Формула-1-ийн дэлхийн долоон удаагийн аварга, домогт Михаэль Шумахерийн охин Жин-Мариа морин спортын Европын аварга болжээ. Шумахерийн эхнэр Коринна охиныхоо дасгалжуулагчаар ажилласан гэнэ.
Михаэль Шумахерийн гэр бүлд энэ нь бага ч гэсэн таатай мэдээлэл болж, гэр бүлийн уур амьсгалын сэргээсэн гэнэ. Михаэль Шумахер 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд уулын цанаар бууж байгаад толгой, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч, одоо хүртэл хэвтэрт, бие нь маш хүнд байгаа юм.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.