antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2016 27 comments

11 сайдыг томилж, 17 сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

нийтлэсэн Admin

DSC_3438

УИХ өчигдөр шөнөжин хуралдаж, ямар ч байсан Засгийн газрын 11 сайдыг томилж, 17 сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг нэр дэвшүүлсэн нь УИХ-аар батлагдаж, хуульчлагдлаа.

Дээр дурдсан хүмүүсийн Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадварыг харгалзан нэр дэвшүүлсэн хэмээн Ерөнхий сайд онцолж байсан юм.

12345

Засгийн газрын гишүүдээр томилуулах саналыг харьяалагдах Байнгын хороод хэлэлцэн дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Байнгын хороодын санал, дүгнэлт, Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар, 95.3 хувийн саналаар Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 95.3 хувийн саналаар Дуламсүрэнгийн Оюунхорол Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдлоо.

Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар, 93.7 хувь нь Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар, 95.1 хувь нь Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилохыг дэмжин баталлаа.

Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн саналаар Сандагийн Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, 94.8 хувийн саналаар Нямтайширийн Номтойбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, 83.6 хувийн саналаар Жамъянсүрэнгийн Батсуурь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар, 94.7 хувийн саналаар Дангаагийн Ганбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 96.5 хувийн саналаар Цэдэвийн Дашдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 94.7 хувийн саналаар баталлаа. Тус тогтоолоор Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын, Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын, Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын, Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын, Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын, Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын, Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын, Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын, Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын, Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын, Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын, Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын, Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын, Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэг ажлаас чөлөөлсөн юм.

Шинэ Засгийн газар ийнхүү 11 сайдаа томилуулж авлаа. Үлдсэн 4 сайдаа ойрын хугацаанд санал болгож, батлуулж таарах биз.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • зочин (July 23, 2016 12:46:55 pm )

    МАН боловсон хүчин сайтай нам болохоор туршлагатай,мэдлэг чадвартай мундаг хүмүүс томиллоо,амжилт хүсье!АН-ын завааруулсныг засахад багагүй хүч хөдөлмөр,цаг хугацаа орно бх,гэхдээ та нар чаднаа

    • Зочин (July 23, 2016 3:59:49 pm )

      энэ хүмүүс урд нь байсан л шүү юу хийж бүтээсэн юм байдаг хэдэн халтар бна үнэхээр боловсон хүчний дутагдал удирдалгын тархины тураалтай нам

      • Anonymous (July 23, 2016 5:24:20 pm )

        yamar ch l bsan AH iin urvagchidiig bodvol ulsaa gesen xumuusiig tomilson bna.AH iin ued yamar teneg noxoduud said xiij blaa daa.ichij uxmeer noxduud l bsan shuu.

      • Anonymous (July 23, 2016 5:27:06 pm )

        AH iin xolsnii bichuuchuud odoo boltol bsaar bgaa yum uu,.odoo bolnoo AH xezee ch sexexguigeer yalagdsan .4 n jil uls orniig yaj dampuuruullaa

  • Бичээч (July 23, 2016 12:53:59 pm )

    M.Энхболд хэмээх газрын наймааны загалмайлсан эцэг мөнгө босгох, өр төлөхийн тулд мөн ч их заваарч байна даа. Эрдэнэбатыг овоо нөхөр байж магадгүй гэсэн чинь өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй болох нь эхнээсээ мэдэгдлээ. Бид ямар сонголт хийчихвээ. Монгол улс маань хаашаа явах нь энэ вэ. I

  • irgen (July 23, 2016 1:56:48 pm )

    novshiin man xezeech yu ch xj chadaxgui. 80-90 jil bolood yamar bna. tegexed AN suuliin xedxen jild mongoliig xugjliin zamd ni oruulsan shuu.

  • Зочин (July 23, 2016 2:22:12 pm )

    shine said nartaa amjilt husie? Za tegeed ulsaa hegjuulj arid tumnee ajilttai bailgaj eh opnoo hegjuulne gedegt itgej b.a aa

  • Халх (July 23, 2016 2:41:53 pm )

    М.Энхболдын шунлаасаа салсан гэж бодсон худлаа бж,зарим сайдын албаа шууд зардаг ёстой хэлэх үг алга!

