antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2016 82 comments

Монголынх биш болсон “Эрдэнэт” үйлдвэрт анхаараарай, Ж.Эрдэнэбат сайд аа!

нийтлэсэн Admin

erdenebat2

Шинэ Ерөнхий сайдыг Эрдэнэтийн асуудалд анхаарал хандуулах ёстой гэдгийг Ерөнхийлөгч түүнтэй анх уулзахдаа л хэлсэн. Ер нь бол үйл явдал экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлж ярьснаар өрнөх боломжгүй улстөрийн нөхцөл байдал нэгэнтээ үүсчихээд байгаа. Тэгэхээр Монголын ард түмний тухайд өмнөх засгийн гэнэтийн шийдвэрийг дуулахаас өмнө юу ч мэдэхгүй, дуулаагүй байсан шигээ хойшид ч тийм байх уу гэдэг нь эрх баригчдаас хамаарч таарна. Чухам юу болоод өнгөрөв өө гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөхийн завдалгүйгээр үйл явдал хурдан өрнөсөн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгвэл судлаач  Х.Д.Ганхуяг Эрдэнэтийн асуудлаар өгүүлснээс ишлэн хүргэж байна. Тэр өгүүлэхдээ “Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрын хайж олсон нөөц 2060 он хүртэл хүрэлцээтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Манай “Эрдэнэт” үйлдвэр Лондонд болдог Европын бизнесийн Ассамблейн олон улсын шагнал олгох ёслол дээр аж ахуйн шилдэг нэгжээр нэрлэгдэж, үйлдвэрийн захирал Ч.Ганзориг 2010 оны шилдэг менежер болж байв. Энэ чинь саяхны явдал шүү дээ. Гэтэл хэдхэн жилийн дотор монголын цорын ганц саалийн үнээ болох “Эрдэнэт” бүх талаар хүнд байдалд орж, дампуурлын ирмэгт тулж ирсэн байна. Бид “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Гачуурт” гэж томорч давхисаар байгаад “Эрдэнэт”-дээ юу болж байгааг мартаж орхижээ. Монголчуудыг бараг санаатайгаар мартагнуулсан гэж ч үзэж болно. Эсвэл монголчууд бүгдээрээ усан тэнэг гэсэн ч болно.

“Эрдэнэт” жилд 26 сая тн хүдэр боловсруулдаг, Монголын ДНБ-ний 13,7%-ийг хангадаг. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32 сая тн болгох өргөтгөлийн ажил саяхан хийгдсэн. “Эрдэнэт”-ийг маш ихээр өргөтгөж байгаа нь манай төсвийн хөрөнгийн үлэмж их гачигдлаас үүдэлтэй. Ийм учраас “Эрдэнэт”-ийн жилийн олборлолтыг 35 сая тн-д хүргэх асуудлыг олон удаа хөндөн ярьж байгаа юм.

Хэрэв ингэж цөлмөвөл “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн ашиглалтын хугацаа 15-18 жил хүртэл эрс хорогдох тооцоо байдаг. Яваандаа “Эрдэнэт”-ийн нөөц асар удахгүй дуусах тийшээгээ орох ба энэ тохиолдолд Монголын зэсийг хэрэгцээг “Оюу Толгой”-оос хангах ёстой нь мэдээж хэрэг.

Өнөөдөр “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд ороод байгаа ч монголчууд үүнийг анзаарах сөхөөгүй улс төр хийж иржээ.

“Эрдэнэт-ийн бүх агуулах савууд нормативаас хэтэрсэн, ашиглаж болохгүй бараа материалаар пиг дүүрч, үйлдвэрийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, энэ нь үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн аварга хэмжээнд хүрчээ.

Түүнчлэн хувь нийлүүлэгч нартаа хэдэн жил дараалан ногдол ашиг буюу дивидент төлөөгүй байгаагаас гадна зээлийн хөрөнгөөр уг дивидентыг төлөх асуудал ярих болсон байна.

“Эрдэнэт”-ийн хэдэн зуун сая долларыг тус үйлдвэрээс хураан авах тухай олон улсын шүүхийн ажиллагаа явагдаж, цаашаа шүүхийн шинэ шинэ нэхэмжлэл гарахад бэлэн болжээ. Зээлийг барьцаагаар өгч авах болсноор “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэр өөрөө зээлийн барьцаанд орсон байна.

Өнөөдөр Монгол өөрөө улс төрийн маш хүнд нөхцөлд байгаа ба үүний шалтгаан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал эрс муудсан, төсвийн орлого багассан, хүн амын бодит орлого буурсан, валютын нөөц маш их дутагдах болсон, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг явдал юм.

Төрийн өмч бүхий аж ахуйн байгууллагуудын өрийг оруулсан Монголын төрийн өр аль хэдийн ДНБ-ний 65 хувиас даваад байна. Гэтэл манай саяхан баталсан хуулиар тухайн үзүүлэлт 40 хувиас илүү гарахгүй гэдгийг тогтоосон. Монгол Улс томоохон дефолтод орох маш их магадлалтай болжээ. Энэ үед Монголыг ганц тэжээдэг нь “Эрдэнэт” юм.

