Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад С.Насанбатыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ.
Тогтоолыг МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн долоодугаар сарын 20-ны өдөр Сундуйжавын Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байна.
Иймээс өмнөх Засаг даргаар ажиллаж байсан Агвааны Энхболд, Сундуйжавын Насанбатад тамга, тэмдгээ хүлээлгэн өгч их ажлыг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө.
Ажлаа өнөөдөр хүлээн авсан аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ: “Наадмын дараа намар гэдэгчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эн түрүүнд анхаарах ёстой. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн дунд хугацааны мэдэгдлүүд явагддаг цаг үе. Иймд 2017 оны Дархан-Уул аймгийн Улсын төсөв, ОНХС-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг Сангийн яам болон холбогдох яамдтай хэлэлцэж Монгол Улсын нэгдсэн төсөвт суулгах ажилд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна” гэв.
А.Анар
– See more at: http://www.unen.mn/content/65066.shtml?alias=politics#sthash.j18XU83L.dpuf
Холбоотой мэдээ
-
Баяр (July 25, 2016 11:48:12 am )
Баяр хүргье Цаашдын ажилд нь амжилт хүсье,
-
bi (July 25, 2016 1:51:47 pm )
Насанбатын авилгын хэрэг нь юу болсон бэ авсан өгсөнтэйгөө хүлээсэн гэсэн шүү дээ МАН-н томилгоо ч юу л болоод байна даа би юу хийчэх вэ
-
Ganbaa (July 25, 2016 2:09:22 pm )
ATA Bnuu Nasanbat awilagiin hereg in duussimuu???
-
зочин (July 25, 2016 4:14:33 pm )
ухаантай л ажиллах хэрэгтэй мангартаж байгаад төрийн ажлыг өгснөөс болж хичнээн албан хаагч хохирч, газрын асуудал амины орон сууцны асуудал хэцүү болсон талаар мэдэж байгаа биз дээ ажлаас халагдсан хүмүүсийг бүгдийг нь буцааж тавих хэрэгтэй дээ нам хамаагүй, олон жилийн төрийн ажлын туршлагатай хүмүүс гэдэг чинь алт , түүнээс биш төрийн ажлыг хувийн компани шиг боддог хүмүүст ямарч ажил өгч болохгүй дээ
-
цэлмэг (July 25, 2016 4:29:57 pm )
Дээр нь Хаянхярваа данхайж байгаа юм чинь Насанбат Эрдэнэбат хоёр чигээрээ шүү дээ Одоо удахгүй ЭМГ-ын Батцэнгэл бболон бас бус нөхдүүд гарч ирнэ харж л байгаараа та минь ээ.Энэ бол жинхэнээрээ ажил явж байгаа хэрэг биш шүү.Наймаа л явагдаж байна гэсэн үг
-
zzzz (July 25, 2016 5:06:03 pm )
dashuud yasan be zailaa biz ene chin l bayr huur hulgaich muurnuud
-
Авлигачин Насанбат (July 25, 2016 9:52:27 pm )
Насанбат гэдэг авлигачин ахиад гэж үү арай ч дээ
-
Зочин (July 26, 2016 5:27:42 am )
Насанбатыг гүтгэж хэрэг төвөгт чихэх гэж Дашууд байдгаараа хичээсэн шдээ. хамаг эрх мэдэл хууль хяналтын байгууллага АН-ын гарт байхад хэрвээ өчүүхэн л алдаа байсан бол хэрэгт хийж чадах байсан нь гарцаагүй. харин эргээд босоод ирж байгаа нь эр хүний шинж, гэхдээ Хаянгийн гар хөл бүү болоорой, дарханыхаа залуусыг түшээрэй. тэгвэл дарханчууд дэмжинэ шүү
-
зочин (July 26, 2016 8:59:15 am )
Насанбат яав ч биш, Азжаргал нь уг нь дээр байсийн.
-
Anonymous (July 26, 2016 12:29:33 pm )
өөр хүн байдаггүй юм байх даа МАН ч ард түмний өгсөн итгэлийн өөдөөс салаавч гаргаж байна даа .Сайдуудын байж байгааг нээ…. ккк өөдлөхгүй ээ
-
би (July 27, 2016 2:24:38 pm )
Насанбатаа ажлаа сайн хийгээрэй ахиад олз болж болохгүй шүү. Үүний уршгаар хичнээн хүн ажилгүй болж хэдэн айлын амьдрал хэцүүдэв дээ. А.Энхболдоо ахиад төрийн албанд битгий гарж түмний амьдралд гай болоорой. нэгдсэн эмнэлгийн Эрдэнэтулга мөнгө авдаг ханштай хүн шүү.дахин даргаар тавьж алдав даа
11 Comments