Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Бүртгэхдээ “Элсэлтийн тасалбар” тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа хэлбэрээр явуулах юм.
Цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б. Сүхбаатар эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Түүний хувьд Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн бүртгэлийн үйл явцтай танилцсан байна.
Энэ талаараа тэрбээр “Энэ сарын 16-нд нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн хүрээнд цэцэрлэгүүд бүртгэлээ эхлүүлжээ. Цэцэрлэгийн эрхлэгчид бүртгэлээ ил тод явуулахгүй байгаагаас асуудал үүсч байна. Мөн цэцэрлэгүүд өнгөрсөн жил гурав, дөрвөн настнуудын элсэлт аваагүй. Хоёр настнуудаас сугалаагаар 50 хүүхэд авсан. Өнгөрсөн жилийн сугалаанд хамрагдаж чадаагүй хоёр настнууд энэ жил очоод бүртгүүлэх гэхээр “Манайх гурван настнууд авахгүй, анги дүүрсэн” гэдэг. Өнгөрсөн жил сугалаагаар 50 хүүхэд авсан боловч энэ жил 50 хүүхэдтэй анги нь 160-180 хүүхэдтэй болчихсон байдаг. Энэ асуудал дээр эцэг эхчүүд маш их бухимдалтай байна. Иймээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлтийг маш ихээр ирүүлж байна. Энэ дагуу хариуцсан ажилтнуудтай нь уулзаад цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлт тавьсан. Энэ чиглэлээр холбогдох албаныхантай уулзаж байна” гэлээ.
Мөн энэ үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн бүртгэлийг ил тод нээлттэй, цахим хэлбэрээр явуулах цаг болсон гэдгийг хэлж байлаа.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
09. САРЫН 01 (August 22, 2016 5:30:49 pm )
ЗӨВ ШҮҮ
-
zochin (August 23, 2016 12:39:10 am )
eteg ehchvvd yana daa hvvhde ts;d uguud ajlaa hiimeer bfa tstserlegiin erhlegch nar hawar 500myangaar hvvhdee awchihdag tul namar honood ch nemergvi shvv
-
irgen (August 23, 2016 8:33:24 am )
1. Эцэг эхийнх нь ажилладаг байгуулагуудыг цэцэрлэгтэй болгох
2. Төрийн өмчийн цэцэрлэгийн хоолны мөнгийг эцэг эх өөрөө төлдөг болгох
3. Орон сууц барихдаа цэцэрлэг сургуулийг цогцоор нь шийдэж барьдаг болох. Ирээдүйгээ харсан алсын хараатай бодлого явуулж баймаар байна. -
irgen (August 23, 2016 9:04:07 am )
Япон орон хөгжсөний нууц нь ээж нарыг гэрт нь хүүхдийг нь харуулаад аав нарт нь ээжийнх нь боловсролын хэмжээгээр цалин өгсөн гээд байгаа м даа. Ээж нар шиг сайн багш ээж нар шиг сайн эмч ээж нар шиг байхгүй гэж. Дээр нь ямарч боловсролтой ээж байсан “та Япон иргэнийг хүмүүжүүлж байгаа учир хүүхдээ л харах ёстой” гэдэг бодлоготой гэж байгаан. Манайхан гадаадаар жишээ авах дуртайхэрэгтэй юмыг нь авч сурмаар юм.
4 Comments