ нь хоёр дахин өссөн байрыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах болсон хэрэглэгчийг хамгийн их ашиг хүртэгч, тус төслийн зорилтот бүлгийн эзэд байсан гэж үзхэд бэрхтэй. Ипотекийн зээлийн эрсдэлийн гол шалгуур нь зээлийн төлбөр нь өрхийн орлогын 1/3-ээс давах ёсгүй байдаг. Гэтэл манайд үүнийг 45% гэж тогтоосон ба өнөөдөр байдал бүр дордож ипотекийн зээлтэй олон гэр бүлүүд сарын орлогын 60-аас дээш хувийг зөвхөн байрны зээлийн төлбөртөө өгч буй бөгөөд энэ тоо өссөөр байгаа нь харангын дохио юм. Ипотекээс үүдэлтэй энэ мэтийн олон сөрөг үр дагаврууд чухамдаа ипотекийн зээл хэрэгжих суурь хөрс манайд бүрэлдээгүй байсныг харуулж байгаа явдал гэдгийг шинжээчид хэлж байгаа.
2013 оны зургадугаар сараас хойш 76 мянган зээлдэгч 3.5 их наяд төгрөгийн зээлд хамрагдсаны цаана уг мөнгө зээл хэлбэрээр түгжигдээд байгаа аж. Хэдийгээр үүнээс чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна гэдэг эрсдэлгүй, найдвартай зээл гэдгийг харуулж буй хэрэг ч, улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан харвал тийм ч сайн мэдээ биш гээд байгаа юм. Тэрээр хөрөнгө “түгжигдэнэ” гэдэг нь их хэмжээний мөнгө зөвхөн зээлийн хүүгээс ашиг хийж амьдардаг банк, валют олдоггүй харин олсон валютыг ихэнхдээ гадагш урсгаж орон сууц барьдаг барилгын салбар гэх хоёр “паразит” салбарт орж эдийн засгийн тулгуур болсон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад хөрөнгийн хомстлыг үүсгэн, мөнгөний эргэлтийг боомилох нөлөө үзүүлж буйг хэлнэ гээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд банкуудаас бизнест өгөх зээл татарсан, зээлийн хүү буурахгүй байгаа нь банкууд зарим эх үүсвэрээ ипотекийн зээлд шилжүүлсэн, мөн ипотекийн зээлийн зуучлалаар ихээхэн ашиг олж байгаатай зарим талаар холбоотой гэж үзэх өнцөг бий. За харин ТОСК-ын удирдлагын хэлж буйгаар ипотекийн зээл эдийн засагт хүндрэл дагуулсан зүйл байхгүй бөгөөд барилгын салбарын тухайд харин ч уул уул уурхайн салбараас дутахгүй мөнгөний эргэлтийг эдийн засагт бий болгож байгаа. Инфляци 3 аас бага хувьтай байгаа учраас ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн гэх зүйлийг хэлж суудаг.
Тэгээд явж явж таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг урт хугацаандаа хэрхэн яаж эрсдэлгүй шийдэх гэдэг асуултын хариулт Тэтгэврийн сантай холбогдоод байгаа л даа. УИХ-аар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, шууд батлан гаргасан билээ. Засгийн зүгээс энэ хуулийг гаргах шаардлагын талаар танилцуулахдаа “Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байна.” гэж байсан.
Тэгээд ийм нөхцөлд 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас (2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг), орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд байсан.
Ер нь бол ипотек болон Тэтгэврийн даатгалын сан, ирээдүйн тэтгэврийн нөөц сан аль альнаасаа хамааран ажиллана гэж ойлгогдож байгаа ч, төрийн толгой дахь нөхдүүдийн хувь эрх ашигт үйлчилсэн бодлого хэвээр байвал, ипотекийн бодлого удалгүй илүү хүндрэл дагуулна гэж үзэгсэд байгаа юм.
МУИС-ийн багш Б.Алтанцэцэгийн үзэж байгаагаар ипотектэй холбоотой нөхцөл байдлыг илтгэх тоон үзүүлэлтүүд сөрөг төлөвтэй байгаа гэж байв. Тэрээр 5 хувийн хүүг санал болгож буй эрх баригчид:
5 хувийн хүүтэй зээлийг хэнд зориулсан хөтөлбөр вэ?
Энэ хөтөлбөр ямар хугацаанд хэрэгжих вэ?
Хэдэн төгрөгийн төсөвтэй вэ?
Хэрхэн санхүүжүүлэх вэ?
Төсөв, мөнгөний бодлого? гэсэн таван асуултад бүрэн дүүрэн тодорхой хариултыг өгч чадахгүй байгаа цагт эрсдэл дагуулна гэх зүйлийг хэлж байсныг эргэн сануулмаар байна.
