antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2016 69 comments

С.Эрдэнэ гишүүнээ, Талийгаачийн нэрээр тэтгэвэр шилжүүлэх нь алдаж болох алдаа юу!

нийтлэсэн Admin

dsc_0636

Хэрэг хуучирдаггүй гэж үгийг Монголчууд зүгээр ч нэг хэлдэггүй ээ. Нэгэнтээ таагүй үйл хийсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт балаг нь дагаж ирдэг.  Бусдад муу үйл хийсэн хүнийг хүмүүс цаагуураа мэдэж, мэдэрч байдаг. Тиймээс ч өдгөө УИХ-д сууж байгаа, Нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хэвлэлийнхэн бичсээр л байна. Тэрдундаа “Талийгаачийн нэрээр тэтгэвэр шилжүүлэх нь алдаж болох алдаа юу!”  гэдэг асуултыг одоо ч түүнд тавьсан хэвээрээ л байгаа юм. Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.

Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Тэгвэл С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм.

Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан.

За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.

Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байна. Тухайлбал, МХЕГ-аас 117 иргэнтэй холбоотой 260 сая төгрөг, Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая төгрөг, Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу шилжүүлсэн байна гэх дүгнэлтүүдийг тус тус хийжээ.

Тэгэхээр тодотгон өгүүлэхэд, зүй нь бол Нийгмийн даатгалынхан ингэж хууль журам зөрчиж болохгүй. Нэгэнтээ энэ хорвоогоос явсан хүмүүсийг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдэгтэй Монголчууд санал нийлэх биз ээ.  С.Эрдэнэ таныг уг салбарын сайд байх он жилүүдэд ийм муухай зүйлс болсон билээ. Энэ тэгээд алдаж болох л алдаа байсан гэж та бусдыгаа болон өөрийгөө өмөөрөх үү?

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

69 Comments

  • zochin (August 04, 2016 9:18:17 am )

    za ken medcheelee balai yum yarij bhiin tiim zuil bhgui bhoool

    • Зочин (August 04, 2016 2:21:47 pm )

      өөрийгөө Чингис хаантай зүйрлэтлээ эрх мэдэлдээ живчихсэн байсан хүн л дээ.Түүний гарын үсгээр төрийн албанаас халагдсан хэдэн 1000 хүн жагсвал юу болох бол

    • Эх орны шударга нэгэн иргэн (August 05, 2016 2:04:08 pm )

      Эрдэнээг дарга байх үед нийгмийн даатгалын сангаас завшигдсан мөнгийг түүгээр төлүүлтье, Тэр дарга сайдыхаа ажлын сайн хийж байсан бол танил талаараа НД-ын хот хөдөөгийн бүр салбарыг дүүргээгүй бол тэнд байсан ажилтнууд нас барагчдын нэрээр мөнгө идэж ашиглахгүй байсийм, Тиймээс тэр шамшигдсан сангийн хөрөнгийг төсөвт Эрдэнээгээр төлүүлэх хэрэгтэй

      • зочин (August 22, 2016 12:35:09 pm )

        Зүйтэй. Хуулийнхан хөдлөхгүй л дээ. Нэгэнт хүлээж хүлээж хугацааг нь дуусгасан юм чинь гээд. Шинэ засаг энэ мэтчилэн луйварчидтай тэмцээд эхлэвэл ч дээ. Фелиппенийг хараач.

    • zochin (August 07, 2016 3:57:55 pm )

      shalgah heregtei shalgah tsag ni bolson ene huniig

  • sss (August 04, 2016 9:39:36 am )

    юу вэ тийм юм бол хурдан шалгаад шийдвэрлээчээ нэг л их мэддэг хүн

  • зочин (August 04, 2016 9:44:46 am )

    Энэ танхай этгээдтэй холбоотой олон асуудлууд босох цагаа хүлээгээд байж байгаа. АН-ынхан бол хуулийг “гууль” мэт үзэж болдог бусад нь бол юуч хийсэн хууль зөрчсөн болдог байж болох уу! Дээр нь Баасанхүү гэж нэг алиа салбадай одоо болиосой. Чиний хуульч гэж ер нь юү байдгийн аан! Гээд Цолмон эгч чинь загнахгүй байна уу?! Хүүхдүүд ийи дээрээ л хөөрхөн байдаг юмдаа?!

