Шинэ Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллах юм. Засгийн газраас өгсөн мэдээллээр Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэжээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.
УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталжээ.
Ер нь бол Тахарын албыг татан буулгах тухай асуудал өнгөрсөн засгийн үед ч яригдаж ирсэн билээ.
Тодруулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж,засгийн бүтэц бүрэлдхүүний асуудал дахин яригдаж байсан тэр үед Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлэхдээ “Яагаад Тахарын албыг татан буулгахаар болов. Энэ санаачлагыг хэн гаргасан бэ? МАН-тай хийсэн зөвшилцөл, тохиролцооны нэг хэсэг байв уу. Энэ бол гэрч, хохирогчийг хамгаалах бодлогыг үгүй хийх гэж буй явдал. Арай гэж хөл дээрээ тогтож, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа газрыг татан буулгах шаардлага юунд байв. Иргэндээ үйлчилдэг, хүчирхийлэлд өртөгч, өртөх магадлалтай хэсэгт үйлчилдэг механизмыг үгүй болгох нь хэнд хэрэгтэй гэж. Дуртай нь гэрчийг айлгаж, дуртай нь гэрчийн мэдүүлгийг өөрчлүүлж, хүссэн эрх мэдэлтэн нь шүүх хурлыг хойшлуулж байна шүү дээ” гэж байв. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар хариулахдаа “Хэлэлцээний явцад төрийн захиргааны бүтцийг цомхон болгох талаар яригдсан. Шинэ бүтцээр 413 орон тоог хэмнэхээр орж ирж байгаа. Цаашид ч нэр, үйл ажиллагаа, эрхлэх асуудал нь ойролцоо байгууллагуудыг цомхотгоно.” гэж байсан билээ. Гэхдээ тэгээд Тахарын албыг хэвээр үлдээж байв. Харин энэ засгийн үед Тахарын албыг татан буулгалаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
men (July 28, 2016 9:41:07 am )
zob zob
-
Gereltuya Munkhtsetseg (July 28, 2016 10:15:40 am )
МАН ажлын байрыг нэмэгдүүлнэ өрхийн орлогын төвшинг дээшлүүлнэ гэж гарч ирчихээд одоо болохоор МАН-ын 3 хүний Нийслэлээс 60 тэрбумыг босгоцон сонгууль болохоос өмнө тохироо аль хэдийн хийгдсэн гэсэн ярианы бичлэг нь батлагдаж байгаа юм бишүү Тахарын албаны алба хаагчдын ард түүний гэр бүл үр хүүхэд гээд массыг хамарсан олон хүний амь амьжиргааны асуудал хөндөгдөж байгаа шүү дээ.
-
zochin (July 28, 2016 10:16:34 am )
Чухам яг юу хийдэг байгууллага юм бол. Сайн мэдэхгүй байна.
-
зочин (July 29, 2016 7:49:05 am )
гэрч хохирогчийг хамгаалдаг өөрөөр хэлвэл мөнгөгүй ядуу хүнийг хамгаална гэсэн үг
-
-
Gereltuya Munkhtsetseg (July 28, 2016 10:19:11 am )
МАН бол ирэх 2020 оны сонгуулийн булшаа өөрсдөө ухаад байна ш дээ юун мэргэжлийн засгийн газар мэргэшсэн сайд нар…
-
Зочин (July 28, 2016 10:36:50 pm )
харин ч мэргэшсэн юм шиг ажиллаж байгаа юм биш үү энэ тахарын албны хэрэг гэж юу байна хийсэн юумгүй өндөр цалин авсан юмнууд
-
-
Gereltuya Munkhtsetseg (July 28, 2016 10:22:36 am )
Шүүхийн шийдвэр гарах хүртэлх үйл явцад гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага
-
Zochin (July 28, 2016 10:26:53 am )
Byylgasan ni zuv….ter humuus ni tiim ajil hiih dyrtai bol tsagdaad orj ajillah heregtei..
-
Шудрага бай (July 28, 2016 10:33:33 am )
Зөв зөв .Өшөө бас татан буулгах ч байгууллагууд зөндөө байгаа.
-
Зочин (July 28, 2016 10:51:38 am )
Хэрэгтэн зугтах, шүүхэд ирэхгүй, төрийг доромжлох үйлдэл газар авна. Авилгачид Тахарын албанаас айж байгаа. Оймсоо гозогнуулаад цагдаа нарт ачигдаад л явахаас яахав.
-
Эрхэм (July 28, 2016 11:07:50 am )
Буулгах нь зөв юу хийх нь тодорхойгүй хэдэн шүүгч нэртэй хэрүүлч хэргээ шийдэж чадахгүй авгай нарыг хэн тоодог юм бэ өмнө нь жирийн цагдаа хийгээд л болоод байсан гадны хуулийг хуулаад нутагшуулж чадаагүй баахан татвар төлөгч нарын мөнгө үрээ биз дээ
-
sodnom (July 28, 2016 11:15:33 am )
TSagdaagiin shinechlel xend yamar xvmvvst aidas turvvlj baina gedgiig sain bodotsgooyo. Ter neg xural deer Nyamdorj namaig amid baixad chi muu mongoliin tsagdaa bolon xuuliig uurchilj chadaxgvi gej Temvvjin rvv dairch baisan tvvgeer l bolj baix shiwdee?
