antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2016 71 comments

Хүний нутгийн нэрийн өмнөөс Рио-д очсон Г.Отгонцэцэг медальгүй буцах эрхгүй байлаа

нийтлэсэн Admin

508798722(1)

Рио 2016-д эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс оролцсон  Г.Отгонцэцэг хүрэл медаль энгэртээ зүүлээ. Хэдийгээр тэрбээр өөр улсын нэрийн өмнөөс барилдсан ч, Монголчууд түүний барилдааныг дотроо огшин үзэж байсан биз ээ.Тэрбээр Кубийн тамирчин Д.Алваресыг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. Г.Отгонцэцэг эхний тойрогт тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод өвдөг шороодож, улмаар дагах барилдаанд Унгарын Ч.Эваг тэвэрч шидэн, цэвэр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан юм аа.

Ер нь бол Г.Отгонцэцэгийн тухайд ямар ч байсан медальд хүрэх ёстой гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьсан байсан болов уу. Төрж өссөн нутаг бус хүний нутгийн нэрийн өмнөөс, бүр иргэн нь болж өрсөлдөнө гэдэг, гол нь тодорхой шалгуур бүхий гэрээ контракт байгуулаад тэмцээнд өрсөлдөнө гэдэг нэг талаас тамирчин хүний хувьд сэтгэлзүйн чамгүй дарамтыг үзүүлж байсан биз. Тиймээс ч, ингээд медальд хүрчихэж байгаа  нь сайн хэрэг юм.

Эргэн сануулахад, одоогоос жил гаруйн өмнө Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт гэрээ үзэглэж байв. Уг санамж бичгийн агуулга нь хоёр улсын жүдо бөхийн холбоо тамирчид дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын түвшинд бодлогын хүрээнд хамтран ажиллах тухай байсан. Түүнчлэн  олимпод Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглоно. Мөн Монгол Улс зарим сул жингүүддээ тус улсаас тамирчин авч нэрийнхээ өмнөөс барилдуулах боломж нээгдэнэ гэж байсан юм. Ийнхүү тамирчид солилцож хамтран ажилласнаар улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцох боломж олддоггүй №2, 3 тамирчдад олимпын дэвжээнээ хүч үзэх боломж нээгдэх төдийгүй хоёр орны харилцаанд спорт урлагаар дамжсан найрамдалт хамтын ажиллагаа гүнзгийрч эдийн засгийн түвшинд хөгжих боломжтой гэж байв.

За тэгээд тэрхүү гэрээнд эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын  нэрийн өмнөөс барилдахаар болсныг тусгасан байв.

Г.Отгонцэцэгийн хувьд 2014  онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн чансаагаа ахиулаад байсан билээ. Нэг улсаас нэг тамирчин зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шийдвэр ирдэг байсан тул  Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авсан байдаг. За харин Г.Отгонцэцэгийн тухайд ямар ч байсан хүрэл медалийн эзэн боллоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

71 Comments

  • Зочин (August 07, 2016 9:51:06 am )

    Гавьяат ардын нэр зүүсэн дасгалжуулагчид хүнээ олж сонгодогүйн сонгодог жишээ байна даа

    • зочин (August 08, 2016 10:33:11 am )

      та нар одоо өөр өөрсдийгөө л хичээ, юу ч чадахгүй хэл амаа билүүдсэн юмнууд, аливаа тэмцээнд ялалт, ялагдал байна, юун сүртэй юм, өөрсдөө бол юу ч чадахгүй юмнууд байгаа даа та нар.

  • Anonymous (August 07, 2016 10:03:22 am )

    Nadaa lav taalagdahgui eh oron goloogui bhad eh ornoo golood yavsan humuusiig oilgohiigch husehgui ter ulsaasai gavyat avna biz

    • Anonymous (August 07, 2016 10:43:30 am )

      Голоод явсан юм биш. Холбооны гэрээгээр явсан.