  • Иргэн (August 04, 2016 9:45:10 am )

    Энэ танхай этгээдтэй холбоотой олон асуудлууд босох цагаа хүлээгээд байж байгаа. АН-ынхан бол хуулийг “гууль” мэт үзэж болдог бусад нь бол юуч хийсэн хууль зөрчсөн болдог байж болох уу! Дээр нь Баасанхүү гэж нэг алиа салбадай одоо болиосой. Чиний хуульч гэж ер нь юү байдгийн аан! Гээд Цолмон эгч чинь загнахгүй байна уу?! Хүүхдүүд ийи дээрээ л хөөрхөн байдаг юмдаа?!

  • Anonymous (August 04, 2016 10:05:03 am )

    тэр асуудал намын даалгавар байсан шүү дээ. Эбэ ах нь үүрэгдсэн байхгүй юу.

  • Anonymous (August 04, 2016 10:10:16 am )

    Atg tagnuul erdene battulga batuulees aigaad gar hurehgui noolhod nomhon gantsaaraa gej enhbayrd l er bayr yum

  • Зочин (August 04, 2016 10:16:17 am )

    Хуулиараа нас барсны дараа нэг сарын тэтгэврийг нь олгодог хуулийг нь хүчингүй болгочихвол ийм гомдол хардлага байхгүй болно шүү дээ

  • Зочин (August 04, 2016 10:17:03 am )

    Хуулиараа нас барсны дараа нэг сарын тэтгэврийг нь олгодог хуулийг нь хүчингүй болгочихвол ийм гомдол хардлага байхг
    103.242.47.242зочин • 8 сарын 2. 10 цаг 35 минут
    дэд сайд хэрэггүй ажлаа хий амлалтаа биелүүл манайхан ард түмэн харж байна шүү битгий тэнэгдээрэй
    • Хариу бичих • Шэйрлэхүй болно шүү дээ

  • Оргил (August 04, 2016 10:31:05 am )

    Араатан явсан газар хэмлэлдээнтэй, Ардчилалынхан байсан гэзэр хэрүүлтэй гэсэн хэлц үг моодонд орсон байна

    • зочлоё (August 16, 2016 10:12:15 pm )

      хүн бүр төрд ажиллах хүсэл ингэж төрийн нэрээр луйвар хийх гэж үү? яана дааАН маш муухай юм хийлээ дээ,

  • баабар (August 04, 2016 10:31:57 am )

    Баабар мэтийн заль гаргаж тэтгэвэр тогтоолгосон этгээдууд их байдан бололтой,уунийг
    бас шалгах хэрэгтэй,шалгаж чадвал замбраагуй олон зерчил,луйвар гарна шуу

  • tsetsgee (August 04, 2016 12:55:36 pm )

    erdenee bol idemhii natri gej helehed bagadna sain shalgaach ee

  • с (August 04, 2016 1:22:14 pm )

    Эрдэнэ бол цувдаанаасаа илжирсэн гахай

  • зочин (August 04, 2016 1:34:21 pm )

    Энэ Эрдэнэ гэдэг луйварчинг шалгаж учрыг олооч ээ, олон барилгын мөнгө хаанаас гараад бариад байгааг олооч ээ, өөр орлогогүй хүн гээд байсан биз дээ, нас барсан хүмүүсийн тэтгэвэрийн мөнгөөр барьсан юм биш биз

