УИХ-ын сонгуульд том ялагдал хүлээж, өдгөө өнгөрсөн дөрвөн жилийнх нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаатай холбогдуулан АН-ынхан ихэд тэвдэж байна. Үүнтэй холбоотойгоор унаад буй намын нэр хүнд нь улам унаж, 2020 оны сонгууль ч хэцүү болох дүр зураг ажиглагдсан. Тэгвэл энэ бүхний эхлэл болсон намын дотоод хагарал, ажил хийе гэснийгээ татаж унагадаг “түгжлүүдэд” хариуцлага тооцохоос АН-ынхан эхлэхээр шийдэв бололтой. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад кноп дарсан найман гишүүнийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ. Н.Алтанхуягийн хувьд АН-ыг сонгуульд удирдан оролцож ялалт байгуулахад нь том гавьяа байгуулсан хүн, Засгийн газраа байгуулаад хийе, бүтээе гээд ажиллаж байхад нь намынх хэсэг нөхөд татан унагасан юм. Хэрвээ дээр дурдсан найман гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй бол өдгөө АН ингэтлээ уналтад орохгүй байх байсан гэж АН-ынхан одоо үзэж эхэлжээ. Үүгээрээ тэд Н.Алтанхуягийн Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газраас илүү байсан, цаашлаад Н.Алтанхуягийг унагаж З.Энхболдыг намын даргаараа сонгосон нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Н.Алтанхуягийн Засгийн газартай барьцах мэт гаднаас олон зээл авч, бонд гаргаж түүнийгээ үр ашиггүй зарцуулсан нь Монгол Улсын дөрвөн жилийн хугацаанд гадаадад тавих өрийг хоёр дахин нэмэгдүүлж, хэдэн жилдээ өндийхөөргүй болгочихоод байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад УИХ-ын 76 гишүүний 66 нь оролцож, 36:30 гэсэн харьцаагаар огцорсон. Тэгвэл энэхүү 36 гишүүний 26 нь МАН-ынх, хоёр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнх, найм нь АН-ынх юм. Эдгээр найман хүн нь Х.Баттулга, Р.Амаржаргал, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт, Б.Наранхүү нар юм. Эндээс Х.Баттулга тэргүүтэй М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг гэсэн МоАХ фракц буюу Х.Баттулгын хүмүүс тэр чигээрээ болон шинэ Засаг байгуулагдвал бялуу хүртэх боломж олдох байх хэмээн найдсан Р.Амаржаргал, Д.Батцогт, Б.Наранхүү гэсэн хоёр үндсэн ашиг сонирхол бүхий хүмүүсийн дүр зураг харагддаг. Х.Баттулгын хувьд фракцаа нэг зорилго дор нэгтгэж Засгийг унагаахад амжилттай ажилласан бөгөөд үүнийхээ хүчинд, хүчтэй гэдгээ харуулсныхаа далайлтаар дараагийн Засгийн газарт хоёр сайдын суудал, хоёр Байнгын хорооны даргын суудал авч, хамтран ажилласан дөрөвтөө дөрвүүлэнд бялуунаас хүртээсэн. Тэгвэл амин хувийн ашиг сонирхлоосоо болоод намаа одоогийн уналтад хөтөлсөн дээрх найман хүнийг одоо “урвагчид” хэмээн үзэх болж энэ сарын 25-нд болох ҮЗХ /Үндэсний зөвлөлдөх хороо/-ны хурлаар намаасаа хөөх тухай хэлэлцэж эхэлжээ. АН-ынхны хувьд энэ удаагийн ҮЗХ-ны хурлаараа намынхаа шинэ даргыг томилох магадлал өндөр. Гэхдээ томилохгүй гэсэн шуум ч бас гараад байгаа. Юутай ч, хамгийн сүүлийн байдлаар намын даргад горилж буй хүмүүсээр Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын нөхдүүд тодроод байгаа. Тэгвэл Ж.