    • Сайн бодооч (August 07, 2016 1:29:35 pm )

      Юу яриад бгаа юм бэ? Сайн уншаачээ. Монголд угаасаа 48д Уранцэцэг явах нь тод байсан шүү дээ (Чансаагаа тэргүүлж байгаа). Хэн ч хэнийг голоогүй. Энэ чинь олимпын л дүрэм шүү дээ. Өөрт олдохгүй бгаа боломжийг гаднаас л өгсөн бна. Яагаад ийм хүний сайн явааг хараад баярлаж бахдаж чаддаггүй арчаагүй байдаг юм бэ

      • зочин (August 07, 2016 3:12:15 pm )

        сонин доо чансаагаараа яваад яаваа Уранцэцэг, гэтэл ДАРАВЧ ДАЛДАЙНА , БУЛАВЧ БУЛТАЙНА , гэгчээр чансаагаараа хасагдаж өөр орны нэр дээр барилдсан Отгонцэцэг маань МЕДАЛЬ зүүгээд зогсож байна шүү дээ, Энийг чинь одоо чансаа муу гэх үү, юу гэх вэ, Отгонцэцэгтээ баяр хүргэе, Овоо ш дээ, ГОЛОГДСОН ЮМ ГОЛД ОРНОО, гэж энийг л хэлэх байхдаа, Юу ч гэж ярьцгааж байсан МЕДАЛЬ авсан нь үнэн юм чинь яалтай вэ,

    • max (August 07, 2016 2:02:13 pm )

      mongol goloogui ym bol uwaxgu gj xelj boliishd

    • Mongol (August 07, 2016 2:34:14 pm )

      Tenegteerei malaa

  • Vbdger (August 07, 2016 10:14:27 am )

    Otgontsetsegiig manai judo giin holboo gereegeer ugsun um chin. Tegeed ch 2 sain tamirchin baihad ali alind ni bolomj olgoson ni mash zuv. Otgoodoo bayar hurgue. Yamarch baisan mongoliin neriig kazahstanii umnu urguj chadlaa. Uurgee bieluullee. Sport bol zaluu nasnii ajil. Zuv shiidel baij.

  • уншигч (August 07, 2016 10:19:21 am )

    Эх орондоо насаараа шигшээгийн 2-р багийн гишүүн явж Уранцэцэгийн бэлтгэл хангагчаар явах гэжүү.Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр биш үү.Эх орны нэрнээс барилдаагүй ч эх орон түүнээр бахархаж байна. Олимп дэлхийн аваргууд Отгонцэцэгийг Монгол гэдгээр нь таньдаг шүү дээ.Монголын ард түмэн охиноороо бахархаж байна. Улам их амжилт хүсэе.

  • A Zochin (August 07, 2016 10:37:13 am )

    Bichig yseg tailagdaagyi uym uu? Esbel unshinsanaa oilgodogyi uym uu ? Zaluu hynd bolomj gargaj ugsun bna. Joohon hyleectei baildaa!!!

  • Anonymous (August 07, 2016 10:52:39 am )

    Урвагч

    • зочин (August 07, 2016 12:01:50 pm )

      Сайн умш .

    • зочин (August 08, 2016 9:54:27 am )

      боль чи

  • Anonymous (August 07, 2016 11:14:28 am )

    Найс.

  • Anonymous (August 07, 2016 11:18:40 am )

    Баяр хүргэе сайн байна энэ чинь монгол хүн шүү дээ монгол аав ээжийн монгол охин

  • Zochin (August 07, 2016 11:26:02 am )

    Бусдын далбааг мандуулаад л, эх орноо биш хувиа боджээ. Таалагдахгүй байна.

    • монгол (August 07, 2016 2:35:07 pm )

      бусдыг муулахаас өмнө ухаанаараа дүгнэж сур

  • Anonymous (August 07, 2016 11:37:24 am )

    zarim negen humuus yamar aharhan bodoltoi yum be

  • УРА УРА (August 07, 2016 11:40:01 am )

    ЭНЭ ОХИНООР МАААШ ИХ БАХАРХАЖ БАЙНА.
    МОНГОЛ ХҮНД ЧАДВАР БАЙГААГ НОТЛОН ХАРУУЛЖ ЧАДЛАА.
    ТҮҮНД ЯМАР Ч БУРУУ БАЙХГҮЙ.
    ТҮҮНИЙ ТҮМЭН ЗӨВӨӨӨӨӨ.