  • zochin (August 04, 2016 2:08:35 pm )

    ene erdene ahmadin baasan abgaitai niilj ahmadin baiguullagiin horongoor togloson do erdene medeed bdg yumu mdhgui baasand hulhiduulaad bdg yumu baasangiin ahmadiin choloot holboog sanhuu ul hodloh horongo gd shalgabal ih no ilerne de gishuuddee uilchildeg tbb huuramch gere hiij ulsii tosboos ochnoon zuun say togrognii sanhuujilt ogson ene ter gd ardchilal uneheer huuranch hulgaich buzar amitad shu

  • Ядуу монгол (August 04, 2016 2:12:09 pm )

    emee ubuugiin ner deer irsen tetgeberiig abch bolohyy. nas barsan geed uguhgui bolyy

  • zochin (August 04, 2016 4:00:05 pm )

    Нас барагсдын оршуулгын тэтгэмжийг Буян компани дээр бэлнээр гарын үсэг зуруулаад өгөөд байсан бид үйлчилгээшуурхай болсон байна гээд байрлаад л…. гэтэл тэр нь нас барсан хүний материалүыг банкин дээр очиж хаалгахгүй байх арга байсан юм биш байгаа да хуучин банкнаас авдаг өр зээл байвал сууьтгаж аваад л өгдөг байсан биз дэ хэрвээ үйлчилгээг ойртууллаа гээд бодлогоор банкруу очих урсгал хаасан бол аймаар л хэрэг байна.

  • АЗ (August 04, 2016 5:27:01 pm )

    Эрдэнэ гуай бурханы оронд очсон олон хүн чамаас буян нэхэх нь дээ. Одоо яанаа нүгэлээ наминчилж завшсан мөнгөө улсдаа ядарсан өндөр настнууддаа буцааж өгвөл БУРХАН ХИЛЭГНЭХГҮЙ тайвширч магадгүй. Өөр зам гарц сонголт ЭРДЭНЭ МЭЭРЭНД алга даа.

  • Anonymous (August 04, 2016 5:32:30 pm )

    ene muu hulgaichiig hurdan hiidegt ni hiigeed uguuch

  • zochin (August 04, 2016 6:27:26 pm )

    Эрдэнээ гэж хуулиас гадуур явдаг,ялсан хүний батламжилсан хуудсийг анх ашиглаж төрд шургалсан энэ алуурчин,хулгайч,луйварчинг одоо шалгаж төрж өссөн шорон гэдэг гэр лүү нь явуулаач,арай дэндлээ! Олон хүний амь,амьдралаар тоглосон энэ хүн дүрст араатан хэзээч хэргээ хүлээхгүй шоронжсон эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнг одоо шүүх цаг нь болсон! Жинхэнэ хууль зөрчиж төрд шургасан хулгайч байж одоо нэг шударга царайлж гэнэ! үүнийг даруйхан шалгаач! Наадах чинь юм л бол ална тална гэж намын нөхдөөч айлгадаг юм гэсэн,гэвч айх хэрэггүй,дээр бурхан,ард чинь ард түмэн байна ер нь есөн шид нь бүрдсэн бузрын амьтан л даа! Муу муухай болгоныг яг шоронжсон зангаар хийдэг хүн гэхэд хэцүүдээ хэцүү араатан байгаа юм!! Хүний санаанд орохгүй юмыг сэдэж хийдэг хүндээ!!!!!!

  • ЭЭНЭЭ (August 04, 2016 6:55:03 pm )

    Тэгээд наад тэнэг,зальхай Эрдэний муу болгонийг мэдсээр байж УИХ- яагаад гаргачихсан юм бэ! Наад Эрдэнэ чинь Залилангийн ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэдэг нь үнэн юм байна даа.Баян гол дүүргийг залилангаар гартаа авсан гэдэгч үнэн шүү.Их муухай этгээд гээд БГД-хэн ярьдаг юм байна лээ.Ийм итгээдүүдийг УИХ-с татаж,зохих газарт нь хүргүүлж, Үхсэн,Амьд ард түмнээс УУЧЛАЛТ гуйлгуулж,зохих ялийг нь эдлүүлвэл зохино.