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
hi (August 24, 2016 10:44:09 am )
Ард түмэнд хэрэгтэй юм болгон болохоо байчих юмаа. Тансаглал болоод байх шиг
-
Зочин (August 24, 2016 12:02:39 pm )
Ипотекийн зээлийг ард түмэн урьдчилгаагаа төлөөд авсан, байрандаа ороод сар сардаа зээлээ төлөөд л явж байгаа. Чанаргүй зээлд дөнгөж 0,6 нь тооцогдож байгаа гэсэн байна. Тэгэхээр ард түмний өмнөөс Төр байрны зээл төлөөд төсөв хүндрээд байгаа юм байхгүй. Зээл зогсвол л барилгын салбарын хөрөнгө оруулалт түгжигдэж эдийн засагт гацаа үүсгэнэ дээ. Барилгын салбар иргэдэд барилгаа худалдаж орлогоороо Монгол банкнаас авсан зээлээ хааж , бас борлуулалт хийсэн гэж ашгаасаа төрд төлбөрөө төлж төсөв бүрддэг баймаар. Зээлдэгч ард түмэн ажилтай орлоготой байвал Барилгын салбарт ч, Монгол банкинд ч, Төр төсөвт ч мөнгө орно. Тэгэхээр хүнээ л ажилтай орлоготой байлгахаа бодооч ээ. Ажлын байраа л улам нэмэгдүүлвэл эдийн засаг сайжирна. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаа л дэмж, үйлдвэрлэлийг дэмж, вальютын ханш өсөлтийг зогсоо.
-
Jasmin (August 25, 2016 12:31:32 pm )
ipotekiin zeeliin l tur zasagiig dambuurlsan yum sheg utgaggui yum arai hiij amidralaa saijruulah baih geed naidaj baital ene odoo yu be neg muu Altantstseg geh bagsh uhaantai yumnii ugeer l yblaa yu busad ediin zasagch nar guia haachaa be ENE aimshigiin utaagaa bagasgah gants arga zam bol ipotekiin zeel shde oboo bolj buteh bga ajilaa nuraahiin
Tegsen dor ajilgui zaluuchuudad ajil hiibel am tosdoj amidral saijrah talaas n ipotekiin zeelee ugduguur uguuch bolohgui butehgui dambuurlaa geseer l nurj bn anaad uls oron chin muu amalsaar baihiin bolj butej ybaa humuusd ipotekiin zeel hereggui bol duugai baigaach gai bolson yum nuud
-
-
Zochin (August 24, 2016 11:01:14 am )
Ard tvmen l hohirch vldeh um bvh nasaa undur hvvtei bsirnii zeelend zoriulj vhehnidee iim archaagui luivarchidaas bolj amidralaa ervvl mend setgel sanaagaa aluulj duuslaa hvner hairlaj bsij uls hugjinuu hvnee daramtalj suhurvvlj baina
-
зочин (August 24, 2016 12:53:28 pm )
Ипотек зогсвол монголын олон залуу гэр бүлүүд зорилоггүй ажилггүй, гэр хороолол цэцэглэсэн тийм л нийгэм бүрэлдэж тогтонодоо. Урьдчилгаа 30% -аа бүрдүүлэж тавтай тухтай амьдрах гэж байгаа олон залуучуудын урамыг нь хуглана.Болж бүтэж байгаа зүйлээ дандаа харлуулж цайруулж байдаг ямар балиар нийгэм бэ ????????
-
Зочин (August 24, 2016 1:25:51 pm )
Энэ чинь зээл шүүдээ,хүнээ олоод өгчихвөл аль алиндаа ашигтай зээл шүүдээ.барьцаатай хөрөнгийн зээл,МАН гуйвуулах юмаа мөн олвоо.
-
-
МАН-ыхан ЗҮТГЭНЭ (August 24, 2016 1:09:52 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
-
zochin (August 24, 2016 2:42:57 pm )
Novshiin ediin zasagchid saiduud amidrald bitgii gai bolood bai bolj bgaa zuiliig dandaa harluulj ner turuu bodoj baidag novshnuud duugui bai mkc chuluulj 80-deeshiig yaraltai 5%-8% hamaruulj olon hvmvvsiin nuruug teniilegee dandaa bolohgui gej baih um tal talaas ni olon um hutsaad baih um delhii niitiin jishig bolood baidag ene orond chi boldogui umuuu yaj ard tvmnee zovooj buhimduulj handagui luivarchid we
-
Цэцэгмаа (August 24, 2016 3:14:36 pm )
Ард түмэнд хэрэгтэй зүйл болохоор бүтэхгүй тал руугаа ярьж байх юм даа
-
enhee (August 24, 2016 4:16:07 pm )
ard tvmend heregtei zviliig dandaa guiwuulj yaduu ard tvmnee tanaad baih yumaa oor snoosoo tanaltaa higeech maninhan chadahgvi bol zailaachee
-