  • УРА УРА (August 07, 2016 11:41:46 am )

    МОНГОЛ УЛС ШАГНАХ ЁСТОЙ. ТЭГВЭЛ ДЭЛХИЙД ЭНЭ ХҮН МОНГОЛ ГЭЖ ДАХИН ХАРАГДАХ БОЛНО. ГАВЪЯ ШАГНАЛЫН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ МӨН Ч САЙХАН ЗҮЙЛ БОЛНО ШҮҮ ЭЭЭБИЙ ГУАЙ.

  • Anonymous (August 07, 2016 11:45:03 am )

    mundag bnaa

  • Anonymous (August 07, 2016 11:51:40 am )

    Даравч далдайна
    Булавч бултайна гэж энэ ажээ.

  • odзочин (August 07, 2016 12:08:33 pm )

    Отгонцэцэгт баяр хүргэе. Мундаг байна аа.Сайхан үгээр эх орон нэгтнээ мялаавал дээрдээ.

  • Anonymous (August 07, 2016 12:17:00 pm )

    Отгонцэцэг монголд байсан бол хэн ч биш байх байлаа та нарч танихгүй дурсахчгүй . Тийм болхоор баяр хүргэж гавьяат өгөх хэрэгтэй

  • Anonymous (August 07, 2016 12:22:16 pm )

    Bayr hurgie.Sain baisan shuu

  • Anonymous (August 07, 2016 12:35:31 pm )

    Zarim humuus unshij chaddaggui yumu unshaad ch oilgodoggui yumu neg l ih oo haisan heruul hiisen humuus bh yum. Noiroo hagaslan bj uzsenii hereg garsan shu amjilt husie

  • Дүүдээ баяр хүргье (August 07, 2016 12:54:06 pm )

    Миний дүү аргагүй сайн бөх болжээ. Монгол ах нар нь их баярлаж, бахархаж сууна. Чи чадна, дэлхийн аварга болж монголчуудаа баярлуулаарай, үнэндээ чамд итгэж суусан шүү.

  • зочин (August 07, 2016 12:54:37 pm )

    энэ охин тэгээд яах байсан юм дасгалчуулагч ,тамирчиддаа дарагдаад явах байсан гэж үү, Отгонцэцэгтээ зөндөөн баяр хүргэе, Болоо ш дээ, Чи мундагаа, Хэдиигээр хүний орны нэр дээр барилдсан ч Монголчууд нь үнэхээр их дэмжиж, медаль авхад чинь үнэхээр баярласан шүү, АМЖИЛТ ХҮСЭЕ,

  • Zochin (August 07, 2016 12:56:04 pm )

    Manai 2 uneheer l delhiin huchtenguud gedegee haruulsan shuu. Bayar hurgej tsaashidiin amjiltiig husie.

  • цэцэг (August 07, 2016 1:37:38 pm )

    Сайн байнаа. Сайхан барилдлаа. Нэг жинд өрсөлдөх 2 сайн охиныг хэнийг нь муу гэх вэ.Отгонцэцэг нутгаа орхисон юм биш шүү дээ. Энд байвал 2 сайн бөхийн нэг нь л сонгогдоно шүү дээ. Дэлхийд 2 уулаа үзэж байхад юу нь буруу гэж. Цогтбаатар Болдбаатар Амартүвшинг хар л даа. Жудогийн холбоо сонголтоо муу хийсэн болохоос тамирчид буруугүй л дээ. Харамсалтай байна. 60 кг-ийн медаль аль ч талаараа бодсон манайх л байх байсан даа. Үнэхээр харамсаад үхэх нь ээ.