  • зочин (August 04, 2016 7:42:44 pm )

    Эрдэнэ-ийн тухай нэрт нийтлэлч Баабар юу юу гэж хэллээ.Тэгээд унэнд гуйцэгдэхээрээ яалаа.Сая сонгуулийн дараа Баабар бас юу гэлээ АН бараг л цэвэршиж байна.Гэхдээ Эрдэнэ мэт нь бас улдлээ гэсэн утгатай зуйл бичсэн дээ .Харин жинхэнэ мужик чинь ардчилалынхан дотроо Баабар бишуу

  • 2016 (August 04, 2016 8:09:57 pm )

    бгд-т маш олон барилга барьсан. хаанаас энэ их хөрөнгө мөнгийг гаргаад бнаа. шалгал даа. атг-

  • Zochin (August 04, 2016 9:31:38 pm )

    Harbaas aimaar hun shuu dee,hunii nudend huiten,yu ch hiihees butsahgui,bayngolchuud songood bdag ni sonin,buh hamaatan sadan naiz hohdoo tataj yostoi hoorgolon halj olon ch hunii gudamind gargasan aimshgiin hun gesen shuu dee,ichih ch ugui toriin humuusiig hmrgolon halj bolohgui geed suuj bh ym.4 iliin omnoh hiisn nuglee martchihsan ym bh daa

  • Банзрагч (August 04, 2016 9:57:13 pm )

    Мө байцаагч шүүгч нар ядарсан хүнд бар баавгай задарсан гараас жижгэрдэг байхгүй юү.

  • Anonymous (August 04, 2016 10:08:32 pm )

    odoo sn ner olj avah gej ajilaa hiihgvi hervvliin ontsgoi komiss baiguulsnaa zarlaj chavgantsaas doloon dor gedgee dahin haruulj bga ene etgeediig ergvvlen tatahiig hvsej bna hairan 4 jil ulsiin hool hov bolgoj ideh ni bna shv dee

  • Anonymous (August 04, 2016 10:11:53 pm )

    turd shunasan hvniig dahin bvv songoo gej ene deee ..hovdiin pvrevdorj gej heree medehgvi daldgasan nuhur dagaj savj b hiig bodhod oroo ni oroogooro joroo ni joroogooroo gegchee ene 9 gishvvnii ergvvlen tatmaaraa 4 jil hov jiv yrina uur uy ch hiihgvi harj l bgarai

  • aluurzochin (August 05, 2016 12:37:08 am )

    ehner n amia horloj uhsen gdg ch uchir medeh ardchilaliin humuus n erdeniig ooroo tulhej unagaj alsan gdg yum bilee tgher argagui ih nugelten bga biz ee burhan min

    • Маш муу хүн дээ (August 27, 2016 12:09:32 pm )

      Эхнэрийг нь Сарантуя гэдэг байлуу даа. Зайлуул, энэ Эрдэнэ гахай өөр хүүхэнтэй явалдаж бариад бөөн юм болсон л доо. Тэр бүсгүйг цонхоор үсэрч амиа хорлосон гэдэг боловч мэддэг хүмүүс нь бас мэддэг юмаа. Муу шаар хүний сайхан үрийг түлхээд унагаачихсан юм шдээ. Нэгэн өдөр Эрдэнээ чи уйлан харамсана даа, хийсэн нүгэлдээ

  • Зочин (August 05, 2016 8:11:08 am )

    Ардчилсан нам гэсэн нэрийн дор юу ч байж мэднэ хурлаа ч хийж чадахгүй байж манай нам гэж соохолзоод яахвэ дээ.Эрдэнэ дарга нь болчихвол ардчилсан намынхан тэр аяараа хулгайчууд гэсэн үг шүүдээ

  • зочин (August 05, 2016 3:21:01 pm )

    үнэхээр аймаар хэрэг шүү

  • ЗОЧИН (August 05, 2016 3:50:14 pm )

    АН-ҮЕД ШОРОНГИЙХОН ТӨР БАРЬЖ БАЙЛАА.

