antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2016 Comments are off

Хоёр Габриэль гоол оруулж, Аргентин, Мексик хасагдлаа

нийтлэсэн Admin

agab01

Риогийн олимпийн наадмын хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Тэмцээнийг зохион байгуулагч Бразилын шигшээ баг эхний хоёр тоглолтдоо гоолгүй тэнцээд байсан бол сүүлчийн тоглолтод Данийн шигшээг 4:0-ээр бут ниргэлээ. Тус тоглолтод Бразилын ирээдүй гэгдээд буй хоёр Габриэль гялалзсан юм. Габриэль Барбоза дубль хийсэн бол Габриэль Жезуш нэг гоол оруулсан байна. Ийнхүү тэд хэсгээ тэргүүллээ.
Харин Аргентины шигшээ баг Гондурастай тэнцсэнээр хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, нутаг буцахаар болсон юм. Мөн Мексикийн шигшээ баг хэсгийн хариуцлагатай сүүлчийн тоглолтод Өмнөд Солонгосын багт 0:1-ээр хожигдсоноор цаашид өрсөлдөх боломжгүй боллоо.

Ийнхүү хэсгээс Бразил, Дани, Нигери, Колумб, Өмнөд Солонгос, Герман, Португал, Гондурас шалгарч, цаашид өрсөлдөнө.

Шөвгийн наймд:
Португал – Герман
Нигери – Дани
Өмнөд Солонгос – Гондурас
Бразил – Колумб оноолт таараад байна.

Хэсгийн сүүлчийн тоглолтуудын дүн:

Дани – Бразил 0:4
Гоол: Габриэл 26, 80, Габриэл Жезус 40, Луан 50
Бразил: Уэвертон, Маркиньос (Луан, 83), Дуглас Сантос, Зе Карлос (Вильям, 74), Родриго Кайо, Уолас, Ренато Аугусто (Доурадо Кунья, 79), Луан, Неймар, Габриэл Жезус, Габриэл.

ӨАБНУ – Ирак 1:1
Гоол: Мотупа 6 – Абдул Амир 14

Япон – Швед 1:0
Гоол: Яжима, 65

Колумб– Нигери 2:0
Гоол: Гутьеррес 4, Пабон 63-пен

Герман – Фижи 10:0
Гоол: Гнабри 8, 45, Петерсен 14, 33, 40, 63-пен, 70, Майер 30, 49, 52
Герман: Хорн, Зюле, Клостерманн (Бауэр, 46), Толян (Макс, 46), Бендер, Бендер, Кристиансен (Премель, 67), Майер, Брандт, Гнабри, Петерсен.

Өмнөд Солонгос – Мексик 1:0
Гоол: Квон Чан Хун 77
Улаан хуудас: Лосано, 90

Алжир – Португал 1:1
Гоол: Бенкаблиа 30 – Гонсалу Пасиенсиа 25-пен

Аргентин– Гондурас 1:1
Гоол: Мартинес 90 – Лосано, 75-пен

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car