Төр засгийн зүгээс эдийн засгаа дэмжсэн алхам шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа. Ямартай ч Ерөнхий сайдын хэлж байгаагаар төр төсвийн байгууллагынхан худалдан авалтаасаа эхлээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж байна. Тэр хэлэхдээ “ Монголчууд дотоод үйлдвэрлэлээ дэмжсэн худалдаа хийх шаардлагатай гэсэн Засгийн газрын шийдвэр гаргана. Аливаа Төр, төсвийн байгуулага худалдан авалт хийх бол зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Хэдий тийм боловч Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага тулгарна. Энэ тохиолдолд Монгол Улсын үйлдвэрлэж чадахгүй байгаа тэрхүү бүтээгдэхүүнийг гаднаас импортолно. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бусад улс орноос импортоор авах биш зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авна гэсэн шийдвэр гаргана” хэмээн хэлж байсан. За мөн данс нь хаагдсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүргийг Сангийн сайдад өгсөн гэдгээ хэлээд буй.
Ерөнхий сайд хэлэхдээ “ Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа аж нэгж байгууллагуудад хүндрэл тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг засаж, залруулах үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд өгсөн. Ямар нэгэн татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон мөн дансыг нь хаасан аж ахуй нэгжүүдийн дансыг нээ хэмээн үүрэг болгосон. Тэдгээр байгууллагын үйл ажиллагааг нь явуулж байж, аж ахуй нэгжүүдээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагаа явуулахыг нь зогсоочихоод ямар төлбөр авах юм бэ” гэж байгаа юм.
Тэгэхээр Ерөнхий сайдын тухайд зөөлөн маягийн бодлого барьж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарын хамт хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байгаа. Уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа. Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хууль дээр жижиг үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад өгсөн. Ингэснээр Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө. Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэж байв.
Тэгэхээр ганц л зарчим баримталдаг Ерөнхий сайдын зөөлөн бодлого эдийн засагт ямар үр дүн дагуулах вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 08, 2016 8:01:07 am )
YERUNHII SAIDDAA AJLIIN AMJILT HUSIE
-
төг (August 08, 2016 8:11:14 am )
Ажлын амжилт хүсье. Үнэхээр иймэрхүү маягийн ажиллавал ад түмэн бид чинь нуруу нэнийнэ биз дээ.
-
зочин (August 08, 2016 10:14:09 am )
Дарга нарын хамгийн том алдаа бол сонсох хүнээ сонсдоггүй, дэнгийн эрвээхэй шиг тойрон эргэлдэх үл бүтэх хүмүүсийг л сонсдогт байдаг. Ер нь бол ухаантай, мэдлэгтэй хүмүүс дарга нараас зай барьж бие даасан байдлаар ажиллаж , өөрийн чадлаар амьдардаг бол, чадваргүй хүмүүс даргыг тойрон эргэлдэж хялбар аргаар хоолоо олж иддэг зүй тогтолтой. Даргыг унахад энэ хүмүүс өгзөг рүү нь маш чангаар өшиглөчихөөд дараагийн даргын тархийг эргүүлдэг уян наалинхай, ярианы чадвар сайтай хүмүүс байдаг юм байна гэдгийг төрд ажилласан олон жилийн туршлагаасаа олж мэдсээн. Хүн гэдэг амьтаны сул тал энэ. Бас өндрөөс унасан олон дарга нарын сургамж энэ. Хамгийн гол нь энэ хүмүүс монголын төрд гавьяа байгуулах биш гай тарьж байгаад эмгэнэл нь байгаа юм. Тийм болохоор удирдагч хүн юуны өмнө хүмүүсийн сэтгэл зүйг мэдэрдэг, алив юмыг том зургаар нь харж сайн, мууг ялгаж салгах чадвартай байх хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө олон талын байр суурийг сонсож, тэнцвэртэй мэдээлэл авсаны дараагаар оюун дүгнэлт хийх ёстой гэдгийг хэлчихье. Өрөөсгөл шийдвэр, хүн танихгүйн гай төрд одоо ч үргэлжилж байна. Шинэ дарга нар чинь хамт олондоо нэр хүндгүй, ажил хийдэггүй, мэдлэг чадваргүй хүмүүсээ түшиж ажиллах гээд байна шүү. Сануулчихья.