  • Иргэн (August 07, 2016 2:26:22 pm )

    Зүгээрээ?! Бусад нь сайн барилдаарай?! Тэд нар сайн барилдацгаасан. Гагцхүү бидний зүгээс юу хийлээ гээд л бодчих…

  • монгол (August 07, 2016 2:33:13 pm )

    Отгонцэцэгт баяр хүргэе чи үнэхээр сайн байлаа. Энэ чинь л тамирчин чансаа шүүдээ

  • магнай (August 07, 2016 3:44:03 pm )

    баяр хүргэе

  • Зочин (August 07, 2016 4:43:03 pm )

    Отгонцэцэгт баяр хүргэе. Үнэхээр мундаг барилдсан. Чамаар монголчууд бахархаж байна. Уранцэцэг ч сайн барилдсан. Өөр улсын нэрээр олимпд орсон ч монгол гэдэг нэрийг гаргасан шүү. 2 монгол хүрэл медалийн төлөө барилдана гэдэг бол гайхамшиг.

  • zochin (August 07, 2016 5:16:53 pm )

    Баяр хүргэе! Дараань алт авахыг ерөөе!

  • zochin (August 07, 2016 5:20:50 pm )

    Баяр хүргэе! Дараань алт авахыг ерөөе! Мундаг зоригтой барилдсан шүү,миний дүү!

  • zochin (August 07, 2016 5:24:11 pm )

    БаЯр хүргэе.мундаг зоригтой барилдлаа,дахин алт авахыг ерөөе! дүүдээ

  • Zochin (August 07, 2016 5:41:03 pm )

    Монгол юу гэж шагнадгийн, Казакстан нь шагнана биз дээ, монголын далбааг мандуулсан биш! Өөрийнхөө төлөө яваа биз дээ, одоо иргэний харьяаллаа өөрчлөх биз.

  • bi MGL-hun (August 07, 2016 5:42:50 pm )

    Onts ohin,ali ulsiin umnuus baih ni yamar hamaa bn,Delhii dayar MGL-ohin gedegiig ni medej bgaa shuu dee malnuudaa…

  • Zochin (August 07, 2016 5:48:38 pm )

    КККК, Zurhnii hiitei yumnuud, yund bayarlaj bgagaa medej bga yum uu, argagui uher mongoluud…

    • cxaax (August 08, 2016 3:34:19 pm )

      zarimhumus oilgohgui bshig bn ooriinhoo toloo zov zuil hiisen

  • Zochin (August 07, 2016 5:51:37 pm )

    Үндэстэн биш омог, аймгийнхаа шатанд байгаа хүмүүс далбааны учрыг ойлгохгүй л дээ, тэгээд л хөөхрцгөөж байгаа юм.

  • Zochin (August 07, 2016 5:52:01 pm )

    Үндэстэн биш омог, аймгийнхаа шатанд байгаа хүмүүс далбааны учрыг ойлгохгүй л дээ.

  • Зочин (August 07, 2016 6:01:04 pm )

    Тэр 60 кг үнэхээр харамсалтай. Уг нь Болбаатар явсан бол … Энэ бол Женкогийн хогийн сонголт байх даа. Нэг иймэрхүү технологи хэрэглэж олон хүний амвдралыг үрсэн дээ.

  • er bor (August 07, 2016 6:12:30 pm )

    ta nar barildaad uzeh ymu

  • er bor (August 07, 2016 6:13:32 pm )

    amaaraa bol alaltsana biz

  • bi MGL-hun (August 07, 2016 6:14:45 pm )

    Irgenii Haryalalaa uurchilj l Olimpod oriishdee,Omog gedeg ug chin chuhamdaa Yndestenees ch tom ug gej medehuu…Dalbaanii uchiraas chin iluu, Daichin ohin ni hun,bas irgen, irgenee deedlehgui bol dalbaa hemeeh daavuugaar yaahiin be?Hun uhaan tolgoidoo suulguulaach anagaah undur hugjichuud bgaa tsagshdee malnuudaa…