“Эрдэнэт” үйлдвэр хавтгай гэмт хэргийн орчинд маш их удсаныг монголчуудаас бусад нь сайн мэддэг аж. Харин удирдлагын болон олон улсын түвшинд бүгдээрээ “Эрдэнэт” бол тэр чигээрээ авилга, гэмт хэргийн орчин гэдгийг сайн мэддэг байжээ.

“Эрдэнэт”-ийн бүх импорт олон шатат авилгын системээр дамждаг болж, үнэ хийгээд өөрийн өртөг өндөржиж, экспорт тус үйлдвэрт ажилладаг болон ажилладаггүй хэдхэн цөөн тооны албан тушаалтны мэдэлд бүрэн оржээ. Үүний улмаас үйлдвэрийн борлуулалтын үнэ маш ихээр буурч, үүнээс үүдсэн алдагдал хамгийн багаар тооцоход 50 сая ам.доллараас давсан байна.

Үйлдвэрлэлийн өртөг өндөржиж, ашигт ажиллагааны түвшин буурч, түүнчлэн илүүдэл, хэнд ч хэрэггүй бараа-материалын асар их үлдэгдэл бий болсон нь “Эрдэнэт” үйлдвэрийг санхүүгийн дампуурлын босгонд дээр авчирчээ.

Түүнчлэн “Эрдэнэт”-ийн Монголын талын гүйцэтгэх удирдлагууд улс төрийн болон гэмт хэргийн шалтгаанаар байнга халагдаж солигдож байгаа нь “Эрдэнэт” болон түүнтэй холбоотой ямар ч төслийг хариуцах эзэнгүй болгожээ. Шууд хэлэхэд манай “Эрдэнэт”-ийг мэдэх, хариуцах эзэн гэж Монголд байхгүй болжээ.

“Эрдэнэт” хамтарсан үйлдвэр бол төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж юм. Үйлдвэр ажиллана, орлого олно. Монголд татвараа төлнө. Харин эндээс хуримтлагдсан ашгийн хэсэг буюу татвар төлсний дараа үлдсэн хэсгийг өдөр тутмын хэрэглээ, түүний дотор шинэчлэл, ажиллаж буй хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж үйлдвэрийн мэдэлд үлдээнэ. Эндээс үлдсэн ашгийн хэсгийг дивидент хэмээх ба хувь нийлүүлэгчид хуваан авна.

Монголын талд ногдож буй дивидентын хэсэг улсын төсвийн татварын бус орлого болох ба түүний зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу УИХ шийддэг. Үүний улмаас төрийн оролцоотой үйлдвэрийн газрын авсан дурын зээлийн өрийг дарах явдлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр л хийдэг.

Түүнээс гадна “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн аж ахуйн үндсэн үйл ажиллагаа зэс, молибдены хүдэр олборлох, баяжуулах ажлаар хязгаарлагдах ба харин санхүү, хөрөнгө оруулалт, хөгжүүлэх, боловсронгуй болгох үйл ажиллагаа нь үйлдвэрийн ажилд үл хамаардаг юм.

Ашиг орлогоо ингэж хуваах бүдүүвчээр олон жил явсан ба манай “Эрдэнэт” Монголыг тэжээж буй “саалийн ганц үнээ” гэх алдрыг зүй ёсоор хүртсэн юм. Гэтэл одоо болохоо болив.

Манай гэнэтийн санал.

Зөвхөн манай талын буруугаас, зөвхөн манай талын саланги задгай, дээрмийн үйл ажиллагаанаас болоод “Эрдэнэт”-ийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн ба “Эрдэнэт” үйлдвэр өөрөө зээлийн асар их барьцаанд орж, дампуурлын ирмэгт тулж иржээ.

Энэ тохиолдолд үйлдвэрт шалгалт оруулж, менежментийг сайжруулж, яаралтай арга хэмжээ авдаг нь аль улсын ёс атал Монголын тал ингэсэнгүй. Харин Баруунаас асар их мөнгө зээлж авах хамгийн амархан бөгөөд адгийн арга “сонгон авчээ”. Энд “сонгон авчээ” гэдгийг хашилтад хэлдгийн учир нь Монголын төр засаг толгойгүй болохоороо “мөнгө өгөх”, “хөрөнгө оруулах” тал нь тэгж зааж өгсөн байх маш өндөр магадлалтай юм.

Үүнийгээ далдлахын тулд “Эрдэнэт”-д зэс хайлуулах шинэ үйлдвэр барина гэсэн хачин тэнэг шийдвэр бодож олжээ. Яаж ч бодсон гэсэн зэс хайлуулах шинэ үйлдвэрийг Оюу Толгойд ойрхон барих нь ирээдүйн эргэлзээгүй ашигтай атал Монголын эрх баригчид хамгийн адгийн аргыг сонгон авчээ.

Хувь нийлүүлсэн хамтрагч нартаа ч дуулгасангүй, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн болон татан оролцуулсан хөрөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэж байгаа бөгөөд үүнд оросын талыг оролцох боломж байгаа эсэхээ “маш товч” хэл гэж шууд тулгажээ. Энэ бузар явдлыг монголчууд огт мэдээгүй юм. Ард түмнээсээ асуудаг, буруутныг шийтгэдэг, алдаагаа засдаг төр засаг гэж Монголд огт байхгүй нь эндээс тод харагдана.

