Шинэ засгийн гишүүд бүгдээрээ бүрдээгүй ч, анхны хуралдаанаа хийж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нартаа 10 чиглэлээр үүрэг өглөө. Тэгэхээр түүний кабинетын эрхмүүд үүрэг даалгаврыг нь ойрын хугацаанд биелүүлэх учиртай юм. Тэдгээр асуудлуудыг нь хүргэвэл:
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах гэх үүрэг байна. Мэдээж иргэд сонгогчид эрх баригч МАН-ын Мөрийн хөтөлбөрт ач холбогдол өндөр өгсөн тул тэд засгийн үйл ажиллагаатайгаа уялдуулах нь гол цөм байх ёстой юм.
За мөн ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах гэх үүрэг байгаа. Энэ ч гэсэн хүлээлт үүсгэсэн асуудал юм.
Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах гэсэн асуудал байна. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол томоохон дэмжлэг болох учиртай. Гол нь ажил хэрэг болвол шүү дээ.
Шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулж танилцуулах гэж байна. Тэгэхээр эмч нартай холбоотой заалт өнгөрсөн саруудад нэлээд шуугиан тариад байгаа. Тухайн асуудал энд голчлон яригдаж байгаа болов уу.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулах, За энэ асуудал бол бас л нийгмийн чанартай хийгээд иргэдэд хэрэгтэй л асуудал байна.
Малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах, Малаар баян монголчууд уг салбараасаа үр ашиг хүртэе гэвэл бизнесийн зарчимд тулгуурласан алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр утгаараа мал аж ахуйн салбартаа анхаарах ёстой юм.
Хичээлийн бус цагаараа цагийн ажил эрхлэх “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлэх,гэх асуудал байна.
“Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх, гэсэн үүргийг өглөө. Сонгуулийн өмнө АН, МАН-ын аль аль нь тус хувьцаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. МАН бол 1072 ширхэг хувьцааг бүгдийг нь иргэдээсээ худалдаж авъя гэсэн. Тэгэхээр тэр чиглэлийн үүрэг энд яваа болов уу.
Сонгуулийн өмнөх өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл яригдаж байгаа халуун сэдэв бол Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал. Тэгвэл Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах, үүргийг өглөө. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн кабинетын чимээгүй зөвшөөрсөн уг асуудлыг энэ засаг өөрийнхөөрөө шийдэж таарах болов уу.
За мөн бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай зохион байгуулах. Эдгээр үүргийн биелэлт, холбогдох шийдвэрийн төслийг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод байна. Сая өгүүлсэн асуудлуудын олонх нь урт хугацааны үр ашиг нь яригдах асуудлууд байгааг эрхэм та анзаарсан биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
IRGEN (July 28, 2016 9:38:29 am )
AJ AHUIN TATVARIIG 1% BOLGONO GESEN TER AMLALTAA BIELUUUUL.ENE AMLALTAND CHINE L BI LAV SANALAA OGSON SHUU TA NART.
-
batsuuri (July 28, 2016 12:15:01 pm )
Chi uguugvi l dee
-
nana (July 28, 2016 12:21:48 pm )
zov odoo l saihan tsag irej medeheer bna maliin tuuhii edee cholooloh heregtei dotoodod bolovsruulaad ashig olno gedeg hudlaa bolsoon odoo aris shiriig haychihdag bolsoon unegui bolloo shuudee
-
Бичээч (July 28, 2016 4:30:19 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
-
zochin (July 28, 2016 6:56:58 pm )
ene bicheech gesen nertei setgegdel bichsen nohor joohon yumtai baiha chi ardiin nam hagartlaa bayjhiig yaj medej baiga bas tanai ardchilsan nam buteegeed ard tumen hojson ni haana bna harinch tanai ardchilsan nam oorsdoo gedsee turiivchee tubtiitlene duurgej ard tumen uls oron ni orond barigdsan yum bishuu erguu mine
-
hudalch (July 29, 2016 6:01:29 am )
Ed chadahgyi dee
-
зочин (July 29, 2016 7:32:26 am )
одоо баахан халамжийн бодлого хэрэгжээд ажил хийх хүн олдохгүй . иргэд ядуу байх тусам эд нарын өгдөг мөнгөнд хууртаж маны луйварчид засгын эрх мэдэл авч хуульгүй амьдрах боломж их болно
-
zochin (August 01, 2016 6:54:45 pm )
odoo hun bur jaahan tarhi tolgoigoo ajilluulj uls ornoo hugjuulehiin tuluu ajillah heregtei bna
8 Comments