antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 4 comments

Эдийн засагт хямрал айсуй

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхий сайд  асан  Дашийн Бямбасүрэн гуай нэгэн оносон ишлэл хэлсэн байна лээ. Эдийн засгийн өсөлт  урьд хожид байгаагүйгээр  өсч, ДНБ-ний хэмжээ суга нэмэгдээд үсрэнгүй хөгжих гээд байна уу гэхэд хашир эдийн засагч “хөөс өө” гэж хариулжээ. Тэрбээр “Тогооны дундуур байгаа сүүг самрахаар тогооны амсраас бараг дээш гартал хөөсөрдөг. Тун удалгүй өнөө хөөс нь буучихна. Монголын эдийн засаг өнөөдөр яг л ийм тогоотой сүүний хөөс шиг байна. Бидний бүтээж байгаа  баялаг бол яг үнэндээ манай юм биш ээ. Хятадын компаниуд орж ирээд нүүрс ухаад явж байна. Бид ухсан нүхийг нь хараад ажил хийлээ, эдийн засаг өслөө гээд сууж байх уу. Хэцүү л байна даа” гэжээ.  Хатуу ч гэсэн үнэн үг.
Манай улсын эдийн засгийн өсөлт 20 гаруй хувьтай гарч, амжилтаараа гайхуулах хэмжээнд хүрлээ гэж пиардаж байгаа ч энэ нь үнэндээ уул уурхай гэсэн нэгхэн л салбараас хамааралтай байна шүү дээ. Металлын  үнэ дэлхийн зах зээл дээр навс унахад л төсөв алдагдалд баригдаж, эдийн засаг нь хямарч, хүмүүсээ бүсээ чангалаарай, эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй гарлаа гээд бажгадна. Тэгэхээр манай улсын эдийн засаг  нэг салбараас хэт хамааралтай болсон,  нярай хүүхдийн зулай шиг эмзэг хэвээрээ.
Өнөөдөр манай улсын эдийн засаг хямрах төлөвтэй болоод байна.
Одоогоос хэдэн сарын өмнө, 2011 оны төсөвт тодотгол хийх үеэс л Дэлхийн банк, ОУВС судалгаа хийлээ,  танай инфляци чинь 20-30 хувьд хүрч болзошгүй байна гэж сануулж байлаа.
Үндэсний  эдийн засагч, судлаачид нь ч бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэх гэж улайрах  нь эдийн засгаа элгээрээ хэвтүүлэхэд хүргэх нь  байна шүү гэж анхааруулж  байсан даг.

Үүнийг нь баталж байгаа юм шиг валютын ханш өнгөрсөн есдүгээр сараас савалж эхэлсэн юм.

Гэвч энэ анхааруулга, сануулга, зөвлөгөөг улс төрчид ч  тоогоогүй. Бид баяжиж байгаа гээд төсөвтөө тодотгол хийгээд баахан хөрөнгө нэмж зарлагадсан. 2012 оны төсөв батлахдаа зардлыг танаж байгаа нэрээр тойрогтоо зарцуулах мөнгөө л 3 тэрбум болгож  санаагаа амраасан даг. Түүнийгээ мөн ч цэвэрхэн өнгөлөн далдалсан даа.

Харин ч ОУВС-гийн судлаач мэтийн гадныхан бидний хэрэгт хошуу дүрэх хэрэггүй гэж  түшээд уурсаж байлаа.
Монгол Улсын мөнгөний бодлогыг зангидаж байгаа төв банк нь ч  эртнээс таагүй  шинж тэмдэгүүд илэрч эхлэхэд  тухай бүрд нь “эмчлэхгүй”, сэргийлэх “тарилга” ч тарихгүй  явсаар архагшуулан  тартагт нь тулгасан даг.
Өнгөрсөн есдүгээр  сарын сүүлээс   валютын ханш савалж эхлэхэд  ч, арван хоёрдугаар сард  ам.доллар 1389 төгрөг болоод ирэхэд  нь ч  Монгол банк олигтой арга хэмжээ аваагүй.