Оросын тал тэр дор нь ихээхэн дургүйцсэн хариу бичиг манайд өгсөн ба энэ бичиг манай дээд хүрээллийн тун цөөхөн хүний гарт байсан юм. УИХ-ын гишүүн Г.Уянгад энэ бичгийн нэг хувь орсон бөгөөд тухайн үед асуудал “маш нууц” байсан, хэрэв Г.Уянга энэ асуудлыг эхэлж хөндвөл “ямар ч ажил хийлгэдэггүй, гацаадаг” гэсэн зөвхөн Монголд л байх усан тэнэг ял зэмд гарцаагүй унах байсан юм. Тэгээд ч тэр үед “Эрдэнэт”-тийн асуудал хөдлөөгүй байлаа.

Оросууд: “хэрэв зэс хайлуулах үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт наад зах нь 500 сая ам.доллар гэж үзэх юм бол түүний эргэн төлөгдөх (окупаемость) хугацаа 15 жилээс наашгүй болох ба ийм үрэлгэн үйлдвэрийн газар эдийн засгийн үр ашиг олно гэдэг нь ихээхэн эргэлзээтэй” гэж дүгнэсэн юм. Энд тухайн үед байгаагүй “Монгол зэс” компанийг ярьж байгаа нь тодорхой байна.

Түүнээс гадна Оросууд: “Маш хүнд нөхцөлд “Эрдэнэт“ үйлдвэр шинэ зээл, тэр тусмаа зориулалтын бус зорилгоор зээл авах нь үйлдвэрийн санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд нэн хөнөөлтэй бөгөөд энэ нь үйлдвэрийн дампуурал, эдгээр зээл өгөгчдийн тусын тулд өнөөгийн болон ирээдүйн эзэд халагдаж солигдох эхлэл болж болох юм” гэж дүгнээд “Хөрөнгө оруулалт, зээл авах нь тус үйлдвэрийн үйл ажиллагааны зорилго биш” гэдгийг онцлон дурдсан байна.

Гэхдээ Оросууд манай саналыг бас ч гэж үгүйсгээгүй юм: “Энэ төсөлд…орос технологи ашиглаж, түүнчлэн оросын талын хөрөнгө оруулагч энэхүү төслийг санхүүжүүлэх үүрэг бүрэн хүлээсэн тохиолдолд төсөлд оролцох боломжтой” бөгөөд “үүнээс өөрөөр бол хөрөнгө оруулсан мөнгөний дийлэнхи хэсгийг техник, технологи нийлүүлэгчид эзэмших бөгөөд энэ үед Оросын тал төсөлд оролцсон тохиолдолд зээлийн хөрөнгийн ашиглалтын тунгалаг байдлыг хянахад үлэмж түвэгтэй болно” гэдгийг онцлон дурдсан юм.

Ингээд Оросын тал манайд дараах санал тавьжээ:

1.Оросын оролцогчийн өмч болон татан олсон хөрөнгөөр;

2.Төрийн оролцоогүй өмч бүхий өөр хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэр барих;

3.Ийм хуулийн этгээд оролцсон хувь нийлүүлсэн компани байгуулах зэрэг болно.

Монгол баагийнууд оросуудын нүдээр

Оросууд манайхныг эрхбиш сайн мэддэг гэж би бодож байна. Оросууд “Эрдэнэт”-ийн талаар санал гаргасан монгол баагийнуудыг ингэж дүгнэжээ:

“Эрдэнэт” хамтын үйлдвэрийн хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр барих санааг эхлэн гаргасан тэрхүү хүмүүсийн хувийн шинж чанарын онцлогийг харгалзан үзээд энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн зайлшгүй хэрэгцээ, түүний үйлдвэрлэл болон санхүүгийн нөхцөл байдлаас үүсээгүй, харин:

  1. a) Үйлдвэрийг дампууралд хүргэж, өмчийн эзнийг солих гэсэн оролдлого;

б) Ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэгтээ сагасан, сонгууль болохоос өмнө тухайн төслөөр халхавчлан санхүүгийн асар их хөрөнгө луйвардахыг санаархсан тодорхой хүмүүсийн хорт үйлдэл гэж бид бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна.”

“Ийм нөхцөл байдалд байгаа атлаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Оюу Толгой” болон хараахан байхгүй байгаа “Цагаан суварга”-ын баяжуулах фабриктай харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр өрсөлдөх чадваргүй хэмээн мэдэгдэж байгаа нь эсвэл ажил хэргээ мэдэхгүйгээс үүдсэн туйлын хариуцлагагүй явдал, эсвэл санаатайгаар төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого хоёрын нэг юм” гэдгийг нэмж хэлсэн байна.