Батзанданы хувьд намаасаа урвасан хэмээгдэж, хөөх хэмжээнд хүртэл яригдаж байгаа. Мань хүн ч “Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг” хэмээх ажил санаачилж өөрийнхөө нэр хүндийг өсгөх ажлыг хийгээд эхэлсэн. Намын дарга болох ч гэж тэр шүү дээ. Тэгэхээр ирэх 25-ны өдрийн ҮЗХ-ны хурлаар Ж.Батзандан, Х.Баттулга нарын найман гишүүнээ АН үнэхээр намаасаа хөөх үү, эсвэл ангилж хөөх, бүр хөөхгүй байх уу гэдэг нь сонин. Нөгөө талаас Х.Баттулгыг хөөж байж түүнийг дарж авна хэмээх нөлөөлөл бас АН дотор бий. Хэрхэхийг тэр өдрийн тэнгэр мэдэх байх. Сонирхуулахад, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хуралдаа суугаагүй 10 гишүүний 7 нь АН-ын гишүүн бөгөөд тэднийг хуралд суугаагүйгээрээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад шууд бусаар оролцсон хэмээн АН дотор бас буруутгаж эхэлжээ. Эдгээр хүмүүс нь С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Арвин, М.Батчимэг нар юм. Тэднийг мөн ирэх ҮЗХ-ны хурлаар намаас хөөх эсэх тухай, хариуцлага тооцох эсэх тухай хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Нинж |
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 19, 2016 9:46:46 am )
Shuud hooo
-
АН БҮТЭХГҮЙ ЭЭ (August 19, 2016 9:59:41 am )
ЕРӨӨСӨӨ АРДЧИЛСАН НАМ УСТАЖ АЛГА БОЛВОЛ ТААРНА
АРДЧИЛАЛ ЯРЬЖ АМЕРИКИЙН ГАР ХӨЛ БОЛЖ АНХ ГАРЧ ИРСЭН
ОДОО Ч ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН НАМ
ХУДАЛ ХООСОН ҮГЭЭР ЭХ ОРНОО ХООСРУУЛЖ
АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН НАМ -
Anonymous (August 19, 2016 10:28:53 am )
МАН-ынхан шиг Оросын гар хөл болсон биш дээ
-
zochin (August 20, 2016 9:29:40 am )
gichinii gelgee orsuud chamd jamar gai xiisen jum be eej chini oros cerguudiin debsger bolj javsan jum uu
-
хуульч (August 21, 2016 4:39:39 pm )
1990 оноос хойш ОРОССЫН гар хөл болсоныг БИ лав мэдэхгүй юм??? ТЭГЭЭД Ч НАМУУДЫГ БУСДЫН ГАР ХӨЛЛӨӨР ДУУДАХ ХАМГИЙН АРЧААГҮЙ ХҮНИЙ ЗАН ДАА???
-
-
ХӨӨХ ХЭРЭГТЭЙ (August 19, 2016 10:31:57 am )
ХАМАГ МУУ МУУХАЙН ҮҮР БОЛСОН БАТТУЛГЫГ ЯДАЖ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ТЭГВЭЛ АРДЧИЛСАН НАМЫН ЦЭВЭРШИЛТ ЭХЭЛНЭ
-
Erdenebileg (August 19, 2016 10:34:45 am )
AHam ene huuramch nereer bichigchiin bodij bichsenees tes uur bodol,uhaantai nam shuu dee.Uur uur bodliig negtgej tuuniigee eh ornii hugjil bolgoj chaddag nam shuu.Suuliin ued Batzandan metiin populistiig surug huchnees shurguulj zadlah gesen Zuunii nylhsiin uvchin l olon niitiig tuurugduuleh gedeg boljee.Ene ni tiim ch ur dun uguhgui baihaa.
-
багш (August 19, 2016 10:38:06 am )
Амбиц, албан тушаалын хэнээтэн Гантөмөрийг тавьчих. Тэгвэл Монголын боловсрол шиг “Сайхан” болгоод өгнө. Тэгээд амар сайхандаа жарга.