  • хөөрхий дө (August 05, 2016 4:06:06 pm )

    shalguulah heregtei, gehdee olon ulsiin auditiin baiguullagaar haraat busaar shalguulah ni zuv

  • Зочин (August 05, 2016 9:36:51 pm )

    Юу яагаад их хуралд гарсан гэж. Намдаа даатгалын мөнгийг их оруулсан тул. Толгой ажиллуулах шаардлагагүй ойлгомжтой асуулт байна.

    • zochin (August 13, 2016 3:29:15 pm )

      enenii ter namdaa daatgaliin mungnuus ih hemjeegeer handiwlsan ni hamaaguie.UIH nam ni ilgeedeg l ym bgaa biz BGDiin irged yugaa hiij songdg ym. ted l songohgui bsn bol naad hun chin unah l bailaashdee.

  • зочин (August 07, 2016 8:20:32 pm )

    С.Эрдэнэ яагаад УИХ-д гарсан юм бол үүгийг яагаад сонгов үүнийг ч шалгах хэрэгтэй улсын мөнгийг идэж сурсан хүн шүү өөрийгөө мэдэхгүй их олон юм яриад байх юм та ч гэсэн 2012 онд хэлмэгдүүлэлт явуулж л байсан шүү дээ өөрийнхөө хийж байсан зүйлээ эргээд санаарай даа та хэзээ нэгэн цагт шийтгэл хүлээнэ шүү

  • Иргэн (August 08, 2016 1:55:04 pm )

    Энэ одоо өөрөө цэвэр юм шиг гөөмөн байна аа. Үхсэн хүний нэрийг барьж луйвар хийсэн нь том нүгэл биш үү. Нүгэл нүдээрээ гэдэг оргүй үг биш байхаа. Яагаад дүлий хараагүй юм шиг энэ хүртэл нь явуулаад байна аа. Арга хэмжээ авахгүй юм байх даа. Шалгамаар байна аа.

  • Иргэн (August 08, 2016 1:56:34 pm )

    АНын нэрийг Эрдэнэ, Баттулга мэтийн хүмүүс их эвдэж байгаа. Эвдсээр ирсэн. Онцгүй байна шүү.

  • Anonymous (August 08, 2016 5:47:13 pm )

    Niigmiin daatgal bolon yamni tusviig ATG, MHEG saitar shalgah heregtei de. Erdene said bh hugatsaandaa Altan -Ovoo. uuriin sum, gadaadad naiz nuhdiin hureend nileedgui yavsan da. Ih l yum bgaa …

  • Zochin (August 10, 2016 6:59:56 pm )

    Ene muu huniig yagaad turd bailgaad baigaag eruusuu oilgohgui ymaa. Uul ni shorond baih estoi hun shtee

  • sodnom (August 10, 2016 7:39:12 pm )

    Xvmvvcee ta bvxneec acuux gantsxan zvil baina. 60 onooc xoish turcun xvmvvc tetgeweriin dancandaa xeden tugrug baix yoctoigooc odoo xed baigaag medetsgeej baigaa yu? Ene dansnii acuudliig Cvxbaatar namiinxaa daalgawaraar yuch vgvi bolgocniig medex vv? Conguuli ali ert duuccan bish vv? Yamar xvchin, xenii daalgawaraar Erdene gedeg xvn rvv dairch dawshilaad baidag yum be? Tiim l ix xereg xiichixcen yum bol ter shvvx, tsagdaad ni uguuch.Xerwee ted nar tooxgvi baigaa yum bol ene bicheed baigaa xymyyc barimt notolgoog ni il bicheechee. Xvnii ner turiig zoriud xudlaa notolgoogvi zvileer gutaaj boloxgvi bizdee?