Үүнийг би буруу, зөрүү дүгнэлт гэж огт бодохгүй байна. Харин ч үүний дээрээс судлаачийн хувьд дараах дүгнэлтийг нэмэн хийж байна:

  1. “Эрдэнэт” үйлдвэр асар асар их өрөнд унажээ. Одоогийн байдлаар “Эрдэнэт”-ийн өр 511 тэрбум төгрөгөөс даваад байна.
  2. “Эрдэнэт” үйлдвэр гадаадаас үйлдвэрээ барьцаалан авсан гадаад зээлийн өрийн дарамтад байгаа ба “Эрдэнэт-ийг олон улсын шүүхийн шил дараалсан хуралдаан хүлээж, “Эрдэнэт”-ийг өөрийг нь барьцаалах, хураан авахад ч дөхсөн байна.
  3. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа тавьсан өр ширээ дарж чадахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс “Эрдэнэт” үйлдвэр бүрэн дампуурлын ирмэгт тулж иржээ.

“Эрдэнэт” нэгэнт найдваргүй байдалд орсон тул Монголын эрх баригчид нэмж “мөнгө зээлэх”, “хөрөнгө оруулах” адгийн аргаа дахин хэрэглэжээ. Оросын тал буюу хамтрагч тал дургүйцсээр байтал Оросын талын оролцоог худалдан авч “Эрдэнэт-ийн зээлийн өрөнд өгөхөөр шийджээ.

Улмаар Оросын талын хувийг эдийн засгийн ямар ч ашиггүй “Эрдэнэт зэс” хувийн үйлдвэрт шилжүүлж, төрийн болон ард түмний хөрөнгийг завших арга сэджээ.

Хэрэв Оросын талын хувийг Монголчууд худалдан авсан ахул хамгийн энгийн хоёр арга байдгийг би эрх баригчдад сануулж байна:

  1. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг “Эрдэнэт”-д нийлүүлж 100 хувь улсын өмч болгох;
  2. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг нийт ард түмэнд хувьцаа болгон тараах явдал болно.

Гэтэл Монголын эрх баригчид хамгийн түгээмэл дээрх аргуудыг огт ярилгүй, хэн ч үл мэдэх хувийн “Эрдэнэт зэс” компани руу шилжүүлж байгаа нь төрийн буюу бүх ард түмний өмчийг Монголын төр дээрэмдэхээр шийдсэнийг тод илтгэж байна. Ийнхүү Монголчууд “саалийн ганц үнээ” болсон “Эрдэнэт”-ээ алдаж байна.

Дөнгөж сонгуулийн өмнө болсон энэ үйл явдлын хор уршиг, цар хүрээг монголчууд огт ойлгохгүй байна. Зарим тэнэг нь “Эрдэнэт” 100% Монголынх боллоо” гэсэн тэнэг үгэнд хөөрцөглөж, бас “Монголчууд өөрийнхөө юмыг авах болсонд юунд нь дургүйцээд байгаам ?” гэж тэнэгтэж байна.

“Эрдэнэт”-ийг алдсанаараа Монгол Улс хамгийн эхлээд геополитикийн тэнцвэрээ ихээхэн ноцтой алдаж байна. Улмаар эдийн засгийн болон бусад тэнцвэр алдагдаж байна. Нүүр тахалдаг том үйлдвэрээ алдаж байна хэмээн судлаач эрхэм өгүүлж байна.

Тэгэхээр  ард түмний сонголтоор Монголын төрийг засаглах эрх баригчид Эрдэнэтийн асуудалд нэн шинээр анхаарал хандуулах шаардлага байгаа болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

82 Comments

  • Ulzy (July 09, 2016 10:43:30 am )

    Naad bichsen uymaa oilgoj bna uu oorsdoo uyanga balaigiin obchin hodolj ehelj baigaa uym bna daa

  • Бат (July 09, 2016 11:17:15 am )

    Эрдэнэт Монголын боллоо гэхлээр л уурлаад байх юм. Энэ чинь одоо Монгол хүн мөн үү.

    • Зочин (July 09, 2016 12:47:48 pm )

      тэнэгээ эрдэнэт үйлдвэр монголын болчихвол хэдэн авилгачдын идэш хоол нь болоод дуусна шдээ.

      • Anonymous (July 10, 2016 8:34:22 pm )

        eebee avsan ni zuv

    • хуягаа (July 09, 2016 1:59:52 pm )

      эрдэнэт монголынх болоогүй ээ? авсан газар нь офшорт бүртгэлтэй гадны компани.монголд таван зуун сая доллар гаргаж өгөөд эрдэнэтийг авч чадах компани байгаа гэж үү?долларын тэрбумтан монголд байдаг юмуу???

      • ИРГЭН (July 09, 2016 6:57:21 pm )

        МАНАН-ГААС ДОЛЛАРЫН ТЭРБУМТАНГУУД ОЛОН Л БАЙЖ ТААРАА.

  • Зочин (July 09, 2016 12:58:47 pm )

    Монгол улсын засгийн газрыг МАН 100% хариуцах ёстой.

  • зочин (July 09, 2016 1:20:48 pm )

    Үхсэн ацаараа анхаардийн, дарга Энхбөлд нь тарваган мангастай нийлж авсан байхад.

  • содном (July 09, 2016 1:24:09 pm )

    энд бичсэнээр бол Сайханбилэг их муу юм хийжээ. Монголынх боллоо гэхээр нь баярлаад байсан чинь ард түмэн бидэнд хүртээлгүй хувь хүмүүсийн саалийн үнээ болсон байна гэж би ойлголоо.