-
Зочин (August 19, 2016 10:55:08 am )
Н.Алтанхуягийн дарангуйлал хэрээс хэтрээд л унагаасан биз дээ. Нэг Их өөгүй хүн болох гэж зүтгээд ч яахав дээ.Алтантуйяа ерөнхий сайд байхдаа нутаг нугархах бас хонзон авах үйлдэл нь хэтэрсэн. Зөвхөн хүргэн Дэнзэндээ таван тогойн нүүрсийг ачиж буулгах эрх өгөх гэж 1 тонн нь 70.s байсан нүүрсний гэрээг зогсоож, баахан хүн компанийг ажилгүй болгосон Эргээд 35-хан доллараар БНХАУын Чалько компанитай гэрээ хийж Улсаа хорлоо биз дээ. Үүнийг илчилсэн хүмүүс нь буруутаж Улсаа хохироосон нь зөвтдөг бол АН сөнөтүгэй. Басболоогүй ээ охин нь за тэгээд Цэвэр агаар сангийн Хүрэлсүх гээд Алтанхуягаас 1 м холдодгүй тэр хүмүүс нь ял аваад л …
-
иргэн (August 19, 2016 11:10:41 am )
БАТ-ҮҮЛИЙН ХЭЛСНЭЭР ХЭРЭГ ДЭЭРЭЭ АН ГЭЖ БАЙХГҮЙ. ЭНЭ НЭРИЙГ АШИГЛАСАН ЭВ НЭГДЭЛГҮЙ ФРАКЦУУДЫН БӨӨГНӨРӨЛ. ЭЛ БӨӨГНӨРӨЛ ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТЭМЦЛЭЭР БҮХНИЙГ ШИЙДДЭГ. АН БҮРЭН ТАРЖ, ОРОНД НЬ НЭР ЦЭВЭР, ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫГ ҮҮСГЭЖ ЧАДАХ НАМЫГ БАЙГУУЛАХ НЬ АН-ЫН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШГИЙН АСУУДАЛ.
-
zochin (August 20, 2016 10:22:10 am )
jostoi zev
-
-
иргэн (August 19, 2016 11:13:38 am )
Өнөөгийн бүх муу, муухай зүйл Н.Алтанхуягаас эхтэй. Тэр АН-аар тоглоод зогсоогүй, Монголчуудыг самарсан хүн. Түүнд үзэл баримтлал, итгэл үнэмшил гэж байдаггүй, зөвхөн мөнгөний төлөө, намчирхал, эрх мэдлийн төлөөх шунал л бий. Авилгын олон хэрэгт холбогдож, олон хүнийг аавынруу түлхсэн дээ. Уг нь тэр өөрөө хариуцлага хүлээх ёстой.
-
зочин (August 19, 2016 11:15:44 am )
aluurch hulgaich avilgach byalduuchdiin ardchilsan nertei nam sunutugei
-
Зочин (August 19, 2016 11:31:59 am )
Урвагч Эрдэнэ, Баттулга нарын фракцыг намаасаа хөөх хэрэгтэй. Дээр нь мануулын бэлтрэг З.Энхболдыг ч гэсэн намаас хөөх хэрэгтэй.
-
хуульч (August 21, 2016 4:41:55 pm )
зүүний нялхсийн өвчин мандатгүай???
-
-
Зочин (August 19, 2016 11:40:58 am )
АН-ын хулгайчууд бүгдээрээ зайл. АН-ын хулгайчуудыг төрөөс хол байлгах хэрэгтэй.
-
уулын өвгөн (August 19, 2016 11:47:39 am )
намаа цэвэрлэх нь зөв. Намын даргаа олонд нэртэй, мэдлэгтэй хүнээр сонго. харин Батзанданг намын дарга хэрхэвч болгож болохгүй. Нэр хүнд албан тушаалд шунасан хэнийг ч дээш гаргаж болохгүй гэсэн мэргэдийн үг бийг сана.
-
zochin (August 19, 2016 12:03:58 pm )
Huu udii olon jil demjigchid rvvgee nulimsan buzaruud uursduu l bayijsan yamar hooson umnuud bailaa odoo yamar bolson bilee battulgiin gutguuchiig zailuulj ulsaa idsen mungiig hurungiig ni huraaj yadarsan ard olondoo uguuljbidniig urnuus gargadaa
-
ЗОЧИН (August 19, 2016 12:59:05 pm )
ЗЙ ЯРШИГДАА АН-ЫХАН ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМӨРЧ ТЭНЭГТЭЭД ЯАХАВ ДЭЭ, БОЛСОН ЮМ БОЛООД ӨНГӨРСӨН,АЛТАНХУЯГИЙН Ч АЛДАА ИХ Л БАЙСАН, ТЭР ТЭГЖ ЗӨВЛӨХ,ХҮРГЭН, ОХИНООРОО МӨНГӨ УГААЛГАЖ ТЭНЭГТЭЭГҮЙ БОЛ, ЭНХБАЯРТАЙ НИЙЛЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ ХЙИГЭЭГҮЙ БОЛ ЭНЭ АСУУДЛЫГ ТУХАЙН ҮЕД НЬ ШИЙДЭЖ ЯАГААД БОЛООГҮЙ ЮМ БЭ?ОДОО ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ШИЙЛЦЭЭД ЮУ ОЛЖ ДОЛООХ ЮМ БЭ? ЯМАР ҮР ДҮН, АШИГ БАЙНАА???