  • ЗОЧИНтоо (August 12, 2016 5:44:47 am )

    эрднэн бантан

  • Zochints (August 12, 2016 6:01:01 am )

    Erdeneegiin Bayangol duureg,Handgaitad Barisan olon barilgiin mungu haana as garsaniig shalga ache!!!!!!!!!?????

  • zochin (August 12, 2016 5:43:22 pm )

    Erdeniin yamand baahan olon duuriimaa nar ajild orson bairand orj zuslangiin gazar bairtai bolson shalgah heregtei unur buld bas neg buduun avgai idej baigaa shuu

  • зочин (August 13, 2016 1:03:45 pm )

    нас барсан нэгнийхээ тэтгэвэрийг авна гэдэг арай л утгагүй зүйл , тэгвэл эрт хэдэн жилийн өмнө тэтгэвэрээ авч амжаагүй өөд болсон хүмүүс яах вэ . харин ёстой л жинхэнэ луйвар . хорвоогийн жамаар үхээ л биз наадахийг чин эсэргүүцэж байна

  • ЗОЧИН (August 15, 2016 6:11:03 pm )

    Эрдэнийг маш сайн шалгах хэрэгтэй.Халамжийн хэлтэсийн дарга бүгд Эрдэнэ вангийн хүмүүс давхар сайн шалга.Барьсан олон барилга хороололд байгаа даа.Төр түмэн нүдтэй гэдгийг энэ хулгайч андуурч дээ.Хариуцлага тооц.Сонгууль ч ноотой шүү.

  • zochin (August 16, 2016 8:29:32 pm )

    Энэ хэн нэгэн хүчний захиалгаар нтйтлэгдсэн мэдээ бололтой юмаа.Эрдэнийг ийм юмаар унагаж чадахгүй ш дээ.Эрүүгийн цагдаа, үндэсний аудит, дотоод хяналт гээд шалгаагүй байгуулллага байхгүй ш дээ энэ асуудлаар нь. Юу ч гаргаж чадаагүй. Чадахгүй ч үгүй.яагаад гэвэл талийгаачдын мөнгийг идэж уусан асуудал байхгүй л байхгүй юу даа. Хүмүүн бид хүний хэзээ нас барахыг байтугай өөрийгөө ч хэзээ чад хийхийг мэдэхгүй ш дээ. Иргэний бүртгэлд албан есоор нас барсныг нь бүртгүүлээгүй, эсвэл бүртгүүлсэн ч нийгмийн даатгал дээр очиж хэлээгүй бол хэн ч тэр хүний талийгч болсныг мэддэггүй л байхгүй юу. Ийм шалтгаанаас болж хасалт хийгдээгүйгээс болж мөнгө нь тухайн хүний нэрийн данс уруу орсон тохиолдол байдаг. хэрвээ ийм алдаагаар мөнгө нь дансанд нь орсон бол нийгмийн даатгалынхан буцаагаад тэтгэврийн сандаа татан авч санг хохиролгүй болгодог. Нэгэнт нэрийн данс уруу орсон мөнгийг хэн авах вэ? гэдэг асуулт сонин байгаа биз. Талийгчдын гэр бүлийнхэн талийгч болсныг нь мэдээлэхгүйгээр ашиглах сонирхол бий. НД иийнхан мэдэнгүүтээ шууд талийгчийн ар гэрээр төлүүлж, актаар гаргуулж авдаг. Процесс бол ерөнхийдөө ийм юм билээ.Банкныхантай нд ийнхан хуйвалдах ямар ч боломж байхгүй. Банкныхан эзэмшигчээс өөр хүнд мөнгийг нь өглөө юу? Арай өөрөөр сэтгэе. Хэн гэдэг талиыгчийн мөнгиыг хэн гэдэг хүн хэнтэй нийлж идээд хэдэн төгрөгний хохирол учруулсныг баримттай тоотойгоор нь гаргаж ирээд наад юмаа бичээчээ. Хэн нэгэн Эрдэнийг унагаах гэж худлаа шуураад яахав дээ ард түмэн минь

    • Иргэн (September 02, 2016 4:00:30 pm )