-
Ард (August 08, 2016 8:13:43 pm )
Амьдрал мэдэх хүний үг байна.
-
Ч (August 08, 2016 8:17:27 pm )
Энэ яг үнэн шүү
-
-
zochin (August 08, 2016 10:14:28 am )
Zoolon n hatuugaa iddeg ch het zoolon baival davrah erguu malnuud olon bj magadgui shu.
Tand amjilt husie. -
зочинзочин (August 08, 2016 12:17:25 pm )
Зөв бодлого баримтлаж байна. Амжилт хүсье
-
l (August 08, 2016 1:21:01 pm )
шинэ засаг яст мэлхий шиг бна. Хурдан шуурхай, бодитой ажилламаар бна. Улс, ард түмэн хүнд бдалд хүлээсээр бна.
-
ok (August 08, 2016 2:06:09 pm )
hurdtai bogood amjilt
-
зочин (August 08, 2016 2:27:23 pm )
хүний толгойгоор биш өөрийн толгойгоор ажлаа хийвэл сайн шүү ерөнхий сайдаа зоригтой шийдвэр гаргаж эх орноо эдийн засгаа өөд нь татаарай хүнээс үг сонс хүний үгэн дотор үг байдаг шүү сайд минь ажлын амжилт хүсье
-
Зочин (August 08, 2016 2:40:38 pm )
МАН АН-ЫН ХУЛГАЙЧУУД БОЛ МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ӨМНӨ БӨХӨЛЗӨЖ БООЛ МЭТ ЗҮТГЭДЭГ МӨНГӨНИЙ БООЛУУД. ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН.
-
Бичээч (August 08, 2016 4:03:10 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
-
Ард (August 08, 2016 8:15:46 pm )
Өрөвдөлтэй өчүүхэн хүний үг байна. Уяаны нохой ч гэмээр юм уу. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ойлгохтойгоо болсон шүү
-
-
Zochin (August 08, 2016 4:39:12 pm )
зөв бодлого барьж байгаад баярлалаа. зээлийн хувьд 8%-ийг үргэлжлүүлэх, 5% руу хурдан орох шийдвэрийг гаргамаар байна. Тэгж байж энэ гэр хорооллыг багасгах, утааг багасгах, улмаар залуучуудын нийгмийн асуудлыг шийдэхэд тус нэмэр болно. Зөөлөн бодлого зөв. Зөөлөн хатууг иднэ гэдэг биз дээ. Иргэдийнхээ дунд сайн орж үгийг нь сонсоорой. баян, арын хаалганы нөхдүүд амьдрал мэдэхгүй шүү ??? Амжилт хүсье.
-
Anonymous (August 08, 2016 4:48:05 pm )
Энэ чинь л ард түмний хүсээд байгаа зүүль хийж чадаж өөрөө үүлдвэрлэж байгаа зүүлээн гаднаас бүү авь бидний зах зээл их бага шүү дээ Хийж хийсэнээ хэрэглэж байж л үүлдвэр урагшаа хөгжөнөө Мөн ард түмний хийж байгаа зүүлийг илдэв аргаар бүү хааж боо л доо ЗОХИХ ШӨВШӨӨРӨЛИЙГ НЬ СААДГҮЙ ӨГӨЛДӨӨ АЖИЛАХ ЯВСАД НЬ ШӨӨРДЛАГАА ШАТЛАН ТАВИЖ САЙЖРУУЛААД ЯВАЖ БОЛНО ДОО
-
Anonymous (August 08, 2016 4:49:31 pm )
САЙН ХАШАА ТӨСӨЛ ЧИНЬ ИХ ХЭРЭГТЭЙ БИЕЛХЭД АМАРХАН ТӨСӨЛ ДОО УТААНАС ЭНЭ ТӨСӨЛ САЛГАЖ ЧАДНА
-
ХҮН ХҮН (August 08, 2016 4:58:17 pm )
МАШ ЗӨВ ШУДРАГ ХҮНЭЭС АЙДАГ ХУЛГАЙЧ НАРААС БОЛГООМЖЛООРОЙ
-
Зочин (August 08, 2016 6:21:07 pm )
ОЛОН ЮМ ДОНГОСОЛГҮЙ ГАДААДААС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫГ ТАТАЖ ВАЛЮТЫГ ОРУУЛЖ ИРЖ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ТАЛААР ЯРЬЖ ҮЗ.