-
Г,Баярсайхан (August 20, 2016 7:39:28 am )
Ардчилсан нам хэдийн өнгөрсөн Ахмад болон залуу гишүүдийн үнэн үгнээс олон жил зугтаж би,бид болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэл гаргаж анхан шатны нэгж дээр байгаа гүшүүд, дэмжигч олныг үл тоосон, Одоо орон нутгийг алдвал эд нар 2024 он хүртэл сураг тасарх болно еэ чаваас даа ардчилал гэж цээжээ балбагчидаа,
-
-
ЗОЧИН (August 19, 2016 1:47:25 pm )
ШУУД ХӨӨ ТЭГЭЖ ЦЭВЭРШ АРД ТҮМЭН АЛДСАН НЭРЭЭ ЦЭВЭРЛГЭЭ ХИЙЖ ОЛЖ АВНА ШҮҮ
-
хуульч (August 21, 2016 4:44:39 pm )
коммунист авиртай ардчилагчийн өвчин эхэлж байна??? МАНДАТГУАЙ ???
-
-
Иргэн (August 19, 2016 2:51:57 pm )
АНд дажгүй толгой сайтай, зөв хүмүүс байдаг. Харин хутган үймүүлэгч, өөрсдийгөө зөв гэж дөвийлгөж, ард түмнээ хоосон үгээр турхираад өөрсдийнхөө төлөө хагаралдуулдаг хүмүүсээс болоод үнэндээ унасан. Тэр эх оронч гээд байгаа хүмүүс нь Оффшортой гээд нэр нь гараад л байсан ш дээ. Шударга эх оронч хүн тэгж хулгай хийж гадагшаа мөнгөө нуухгүй биз дээ.
-
болд (August 19, 2016 3:19:06 pm )
БАЯРЦОГТЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХӨӨ
-
ANamd (August 19, 2016 3:24:15 pm )
Herev Batzandan darga bolbol bidnii heseg hun AN aas garna. odoogoor 62 hun sanal negdeed baigaa. Ter uedee haraarai. Hoinoos ireed hot miniih gesen shig ene nam dagasan urbagchiig hezee ch gargaj bolohgui. harin namaas huuh heregtei
-
Anonymous (August 19, 2016 3:49:33 pm )
Одоо л зөв болох нь. Өөрөө засагтаа сайд байж өөрийн гар хөл болсон Уянга мэтийн нөхдөөр байнга засгаа огцруулах гэж зовоодог бсан. Өөрийн намын нөхдийн нэр хүндийг унагаах ажлыг зохион байгуулж магадгүй санхүүжүүлсэн байх. Хамгийн гол нь тэгж айлгаж шантаажилж байж бондоор босгосон мөнгөний хамгийн их хувийг авч эдийн засгийн урсгалыг дэмжих үлгэр ярьсан ч өнөөдрийг хүртэл юу ч байхгүй харин ч мань хүний үлгэрт итгэж ажилласан компаниуд дампуурсан. Хамт хулгайлсан нөхдөө зугтаалгасан. Дан хулхи ТЭЗҮ хийлгэсэн
-
хүн хүн (August 19, 2016 4:28:04 pm )
Алтанхуягын засгийн газарыг зарим алдаан дээр нь дөрөөлөж МАНАН хэмээх хулгай луйварын том бүлэглэл хамтарч унгаасан Алтанхуягын МАХН тай сонгуульд хамтарч орох гэсэн санаа бол маш зөв санаа байсан гэдэг нь сонгуульд тус намуудын авсан санал харуулсан Үүнээс л гадний луйварчин нар ба тэдний тэжээвэр нохой болсон МАНАН бүлэглэл маш их айсан учар Алтанхуягын засагын газарыг унгааж Өөрийн гар хөл бологч тэжээвэр ноходын засагын газарын би болгож С Баярцогтоор удирдуулан Дувайн гэрээ гэх мэт хулгай луйварын гэрээг их хурлаар батлуулхаар оролдож Түний нь исрэг байсан АНийн дарга тэргүүтэй хэсгийг Хар машины тусламжтагаар сонгуулиар үгүй хийж Гадний луйварчин нар МАН ийн ээлжэлт тэжээвэр нохойгоор сонгож авсан би энгэж л дүгэндэг МАНАН байгаа цагт Монгол өөдлөхгүй МАНАН бол МАН ба АН ийн хулгайч нарын эрх ашиг нэгтэй гадний тэжээвэрүүдийн хамтарсан бүлэглэл Тэд эзэндээ таалагдах эрх мэдэл олож авх их их хулгай хийх гэж үргэлж өөр хоорондоо өрсөлдөж зарим нэгнээ золигт гаргаж шоронд хоридог юм тэдэнд үнэн юм нэг ч байхгүй