      За за бурууг хийж байсан бол угаасаа өөрөө горыг нь амсана. Хуулиар биш юмаа гэхэд Бурхан харж л байгаа. Төрд ихэнх нь ширэн нүүрлээд байгаа. Эрдэнэ ч адил доо

  • Ш. Юндэндорж (August 17, 2016 7:54:01 am )

    Энэ АН ын нөхдууд дийлэнхдээ эруугийн гэмт хэрэгтнууд болон тэдний төрөл хамсаатанууд шуу. Ер нь бутэлтэй нөхөд эдэнд дунд цөөн шуудээ.Ажил уйлс нь дандаа буруу тийшээгээ .Арчилалын нэр зуусэн баг өмссөн айхтар улс гэдгийг цаг хугацаа харуулаад л монголчууд нэгийг ойлгоод байна шуу .

  • ИРГЭН (August 17, 2016 8:15:25 am )

    ЭРДЭНЭЭГ ЮУ ГЭЖ УИХ-Д СУУЛГААД БАЙГААМ БЭ ХУРДХАНШИГ ЗАЛХАЙН ЦЭЭРЛҮҮЛЭЭЧ ОЛНЫ ӨМНӨ ГАРГАЖ ЦААЗААР АВСАН Ч БОЛНО. ТЭГВЭЛ АН-Н БУСАД ХУЛГАЙЧ НАР НЬ АРД ТҮМНИЙ ӨМНӨ УУЧЛАЛ ГУЙЖ ГЭМЭЭ НАМИНЧЛАХ БОЛНО

  • Гэгээнээ (August 17, 2016 9:37:02 am )

    Манай энэ төрд ажиллагсад бүгд хулгайч нар.Аль ч нам нь ялгаагүй.Баттулга- 17 чингэлэг спиртийн хэргээр баривчлагдах гэж байгаад гадагшаа гарч бүгсээр байгаад ирээ биз дээ.С.Эрдэнэ- Баянгол дүүргийг өөрийн вант улс гээд бодчихсон зоргоороо аашлагч. Ингээд л нэрлээд байвал олон бий.Яагаад нусаа ч олигтой арчиж чадахгүй жогорхой царайлсан банди нар улс төрд орох гэж улайраад байгааг ард түмэн харж л байгаа.Яагаад гэвэл ах нар нь тэднийг туслагч,дэмжигчээ болгож хажуудаа дагуулж яваад яаж улсыг тонож болдогийг заагаад өгч байгаа,яаж баяждагийг харуулаад өгч байгаа учраас тэр нусны гэрнүүд ар араас нь цуварч байгаа юм.ШАЛГА ШАЛГА ШАЛГА тэр АТГ.

  • Anonymous (August 17, 2016 12:35:44 pm )

    erdene chi udahgui uhnee olon hunii haraal chinii tolgoi deer udahgui buuna

  • Иргэн (August 17, 2016 3:17:14 pm )

    Хэзээ ч ухаан сууж чадахгүй хүмүүс хэргээ хүлээж уучлалт гуйж чадахгүй харин ч бүүр улам дэмий донгосоод явах юм даа. Би яасан билээ? гэдгээ С.Эрдэнэ бодмоор юм.

  • Anonymous (August 17, 2016 4:31:54 pm )

    uxegcediig amidruuldag niigemiin daatgaliin luibarchidiig erdenetei n xamt shorond nxii

  • zochin (August 17, 2016 6:17:07 pm )

    Hen iim buzar yum hiideg bnaa gedes ni hagarch uheesei

  • An гишүүн (August 17, 2016 7:23:31 pm )

