antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2016 13 comments

М.Анхцэцэгээс амжилт хүлээнэ, Монголчууд!

нийтлэсэн Admin

cdc9e239-3554-462b-98d8-41b8de0e4d21

Рио-гийн олимпод хүндийг өргөлтийн 69 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн М.Анхцэцэг огцомоор 106 кг, түлхэлттэйгээр 131 кг-ыг өргөж наймдугаар байрт бичигдэж, маш сайн оролцлоо.  Өдгөө 18 настай ОУХМ М.Анхцэцэг ирэх олимпуудад Монголынхоо нэрийг гаргах хэмжээнд бэлтгэгдэж яваа, улам урагш өсч дэвжих ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж байна гэхэд болох байх. Түүнд баяр хүргэж, илүү өндөр амжилтыг хүсье.

Аль ч спортын төрөл амар биш. Тэрдундаа хүндийг өргөлтийн спортыг эмэгтэй хүнд ахадмаар гэж ойлгож, хүлээж авдаг хүмүүс олон. Тэгвэл М.Анхцэцэгийн тухайд энэ хүнд спортод дурлаж, гүн гүнзгий автан оржээ. Тэрбээр уг спортоор чухам яагаад хичээллэх болсон талаараа сэтгүүлчийн асуултад хариулахдаа  “-Хүмүүс ярьдаг шүү дээ, аав, ээж, ах, эгчийнхээ сонирхлоор спортод орсон гэж. Харин надад тэдний хүсэлд хөтлөгдөөд спорт руу орсон юм байхгүй. Аав, ээж минь цэргийн улс. Тэд насаараа цэргийн албанд зүтгэсэн. Би энэ спортод өөрийнхөө дур хүслээр л орсон. Тэр үед 10 настай байсан. Нийслэлийн 114 дүгээр сургуульд сурч байх үедээ сагс тоглолоо гэж гараад л хэдийнэ төмрөө өргөчихдөг байсан. Ер нь нэг хэсэг аав, ээжээсээ нууж бэлтгэл хийдэг байсан. Анх н.Цэрэнням багш дээр очиж байсан. Одоо бодоход бэлтгэл хийх талбайгүй хэрнээ сургуулийн коридорт л төмөр өргөөд зогсдог байж. Дараа нь 2008 онд юм байна. Спортын төв ордны хүндийн өргөлтийн н.Чулуунпүрэв багш дээр очсон. Мэдээж гэр бүлийнхэн намайг төмөр өргөөд явахад дуртай биш байсан.

Би бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд амжилт гаргаж, медаль аваад ирсэний дараа л аав, ээж баярлаж байсан. Тэгээд тэд надад итгэж, энэ спортоор хичээллэхийг минь зөвшөөрсөн. Дөнгөж 12-хон настай охин 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж, спортын мастер цол биелүүлж, их л баярлаж байлаа. Ингэж л энэ спортод орсон түүхтэй. Тиймээс би тэр цагаас хойш энэ спортоос гарч чадаагүй.” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр бага жаахан охин байхдаа л хүнд спортын хүндийг мэдсээр байж дурласан уг спортдоо тэр их амжилтыг гаргана биз ээ. Тиймээ, М.Анхцэцэгээс амжилт хүлээнэ, Монголчууд!

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • irgen (August 11, 2016 11:27:12 am )

    Sain baina amjilttai oroltsond bayr hurgie ulam ih amjilt husi duudee

  • Монгол (August 11, 2016 1:11:10 pm )

    Маш сайн байлаа. Ирээдүй өмнө чинь байна шүү. Манай олимпын хороо, спортын хороод энэ төрлийн спортын бэлтгэлд илүү түлхүү анхаараасай. Жүдо, бокс, буудлага гэхээс илүү хүндийн өргөлт, байт харваа, дугуй, усан сэлэлт зэрэг монгол хүн ганцаараа илүү сайн хийж чадах төрлүүдэдээ анхаарал тавих цаг болсоон. Дүүдээ амжилт хүсье

  • Сонирхогч (August 11, 2016 5:37:03 pm )

    Сайн байна дүүдээ амжилт хүсье.Монголын хүндийг өргөх тэр сайхан залуучууд эрчүүд минь хаана явна даа энэ спортд орооч эрчүүдээ охид,хүүхэнүүдээсээ чадалгүй тэнхээгүй болсон юум болуу монгол залуучууд миньээ.

  • их орон (August 11, 2016 6:17:31 pm )

    маш сайн Монгол Бусгуй баярллаа баяр хургье

  • Anonymous (August 11, 2016 8:03:19 pm )

    saina baina ulam ih amjilt huse

  • БӨ САГСАЙ СУМ (August 12, 2016 12:13:42 am )

    Баяр хүргэе! Амжилт хүсье!

  • bi MGL-hun (August 12, 2016 4:16:56 am )

    eoo eoo eoo ene bol aimar sport yarih ch uym bish,emegtei huuhed 131 urgunu genuu arai l aimar uymaa…

  • Hulk (August 12, 2016 8:18:05 am )

    Gadnaas dasgaljuulagch avaachee.ug n buh ruu orvol iluu amjilt gargah ohin bn daa.jenkoooooo

  • зочин (August 12, 2016 9:09:16 am )

    18 настай,69 кг жинтэй эмэгтэй хүүхэд 131 кг өргөнө гэдэг чинь үнэхээр бахархамаар сайн амжилт байна.Охин минь тулгуур эрхтэн болон гараа сайн хамгаалж байх хэрэгтэй шүү.Олон олимп өмнө чинь байна.Амжилт хүсэн ерөөе

  • Төгс (August 12, 2016 9:56:18 am )

    Амжилт хүсье

  • зочин (August 13, 2016 4:57:23 pm )

    Баар хэсч хуний хэтэвч енгийсен охидын хажууд жинхэнэ алт шиг охин байнаа 4 жилийн дараа тэр алтан медалыг нь зулгээд аваад ирээрэй еерийнхее телее зутгээрэй дэмжиж байна шуу

  • зочин (August 13, 2016 5:02:28 pm )

    Хууеээ харчуудаа эрчуудээ энэ охиноос илуу гараад ергечих залуучууд хаана байна уб гудамжаар язганаад байгаа эр эм нь ялгарахгуй нарийхан емд будуун гэдэстэй баньди нараа юу бодож байнаа халхын эрчууд хаана байнаа

  • Hulk (August 14, 2016 3:04:35 pm )

    Tsarailag ohin shuu.

antalya rent a car