-
зочин (August 08, 2016 9:46:48 pm )
АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ АХМАДЫН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭЧ ЭЭ
-
Zochin (August 09, 2016 8:08:20 am )
Sain hashaa hezeenees ehleh ve Hurdlaachee. Uvliin beltgelee hiimeer ba
-
ЗочинЗочин (August 09, 2016 1:00:10 pm )
Засгийн газрын тэргүүн зөв л эхлэж байна. Салбарынхаа сайн мууг салбарт нь ажилладаг л хүн мэдэхээс өөр хэн мэдэх билээ. Ингэж л салбаруудаа өөд нь татаж байж улс хөгжинө шүү. Аль салбарын хөрөнгө оруулалтаас хэдэн төгрөг завших вэ гээд л бодлого болж байгаа дарга нар л улсаа хөгжүүлэхгүй байгаа шүүдээ. амжилт хүсве
-
mongol (August 10, 2016 8:26:50 am )
Mash zov bodlogo barij bna.Ard tumnee ajilluulj baij hundrelees garna ,AH ch arai l baisan shuu,olon huviin aj ahui haalgaa barij,tenheetei zorigtoi heseg ni temzeld hurtel orj baisan.Huviin hevshliig demjij baij l uls oron hogjdeg.
-
zochin (August 10, 2016 8:27:24 am )
Mash zov bodlogo barij bna.Ard tumnee ajilluulj baij hundrelees garna ,AH ch arai l baisan shuu,olon huviin aj ahui haalgaa barij,tenheetei zorigtoi heseg ni temzeld hurtel orj baisan.Huviin hevshliig demjij baij l uls oron hogjdeg.
-
Zochin (August 10, 2016 3:32:29 pm )
Mkv chuluulj 80-mkv deeshih bairiig 5%-8% hamaruuaachee bid chin hvnd bnaa eldev hudal yariag boliochee boditoor ard irdervvgee togtool shiidveree gargaachee baihgui bolohgui geed yariahaa boliochee hen iim bolgoson um hurdan zeeiin hvvg buulgaj uguuchee bid chin hvn shvvdee dandaa mangasiin amruu ervvl mend ami amidralaa ugch baih gej hvn bolj turuugui dandaa tulj baih gej amudral bii bolgoogui hurdan asuudliig shiideed yavaachee ter dvlzen tsarailsan munhbayariig ajiliig ni shahaj hiilgeechee vneheer hvnd bna
-
Zochin (August 10, 2016 3:38:11 pm )
Hedhen banknii erh ashigaa ard tvmen hvn malgui undur hvv tulj mahaa barj zovj bna getel tomchuud ni ene tend ochij naadam hesej borchuud uruun tuluh gej tsai huushuurhan zarj olsonch um baihgui hii tatvar tulj yavah gej hedii boltol ingej urnuus urnii hoorond bailgah gej urtei baij bolnoo hvvni baga baih estoi hedii baga hvvtei hvrteeltei bna tudii olon hvn hamarnaa olon ail uruh amjirgaa deeshileh bolnoo
-
Zochin (August 11, 2016 5:04:10 pm )
Neg l itgelgui haragdaj bna vnendee turiin erhend garaad l hudlaa yarihiig haraad oi gutah um hurdan ajilaa hiigeechee mkv chuluulj 80-mkv deeshiig 5%-8% hamaruulj uguuchee zaluusaa ajiltai orlogotoi bolgoochee so yavj ajillaj bgaa saihan zaluusaa uruvduh umaa uruun tuluh gej hvnii nutagt nuruugaa hugartal zvtgej bna hvnee hairlaj hvnee hamgaalaj baimaar bnaa
-
Zochin (August 11, 2016 5:08:07 pm )
Eldev shaltag hudal medeelel bidend heregui hurdan ajilaa hiij ard olnoo undur hvvtei zeelees hungulj uguuchee bidend baga hvvtei banknii sestem mash heregtei bna mkv chuluulj jijig naimaachid ard olnoo gemjeechee nuhchin darj irlee odoo nuruu maani teniih tsag bolson undur zeeliin bodlog ene unaltiin ved mash hvnd bolloo
-
irgen (December 09, 2016 9:13:58 pm )
ene bol ter bidend helsen bish, tsaasan deerhiig unshij baina… sanal asuulga hiih!!!
28 Comments