antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2016 3 comments

Исинбаева их спортоо орхилоо

нийтлэсэн Admin

isinb

Тулгууртай харайлтын олимпийн хошой аварга, ОХУ-ын нэрт тамирчин Елена Исинбаева их спортоо орхиж буйгаа зарлалаа. Тэрбээр Риогийн олимпийн хотхонд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ энэ талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Исинбаева Риогийн олимпийн наадамд оролцохын тулд бэлтгэлээ хийж, хүлээж байсан ч ОХУ-ын хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулаагүй билээ.

“Токиогийн олимпийн наадамд би оролцохгүй. Хичнээн хүслээ ч гэсэн дөрвөн жилийн дараагаар олимпод оролцож чадахгүй биз дээ. Одоо л надтай өрсөлдөж буй тамирчид 10 дүү байна шүү дээ.

Их спортоо орхиж буйгаа зарлахдаа нулимс унагаж, их гунигтай байх болов уу гэж бодож байсан ч ОУОХ-ны хороонд сонгогдсон болохоор харьцангуй сэтгэл хөнгөн байна. Тийм ээ, би төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэл, тулгууртай харайлт, тэмцээний талбараасаа холдох гэж байна. Гэхдээ тамирчны хувьд хүрсэн бүхэндээ сэтгэл хангалуун. Хүртэж болох бүхий л медалийг би хүртлээ. Мөн дэлхий дахины хайр талархлыг хүлээлээ. Энэ бол мөрөөдлийн оргил юм” гэж Исинбаева өгүүлжээ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Монгол хүн (August 20, 2016 6:31:24 pm )

    Хосгүй хиймортой, ялагдашгүй эрмэлзэлтэй, хэний ч хайрыг татах, хосгүй төрсөн дагина.

  • Алтай (August 21, 2016 9:25:19 pm )

    Хамгийн тахиж шүтэж явдаг гайхалтай тамирчин бүсгүй. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай, энгийн даруу хатан зоригтой. Гоо үзэсгэлэн авьяас чадвар нэг хүнд яаж ингэж заяадаг байна аа

  • зочин (August 22, 2016 4:17:57 pm )

    миний ганц шүтээн тамирчин минь дээ, мунда,г гайхам, биширэм, бахархалтай шүү.

antalya rent a car