-
Huwsgul (July 28, 2016 11:35:58 am )
Zuw zuw. Tatan buulgasan bolson yum, Harin ch deer ni nemeed jijig gazruudiin hun ni oldchihson oron toog ch tsuulmuur l bna shuu dee. Hiih ajil ni bagadsan tsalingiin sawnuud bnaa bna.
-
8 жил шүүхээр 21 шүүх хуралдаан дамжин яваа хүн (July 28, 2016 1:14:57 pm )
Тахарын алба нь хохирогч, гэрчийг хамгаалж чаддагүй гэдгийг 8 жил шүүхээр явахдаа маш сайн мэдэрсэн. Харин ч мэдсээр атлаа адбан тушаалтны талд л зугуйдан зогсож, хохирогчийг улам хохирогч болох зам руу л түлхдэг юм билээ.
Иймд “Хэрэгтэн зугтах, шүүхэд ирэхгүй, төрийг доромжлох үйлдэл газар авна. Авилгачид Тахарын албанаас айж байгаа. Оймсоо гозогнуулаад цагдаа нарт ачигдаад л явахаас яахав.” гэдэг шал худлаа.
Харин цагдаа нь дээр юм билээ.
ТАТАН БУУЛГАЖ, ТАРААЯ. ЦАГДААГАА Л ТҮШЦГЭЭЕ. -
8 жил шүүхээр 21 шүүх хуралдаан дамжин яваа хүн (July 28, 2016 1:15:36 pm )
Тахарын алба нь хохирогч, гэрчийг хамгаалж чаддагүй гэдгийг 8 жил шүүхээр явахдаа маш сайн мэдэрсэн. Харин ч мэдсээр атлаа адбан тушаалтны талд л зугуйдан зогсож, хохирогчийг улам хохирогч болох зам руу л түлхдэг юм билээ.
Иймд “Хэрэгтэн зугтах, шүүхэд ирэхгүй, төрийг доромжлох үйлдэл газар авна. Авилгачид Тахарын албанаас айж байгаа. Оймсоо гозогнуулаад цагдаа нарт ачигдаад л явахаас яахав.” гэдэг шал худлаа.
Харин цагдаа нь дээр юм билээ.
ТАТАН БУУЛГАЖ, ТАРААЯ. ЦАГДААГАА Л ТҮШЦГЭЭЕ. -
zochin (July 28, 2016 8:43:01 pm )
zow zow sain bn a
-
zochin (July 28, 2016 8:43:56 pm )
sain sain bn a oron toonii bugloonuud shuu de
-
зочин (July 28, 2016 10:26:44 pm )
400ГАРУЙ ОРОН ТОО ХЭМНЭЭД БХДАА ЯАХ ВЭ ДЭЭ ӨӨР ЗӨНДӨӨ ОРОН ТООГ ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ,ТАХАРЫН АЛБА, САВ ГАЗРЫН ЗАХИРГАА Ч ГЭХ ШИГ ШААЛ ТЭНЭГ УЛСЫН ТӨСӨВ ҮРЖ АРД ТҮМНИЙ НУРУУНД ДАРАМТ БОЛСОН АЛБАН ТУШААЛЫГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ, ХҮНД ЗОРИУЛЖ БИЙ БОЛГОСОН ОРОН ТОО ЗӨНДӨӨ БГАА , ХҮН ОЛОН БАЙХ ТУСАМ ТӨРИЙН АЖИЛ ЯВДАГГҮЙ ДУНДАА ОРХИГДДОГ ШҮҮ.
-
Бат (July 29, 2016 8:53:23 am )
Ажлын байр нэмэх гэж татвар төлөгчдийн мөнгөөр шинэ албан тушаал бий болгохыг хэддэгүй шүү АН энгэ ойлгодог юм шиг байна
-
зочин (July 29, 2016 11:11:34 am )
Маш зөв. Мангар хуульчид яргалал явуулахаасаа өмнө айдастай байх нь зөв. Хэт их эрх мэдэл, хамгаалалт нь хэтэрвэл ухамсар хүмүүжил, хариуцлага сахилга мэдлэг муутай мөрдөн байцаагч, шүүгч, прокурорууд айх юмгүйгээр эгэл хүний амьдралыг яаж ч бусниулж чадах улс юм билээ. Мангар тэмүүжин “Тахар”-ын алба гэж буруу нэрлэсэн бөгөөд хуульчдыг хамгаалах гол чиг үүрэгтэйгээр байгуулсан нь буруу байсаан. Энэ алдааг засах хэрэгтэй. Хууль бус шийдвэр гаргагсад л хамгаалагч хайдаг шүүдээ.
-
Anonymous (July 29, 2016 2:06:02 pm )
Tahariin albiig tatan byylgah ne mash zuv ajil, ylsiin tusuvt hemnelt !!!
-
Уншигч (July 29, 2016 6:44:49 pm )
Хохь нь
-
zombi (July 30, 2016 11:08:20 am )
tahar gej unen butehgui gazar bna lee .irgenii hereg hiisen mungu awsan huniig olj chaddagui yum bna lee bariwchlah yamar ch huuli erh zuin orchin bhgui harin tatan buugdsan ni uneheer saihan medee bna.odoo bi tsagdaad handaj luiwarching bariwchluulah buren duuren bolomjtoi bolloo
23 Comments