-
Шудрага бай (August 19, 2016 4:52:41 pm )
Тэнэгүүдээ хөөж чадахгүй. Одоо АН сөнөсөн шүү дээ
-
zochin (August 19, 2016 4:58:23 pm )
Ardchillin unet zuil erhem zorilgoo umartan alban tushaal. hurungu mungu.huviin erkh ashgiin tuluu yu ch hiihees butsahgui. urvaj sharvaj. hutgan uimuulj. hor nairuuldag khumuuseesee buren salah heregtei.ARDCHILAL-iig unen setgeleesee demjdeg engiin ard irged mash olon /2016 oni songuulid oroltsson irgediin 45 huvi/ bgaa gedgiig ontsgoi ankhaarch bodlogo. uil ajillagaa. durem. jurmaa uurchlun saijruulah ni zuitei ba.AN bol BUTEENE.SHINELEGEER SETGENE.ZORISONOO BIELUULNE.Zaluu khun bur demjdeg.Aldaan deeree dugnelt hiij zuv ajillaj chadval daraagiin songuulid demjigchdiin huvi /60-70 huvi/ boloh ch magadlaltai.
-
эмч (August 19, 2016 5:16:34 pm )
АН эрүүл мэндийн салбараар гараа угааж,салбарыг хөлийн жийрэг болгосон.Үүний тод жишээ мэргэжлийн бус Ламбаа өвгөнөөр салбарыг тоглууллаа.Одоо намаасаа хэнийг ч хөөсөн ялгаагүй ард түмэн нэг хэсэгтээ л АН -г үзэн ядна. АН-н нэр барьсан эмнэлгийн олон дарганцарууд ард түмнээ биш, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн бузар муухай зүйл их хийсэн дээ. Үүнийг олон эмч сэхээтнүүд гэрчилнээ.
-
zochinirgen (August 19, 2016 6:41:00 pm )
AN namaa tseberleh heregtei.Odoo l Jenko terguutei horlon suitgegch nariig namaas huu.Songuuli boloh gej baihad namiinhaa gishuudiig ih hurald bitgii songooroi geed jagsaal hiideg namiin gishuun gej baih uu.Dabgadorj gej mahan tolgoitoi sumochin bna Magnaig bitgii songooroi geed soliorood yabj baisan
-
Ireedui (August 19, 2016 6:42:21 pm )
Ta buhen ard tumnee arai l ih doosh n hiij bassandaa nugel nudeeree guideg yumdaa .nam damjij ashig homjoo haidag urbagchdiin hereg odoo bidend alga .
-
zochin (August 20, 2016 7:40:47 am )
Buruu zuvuu yariad hariutclaga aldsan humuustee hariutclaga tootcood zuv hunee dargaaraa songood ulsaa hugjuuleh zorilgodoo hureh arga zamaa zuv todorhoilood tuundee tcever ariun setgeleer huchee ugvul ta buhnii zorilogo buteh baihaa
-
Yag (August 20, 2016 8:55:23 am )
Enhboldoo!!! Jaahan unjaad huleegeed b/gaad bai!!! Uur yum garch irj magadgui shuu dee!!!
-
zochin (August 20, 2016 9:55:08 am )
AN-g suiruulj baigaa Altanhuag,Z.Enhbold,Bayartsogt,Saihanbileg,Erdenee,Zoljargal nariig namaas huu.Tegej baij ene nam tsevershine.
