Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газрууд, нийслэлийн хэмжээнд хийгдсэн инженер хангамж, хот тохижилт, ногоон байгууламж, АСЕМ-ийн уулзалтын хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.
Тэрээр өөрийн чиг үүргийн дагуу харъяа 23 байгууллагын үйл ажиллагаатай төлөвлөсөн хуваарийн дагуу танилцах юм. Эхний хоёр өдөр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар нэгтгэлийн Зүүн салбар, Улаанбаатар лифт, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.Энэ үеэр байгууллагууд 2012-2016 онд хийсэн ажлын товч тайлангаа тавьж, тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа хэлж байлаа.
“Улаанбаатар лифт” НӨҮГ нийслэлийн хэмжээнд 352 лифт шинэчлэгдсэн, 2016 оны 3,4 улиралд 82 лифт шинэчлэхээр төлөвлөөд байгааг хэлсэн. Хотын Ерөнхий менежер “Жил ирэх тусам лифт хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тооцон ажиллах хэрэгтэй. Санхүүгийн боломж бололцоог судалж үзэх хэрэгтэйг” санууллаа.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн хувьд нийслэлийн төвийн гол гудамжуудын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, ногоон байгууламжийг хариуцан ажилладаг. Машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгддэг давс, бодис нөөцлөх ажил эхэлсэн. Гэхдээ нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Мөн зэрлэг ургамал устгалд химийн бодис ашиглахгүй үндсээр нь устгах аргыг хэрэглэж байгаа. Цаашид нэмэлт аргуудыг судалж үзэх хэрэгтэй байгаагаа хэлэв.
Харин Ус сувгийн удирдах газар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн нөөц хүчин чадал, ус хангамжийн өнөөгийн байдлаар танилцуулга хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамтарч ажиллахыг хүссэн. Мөн шугам хоолойг доторлох, шинээр байгууламж барих, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавилаа.
Холбоотой мэдээ
-
zochin (July 27, 2016 1:26:45 pm )
хөрөнгө оруулалтын дарга гэж манай хороонд нэр дэвшиж хуучин барилгыг минь нурааж шинэ байр барина, дээвэр, фасад ,хаалга,цонх хийж өгнө гэж бидний саналыг авчихаад улсын баяраар хүй долоон худагт манай гэрээр очоорой гэж уртчтхаад л алга болсон. 60 хувийг хотоос 40 хувийг өөрөө гаргана гэж хэлсэн гэнэлээ ирж бид нартаЙ уулзаасай
-
зочин (July 27, 2016 4:00:37 pm )
УБ нэгтгэлийн 2 салбарийг сайн шалгах хэрэгтэй дээ их юм гхран даа
-
зочин (July 27, 2016 4:01:45 pm )
УБ нэгтгэлийн 2 салбарийг сайн шалгах хэрэгтэй дээ их юм гаран даа
-
иргэн (August 08, 2016 1:07:59 pm )
орон сууцны хороолол дотор 24 цагийн ажиллагаатай бүх үйлчилгээг хорих хэрэгтэй. Энэ маягаараа удвал УБ хот аймшгийн газар л болох юм шиг байна. 12-р хороолол, Баянзүрх дүүргийн 1-р хороонд автобусны буудлын дэргэд хуучин 58-рбайрны зүүн талд 10 жил 2 хашаа хашиж нэг хашаанд бөөтэй айл бөөлж, бааж шээсээр байгаад одоо сонгууль дууссаны дараа гэнэт мөнгөтэй болж түргэн хоолны газар, нөгөө хашаа нь машины ил граж, нохой цуглуулсан заваан хашаа заваарсаар одоо нэг 12 давхар орон сууц барихаар шөнөжин ард иргэдийг унтуулахгүй цемент цутгаж байна. Эргэн тойрны байранд хөл гар муу, хэвтрийн хөгшчүүл үгээ хэлж байна. Яагаад ийм ард иргэдээ бодохгүй байшин барих зөвшөөрөл өгдөг юм бэ. Хамгийн гол нь энэ газарт дулааны шугам байдаг. Орон сууц барьж байгаа байшин барьж байгаа залуучууд шөнө ажиллаж байгаад нэг шугамыг цоолж бөөн ус болсон. Тоох ч үгүй усаа соруулаад цементээ цутганалээ. Яваандаа энэ орон сууц нь доороосоо найдваргүй гэсэн үг. Гадна талдаа ямар төсөл, хэн гүйцэтгэж байгаа тухай юу ч байхгүй. Эртхэн шалгаж үзээд буулгасан нь өлзийтэй шүү. Дараа нь амаа барьцгааж байхаар….
4 Comments