    НИЙГМИЙН ДААТАГЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА УРТНАСАН ЯАГААД АЖИЛАА ӨГӨӨД ЗУГТАВ СОНГУУЛЬД ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭЭД ЗАЙЛСАН НЬ ЭРДЭНИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮДЭЭС ЗАЛХСАН ДАРАМТААС ЗУГТСАН ГЭЖ ҮНЭН ҮҮ ЭНЭ ХҮН ИХ ЮМ ИДЭЖ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ГАРЫН ДОР ИХ ЗҮЙЛ ХИЙЛГЭЖ СҮҮЛД НЬ ТҮЛХЭХ САНААТАЙ ДАГАА ХАМСААТНУУД

  • zochin (August 18, 2016 9:47:03 am )

    erdenii bant uls bgd tsaniin baazaar dvvren bolson ene hvn ahmad hogshin hvmvvsiin amralt hertee bant ulsadaa amraah neriidleer tednii daatgalaar mongo oboo tsohij baigaa

  • Anonymous (August 18, 2016 5:01:25 pm )

    Энэ гахай ч овоо идсэн байх шүү… Харах царайны хүйтэн царайтай гахай даа.

  • Эх орны шударга нэгэн иргэн (August 21, 2016 12:48:13 pm )

    Хотод байрлалтай Нийгмийн даатгалын зарим ажилтнууд гэр бүлийнхээ хамт талийгчдын СҮНСЭЭР хооллочихоод хэргээс мултарсан нь шударга бус, НҮГЭЛ юм.. Тэр үед сайд байсан Эрдэнээ болон бусад удирдлагууд ажлаа өг. авсан мөнгөө даатгалын санд нь төлж улсыг хохиролгүй болго. Талийгчдын ясыг нь өндөлзүүлж ӨЛӨН царайлж нүгэл үйлдсэнийхээ төлөө ар гэрийхнээс нь УУЧЛАЛТ гуйх хэрэгтэй . Нийгмийн даатгалыханыг бүгдийг өөрчилье. БГД-ийн ЗДТГ-хныг ИХ-ныг бүгдийг сольж шалгая.

  • ЗОЧИН (August 24, 2016 2:06:42 pm )

    Эрдэнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ.Ахмадуудын рашаан сувилалыг маш сайн шалга.Маш их баяжсан хүн дээ.Наймаа хийдэг байхаа.Энэ АН хэдэн өвөө нар бүгд хулгайч нар тэднээс баян өвөө Эрдэнэ.

  • tuya (August 25, 2016 2:33:53 pm )

    erdeneeg shalgaval ih yum garna sain shalga ter amralt bna handgaitad bui barigdaj bgaa barilguud bugd erdeneegiih

  • зочин (August 26, 2016 9:34:55 pm )

    эрдэнэний хийсэн нүгэл нийгмийн даатгалд их байгаа хөдөө орон нутгийн нийгмийн даатгал халамжийн дарга нарыг 2013 онд хууль зөрчин дээрээс томилж олон хүнийг хэлмэгдүүлж байлаа эд нараараа дамжуулан төрийн олон албан хаагчдыг янз бүрийн аргаар хэлмэгдүүлж байв Баян Өлгий аймгийн СШаяхмет гэгч боловсролгүй нэгэн Эрдэнээд 5сая төгрөг өгч байгаад дарга болж байсан

  • Маш муу хүн дээ (August 27, 2016 12:14:00 pm )

    Мэлхий царайлсан муу новш. Царай муутай үзлийн юм байж бас хүүхэмсэг. Түй чоорт. Хамаг муу муухай бүхэн цогцолсон хамгийн балиар хүн. Одоо нэг их ариухан амьтан болж үг мүг хэлж ёооё чи болио. Бөөлжмөөр санагдчилаа

  • зочин (August 29, 2016 12:27:56 pm )

    Солонгос руу хүмүүс явуулахдаа нийгмийн даатгалыг бөглөж мөнгө авдаг гээ биз дээ. Зарим хүн гарч чадахгүй мөнгөө буцааж нэхэж авна гээд бөөн юм болоод шүүх цагдаа хүртлээ яваад байгаа гэсэн.

  • зочин (August 29, 2016 3:58:44 pm )

    шалгаачээ

antalya rent a car