antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2016 30 comments

Сайд болоод баахан хүн халдаг түүхээ битгий давтаарай, Д.Оюунхорол сайд аа!

нийтлэсэн Admin

793349cbe8480e4c35d595bbeb14aa51

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад байгаа билээ. Түүний тухайд уг салбарт 1 жил сайдаар ажиллаж үзсэн удаатай. Гэхдээ 2014-2015 онд ажиллахдаа хийж хэрэгжүүлсэн ажил гэхээсээ хэл ам дагуулсан нь олон гэдгийг эргэн сануулахад гэмгүй биз. Тэрчлэн алдаагаа дахин бүү давтаасай гэдэг үүднээс  тэр талаар нь сөхөн өгүүлэх нь илүүц болохгүй болов уу.

Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болоод 100 ч хоноогүй байхдаа  бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт  нэрийн дор олон хүнийг ажлаас халлаа хэмээн ажилчид нь хэвлэлийн хурал зарлан эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Ажилгүй болсон 60 гаруй албан хаагчид хэвлэлийн хурал хийж сайд нь тэднийг  “Өөрсдөө өргөдлөө өгөөд гарцгаа. Ямар намын хүн сайд болсныг мэдэж байгаа биз дээ” хэмээн загнасан талаар хэлж ярьж байв.

Түүнчлэн шинээр яаманд ажилд оруулсан 50 хүнийг Д.Оюунхорол сайдын нутаг Завханаас, намын харъяаллаар сорчилж оруулсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.

2015 оны хоёрдугаар сарын 27-нд гаргасан Д.Оюунхорол сайдын тушаалын дагуу Усны сав газрын 17 даргыг ажлаас чөлөөлжээ.  Оронд  нь аймаг, орон нутгийн ИТХ, намын идэвхтэй гишүүдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.Энэ мэтчилэн халагдсан 60 гаруй албан хаагч  нар нийлж Д.Оюунхорол сайдыг захиргааны хэргийн хариуцагчаар татан шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байсан юм. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль эрх зүйн хувьд чадамжгүйгээр барахгүй сайдын албан тушаалаа ашиглаж хууль зөрчсөн үйлдэл гэж тэд  үзэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан юм.

Тухайлбал, Идэр голын сав газрын дарга асан Г.Төрмөнх хэлэхдээ  “Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ” хэмээн хэлж байсан бол  Таац голын сав газрын дарга асан Ц.Дамдинсүрэн “Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Тэгэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ганц жил ажиллахдаа энэ мэт асуудалд орооцолдож байсан эрхэм сайд Д.Оюунхорол та ирэх дөрвөн жилд төрийн хүн шиг хариуцлагатай ажиллавал зүгээрсэн дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • ULS ORNII ERKH ASHIGGUI (July 25, 2016 9:14:22 am )

    GOL SHALGUUR NI MEDLEG CHADVAR, KHARIUTSLAGA, YOS ZUI.

  • иргэн (July 25, 2016 9:20:06 am )

    2012 оны сонгуульд өөрийнх нь нам ялагдаж, Ардчилсан нам ялсан нь “сонгуулийн хар машинаас л болсон” хэмээн шатааж явсан МАН-ынхан саяны сонгуулиар хар машины тооллогоор илт давуу суудал авсаныхаа дараа “хар машиныг шүдэнзээр шатаасны хүчинд хар машин шударга ажиллалаа” хэмээн оюун ухаант хүний ой тоонд багтамгүй тайлбар хэлээд сууж байсан, гайхамшигтай ширлэсэн нүүртэй Ж.Мөнхбат сайдын суудалд тухлав.