    • zochin (July 09, 2016 1:48:33 pm )

      Saikhanbileg bayartsogt 2 Mongoliin tuluu yum hiih humuus mun uu? Niilj hulgai hiihdee garguun humuus. Erdenetiig erunhii saidaasaa buuhaasaa umnu bushuuhan nuugaad geree hiigeed zaraad huvaagaad idchihsen l baigaa. Oyutolgoig yag hulgailj idsen shigee.

  • Зочин99 (July 09, 2016 1:28:29 pm )

    Ханилж яваад нөхрийнхөө араас хутга шаадаг Сайханбилэг нэртэй муухай дотортонг даруй баривчлах хэрэгтэй.

  • ЧУЛУУДАЙГ (July 09, 2016 1:36:08 pm )

    эрдэнэт АН-х хятадынх америкийнх болсон. монгол талаас ХХБ-ы сая АН-аас дэвшээд онхолдож унасан мэдрээ нарынх болсон. аймшигтай том луйвар. сайханбилэг зика вирус нар хувь хүртсэн гэсэн. эбола вирус жүжиглээд л байгаа бас л хүртчихсэн байх

  • чогсом (July 09, 2016 2:58:43 pm )

    ерөнхиилөгч бүгдииг өөрөө маш саин мэдэж баигаа ш дээ.

  • ZOCHIN (July 09, 2016 3:38:08 pm )

    [ Erdenetiin uuliin bayajuulah uildver ] ene bayalag ord gazraa 100-n huvi Mongolchuud uursduu ashiglah bolson ni saishaaltai baina gehdee BIDNII MONGOLCHUUDIIN HELDEGSENCHLEN husam ni l uldsen baih daa , [ Erdenes tavan tolgoi ] huvitsaat komfaniin asuudal notstoi baidald baina 3.3 jiliin hugatsaatai baiguulsan geree jinhene luivriin geree bolood baina TTJVCO gej urd zugiin ene komfani ETT – D hurungu oruulah nereer nuursiig asar hyamd uneer zuuj duusah ni ee uuniig taslan zogsooj gereenii zarim zaalt ene teriig ergej harmaar baina , SHine zasgiin gazar uuniig anhaarah yostoi ERDENET geheesee iluutei ERDENES TAVAN TOLGOI-G AVARIYA

  • Anonymous (July 09, 2016 4:06:46 pm )

    Эрдант Монглоын болоогүЙ Монголын боллоо гэсэн хуурамч нэрээр Хятадын болсон гэдэг бол бодтой үнэн Энэ үүлдэлийг Элбэгдорож тэргүүтэй гадны тэжээвэрүүд нууцаар хийсэн нь баригдаж байгаа юм Атанхуягын хэлсэн үг үнэн үг байсан тнр үгийг иргэж нэг хараарай ,Энхбаярийн ерөнхийлөгчөөр сонгох нь зөв Одоо гадны тэжээвэр луйварчин нарын Энхбаяраас өөр шүүхийн танхимад ялтаны шэрээнд суулгаж чадах хүн байхгүй Энэ бол Монгол улсын болон ард түмний эрх ашгийн төлөөх үүлдэл мөн Энхбаяр олон улсад нэр хүндтэй танил талтай хүн

  • ZOCHIN (July 09, 2016 4:36:48 pm )

    ARD TUMNII UMCH SHUU GANTS BANK L DARHAN TUMURLUG HUTUL TSEMENT SHOHOI BOR UNDUR MONROSIG MEDELDEE AVCH BAINA ODOO YANA ARD TUMEND UGUUJ BAIHGUI BAIHAA ARDIIN NAM ANHAARALDAA AVCH TURIIN MEDELD SHILJUULSEN NI ARD TUMEN BIDEND IVEELEE UGUH BAIHAA ARD TUMNEES SANAL ASUUJ SHIIDMEER UMAA

  • зочин (July 09, 2016 5:05:24 pm )

    монголчууд 500 сая доллар гаргаж чадахгүй , харин өгөв гэдэг л сонин байна . зориуд дампууруулж байгаад үйлдвэрийг авдаг нь АН -ын арга биз дээ

  • Зочин (July 09, 2016 6:13:50 pm )

    Энэ хүмүүсээ баривчлаачээ офишер данснаас нь авч улсдаа авий

  • зочин (July 09, 2016 6:39:55 pm )

    АН-ын эрх мэдэлтнүүд Төрийн албан хаагчид, Эрдэнэтийн үйлдвэр 2-т их хайртай болчихож. Өнгөрсөн 4 жилд төрийн албыг улс төржүүлж, өөрсдөө үймүүлээд нийтийн алба нэр өгч өөрсдийн намын, ах, дүүгийн нөхдөө төрийн албанд шургуулж 30 мянган алба хаагчаар нэмсэн. Төрийн олон албан хаагчийг хууль бусаар халсан. Одоо төрд шургуулсан нөхдөө хөдөлгөхгүй гэж төрийн албан хаагчидыг тогтвортой байлгаарай гээд УИХ-ын чуулганы нээлт дээр хээв нэг ярьж байх юм. Сонгуулийн өмнө Эрдэнэтийг яаж наймаалсныг ард олонд огт ярихгүй байгаа. ОХУ ямар нөхцлөөр Сонгуулийн өмнө Монгол улсад өгдөг байна. Энэ бол төрийн нууц уу?

