Засаг үнэхээр мэргэжлийн байж, улс орны тулгамдсан асуудлууд мэргэшсэн сайдуудын зангидсан бодлого дор шийдлээ олох нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод буй. Тэрчлэн сайдын албанд томилогдсон хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг, хэлсэн ярьсандаа хэр зэрэг хүрдэг хүн бэ гэдгийг бид хүргэж байна. Энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэгт албыг хүлээн аваад байгаа Цэдэвийн Дашдоржийн талаар хүргэж байна. Эхлээд түүний талаарх албан мэдээллийг хүргэе.
Төгссөн сургууль, мэргэжил
1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1990 онд Политехникийн дээд сургууль Өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1990 – 1993 онд”Газрын тос” ХХКомпанид Өрөмдлөгийн инженер
1995 – 2000 онд”Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирал
2000 – 2004 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
2004 – 2008 ондБарилга, хот байгуулалтын дэд сайд
2008 – 2012 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан. Харин одоо сайдаар ажиллаж байна.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд гишүүнээр ажиллахдаа нутгийнхнаасаа нэлээд таагүй дүн авч байсныг илтгэх мэдээлэл “Өдрийн шуудан”сонинд 2014 оны 1 дүгээр сард нийтлэгдэж байжээ. Говь-Алтай аймгийн итгэлээр 2000-2004, 2008-2012 онд гишүүнээр ажиллаж байсан тэрбээр 2004-2008 онд парламентын гадна байхдаа Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр гишүүн болохоор нэр дэвшихдээ “ирэх дөрвөн жил манай аймагт хэрэгцээ хаана байна тэнд шинэ үйлдвэр, үйлчилгээний газрын үүд нээх болно. Дунд орлоготой өрхийн TOO нэмэгдэнэ. Сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний цогцолборууд үүд хаалгаа нээнэ хэмээн амлажээ. Түүнчлэн “Эрдэнэт сүрэг эзнээ баясгана” малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээ ч хэлж байж. Тэгээд ирэх дөрвөн жил та бүхэн намайг дахиад сонгочихвол, та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулна хэмээн амласан гэнэ. Түүнчлэн Говь-Алтай аймгийнхны эрүүл мэндийн төлөө, усны чанар хүртээмжийг сайжруулах, аятай тухтай засмал замаар ажлаа хурдан бүтээдэг, гэрэл цахилгааны найдвартай эх үүсгэвэртэй, жижиг дунд үйлдвэр, хоршоо, өрхийн бизнесийг дэмжиж, иргэдээ тэр дундаа залуучуудаа орон сууцтай болгох гэж хичээн, зүтгэж ажиллана гэсэн байна. Улмаар Алтайчууд ч түүнийг сонгож, Ц.Дашдорж УИХ-ын гишүүн болоод, хоёр жил өнгөрөхөд юу ч хийгээгүй байж. Тиймээс тойргийнх нь сонгогчид түүний талаар дараах байр суурийг хэвлэлд илэрхийлж байжээ.
Ж.Энхмаа: УИХ-ын гишүүнтэй уулзлаа гээд амьдрал сайжрах биш
Манай аймагт иргэдийн амьдрал хүнд байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ асар өндөр. Тэтгэврийн хэдэн төгрөг амьдралд хүрэлцдэггүй. Тэтгэврийн дэвтэр дэвтэр банкны зээлийн барьцаанд байнга байдаг. Ажлын байр байна гэдэг ч, нас заачихдаг. Манай гэрт залуу хүн нэг ч байхгүй.
Хоёр хөгшин хүн, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ л амьдарч байна. Манай аймгаас Ц.Дашдорж гишүүн сонгогдсон. Түүний хувьд сонгогдоод хоёр дахь жилдээ ажиллачихлаа. Алтайд ирлээ, сонгогчидтой уулзлаа л гэдэг юм.
Гэхдээ УИХ-ын гишүүнтэй уулзлаа гээд бидний амьдралд нэмэр болохгүй юм байна шүү дээ. Нэг уут гурил энд 40 мянга давсан үнэтэй. Өнөөдөр би захаас цагаан будаа авлаа. Гэтэл нэг килограмм нь 2200 гэж байна. Юмны үнэ ингэж тэнгэрт хадаж байхад, бидний цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар энэ хүн хэрхэн ажилладаг юм болдоо.