  • zochinZOCHIN (July 25, 2016 9:32:26 am )

    ajliin chadbargvi ymnuudiig halah l heregtei

  • Anonymous (July 25, 2016 9:36:54 am )

    suuld gudamjnaas orson turiin alban ajliin chadvargui yos zuigui nuhudiig bol halah l heregtei

  • zochin (July 25, 2016 9:39:18 am )

    halah shaardlaga baigaa odoo ajillaj baigaa humuus ihenh ni chad.aj muutai shu de

  • зочин (July 25, 2016 9:42:30 am )

    Энэ тэнэг авгайн хэн дахин дахин сонгоод байдаг байна аа Мөнгөөр л байх
    Энэ анх Ажилчны район гэж байхад Завханаас нүүж ирээд энэ тэр гээд дээгүүр доогуур гүйж өөрийнхөө бие эрхтэнийг ашиглаж байгаад эвлэлийн ажилтан гэдэг юм болсон хүн шүү дээ. Шувуун фаврикийнхан андахгүй дээ ийм хүн улсын их хурлын гишүүн болох гэж гэж гээд хөгшчүүл нь халаглаад байсан шүү дээв Тэр хүмүүс одоо хүртэл амьд байгаа шүү дээ

    • irgen (July 25, 2016 10:04:10 am )

      2000 onoos hoish ta uuniigee bicnij baina Ene hoorond said yamar hun gedgee ter ulsdaa taniulcnihlaa 4 udaa gishuun bolj baingiin horoonii darga, emegteicnuudiin baiguullagiig udirdaj ,olon huuliig ta bidend zoriulan batluulj irsen Sanaacnilsan OTIS ni ulsdaa 3- t yavj baina geh met olon zul bicnih bolovcn huucnirsan utgagui hov jivee boli yun cn ataarhuu yum be

  • Иргэн (July 25, 2016 9:43:16 am )

    АН-ч гэсэн халаад л байсан ш дээ.

  • sda (July 25, 2016 9:51:42 am )

    halah l heregtei shdee baahan gainuud ANamiin ued orson

  • Soko (July 25, 2016 10:20:14 am )

    Халах л хэрэгтэй. Ардчилсан намын үед сайд, дарга нараа дагасан гудамжний чавдаргүй юмнууд яам, агентлагаар дүүрээ л биз дээ.

  • zochin (July 25, 2016 11:00:58 am )

    unen teneg denduu muihar hort hawdar tusj uheerei

  • zochin (July 25, 2016 11:11:08 am )

    Ардчилалын нэр барьж юу ч чадахгүй мэдлэг чадвар муутай юмнууд ар өврийн хаалгаар яамд агентлагуудаар дүүрсэн байгаа тэднийг хуу халах хэрэгтэй, цагтаа АН ажилдаа сайн туршлагатай мэдлэгтэй хүмүүсийг яаж хайр найргүй халж байлаа даа, яахыг сайд өөрөө мэднэ битгий заа мэд үү

  • zochin (July 25, 2016 12:44:14 pm )

    Ene hyn toriin hyn.tymnii hyn gedegtee hench margahgyie. AN 2012 ond yaaj blaa. Ichih heretei shyy. Ardchilaliinhniig toiruulchaad erne saidiin ajil urshaa yavaa yu. araas ni ajlii ni unagaad urdaas ni huuramchaar arzaigaad daraagiin songuuld yamar argaar yalah ve gj gieyreel odor ongorootsgno..

  • Давка (July 25, 2016 2:36:30 pm )

    Ардчилсан нам төрийн эрхэнд гараад намын харъяалалаар баахан хүмүүс халж ах дүү тойрон хүрээлэгч нутаг нугаа татсан.Ялгаагүй төрийн албыг тарлийн алба олгосон,төрийг данхайлгасан ,урдны хүмүүс нь адилхан л зээлтэй байсан .Ардчилсан нам үүнийг тооцсон уу үгүй ш дээ.Одоо өөрсдөө уначихаад гуйгаад гоншигоноод байх хэрэггүй.Ардчилсан намын гишүүд дэмжигчид хүн,Ардын намын гишүүд дэмжигчид хүн биш үү.Адилхан л зээлээ төлмөөр байна ш дээ.Гэхдээ Оюунхорол сйадаа та хавтгайруулж халалгүйгээ Чадвартайгы нь авч үлдээд чадваргүй шахааны нөхдүүдийг халах зүйтэй.Төрийн албыг сайжируулж сайн болгох,сайн хийх нь таны үүрэг.

  • зочин (July 25, 2016 2:43:23 pm )

    Ардчилсан намынхан яаж байлаа яг адилхан хийх хэрэгтэй Баян Өлгий аймгийн НДХ дарга хуурамч дипломтой С Шаяхметйг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй

    • commentchin (July 25, 2016 8:31:36 pm )

      bitgii khuts

  • Иргэн (July 25, 2016 2:49:46 pm )

    Усны газрын оронд байгуулагдсан ТӨУҮГазар гэж АН-ыг тойрон хүрээлэгч, хувийн компанийн бизнесийн газар болсон байгааг анхааралдаа авах хэрэгтэй Оюунхорол сайд аа.

