antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2016 28 comments

Д.Отгондалай: Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй…

нийтлэсэн Admin

4jtb561gl26lv0bfbtn8q4tc88

РИО-2016  олимпийн наадмын боксын тэмцээний  эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн манай боксчин Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр  мөнгөн медалийн төлөө наймдугаар сарын 14-ний өдөр Францын Софьян Умиатай тоглох юм.

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан билээ. За харин шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0-ээр илүүрхэн хожиж Монголчуудаа баярлууллаа.

Түүний спортын замналыг харахад боксоор хичээллээд 13 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тэр нэгэнтээ боксод хөл тухайгаа  “Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн дугуйланд найзуудаа дагаж ирээд бүртгүүлж байв. Долоо хоног сургуулилт хийгээд л энэ спортод дурласан. Надтай хамт боксоор хичээллэсэн олон хөвгүүн бэлтгэлийн явцад орхисон доо. Надад шантарч халгах үе зөндөө байсан. Тийм үед сэтгэлд төрсөн таагүй бодлоо толгойноос авч хаяад нэгэнт энэ спортоор хичээллэсэн юм чинь үр дүнг нь үзье гэж хичээх болсон…  Би боксын спортоор тууштай хичээллэсэндээ баярладаг. Надад автобусны мөнгөгүй болчихоод алхах үе бишгүй байв. Тийм хэцүү үед бэлтгэл сургуулилтаа тасалж байгаагүй. Тэр үед би оюутан, шигшээ багт багтсан тамирчин байлаа. Хүн өөрийнхөө зорилго тавьсан зүйлд мөнгөгүй ч байсан зориод ирдэг. Бэлтгэлээ тарчихаад эхнэртэйгээ Офицерт байдаг гэр рүү алхаад харина. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна. Хүнд хэцүү санагддаг байсан тэр бүхэн амьдралд минь сайхан дурсамж үлдээжээ. Бид хааяа “Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй. Одоо тэр бүх бэрхшээл ард хоцорчээ” гэж ярьдаг юм.” хэмээн ярьсан байдаг.

Монголынхоо нэрийг дэлхий даяар гаргаж яваа түүнд өшөө илүү амжилтыг хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (August 13, 2016 10:37:25 am )

    Bayarllaa duu mini iluu ih amjilt huseye. Hurai hurai hurai

  • Зочинбаяр хүргэе (August 13, 2016 11:20:34 am )

    Баяр хүргэе

  • 0000 (August 13, 2016 11:32:28 am )

    САЙХАН САЙХАН САЙХАН СЭТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА БАЯР ХҮРГИЙ БОЛООГҮЙ ЕЭ ХЭЧЭЭГЭЭРЭЙ ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА АВРАГ БОЛХЫГ ЁРӨӨЁЭ

  • otgoo (August 13, 2016 11:32:45 am )

    Zam tani ariun baig chi chadnaa mongolchuud bid bugd neg itgeltei bna amjilt hused eejin setgeleer unsi

  • Anonymous (August 13, 2016 11:44:55 am )

    Undesnii buh hemeh bulhaitai barilddag heden nuhdiig mungu mashinaar byalhaaj baihaar udur shunugui heden jiliin tursh mash ih hudulmurludug iim zaluusaa demjmeer yum daa, sanjaadamba naadamd turuuleed l gurvyn gurvan mashin, getel ij sportynhon heden jil hooltoi hoolgui guriij mongolynhoonneriig gargaj baina sh dee, temtseeniig uzej baigaa delhiin humuus mongol gej yamar goyo box toglodog uls ve gej harj baigaa sh dee

    • баясаа (August 13, 2016 4:21:02 pm )

      яг үнэн дээ допинг хэрэглэсэн ч юм уу,үндэсний бөх гээд жилд ганц удаа барилдаад төрүүлэхэд байр машин өгөөд сүйд болдог байж хэдэн жил тасралтгүй хүнд спортоор хичээллэсэн залуучуудыг огт тоодоггүй естой л жалга довны наадмаа үнэлээд ,дэлхийн наадмын аваргыг тоодоггүй

  • Зочин (August 13, 2016 12:50:21 pm )

    Миний дуу сайн бна,гэхдээ болоогуй ахиад 2 тоглолт бна, зутгээд бай, амрах бна,

  • LAM (August 13, 2016 1:20:29 pm )

    ok!!!!! Bugdiig ni nam tsohiod ireerei

  • Зочин (August 13, 2016 2:12:33 pm )

    Би хелеегуй юу!! . Ийм шурмустей хун заавал урсулдугчуу дийлж байж Санаа нь амардаг геж!! Ийм турхтей хумуус амжилтанд гарцаагуй хурдег!! Мятрашгуй дайчин ургелжийн формтой ийм тамирчид л амжилтанд хурдег!! Усун девжих иреедуйтей . Ийм шалгарсан тамирчид л олимпийг зорих ёстой шуу дее!! Баяр хургее!! Алтан медаль бараг хуртех байх !!

  • Anonymous (August 13, 2016 2:40:11 pm )

    Alt avarga bolooroi

  • Сака (August 13, 2016 5:43:00 pm )

    Бүх хилчид гавьяаг чинь үнэлэх болно.Урагшаа.!

