antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2016 Comments are off

  Өвчин болоод үхэл Эдвард  Мюнхийн хамгийн чухал сэдэв

нийтлэсэн Admin

scream_custom-9ef574d2014bd441879317ecf242ad060e34e743-s6-c30 (1)

Норвегийн нэрт зураач Эдвард Мюнхийн “Хашгираан” хэмээх бүтээлийг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл алдарт зураачийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо дэлгэгдэнэ гэсэн таатай мэдээ байна. Эдвард Мюнх нэгэнтээ “Миний хувьд бүтээл туурвина гэдэг нь дарсанд согтуурч, хүндээр өвдөхтэй адил.Би өвчнөөсөө салж, согтуугийн жаргалаасаа хагацмааргүй байна” хэмээн өгүүлсэн нь бий.

Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзах үеэрээ  “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байна. Уг үзэсгэлэнг гаргах талаар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Боловсролын яамтай хамтран ажиллаж байна” гэсэн байна лээ. Хотын дарга ч үзэсгэлэнг Улаанбаатарт гаргахад бэлэн байгаагаа хэлсэн байгаа. Тэгэхээр удахгүй Улаанбаатарт дэлгэгдэх үзэсгэлэнгийн баатрын талаар уншигчдадаа тодорхой ойлголтыг  өгөх үүднээс Эдвард Мюнхийн талаарх нэгэн бичвэрээс ишлэн хүргэж байна.

Шарх үлдээсэн үхэл

Ээж нь Эдвард Мюнхийг 5 настай байхад сүрьеэгээр таалал төгсөхдөө хүүхдүүддээ зориулан шашины утгатай захиас бичин үлдээжээ. Энэ захиасыг лютеран шашины фанат аав Кристиан нь хүүхдүүддэ байнга уншиж өгдөг байлаа. Там болон сүнснүүдийн тухай энэ өгүүлэл хүүхдүүдийг үргэлж айдас дунд байлгадаг байв. Эдвардын “Өвчин, үхэл, галзуурал хэмээх хар сахиусан тэнгэрүүд өлгийтэй байхаас бүхий л амьдралын минь турш намайг дагасан…Шөнө бүр хүйтэн хөлстэй сэрж “Би чинь тамд байгаа юм биш биз дээ” хэмээн өөрөө өөрөөсөө асуудаг байлаа”….хэмээн бичсэнээс нь түүний бага насны амьдралыг олж харж болно.

04_edvard_munch_04

9 жилийн дараа түүний хайртай цор ганц  эгч Софи нь сүрьеэгээр өвдөж нас барав. Тэр өвчиндөө шаналан тарчлах бүртээ “Намайг авраарай” гэж дүүгээсээ гуйна. Ингэх бүрт нь харанхуй шашинд донтогч эмч аав нь 15 настай охиноо шашины дуу дуулж гэмээ цайруулахыг шаардаж байлаа. Энэ бүхнийг харсан Мюнх эгчийгээ өрөвдөж, аавыгаа болон бурхныг хараан зүхэж, үзэн ядаж байв.

Энэ гэр бүл тэр чигтээ хараагдсан мэт түүхтэй юм. Мюнхийн ээж 30 настайдаа, эгч Софи нь 15 настайдаа, дүү Андреас нь хуримынхаа дараа нас барж, дүү Лаура нь сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн оноштой үлджээ. Ийнгэр хэмээх дүү нь л ганцаараа эрүүл байв. Тэрээр Мюнхийн олон хөргийн эзэн болсон юм.

1886 онд Мюнх эгчийнхээ өвчин шаналал үхлийн тухай “Өвчтэй охин” бүтээлдээ тусгасан байдаг. Тэрээр 22 настайдаа энэ зурагаа зурсан байна. Түүний энэ зургийг тухайн үед амтай бүхэн муулж байсан ч хожим нь Норвегийн дүрслэх урлагийн ховорхон бүтээл болсон байна.

Мюнх хэлэхдээ “Энэ бүтээлийнхээ нөлөөн дор би ихэнхи бүтээлээ туурвисан” хэмээн бичсэн байдаг. Өвчин болоод үхэл Мюнхийн хамгийн чухал сэдэв юм.

Тэр 1889 онд Парист байхдаа уран бүтээлийнхээ кредог ” Би юм нэхэж буй эмэгтэй, ном уншиж буй эрэгтэйчүүдтэй уйтгартай интерьер бичмээргүй байна. Би амьсгалдаг, шаналдаг, хайрлаж чаддаг тийм хүмүүсийг л бүтээлдээ гаргана” хэмээн бичиж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car