antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 11, 2016 2 comments

“Учиртай гурван толгой”дуурийн гол дүрийн жүжигчдийг  шагналаа

нийтлэсэн Admin

p1anaqn8ktf0tf5c6hieccdq36

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг  сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нарт  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  гардууллаа. Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг. Тиймээс бид хотын соёлыг хэвшүүлэх, сонгодог урлагийг дэмжих тал дээр Соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ.  Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардууллаа.

Эх сурвалж. Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (July 12, 2016 10:48:05 pm )

    Deehne ued duuchid tcarailag baij dee ED nar maani jaahan ayataihan bolchoosoi

  • амараа (July 13, 2016 9:05:56 am )

    яасан ч амархан шагнал бэ, хуруу гараа хугалж хүнд хөдөлмөр хиисэнд нь олгооч наадахаа,

antalya rent a car