  • ЗОЧИН (July 23, 2016 3:08:04 pm )

    М.Энхболдыг газрын наймааны загалмайлсан эзэн гээд байгаа боловч яг тэр газрыг тэгэж зарж тийм баримттай гэх үндэслэлгүй баримтгүй ам дамжисан яриагаар л бичээп байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хүн гүтгэсэн хэрэг бишүү? . Одоо үед хүмүүс юм ойлгодог сойшел ертөнцөөр ихийг мэддэг болсоныг мэдмээр юмаа.

    • Zochin (July 23, 2016 3:56:44 pm )

      Gazriin naimaachin baisan odoo saidiin suudliin naimaachin bolson, ter ni ilt batlagdaj baihad ilvv dutuu yaraad hamgaalaad yah yum dee

    • Anonymous (July 23, 2016 10:46:46 pm )

      Өнөөдрийн Улаанбаатар хотын шинэ дүр төрх Энхболд даргын зормиг шийдвэрийн үр дагавар биш гэж үү? Төмөр замын төсөл шиг бие биенээсээ харамлаж булаацалдаад суугаад байсан бол ямар янзтай байх байсан болоо?

  • zochinZOCHIN (July 23, 2016 4:15:55 pm )

    ardchilsan nam ard tvmniihee sanaa bodliig sonsch baisan ymu hugiin ymnuud said bolj baisan bizde

  • Anonymous (July 23, 2016 6:04:22 pm )

    Буцаад 4 жилээр ухарлаадаа

  • Балт (July 23, 2016 7:46:41 pm )

    ХӨӨЁ ..МОНГОЛ ОРОНЫГ ЯР ТЭМБҮҮ.ХЯТАДЫН ПҮҮСНИИ ДААЖ ДАВШГҮЙ ӨР.ХӨМӨРСӨН ТОГООН ДОТОРОС ГАРГАЖ ӨНӨӨДӨРИИГ БИИ БОЛГОСОН НАМ ..ААА ..МАН хүч буянд чи болоод чинии эцэг эх .эрүүл саруул хүн болж .Чи гэдэг босоо ороолон .тиирэн бии болчоод .гай болоод бна ..Го мин.буюу гамин нам ..орчуулбал ардчилсан нам ..ЗАА .Монголд үлдсэн гамингиин хойд төрлүүд ойлгосон уу..дахиж хэзээ ч БҮР ХЭЗЭЭ Ч ШҮҮ .засгиин эрхэнд гарахгүй ..Малууудаа

  • Зочинс (July 23, 2016 8:19:21 pm )

    Энэ томилгоо иргэдээс гадна намынхан даа таалагдахгүй бололтой.Ийм томилгоогоор нэг их явахгүй нь ойлгомжтой.Ер нь ардчиллыг буруу замаар явуулж монголыг доройтуулсан нам бол энэ.2000 яаж сайхан амлаад сайхан болгосон билүү?санаатай.бүү март.Хоол өгнө гээд сайхан шороо үнхүүлэх байнаа Яанаа.

  • zochin (July 23, 2016 10:44:50 pm )

    munhbatiig icheesei gej bodoh ym

  • зочин (July 23, 2016 11:37:11 pm )

    Зөв зөв МАН нам туршлагатай нам гэдгээ харуулж байна. Одоо ажилдаа шуурхайлан орох нь зөв шүү. МАН намд шинэ засгийн газарт амжилт хүсье. Яамд агентлагуудаар өнгөрсөн жилүүдэд төрийн байгууллагад ажиллаж ч үзээгүй мэдлэг муутай туршлагагүй нөхөд олон орсон байгаа шүү. Төрийн албаны шалгалт ч өгөөгүй орсон хойноо өгдөг ч юмуу тийм нөхөд олон орсон. Төрийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай мэдлэгтэй чадвартай хүмүүсийг намын харьяалал, цомхотгол, бүтэц, тэтгэвэрийн насанд хүрсэн гэх мэт шалтгаанаар олноор нь ажлаас халж тэднийг оронд нь авч байсан одоо хуу цомхотгож төрийн албыг чадваржуулах хэрэгтэй шүү тэгж байж ажил урагшилна. Амжилт хүсье