-
шаабар (August 20, 2016 3:11:26 pm )
Хөөж туугаад хэрэггүй дээ. Хамгийн түрүүнд намын их хурал зохион байгуулах онцгой хороо байгуулаад ҮЗХ тарах хэрэгтэй. Тэр хороонд намаас болон төрөөс ямар нэг шан харамж хариу нэхэхгүй, албан тушаал горилохгүй хүмүүсийг оруулах нь зүйтэй. Тэд аймаг сум дүүрэг хороо бүрт намын хурлууд зохион байгуулж их хурлын төлөөлөгчдөө сонгуулж хурлаа нээгээд шинэ удирдлагад эрхээ шилжүүлээд тарах ёстой. Энэ хугацаанд шинэ дүрэм боловсруулах ажил хамт хийгдэх нь зүй.
-
хуульч (August 21, 2016 4:50:13 pm )
АРДЧИЛСАН ЗАРЧИМИЙГ МЭДДЭГ ГАНЦ НЭГ ХҮН БАЙДАГ НЬ ЯМАЙДАА ??? гэхдээ онцгой, онц гэсэн сүржин үгтэй даржин ардчиллаас уйдаж байна аа???
-
-
Eejuud (August 21, 2016 12:54:04 pm )
Er ni namaa UBS nam bolgochibol yasiin
-
njut; (August 21, 2016 8:24:49 pm )
Алтанхуягт дутагдал доголпдол байсаныг үгүйсгэхгүй,тэхдээ АН-ын нөлөө нэр бүхий этгээдүүд үгсэн хэлцэж бүлэглэж хууль бус аргаар түүнийг огцоруулаж ЗГ-ыг унагасанаараа АН-ын нэр хүндийг үгүй хийсэн,энэ бузар үйл ажиллагаанд оролцсон,хурал тасалсан,эсрэг коноп дарсан бузар эмс,бусад нэр бүхий этгээдүүдийг намаас хөөн зайлуулах,нийгэмд асар их хор хохирол учруулсан зарим албан тушаалтануудыг эрүүгийн хариуцлаганд татвал зохилтой
-
Зочин (August 22, 2016 8:16:41 am )
Фракцийн толгойлогчдиййг хөөе. Хамгийн эхэнд Женког, Дараа нь Гөлчгийг
-
ИРГЭН (August 22, 2016 10:15:00 am )
АНийг ард түмний нам болгож чадах хүн одоо Батзандан өөр хүн харагдахгүй байна Ард түнийг ба Иргэний байгуулагуудыг араасаа дагуулаж чадах Батзандан шиг хүн одоо хэрэгтэй Өөр хүн чадахгүй чадий гэвч иргэд иргэний байгуулагууд эх орончод итгэж дагахгүй Алтанхуяг бол сайн бологч хүн хийж байсан ажил нь хүнд нөхцөлд ажилсан маш зөв ажил байсан МАХНтай хамтрах гэдэг Алтанхуягын санаа бол намын хувид маш зөв сонгуульд баарагүй ялах санаа байсан гэдэг нь сонгуулийн саналын дүнгээс харагдсан Алтанхуягыг хажууд нь байсан хулгайч нар ба С Баярцогт хужаа Элбэгээ зэрэг гадаадын тэжээвэрүүд хоролсон
-
0000 (August 22, 2016 10:28:33 am )
ШААВАРЫН САНААГ ДЭМЖЭЖ БАЙНА ЭНЭ САНАА ЗӨВ ҮҮНД АНХААРАХ ЗҮҮЛЬ БАС БИ НАМЫН ДООД ШАТНЫ БАЙГУУЛАГУУД МАШ ИХ ЯЛЗАРСАН ТЭНД ХУЛГАЙЧ НАРЫН УЯНЫ НОХОД ОЛНОХ НЬ НАМЫН УДИРДЛАГД БИ ҮҮНИЙГ НЬ ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
-
зочин (August 22, 2016 1:27:49 pm )
АН-ыг дахин хэзээ ч монголын төрд ойртуулж болохгүй гэдгийг ард түмэн ойлгож авсан шүү
-
Шудрага бай (August 22, 2016 2:37:36 pm )
Хөөхийг хөөгөөд хасахыгаа хасаад, Сайханбилэг мэтэдээ хариуцлага тооцоод явахгүй бол АН сөнөлөө шүү.Одоо л зоригтой арга хэмжээ авахгүй бол үхдэл боллоо
44 Comments