Б. Алтангэрэл: Амлалтаа биелүүлдэггүй хүн дээ
Би Д.Дашдорж гишүүний төлөө саналаа өгөөгүй. Гэхдээ энэ хүн сонгуулиар юу амлаж байсныг нь санаж байна.
Малгүй иргэдийг малжуулна, үйлдвэрүүд нээж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэх мэтээр зөндөө л амлалт өгсөн. Гэхдээ хэзээ ч амлалтаа биелүүлж байгаагүй. Түүний худал амлалт миний амьдралд ч нөлөөлж байсан.
Анх УИХ-ын гишүүн болох гээд ирж байхад нь “Охин маань МУИС-ийн хуваарь авсан. Сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлээч ээ” гэх хүсэлтийг би тавьсан. Орон нутгийг хөгжүүлэх “Алтайн сан” гэж байдаг гэсэн.
Гэвч тэр “Ийм сайхан сурлагатай охиныг дэмжилгүй яахав” гэж хэлээд л өнгөрсөн. Дэмжлэг үзүүлсэн ч юм байдаггүй. Ер нь амлалтаа биелүүлдэггүй хүн дээ. Манай аймгийнхан түүнийг яагаад дахин сонгосныг мэдэхгүй юм.
Энд ирэхээрээ л баахан том том юм ярьдаг. Гэсэн атлаа зурагтаар юм ярьж байгааг нь ерөөсөө хараагүй. Хэлгүй хүн шиг л суудаг шүү дээ. Түүний хажууд Ж.Энхбаяр нь арай дээр байсан юм.
Р.Батдорж: Ажил хийх бололцоо нь олдохгүй байгаа юм уу даа
Манай аймагт ажлын байр муу байна. Ялангуяа 45-аас дээш насны хүмүүст ажил олддоггүй. Гэхдээ энэ манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний буруугаас болсон гэж хэлэхгүй.
Зүгээр л ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, арга хэмжээ авахад хүчин зүтгэл гаргаач ээ гэж Ц.Дашдорж гишүүнээс хүсмээр байна. Тэр хүн анх сонгогдохдоо та бүхний нийгмийн асуудлыг баталгаатай болгож өгнө гэсэн. Иргэд ажилтай байж л нийгмийн баталгаагаа сайжруулна уу гэхээс төрөөс өгч байгаа мөнгийг аваад өөдлөхгүй шүү дээ. Мэдээж хэрэг ,тэр хүн ажил хийхийг зрмэлзэж байгаа байх.
Гэхдээ хийх бололцоо нь олдохгүй байна уу даа гэж би хардаг. Сөрөг хүчний гишүүн болохоор хүч жаахан султай байдаг юм шиг. Би бүр хөдөө сумын хүн. Аймагт ажлаар орж ирээд хэд хонолоо. Аймгийн төвд юмны үнэ бас их л өндөр байна.
Д.Лхагва-очир: Хэдэн жилийн өмнөх алтай хот тэр хэвээрээ л байна
Говь-Алтайд ажлын байр ерөөсөө олддоггүй. Байгаа нэг нь дэндүү бага цалинтай. Би аймгийн төвд айлын гэр түрээслэж сууж байна.
Аймгаас хол Хөв-Булагийн уурхайд нүүрс шуудайлдаг ажилтай. Манай аймгаас сонгогдсон гишүүн Ц.Дашдоржийг юу хийдгийг мэддэггүй. Хааяа аймгийн төвд орж ирэхээр “УИХ-ын гишүүн ирчихсэн, иргэдтэй уулзана” гэсэн зар хадчихсан л байдаг. Ирээд юу ч ярьдаг юм. Бусад баруун аймгуудаа бодоход манайх ерөөсөө хөгждөггүй. Хэдэн жилийн өмнөх Алтай хот тог тасардаг, дулаан муу, ажилд олддоггүй байсан. Одоо ч гэсэн тийм л байна. УИХ-ын гишүүд нутаг, орноо хөгжүүлэхийн төлөө юу хийдгийг нь үнэндээ хэлж мэдэхгүй юм.
