Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович уулзлаа. Элчин сайд И.К.Азизов Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсээд Монгол Улсыг эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад ОХУ-ын зүгээс туслах, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хоёр талын эдийн засгийн харилцааны чиглэлд шийдэгдээгүй зарим асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдах Владивостокийн эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг оролцохыг хүслээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “ОХУ-тай харилцах улс төрийн болон эдийн засгийн түншлэлийн уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхаарч, идэвх, санаачилгатай ажиллах болно. Үүний тулд хоёр талын эдийн засгийн харилцаанд шийдэгдээгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана гэж мэдэгдэв. Мөн тэрээр манай хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд экспортлох таатай нөхцөл бүрдүүлж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ.
Холбоотой мэдээ
-
Зочин (August 14, 2016 12:43:53 pm )
НӨГӨӨ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ НЬ 2200 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨДРӨӨС ӨДӨРТ ӨСӨӨД БАЙХАД МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧИД ЮУ БОДОЖ СУУГАА БОЛ
-
Зочин (August 14, 2016 12:47:18 pm )
ЦААШИД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БУУРАХГҮЙ ӨДРӨӨС ӨДӨРТ ӨСӨӨД БАЙВАЛ ТӨР ЗАСАГ ИРГЭДИЙНХЭЭ ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ӨГЧ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ БОЛНО.
-
Zochin (August 14, 2016 9:31:57 pm )
ter said geed neg um songogdson oliogtoi um hiih tsarai alga saiduud gesen mamnuud bvv ya hiihee medehgui shin shin land 200- avch unaad bidnii tatvariin mungu ingeed l vregdej ehelj bna getel bid undur hvvtei bankni zeeltei bair ni bas undur zeeltei iimerhvv l bna mkv chuluulj 5%-8% hamaruulj uguuchee mash hvnd bolloo
3 Comments