antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2016 14 comments

Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын саналыг сонсчээ

нийтлэсэн Admin

 fe2858eb437c432b5cc1692b0c9500b4

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар  үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал амаргүй байна. Гэсэн ч Засгийн газар Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр харж хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж байна. Удахгүй УИХ болон олон нийтэд танилцуулна. Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг. Тэгэхээр өвөг дээдсийнхээ мэргэн сургаалыг бодож та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохоор урьсан юм. Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн та бүхний үг сургаал, зөвөлгөө манай Засгийн газрын ажилд үнэтэй санаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.  Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчид санал бодлоо солилцлоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (August 10, 2016 8:36:29 am )

    uvug deedsiin uein ediin zasag ali deer hotsrodson baikhad hehehe

    • Anonymous (August 10, 2016 9:28:48 am )

      chi aaviigaa odoo hogshirson hereggui geed hayachihaach …teneg mal ve

    • зочин (August 10, 2016 10:57:48 am )

      чи битгий тэнэгт, өвгөдөөсөө суралцах юм их бий, чи тэнгэрээс унасан мал байна лд аа, өнгөрсөн үеэ мартвал чи мал л болно, үр хүүхдүүд чинь ялгаагүй

  • Зочин (August 10, 2016 8:39:16 am )

    Ахмадын үг алт шүү, сайн тунгаан бодох биз ээ

  • zochin (August 10, 2016 8:48:11 am )

    ahmadiin yg alt alt zarim ni muu l baih sainiig ni avahgyi yu sain yum garnaa

  • 1 (August 10, 2016 9:39:46 am )

    zochin (8 сар 10, 2016 8:36:29 am )

    uvug deedsiin uein ediin zasag ali deer hotsrodson baikhad hehehe ГЭЖ бичсэн нь УСАН ТЭНЭГ болтой догоо

  • зочинП.Эрдэнэбат (August 10, 2016 11:02:30 am )

    бямбасүрэнг уриа биздээ яагаад орлцоогүй юм болдоо энэ уулзалтаас санаа авах юм зөндөө гарсан боловуу гэж бодож байна бодлого зорилого ард түмэнд ил байх нь зүйтэй гэж бодох юмдаа

  • Сараа (August 10, 2016 12:17:24 pm )

    ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ НӨХӨД СУУЦГААЖ БАЙНА ДА, ЯЛАНГУЯА ЭНЭ ГУНГААДОРЖ ГЭЖ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ШИВШГЭЭ ДЭЛГЭСЭН НӨХӨР

    • ZOCHIN (August 10, 2016 3:31:52 pm )

      SARAA CHI MUNKHIIN ZALUUGAARAAA BAIGAARAI HARNAA

  • зочин (August 10, 2016 12:37:28 pm )

    Эрдэнэ бат сайдын ажлын энэ арга барилд талархаж байна. Бид чинь өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээс дээр амьдарч, сурч, мэдэж, алдаж, онож амьдарч яваа билээ. Тийм учраас ахамадуудтайгаа уулзаж санал бодлыг сонсож авах гээхийн ухаанаар хандаж байгаа чинь маш зөв байна шүү. Таньд монголын ард түмэн итгэж байгаа. Та чадна. Амжилт хүсье.

  • Зочин Акул (August 10, 2016 1:00:16 pm )

    Ахмадуудаа сонсох нь хэзээд зөв байсаар ирсэн одоо сонсох,цаашид ч сонсох л хэрэгтэй. Тэр дээр нэг нөхөр өөрөө ахмад настан болохгүй юм шиг аяглаж байх юм яацарсан эргүү вэ? Чи эцэг, эх, өвөг дээдсийнхээ үгийг сонсохгүй, тоохгүй юм бол үр хүүхэд чинь чиний үгийг хэзээ ч сонсохгүй, сонсдоггүй, сонслхыг ч хүсэхгүй болж төлөвшинө дөө.

  • зочинзочинзочин (August 10, 2016 4:29:37 pm )

    Эрдэнэбат сайдын ажлын арга барил зөв гэж бодож байна. Бид ахмад үеэ сонсох хэрэгтэй амжилт хүсье

  • Anonymous (August 11, 2016 1:31:36 am )

    tsagtaa Jasrai guai maani hetsuudsen ediin zasgiig hongiliin uzuurt gerel gegee haragdaj ehelle gej hetsuudsen ediin zasag ard tumnee avarch baisan ue sayahaan. Busad orond heden nastai hun uls ornoo udirdaj avch yavj chadaj baigaag hartsgaaj l baigaa daa. Erdenebat eronhii said tanii holch uhaand itgemuu.

  • зөвөө зөв (August 11, 2016 8:32:30 am )

    АХМАДЫН СУРГААЛЬ АЛТАА ГЭЖ

antalya rent a car