antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2016 2 comments

Э.Цэндбаатарыг ялсан боксчныг Флойд Мейвезер залгамжлагчаа гэж зарлалаа

нийтлэсэн Admin

amay

Мэргэжлийн боксын рингэнд 49 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй босоо аварга, “Мөнгө” хочит Флойд Мейвезер өөрийнхөө залгамжлагч болох магадлалтай боксчноор Шакур Стивенсоныг нэрлэлээ. Шакур Стивенсон нь Риогийн олимпийн наадмын шөвгийн наймд манай боксчин Э.Цэндбаатарыг шүүгчдийн нэгдмэл саналаар 3:0-ээр ялсан 19 настай америк тамирчин юм.

“Би өөрийнхөө залгамжлагчийг олж харлаа. Хэн нэгэн миний амжилтыг эвдэж чадах юм бол тэр нь энэ хөвгүүн л байх болов уу. Би түүнд үнэхээр их итгэж байна. Би түүний тулалдахыг хараад “Түүнийг хэн гэдэг юм бэ?” гэж шууд асуусан. Түүнийг би мэргэжлийн боксчин гэж бодсон чинь сонирхогчдын бокст өрсөлддөг байж таарсан. Тэр одоогоор сонирхогчдын бокст байгаа ч гэсэн ирээдүйд мэргэжлийн бокст гарцаагүй аварга болно” гэж Мейвезер өгүүлжээ.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • hhhhh (August 18, 2016 11:13:59 am )

    manai hun ch tolgoig ni ch onoj tsohij chadaagui dee

  • Tsendbaatar ilt muu baisaan (August 18, 2016 5:38:56 pm )

    tsendbaatar ih modon hudulguuntei haragdaj baisan. yadaj tolgoigoo bultuulj hudluh arga tehnikt suraltsahgui bol hetsuu dee

antalya rent a car