О.Байгаль: Зам засах амлалтаа биелүүлээч ээ
Би Ц.Дашдорж гишүүнийг сонгогдсоноосоо хойш юу хийснийг нь мэдэхгүй байна. Өмнө нь ч гэсэн манай аймгаас сонгогдчихоод, Говь-Алтайд бараг ирээгүй. Сураг сонсохнээ биеэ эмчлүүлээд, гадаадад байгаа л гэдэг. Гэтэл сонгуулийн өмнө гэнэт гарч ирээд, дахиад сонгогдсон. Ер нь алтайчуудын амьдрал маш хүнд. Бас зам харилцаа муу болохоор хот газраас ирсэн бараа их үнэтэй зарагддаг.
Сонгууль бүрээр л нэр дэвшигчид зам засна гэдэг. Гэвч амлалтаа хэрэгжүүлсэн нь нэг ч алга. Д.Дашдорж гишүүний хувьд сонгогчдынхоо төлөө хийсэн ажил нь энэ байна гээд хэлчих зүйлийг би нэрлэж чадахгүй. Зам засах амлалтаа биелүүлээч гэж түүнээс хүсмээр байна.
Тэгэхээр иргэд сонгогчид түүнд хандаж ийм үгсийг хэлж байж. Чухам харин Ц.Дашдорж гишүүнийхээ хувиар амлалтаа үлдсэн хоёр жилийн хугацаанд амжиж биелүүлсэн эсэхээ өөрөө хэлнэ биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
сарангэрэл (July 26, 2016 8:07:00 am )
Энэ ёстой мэдэхгүй ээ. Өчнөөн жил төр засгийн ажил хийчээд үгээ ч зөв сонгож хэлж, ярьж чадахгүй. Ярьж байгаагаас нь харвал ёстой үнэн гажиг. Тамгаа хүлээж авчаад “өмнөх сайдын хийж байсан ажлаас сайныг нь үргэлжлүүлнэ. Мууг нь орхино гэнэ” үү.
-
Anonymous (July 26, 2016 8:39:04 am )
Ene chine estoi ergyy dagj bgaa yum daa. Mongolchuudiin uushiggyi bolgood hanahgyi saihan hudlaa shaadag lalar daa ene luivarchin chine….. MAN ynen dee ard tymneeree toglood ehelleee dee
-
Enkh (July 26, 2016 9:32:58 am )
УИХ-д нам нь цөөнх болсон үед хэн ч юу ч хийж чадахгүй ш дээ. Одоо харин ондоо шүү. Говь алтайхан дэвчээртэй хүлээгээд, сайдаа тууштай дэмжээд амьдар. Өөдрөг байвал аяандаа ажил, амьдрал бүтнээ.
-
12456789 (July 26, 2016 10:35:06 am )
Энэнд Миеэ Энхболд ихээхэн том өртэй бололтой. Миеэг дарга болох болгонд л сайд болдог юм. МАН-ын сайхан залуучууд дотор захаас аван энэ нөхрөөс илүү хүмүүс байлгйү яахав. Хятадаас Тамхи Со оор дамжиж орж ирсэн мөнгө Үнэхээр л МАН-ыг яах ч үгүй шахаанд оруулж байна даа. Дашдорж 10 гаруй жил УИХ-д суухдаа хэдэн өгүүлбэр логиктой холбоотой ярьчихдаг байсан юм уу. Тэр сая асуултад хариулж байгаа нь хөдөөний малчин бэлчээрт улаан тамхи нэрээд бувтнаж байгаа юм шиг л байна лээ ш тээ. Үнэхээр МАН ч өрөвдмөөр юм даа.
-
зөвлөх (July 26, 2016 10:35:23 am )
Өрмийн технологич мэргэжлээрээ бараг ажиллаагүй, тэгээд ч энэ мэргэжил нь техникийн чиглэл, геологи, уул уурхай, цахилгаанд огт хамаагүй. Энэ хүн геологи, уурхайн талаар онолын болон практик мэдлэггүй, хэл ярианы хөгжил сайнгүй, Уналтанд орсон энэ том салбарыг өөд нь татаж чадахгүй л байх. Мэргэжлийн хүнээр сайд хийлгэх шаардлагатай байгааг бүгд мэдэж байгаа биздээ
-
Бичээч (July 26, 2016 11:44:40 am )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
-
Өвгөн (July 26, 2016 12:44:39 pm )
Энэ эрхэм.уул уурхай, геологи, газрын хэвлийн талаар ямар ч мэдлэггүй, хүний зөвөлсөнөөр л ажлаа явуулах хүн байна. сайн зөвлөгч олдох болттугай. амжилт хүсье.