  • bid mongol (August 07, 2016 8:16:05 pm )

    Отгонцэцэг, уранцэцэг хоёулаа манайх. Хоёулаа гайхалтай байлаа. Үүнийг л гайхамшиг гэхгүй бол өөр юуг хэлэх. 3 саяхан монголчууд минь дэлхийг дэлдийлгэж байхад ,..бид мөн том байна аа

  • mongol (August 07, 2016 11:28:05 pm )

    Sain ba bayar hurgei.. yamar ylsiin umnuus oroltsoh n hamaagui gol n mongol tsustai ohin shuu chi… tegeed ch minii duu hen gej heleh n hamaagui shuu.. hund taalagdah gej amidardaggui yum duu min.. sain ba

  • Anonymous (August 08, 2016 5:11:38 am )

    mundag baisan snvv tiim jijighken baij. Urantsetseg ch diilehkgvi chamaig

  • зочин (August 08, 2016 8:07:04 am )

    чансаа өндөртөй гээд Уранцэцэг 2-ч ОЛИМП-од оролцлоо тэгээд яав медальгүй л хоцорлоо, гэтэл чансаа доогуур гээд гологдож байсан Отгонцэцэг яав аргагүйд өөр орны нэр дээр барилдаж чансаагаа харуулж медаль зүүгээд зогсож байна шүү дээ, хэрвээ Отгонцэцэг өөр орны нэр дээр барилдаагүй бол өнөөдөр чансаа доогуур гээд Уранцэцэгийн бэлтгэл хангагч гээд хэн ч биш л байх байсан шүү дээ,

  • URAA URAA DAHIN DAHIN AMJILT OHIN MINI URAGSHAA (August 08, 2016 8:29:45 am )

    ONTS SAIN MUNDAG OHIN BN BAYAR HURGIE BOLDOG BOL CHANSAA DOOGUUR GEED GOLOGDDOG TAMIRCHID BUGD GADAGSHAA GARCH BELTGEL HIIJ GADNII NER DEER BARILDAAA YAAGAAD BOLOHGUI GEJ END BAIWAL HENCH BISH L BNA END UNELEGDDEGGUI BUHCHUUD GADAADAD GARCH UURSDIIGUU NEETSGEE

  • AMJILT (August 08, 2016 8:36:56 am )

    manaid barildah chin husel awyastai zaluuchuud bdag amidral yaduu beltgel hiih nuhtsluur hangagdaagui zaluus olon bdag tergeer zaluus yaadgiin be yag uun shig gadagshaa garwal yaaadgiin

  • ZZ (August 08, 2016 8:44:50 am )

    buruu songolt xiidgiin jishee. songon shalgaruulaltiig bulxaitai yavuuldagiin jishee

  • УРА УРА (August 08, 2016 8:49:33 am )

    БИД ТАМИРЧДАА ДЭМЖИЖ ИХ ЮМ ХИЙЖ БАЙГАА. БҮР АРАЙ ИХ ЮМ ХИЙЖ БАЙГАА. ТЭР НЬ ИХДЭЭД БАЙГАА БАЙХАА. ТГЭЭД САЛГАЛААЛ БҮГД САНДРААД ШЭЭЧИХ ЮМАА.
    ЭНЭ ОХИН ШИГ Л БАЙ Л ДАА . ТӨМӨРХҮЛЭГ, УРНАА ХЭРЭГ АЛГАААААААААА.

  • Zuv bai (August 08, 2016 9:38:57 am )

    Сайн байна.Баяр хүрье. Тухайн үед нэг нь чансаагаар илүү байж.Тэгээд л олимпод оролцох боломжийг хоёр орны холбоодын гэрээгээр гаргаж өгч.Ингээд энэ охин боломжийг ашиглан дэлхийн бөх гэдгээ харууллаа.Амжилт хүсье

  • AMJILT (August 08, 2016 10:43:56 am )