Zochin (August 24, 2016 4:38:50 pm )
Ipotekiin zeel delhiiid baikgui ender huutei, zeeldegchee hamgaalsan yamar ch hamgaalatgui yavaj irsen, banknii ersdel bol zeeldegch zeeliin hugatsaa duusaagui baikhad evdeh esvel nas barah , ersdel tohioldvol Zeeldegchiin emnees zeeeliig ny teldeg urt hugatsaaniii daatgaliin mash hyamd hamgaalalt-iig nevtruuuleh heregtei baina,Bankind eer yamar ersdel baikh yum, bank ergeed zeelee daatgalaas butsaagaad avchihna,harin urt hugatsaanii mortgage-iin daatgal Mongold baidaggui , tuuniig nevtruuleh heregtei baina. 30%-iin urdchilgaa ch avah shaadlaga baikhgui bolno
-
l (August 24, 2016 7:50:40 pm )
8%- ИЙН ЗЭЭЛЭЭ 5% РУУ ОРУУЛААЧЭЭ. АРД ТҮМНЭЭ АЛАГ ҮЗСЭН ЯВДЛАА ЗОГСООГООЧЭЭ
-
tvmee (August 24, 2016 9:01:27 pm )
8 hubiin zeelee zogsooj bolohgvi shvv mor zasag minee guij bna
-
t (August 24, 2016 10:26:08 pm )
MUIS n bagsh Altantsetseg n uzej baigaagaar geel bichsen baihin busad edin zasagch ni buruu tootsoo hiisen yumu Altantsetseg gedeg f alnashuu
-
Зөнөг өвгөн (August 25, 2016 8:19:23 am )
Ипотекийн зээл олгох нь ямар нэг эрсдэлгүй гэж ойлгож байна. Харин Монгол банк цаасан мөнгө тооцоогүй хэвлэсэн нь асуудал. Их Хурлаасаа зөвшөөрөл авах ёстой биздээ? Би Монгол банкийг цаасан мөнгө хэвлүүлэх зөвшөөрлийг Их Хурлаас авч байна гэж сонсоогүй. Н.Золжаргалл гэдэг луйварчныг хариуцлагад татах хэрэгтэй. Өнөөдрийн энэ хямралын бараг 50 хувь нь Монгол банкны буруу бодлоготой холбоотой гэж ойлгодог. Ард иргэд хуруу хумсаа малтаж байж хэд гурван төгрөг олж байж энэ зээлэнд хамрагдаж байгаа. Мөнгөө өгчихсөн, орон сууцаа барьцаалуулчихсан иргэд энэ төрийн гараас хаашаа зугатаж гарахав дээ. Мөнгөний бодлогоо зөв явуулж чадаагүй Улсын Их Хурал, Монгол банк 2-ын өмнөөс иргэд бид хариуцлага хүлээх учиргүй гэж бодож байна. Иймд гарцыг нь олж ипотщкийн зээлийг зөв аргаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Иргэдэд очиж байгаа юм болгоныг хасах гээд байгаа Төрийн бодлогыг ойлгохгүй байна. Хэний тусын тулд энэ төр, засаг ажиллах ёстой вэ? Төрийн эрх барьж байгаа нөхдүүд өөрсдийнхөө хувийг базааж довоо шарлуулах гэж гарч ирсэн юм бол тэрнийгээ эртхэн ард түмэндээ ил тод хэлэх хэрэгтэй. Та нар иргэд биднээс арав дахин бага эрх чмба эдэлж, 10 дахин их ажиллах ёстой шүү.
-
Зочин (August 25, 2016 8:52:48 am )
Ипотекийн зээлийг үргэлжлүүлээд явуулж байвал залуу гэр бүлд ихл дэм болохсон,бүхэл бүтэн улс байнадаа,арга олох л ёстой.АН хийсэн болгоныг ,эхлүүлсэн болгоныг харлуулах гэж улайрах хэрэггүй,бүх юмыг мөнгөгүй гээд ам таглах ч хэрэггүй.Хэрэгтэйгийн авч хэрэггүйг нь зогсоох хэрэгтэй. Арга замаа зөвхөн танах ,нэмэхээр,хязгаарлах юм бол ямар ажил хийсэн болох юм,амны бэлгээс ашдын бэлэг гэдэгдээ.
-
bi (August 25, 2016 4:48:02 pm )
zaluu ger bulee demjmeer ba
-
Orocoo (August 26, 2016 8:15:23 am )
Ene zeel hamgiin chanariig ,telegenic burden bolomjtoi,mash zuv,zeel,uuniig zogsood bolohgui.zogsoono gej heleegui.yadarsan irgenii no amidraliig bitgii yes turjuul
-
zochin (August 29, 2016 1:17:50 pm )
Inotekiin zeel turd gai boloogui ard tvmnii neriig barij hudlaa swoy hiihee boliochee harin mkv chuluulj zahzeeliinhee jamaar yavj bgaa umand tur orj hutgaldaad 80-mkv deeshiig 5%-8% hamaruulj uguuchee tur gedeg mangas huuli togtoomjoor boogood bank gedeg mangas undur hvvgeer amidraliig min booj alj bna hvnee bodoochee hvn baij uls hugjinuu hvnee nuhchin darj bna boliochee baga hvvtei bank bidend heregtei bnaa
19 Comments