  • zochin (July 23, 2016 11:38:36 pm )

    amjilt

  • Anonymous (July 24, 2016 8:52:50 am )

    сахил хүртээд шал дордов гэдэг шиг л боллоо доо….би юу хийчих вэ!!!!

  • зочин (July 24, 2016 9:07:22 am )

    мэргэжлийн парламент байгуулна гэхээр шинэ хүмүүсээр бүрдүүлэх байх гэж бодсон чинь ихэнх нь хуучин хүмүүс шив дээ.давхар дээлтэнгүүд ч овоо олон харагдаж байна

  • Bataa (July 24, 2016 9:30:46 am )

    Turuuni zasagt baisan khumuus l deer baina daa.50 khuvi n dan deeltei er n bolj baina.4 jiliin daraa erenkhii saidaas busdiig n gadnaas tomilno gesen khuuli gargaad ogchikh yum baina.Mon undsen khuulindaa oorchlolt khiikh baikh yunii toloo 65 suudaltai bilee…

  • зочин (July 24, 2016 9:46:54 am )

    Нябо ерөнхий.БУУДАЖ ЦОХИЖ УНАГАДАГ ШАДАР,ЯРУУ ДОНГОДДОГ ХЭРЭГ ЭРХЛЭХЯВАХУУ?ОЛОН САЙХАН ЭДИЙН ЗАСАГЧИД БИЙ.Нөгөө өлөн чоно царай тай Чойжилсүрэн,У улын амаар алдаршсан Оюунхорол,Өөрийнхөа түрээсийн байр луу төрийн АН ыг харахаас эхлээд идэмхий нь тодорхой Цэнгэлийн.Монголын 5 сайхан залуугийн амийг хамгаалаад биш Цаашид нь харуулсан Мөнхоргил.Хэлний болон мэрэгжилгүй дуль бусад сайд нар Яанаа.Ерөнхийлөгчийн санал ыг нохой хуссан дайтай боломнгүй.МАН бол ардчиллыг Наагуураа эсэргүүцэгчид шүү.

  • zochin (July 24, 2016 10:43:34 am )

    bicheech halh 2 d helii huts kkkkh

  • Бичээч (July 24, 2016 12:25:47 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.

  • Давка (July 24, 2016 10:32:53 pm )

    Нэг нэрээр сайн муу юм бичиж байгаа нөхдүүд нэрээ салгаач.Аль нэг талд нь тал алдахгүй гэсэн хулчгарууд байна уу.

  • zochin (July 25, 2016 12:03:57 am )

    MAN -iin hamgiin anhnii ajil ni tatan buulgaj eheleh shiw dee .tsaashaa yah bol .ajliin bair nemegduulj orh geriig orlogotoi bolgono geed bsan .Getel zuw zugeer ajlaa hiigeed amidarlaa awaad yawj bsan humuusiig ajilguichuudiin toond oruulchlaa Ene tegeed zugeer uu te

  • иргэн (July 25, 2016 9:21:38 am )

    2012 оны сонгуульд өөрийнх нь нам ялагдаж, Ардчилсан нам ялсан нь “сонгуулийн хар машинаас л болсон” хэмээн шатааж явсан МАН-ынхан саяны сонгуулиар хар машины тооллогоор илт давуу суудал авсаныхаа дараа “хар машиныг шүдэнзээр шатаасны хүчинд хар машин шударга ажиллалаа” хэмээн оюун ухаант хүний ой тоонд багтамгүй тайлбар хэлээд сууж байсан, гайхамшигтай ширлэсэн нүүртэй Ж.Мөнхбат сайдын суудалд тухлав.

antalya rent a car