Он гараад шатахуун импортлогч компаниуд ам.долларын ханш талийж 1480 төгрөгт хүрлээ, болохоо байлаа  гээд нэг орой пал хийтэл нэгэн зэрэг бензиний үнийг огцом  нэмэхээр  л  мөнгөний бодлогыг атгаж суугаа Төв банкны удирдлага нойрноос “сэрэв”.
Интервэнц хийхээс гадна өөр арга саам бишгүй л байсан гэж  эдийн засагчид тайлбарлаж байна.
2.5 тэрбум ам.долларын нөөцөө шавхчихна гээд харамлаад  байгаа бол юаний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бололцоотой. Хятадын төв банкны удирдлага Монголд зочилж нэгэн чухал гэрээ үзэглэсэн юм даг. Тэр гэрээний дагуу төгрөгийн ханш унавал юанийг их хэмжээгээр нийлүүлж валютын ханшийн өсөлтийг хазаарлаж болно. Гэтэл түүнийгээ ашигласангүй. Дагалдах журмыг нь ч гэрээ байгуулаад хагас жил өнгөрөөд байхад батлаагүй байгаа юм гэнэ лээ. Ийм л нязгайрсан байдалтай.
Одоо Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох дээд байгууллага нь үнэ өссөн  хойно нь буруутныг олж дүүжлэх холгүй болцгоож байна.  Монголбанкны удирдлага нь  буруугаа бусдад нялзаах гэж мэдэгдэл шидлээд суудалдаа үлдэх гэж чармайсаар.
Ингэж өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, матрын нулимс унагаж суух зуур үнийн өсөлтөд иргэд сөхөрч унатлаа балбуулсаар л. Цалин, тэтгэвэр нэмсний ч хэрэг алга. Авдаг кг махны үнэ нь 30 гаруй хувиар, машиндаа хийдэг бензин нь 16.4 хувиар өсөөд байна. Махны үнэ өссөн гээд гуанзны эгч таваг шөлөө 1000 төгрөгөөр, бензиний ханш нэмэгдсэн гээд таксины жолооч километр тутмын тарифаа  200 төгрөгөөс өсгөчихлөө. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлээ ч   энэ үнийн өсөлтөд шингээд таарна. Тэгэхээр хувийн хэвшлийнхний цалин нэмэгдээгүй болохоор   хохь нь болно.  Ажилгүй, орлогогүй ядуучуудад ирэх үнийн дарамт нь улам зузаарна.
Ийм байхад Монгол банк  мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй шинжтэй. Монголын  эдийн засагт мөнгө их байгаа учраас инфляци хяналтаас гарах  нь гээд эдийн засгаас мөнгийг нь татаж авсаар.

Бодлогын хүүгээ бага багаар нэмсээр  өнөөдөр 12.5 хувь болгож өсгөжээ. Ингэхээр арилжааны банкууд бизнеc эрхлэгчдэд зээл өгөхгүй.

Өглөө гэхэд  зээлийнх нь нөхцөл хатуурчихна.

Бизнес эрхлэгчид  хүссэн хүсээгүй “хатуу”  зээлийг авахаас аргагүй. Үүнийхээ алдагдлыг бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж шингээнэ.  Зарим нь зээл авах нөхцөлийг хангахгүй бол бизнесээ түр хугацаагаар зогсоох,  үйлдвэрлэлээ өргөжүүлэхээ хойшлуулах эсвэл  хаалга барина.  Тэгээд л ажилтнуудаа цомхотгоно. Нэг өрхийг тэжээдэг, ажил хийдэг ганц хүн нь гэртээ суухаар тэр айл орлогогүй болж бор ходоодоо яаж хооллох вэ гэж зүдэрнэ.
Өнөөдөр ХААН  банк зээл олголтоо түр хугацаагаар зогсоосноо ихээхэн нууцалж байгаа сурагтай. Монголын хамгийн нөлөө бүхий  “акул” банк  нь шүү дээ.  Төв банк мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлэхгүй бол  арилжааны хэдхэн банк зээл олгохоо болино.  Засгийн газрын бонд худалдаж авах эсвэл Монгол банкинд хадгалуулаад хүүг нь тоншоод сууж байх нь хамаагүй амар.  Эрсдэлгүй. Бодлогын хүү өндөр байгаа юм чинь дээ.
Тэгэхээр   том компаниуд гадаадын банкнаас, гадаад түнш, хөрөнгө оруулагчаас мөнгө  салгачихна. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид мөнгө хүүлэгчдэд хандахаас аргагүйд хүрнэ. Зарим нь банк зээлээ олгож эхэлтэл хүлээнэ. Ингээд тасралтгүй эргэлдэж байх ёстой  мөнгөний урсгал буюу  “цусны   эргэлт” тасалдахаар   эдийн засаг хямарна. Хүний биеэр цус нь гүйхээ байхаар  яадаг билээ дээ. Түүн шиг  цусны  эргэлт тасалдах  нь эдийн засгаа үхүүлж байгаатай ялгаа юун.  Арилжааны банк зээлээ зогсоож эхэлнэ гэдэг сайны дохио биш хямрал нүүрлэхийг ёрлож байгаа хэрэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 25, 2012 2:35:47 pm )

    ene shuurhai saitiinhan bolimoor yum aa dandaa huulj bh yum setguulch ugui yum uu haashaa yum

  • Anonymous (January 26, 2012 8:54:46 am )

    yaadgiin ter huluu jiij bgaa shig heden arduud bna za

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 10:12:19 pm )

    30868 963672Average In turn sends provides will be the frequent systems that offer the opportunity for one

  • Review Of Mike Chang's Afterburn Fuel (September 08, 2013 5:32:48 am )

    9326 570036I

antalya rent a car