  • Tuya (July 09, 2016 8:48:08 pm )

    Buh l yum bolohgui geh yum tegeed bie bie tataj unagaagaad l suuj baih yum bna daa. Yan daa Mongol min.

  • Tuul (July 09, 2016 9:31:10 pm )

    Эруулээр бодож сэтгэх хэрэгтэйдээ. Маш муухай хортой мэдэгдэл хийсэн шуу тэнэг Саадбалаг. Яахаараа ийм дуурчихсэн усан тэнэгууд тор улсыг засаглана засна гээд давхилдаад байдаг юм. Нас залуу нь Би Би гээд тэнэгтээд гуйлдээд байх , даанч дуусчихсан Улс боллоо.

  • Байгалмаа (July 10, 2016 12:22:38 am )

    Ноогдол ашгаас бусад нь угийн Монголдоо л үлддэг бсан ш дээ. Хэнд ч ашиггүй бонд гаргаж тендер нэрээр мөнгө идэж бснаас Оросууд үнэхээр зарах гээд бсан л юм бол улс авахад л болох байсан юм даа. Албаар дампууруулж эрх мэдэлтэй бгаа дээрээ засгийн нэр барьж мөнгө босгоод түүгээрээ авсан нь тодорхой ш дээ. 1072 хувьцаанд мөнгө үрж бснаас Эрдэнэтээ авахад л болох бсан. Санаатай луйвар хийсэн өөрсдийн ашгийн төлөө улс орноо худалдсан новшийн амьтдыг хууль хяналтын байгууллагууд шалгаж гэрээг хүчингүй болгож улс авах хэрэгтэй шүү. Мөнгөний төлөө улсаа худалдсан ёрын амьтдыг шоронд хатаах болтугай.

  • Байгалмаа (July 10, 2016 12:25:52 am )

    Ноогдол ашгаас бусад нь угийн Монголдоо л үлддэг бсан ш дээ. Хэнд ч ашиггүй бонд гаргаж тендер нэрээр мөнгө идэж бснаас Оросууд үнэхээр зарах гээд бсан л юм бол улс авахад л болох байсан юм даа. Албаар дампууруулж эрх мэдэлтэй бгаа дээрээ засгийн нэр барьж мөнгө босгоод түүгээрээ авсан нь тодорхой ш дээ. 1072 хувьцаанд мөнгө үрж бснаас Эрдэнэтээ авахад л болох бсан. Санаатай луйвар хийсэн өөрсдийн ашгийн төлөө улс орноо худалдсан новшийн амьтдыг хууль хяналтын байгууллагууд шалгаж гэрээг хүчингүй болгож улс авах хэрэгтэй шүү. Мөнгөний төлөө улсаа худалдсан ёрын амьтадыг Монголчууд мартаж болохгүй шүү.

  • ZOCHIN9 (July 10, 2016 8:33:09 am )

    erdenet uildver mongoldoo 100 khuvi irkhed setgeleer unadag ulaan khuvisgalch baikh yumdaa UILDVER YAVUULKHAD MONGO ZEELJ YAVUULAKHGUI OOR YAKH YUM BE CHI TIIM IKH MONGOTOO LUIVATCHIN YUMUU

  • Do (July 10, 2016 8:49:18 am )

    Erdenetiig mongol tal 100 huvi avlaa gedeg huuramch ugnii door mongolchuudiig(uher) huurch heseg buleg deeremchdiin gart orj erdenetiin huvi zayagaar togloh gej baihad nuguu teneguud ni bayarlaj mongol erdenetee avchlaa odoo mungu ni manaid 100huvi orj irne er ni mongol huvi hun absan baisan ch yaadgiin mongol l yum chin geh mayagiin handlaguud baina ene ni tiim ch saini shinj bish muu eriin shinj gedeg todorhoi ter heseg buleg humuus gedegt ni mongoliin tuluu tsohiloh zurhtei neg ch hun baihgui zuvhun gadniihni gar hul bolson hanaj tsaddaggui uheeriin shunaliin tulamnuud baigaa gedgiig medehgui mal tsarailaad muurtsguuh yumdaa uher mongolchuud !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!bi bol jinhene mongol uher ch bish shunaltai ch bish oilgoo!

  • Do (July 10, 2016 8:54:27 am )

    Tegeed erdenetiig anhaaraarai gedeg ni ahiigaa bodooroi gesen uguu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!??????????????????????????????