    MONGOL ULS TAMIRCHIDDA HURUNGU HAYAJ BGAA N UNEEN GEHDEE TER BOLGON HURNE GEJ BHGUI MANAI EDIIN ZASAG HUND BGAA ARD TUMNII AMIDRAL DOROI BN UNEHEER JUDO BUHUD DURTAI AWYASTAI HUUHDUUD BNA GER BULIINH N AMIDRAL TAARUU BOLOHOOR DEMJLEG GEJ BHGUI TIIM ZALUUCHUUDIIG JAPAND YUMU UUR GADNII OROND HOLBOJ UGDUG BWAL SAINSAN

  • ззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (August 08, 2016 10:50:16 am )

    Баяр хүргэе сайн байна олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж дэлхийд нэрээ мандуулсан дүү охинд дахин баяр хүргэе

  • bek (August 08, 2016 11:12:03 am )

    ene saitin admin chi bol mal yum bna yu we barg l darmtand orj medal avlaa shig shig yun darmt ve amdralaa bodoj ner hunde bodoj barildlaa shde 3r bair ezelj heden am dollor bairni ezen bolohig medej bn uu ? hun ter mongiig nasan turshda odor bolgon zovon darmtluulsanj olj chadahgui harinch aztai bn

  • SAIN BN BAYAR HURGIE (August 08, 2016 12:25:31 pm )

    BAYAR HURGIE ULAM SAIN AMJILT URD CHINI BNA DUU OHIND AMJILTIIN DEEDIIG HUSIE

  • SAIN BN BAYAR HURGIE (August 08, 2016 12:26:27 pm )

    ENHBAATAR DASGALJUULAGCHID BAYAR HURGIE

  • battogtoh (August 08, 2016 3:17:52 pm )

    ene ohin gants jiliin hugatsaand ers saijirsan.manai surgalt muu bna.setgel zui muu bna.urnaa ogt ahiagui.dugnelt hiitsgeeeeeee

  • Wow (August 08, 2016 8:17:06 pm )

    Gaihaltai sain barildlaa baharhaj bna bayar hurgey amjilt

  • Zochin (August 08, 2016 8:46:21 pm )

    Ulsaa golood yavah bish gereegeer yavsiin bish u? Yum hum unshaad yadaj oilgodog baimaar yumaa. Tegeed hun muulah sonirholtoi bolimoor yum.

  • Jkl (August 08, 2016 10:01:49 pm )

    Ene kazahstanii tamirchin mongolchuudaas buh talaaraa iluu bna lee.,Setgel zui,mehnii guitsetgel,hudulguunii idevhi ene geed hamaagui bna lee.Harin shagnaliin tuhaid mongol uls tuuniig shagnah yosgui.Kazahiin gaviyataa avaad,munguur n saihan amidraad yavna biz.

  • bbch (August 08, 2016 11:54:38 pm )

    eebii ene ohind gabyataa og

  • Зочин (August 09, 2016 11:07:17 am )

    Эрэмгий дайчин охин байна лээ. Хатуу хувь оноож дээ. Хүний нутгийн өмнөөс барилдаж байгаад нь эмэгтэй хүний хувьд харамсал төрж л суулаа. Японтой ч билүү нэг уначаад дэвжээн дээр уйлахад нь нулимс гарсан шүү. Дараа нь даваад Казахстаны дасгалжуулагч хөтлөөд явахад нь ёстой харамсал төрж суулаа. Гэвч томоос том баяр хүргэе.

  • Zochin (August 09, 2016 11:42:19 pm )

    Ta nariin yu geh hend ch hamaagvi. Ta nar hun muulah ajil hiij chadna ta nariig harin hench toohgvi harin muulaad baigaa ene ohiniig delhii medne.

  • зочин (August 10, 2016 11:43:32 am )

    мундаг тамирчиндаа шагнал өгөх хэрэгтэй адилхан монгол тамирчин шүү дээ

  • санаа зовогч (August 10, 2016 9:43:26 pm )

    Их спортын дэвжээ,энэ спортоос жинкоо мэтийн хогнуудыг холдуулж зайлуулах болжээ.

antalya rent a car