  • zochin (August 13, 2016 5:50:05 pm )

    Отгондалай! Урагшаа! Чи чадна,алт авна шүү! Чиний авах ёстой медаль өшөө өмнө чинь байна! Бурхан чамд тусалнаа! Урагшаа! Бүх Монгол ард чинь түшиж байна шүү! Миний дүү!!!

  • Батбаяр (August 13, 2016 5:55:19 pm )

    Окий олон олон тулааныг хийж ялж ялагдаж үзсэн хат суусан тамирчин… Одоо хоёрхон л тоглолт үлдэв… Багш нарынхаа зөвлөлгөө тактикийг сайтар даган чөлөөтэй сайхан тоглоорой… Чи зүтгэсэн олимпдоо амжилт гаргаж чадсан… Илүү ихийг мөрөөд… Хоёрхон удаа тоглоод л олимп энэ удаа өндөрлөж байгаа шүүдээ… хичээгэрэй дүү минь … Эр хүн шиг эрвэлзэж эмээлт хүлэг шиг дэрвэлз….

  • zochin (August 13, 2016 6:26:40 pm )

    Монголын ард түмэн чинь маш их баярлаж байгаа шүү. За дүү минь зоригтой, өөртөө итгэлтэй, дайчин, анхаарал тактикаа зөв боловсруулж улам их амжилт гаргаарай. Чи чаднаа, чиний ард маш олон монголчууд хүүгээ дэмжиж байгаа шүү. Амжилтаа ахиулж олимпийн аварга болоорой дүү минь ЧИ ЧАДНА ЗОРИГТОЙ УРАГШАА

  • zochin (August 13, 2016 6:31:43 pm )

    Тамирчин хүн илүү бүр илүү ихийг мөрөөдөж байж илүү дээд амжилтанд хүрнэ шүү. Биеэ барилгүй багш дасгалжуулагч нарынхаа зөвлөлгөөг сайн авч өөртөө итгэлтэй дайчин тоглоорой. Эх хүн төрөх гээд өвдөж байхдаа энэнээс илүү их өвдөнө гэж бодоход нэг л мэдэхэд төрдөг, түүнтэй адил илүү бүр илүү ихийг мөрөөдөж байж амжилтаа ахиулдаг юм шүү, зоригтой байгаарай чи чаднаа, амжилт хүсье

  • zochin (August 13, 2016 6:34:06 pm )

    Монголчууд бүгд чамайг дэмжиж байна. Алт бол зөвхөн чинийх шүү. Зориг бүхнийг ялна.

  • Бат-Эрдэнэ (August 13, 2016 7:02:44 pm )

    Эх орны хүү дүүдээ их амжилт хүсье
    Чиний тулааныг тэсэн ядан хүлээж байна.Тулаан ялалтаар өндөрлөг гэж ерөөе,Бүүр хоёр ялалтаар

  • mongol (August 13, 2016 8:29:57 pm )

    Mash bayarlaj ba… odoo 9+9= 18 minut ba daa … tegeed avarga bolj bayariin nylimasiig min unagaad uguurui otgondalai min.. mongoliin yyl ys.. ard tumen tani hamt baigaa shuu…

  • Anonymous (August 13, 2016 8:41:11 pm )

    Mongol ulsiinhaa hugjil devshild oruulj baigaa huvi nemer chini yun Oyutolgoi, yun Tavantolgoi shuu. Odoo manai Sumiya, Otgondalai, Tuvshinbayar, Badar-Uugan gesen lanjgar tamirchdiig uzeheer gadaadiin terbumtnuud Mongoloos salahgui. Olimpiin medalitai tamirchid olon bolson bolohoor noyon dollar shaldaa buuj, ajliin bair myanga myangaaraa bii bolj Solongost boolchlogdoj baigaa mongolchuud maani ekh orondoi butsan irne. Olympoos iim olon medal avdag bolson bolohoor mahnii une ch buurakh baih. Saikhaan saikhan.

  • ainchik (August 13, 2016 9:15:56 pm )

    ulam ih amjilt uragshaa zaluu mini Mongol tumen eh oron uul us turul sadan chini chamaig demjij bn Turiin suld urshuug

  • Malchin (August 13, 2016 10:13:18 pm )

    Bod bod bod tegeed yal amjilt

  • Зочин (August 13, 2016 10:55:33 pm )

    Өшөө илүү амжилт гэсэн үгээ тайлбарлаач. Өс хонзонгийн өшөө авалт уу илүү их гэсэн утгатай ещё гэсэн орос үг үү

  • zochin (August 14, 2016 9:00:32 am )

    chi chadnaa amjilt huvie

  • zochin (August 14, 2016 9:34:27 am )

    Chi chadnaaa amjilt

  • Монгол эр (August 14, 2016 12:08:44 pm )

    ЛУЙВАРДАЖ барилддаг Пүрэвдагва мэтийн Хөлдүү хоосон толгойтой Бөхчүүд Ийм Залуусаас ИЧИЖ эзгүй Давын Мухарт очож амьдарвал таарна….

  • зочин (August 14, 2016 3:40:54 pm )

    чи чадна дүү минь алт аваарай

  • жаа (August 14, 2016 8:07:07 pm )

    ok

  • Anonymous (August 15, 2016 9:52:06 am )

    Сэтгэгдэл давхцаж байгаа юм бол яагаад гаргахгүй байгаа юм бэ
    Дандаа л та нарыг магтаж байх ёстой юм уу. Сэтгэгдлийг цензурдэхээ болиоч э

antalya rent a car