  • Би бээр (July 10, 2016 9:14:01 am )

    Хэн гэнч вэ өөрөө? Эрдэнэтээ Бүх Монголчууд мартаагүй та л мартсан юм байгаа биз ард түмний нэрийг битгий барьж ярьж байгаач өөрийнхөө нэрийг ил тод бичээд тэр шүүмжлэх зүйлээ шүүмжил битгий улс төржүүлээд байлдаа

  • гаадан (July 10, 2016 9:18:54 am )

    ерөнхиилөгч эрдэнэтииг хэн авсан юу болсоныг мэдэхиин дээдээр мэдэж баиж эрдэнэт дээр анхаараараи гэж ямарч холбогдолгүи шинэ ерөнхии саидад хандаж хэлэх нь ард түмэн рүү өгч баигаа хуурамч сүржигнэлэл.өөрөө үүнииг иим иим юм болсон гэдгииг таилбарлаач мэдээлээч.баир сууриа илэрхиилэх ёстои.яг үнэндээ энэ наимааны цаана ерөнхиилөгч өөрөө ,м.энхболд ,бадамжунаи гэх хүмүүс баигаа гэдэгииг ихэнхи хүмүүс мэдэж баигаа юм билээ.

  • sain ilgooch (July 10, 2016 12:08:34 pm )

    naad erdenet uildwer chin saihanbileg. bayarstogtst .elbegee 3 huwaaj ashig awah bolchood bhd

  • Anonymous (July 10, 2016 12:29:36 pm )

    Энэ Ганхуяг мэтийн дандаа ард тумнийг талцуулсан хэт нэг талыг барьсан шизонуудыг тэр хон хэрээдийн Энхбат шиг байх байранд очуулмаар юм.тэгвэл жаахан юм ойлгох байхдаа.яаж ийгээд л нэг сэнсаац гаргах юм ур дун ганц ч алга.

  • Ганхуягт (July 10, 2016 12:30:49 pm )

    Энэ Ганхуяг мэтийн дандаа ард тумнийг талцуулсан хэт нэг талыг барьсан шизонуудыг тэр хон хэрээдийн Энхбат шиг байх байранд очуулмаар юм.тэгвэл жаахан юм ойлгох байхдаа.яаж ийгээд л нэг сэнсаац гаргах юм ур дун ганц ч алга.

  • Бичээч (July 10, 2016 1:23:39 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай . МАН-ыхаан

  • Zochin (July 10, 2016 3:34:34 pm )

    Saihanbilegee chi udahgui iim ym hiiseniihee tuluu hariutslaga huleenee chi. Harj bgaarai. Mongolchuud ta nart tur bariulsanaaraa ih hohirol amslaa. Saaliinhaa uneenees sallaa.

  • Зочин (July 10, 2016 7:07:00 pm )

    Монгол улсыг өрнөөс гаргах, эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг чангалж долларын ханшийг бууруулах нь МАН-ын үүрэгт ажил.

  • Anonymous (July 10, 2016 7:12:25 pm )

    eebee uuruu huchihaad meden budilj bgaa yum .odoo dampuuruulaad vdsen 51 huvig unegvi avna harj l bgaarai

  • Монгол ард (July 10, 2016 7:53:58 pm )

    ХХБанк хувьчилж авлаа гэсэн, тэр банкны ердөө 2,7% нь л Монголынх, бусад нь гадаадынх, одоо болохоор “Эрдэнэт зэс” гээд л. Луйвар хийсэн нь илт байна. Лав л Монголынх болоогүй юм байна л доо. АНУ төрийн нарийн бичиг ирсний дараа ийм юм болоод байгаа нь ч учиртай байх…

  • Anonymous (July 11, 2016 7:36:24 am )

    Оросын 49% дотор монголын 0,0001% ч байхгүй байсан.Ямарч байсан тогоон дотроо оруулж авлаа. Орсуудад баярлалаа.

  • хүн хүн (July 11, 2016 9:09:04 am )

    Энэ луйвирын ард Элбэгээ гэх таадгар луухаан байгаа Гурван улсын хэлэлцээ гэдэг Элбэгээ луухаанын урд зүгийг заавараар хийсэн ажил одоо ийм маягаар хэрэгжэж байна уу гэж дүгэнхэд болмоор санагдаж байна Луйвирчан нар ард түмнийг хуурах замаар хулгай луйвих хийсээр ирсэн Оюунтолгойг хар Монголд их ажигтай бид одоо асар их мөнгө олно гэж С Баярцогот дэмийрч мэдэмхийрхэн асар их мөнгөний тоотой лоозон бариж орилож байсан Гэтэл өнөөдөр юунд хүрэв ямарч ашигүй өрөнд орож үлдэх дээн хүрлээ Таван толгойг луйвирдаг гэж Урд зүгийг уяаны нохоход Баярцогт Сайханбэлэг Энхсайхан Одгэрэл нарын луйварчин нар хэчнээн зүтгэв Ноёонууль, Байгал хэмгаалагч залуугийг үхэл ,гээд Гадний тэжээвэрүүдийг хийсэн муу үүлдэл багдаагүй байна Одоо Эрдэнт үүлдвэрийг нууцаар хулгайлаж байна Алтанхуягийн хэлсэн үг их үнэн байжээ Бид үнэн үг хэлсэн үнэний төлөө зүтэгсэн нэгнээ хулгайч луйварчин нарын гар хөл болож муу хэлэж явах юм ГАНБААТАР УЯНГАА НАР ҮНЭНИЙГ ХЭЛЭЖ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ҮНЭНД ХҮРХИЙН ТӨЛӨӨ ЛУЙВАРЧИН НАРААС ЗУГАЖ БАС ХУУРТАЖ ҮҮЛЭЭН ҮЗЭЖ ЯВХАД БИД ТЭНЭГТЭЭД ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛООД НАМ СОЛИЛОО ГЭЭЖ ХАРААГААД , ЯВАЖ БАЙХ ЮМ ХУЛГАЙЧ НАРЫН ТАРЫГ ТАНИСАН ХҮН ЗУГДАХААС ЯААХ ЮМ НИЙЛЭЭД ХУЛГАЙ ХИЙХ БАЙСАН ЮМ УУ ҮНЭНИЙГ БИД ОЙЛГОХГҮЙ БОЛ ХЭН АРД ИРГЭД БИДНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ЮМ ВЭ

