2f57212a53a01b3eb446c3087a07999dbig

Рио-гийн олимп удахгүй эхлэх гэж байна. Тэрчлэн Монголчууд Рио-г зорьсон тамирчдынхаа дээлийн захыг мушгиж суугаа биз ээ. Олимпийн жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм. Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа. Түүнд итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Залуу тамирчин итгэл дааж, бидний магнайг тэнийлгэх биз ээ.

Түүнчлэн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг барилдана. Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгийн хувьд дэлхийн аварга. Дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх юм.