  • иргэн (July 25, 2016 2:58:51 pm )

    Мэргэжлийн биш намаар орсон хүмүүс БОЯаманд ихэнэх нь бий.ИЗНН АН-хан пиг дүүрэн.Хамгийн их улстөрждөг яам бол БОЯамныхан.Төрийн сангийн мэргэжилтэн гэхэд мэргэжлийн бус хүн Гадаадын хэргийн сайд асан Пүрэвсүрэнгийн ах Булган гэдэг тэтгэвэрт агрдаггүзй авгай байна.Гантулга гэдэг санхүүгийн хэлтэсийн дарга.Ямар ажил хийдэг юм бүү мэд.Зүгээр цалин авдаг.Мэргэжилтэн гээд баахан маягтай хэдэн хүүхнүүд байгаа.БОЯамныханаас авах хүн 1-ч байхгүй гэхэд хилсдэхгүй.Хэлтэсийн дарга нар нь бүгд УИХ-н гишүүдийн хүмүүс.Үнэн нүүр царай төрх нь бол энэ

  • жж (July 25, 2016 3:08:54 pm )

    za boli AN-bolhooroo haldag bh estoi yu bitgiii hutsaad bai lalruud

  • төр (July 25, 2016 3:47:56 pm )

    БОАЖ -ын яам үнэн авах хүн үгүй, ур чадвар, чанар чансааг нь тогтоомоор доо. Ер нь гадаад яам ч адилхан.

  • зочин (July 25, 2016 4:32:43 pm )

    батүүл шиг ардчилсан намын хулгайч нарыг бол халах л хэрэгтэй шүү. ард түмэн тэднийг үзэн ядаж байна.

  • зочин (July 25, 2016 5:01:40 pm )

    АН-ы чадваргүй юмнуудыг зайлуулж байж л ажил урагшлана ш дээ.

  • Зочин (July 25, 2016 5:20:25 pm )

    МАН АН аль аль нь халдаг л даа хэрээнүүд бие биенийхээ харыг хараад маргаад хэрэггүй. Харин энэ авгай яг ямар шалгуураар сайд болж байсан болоод байгаа юм? Гишүүнээр хэл амтай сонгогдлоо. Ажил хийхгүй хэрүүл хийсээр 4 жилийг өнгөрөөнө гэсэн үг үү

  • Монгол (July 25, 2016 5:24:20 pm )

    Төрийн албыг хувийн зорилгодоо ашиглаж байгаа хүмүүсийг халаад зогсохгүй, хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ

  • Бичээч (July 25, 2016 5:41:31 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.

  • Anonymous (July 25, 2016 7:51:03 pm )

    Байгаль орчны асуудал маш тулгамдсан асуудлын нэг болоод бна. Хаа сайгүй байгаль орчин сүйтгэгдэж, гол мөрөн ширгэж бна. Халаа сэлгээ яахав гол ажилдаа яаралтай ормоор бна.

  • lalar (July 25, 2016 8:51:10 pm )

    hohich nee lalruudaa jah gesh songoson odoo ch saihan idnee ashlin malnuudaa

  • unshigch (July 26, 2016 10:05:41 am )

    Mergejliin bus shahaanii yumnuudiig yavyylah ni zov sh dee.

  • Anonymous (July 26, 2016 10:58:02 am )

    Sain hun sain ajillagsdig tanidaggui dandaa ashig boddog shuu

  • Иргэн (July 26, 2016 11:04:11 am )

    ХУВИЙН КОМПАНИ ШИГ БОЛСОН ГАЗАР “МОНГОЛ-УС” ТӨҮГыг НЭН ТЭРГҮҮНД ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. САЙД АА. ХУУЧИН БАЙСАН УСНЫ ГАЗАР БОЛ ЁОЁОРБАРАМ НӨХРИЙН ХУВИЙН КОМПАНИЙН ДАГАВАР КОМПАНИ БОЛСОН.

antalya rent a car