-
zochin (July 26, 2016 1:09:26 pm )
САЙД АА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬ ЮУ БОЛОВ ОО, АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЮУ БОЛСОН БЭ
-
Anonymous (July 26, 2016 2:23:39 pm )
Ene sug yuu l hiiv gej
-
Зочин (July 26, 2016 2:28:33 pm )
Монгол тамхи Со-гийн эзэн биз дээ. Тамхинаас өөр юм мэддэг юм уу. Увсад мөнгө тарааж хүмүүс мөнгөнд нь хүмүүс адис авч авдаг, мөнгөний эзэн УИХ-д, тараасан хүнээ шоронд хийдэг “Хар ухаантан” Сангийн сайд болж, энэ бузар үйлдлээ улам өргөсгөж 20 хоногтой нялх хүүхдийн амийг авч байж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, яравраг Баяртсайхан Монгол банкны ерөнхийлөгч гээд нэг нутгийн гурав улсын мөнгөний авдарыг эзэгнэлээ. Зөв ажиллаж улсаа өрнөөс гаргах эсэхийг арт түмэн харж дүнгээ тавих л үлдлээ
-
Гэрэл (July 26, 2016 2:47:09 pm )
Энгийн албан хаагчийг өитгий солиорой
-
зочин (July 26, 2016 3:31:17 pm )
Дашдорж чадахгүйэээээээээээээээээээээээээ
-
Сухбат (July 26, 2016 3:34:44 pm )
Дашдорж бол жинхэнэ худалаа БААГИЙ Ш ДЭЭ. ГОВЬ АЛТАЙНХАН ТЭНЭГ Ш ДЭЭ. ООР СОНГОХ ХУН БАЙДАГГУЙ ЮМ УУ
-
zochin (July 26, 2016 4:44:44 pm )
hudlaa gardaa
-
зочин (July 26, 2016 6:47:54 pm )
Чадалтай нь бус мөнгөтэй нь тушаал авч байгааг та харж иргэд харж байна.Мэрэгжилийн бус засгийн газар байгуулаа байгааг бүгд мэдлээ.Анхны амлалтаар биелсэнгүй.Дүнгээ тавьж.
-
Anonymous (July 26, 2016 9:49:47 pm )
казинод монголчуудын мөнгийг аваачиж алдахаас өөр эрдэмгүй шаар МАН-нд энэ шаараас өөр хүн олдохгүй байна уу
-
зочинн (July 28, 2016 1:51:03 pm )
энэ сайд болсон хуний нэр дээр болон хамтран эзэмшидэг нилээд хэдэн леценз байгаа зарим нь урт нэртэй хуульд орсон АТГ зовшоордог тэгэхэд Цэнгэл Цолмонн Анандбазар гацдаг ямар учир байна
-
jolooch (July 28, 2016 4:24:30 pm )
zorigt shig saund suuj ajilaa hiideggui yu hiigeed
-
Zochin (July 28, 2016 10:40:51 pm )
Mergejliin zasgiin gazar bus mungunii zasagtai bolovoo gej.heden hanaj tsadahaa medehgui luivarchinguud zasagt orloo.man-d itgeh hereggui boljee.
-
Anonymous (July 29, 2016 2:45:52 am )
сайн залуу эх орноо ард тумнээ гэсэн чадалтай сайд
-
Anonymous (July 29, 2016 3:06:48 am )
та нар минь эх орондоо эвтэй бай нэгнийгээ сайн дэмжих хэрэгтэй монгол сайн хогжсон байна удахгуй монголдоо очноо
-
Эрдэнэтчүүд (July 29, 2016 9:12:54 am )
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬ ЮУУ БОЛСОН БЭ НӨГӨӨ ОЧСОН ШИНЭБААТАР НЬ Л ШАГНАЛ ГАРДУУЛААД ТВ-ЭЭР ГАРААД БАЙХЫН
-
zochin (July 30, 2016 1:57:42 pm )
geologiin salbar unaltaas garahgui ni ee mergejiliin hun taviad uguuch gants uragshaa yavah salbar daa
23 Comments