  • Монгол (July 11, 2016 9:25:20 am )

    Бүх. Офшоруудын.хөрөнгийг хурааж.Монголийн өриийг.даруулмаар юм

  • Зочин (July 11, 2016 1:04:55 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг хувийг компанид шилжуулсэн этгээдуудэд нэр даруй эруугийн хариуцлага хулээлгэх.

  • Зочин (July 11, 2016 1:09:01 pm )

    Ашигтай малтмалын орд. Уул уурхайн уйлдвэрт хувийн болон гадаадын хурэнгэ оруулахыг нэр даруй Ундсэн хуулиар хориглох шийдвэр УИХ-аас гаргах. Тэгвэл Монгол сэхнэ.

  • Зочин (July 11, 2016 1:11:42 pm )

    Монголчууд нийтээрээ Эрдэнэтийн 49 хувийг Улсад шилжуулэхийг МАН-аас шаардаж Байна.

  • zochin (July 11, 2016 4:08:28 pm )

    Turiin hulgaich nariiig yllah heregtei hiliin gadna mash ih ulsiin mungu bairshuulsan ni unen eruugiin hariustlaga huleelgeh hurungiin ni huraaj yllah ugui gevel boslogo gargaya ard tumen bosoh stag bolson harj tevchihgui ni hulgaich naraasaa saliya

  • Иргэн (July 11, 2016 8:44:45 pm )

    Намууд, олигархиуд, бизнесменүүд, улстөрчид бүгдээрээ л ашигт малтмалын ордыг өөрийн болгох тэмцэл 1990 оноос эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид шилжүүлж байгаа нь энэ тэмцлийн нэгээхэн хэсэг. Энэ тэмцэл цаашид эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Монголын тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулна. Энэ бүх эд хөрөнгийн төлөөх, ашгийн төлөөх тэцлийг таслан зогсоох ганцхан арга байгаа. Энэ нь Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ордыг хувь хүмүүс, хувийн компани, гадаадын компанид ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглох, ашигт малтмалын ордуудыг 100 хувь төрийн өмчийн хэлбэрээр ашиглах, эзэмших заалт оруулах явдал юм. Ингэсэн нөхцөлд намууд, олигархиуд, бизнесменүүд, улс төрчидийн ашигт малтмалын ордын төлөөх тэмцэл эцэс болно. Монголын тусгаар тогтнол баталгаажина. Монгол сэхнэ. Эс тэгвэл Монгол мөхнө. Болгоомжлогтун.

  • Иргэн (July 11, 2016 8:46:25 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (July 11, 2016 8:46:48 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (July 11, 2016 8:47:06 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (July 11, 2016 8:48:13 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (July 11, 2016 8:48:54 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (July 11, 2016 8:49:27 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (July 11, 2016 8:50:15 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (July 11, 2016 8:50:54 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (July 11, 2016 8:51:17 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (July 11, 2016 8:51:42 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (July 11, 2016 8:52:22 pm )

    Засаглалаар хөтөлж, хууль цаазаар цэгцэлвээс эгэл ард гэм ял үйлдэхээс зайлсхийх боловч гэмших сэтгэл эс төрмүй. Ёс суртлаар хөтөлж, ёслолоор цэгцлэвээс эгэл ардад гэмшин ичингүйрэхүйн сэтгэл төрөх төдийгүй, эрхбиш эрхшээн дагамуй. /Күнз/

  • Иргэн (July 11, 2016 8:52:43 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (July 11, 2016 8:54:21 pm )

    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (July 11, 2016 8:55:24 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (July 11, 2016 8:55:51 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (July 11, 2016 8:56:30 pm )

    Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

  • Иргэн (July 11, 2016 8:57:15 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (July 11, 2016 8:58:43 pm )

    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/

  • Иргэн (July 11, 2016 8:59:11 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

  • Иргэн (July 11, 2016 9:02:25 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан. Нэг дүгээрт, Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Хоёр дугаарт, Эрдэнэтийн уулын үйлдвэрийг 100 хувь төрийн өмчин болгох.

  • дүр эсгэсэн ардчилал (July 11, 2016 9:06:01 pm )

    манайд хулгайч дээрэмчдийн ардчилсан нийгэм байгуулагджээ, мэдээж эрүүл ухаантай хүн бол өнгөрсөнөө үзэн ядахгүй, устгахгүй,

  • Загдрагчаа (July 12, 2016 9:41:06 am )

    МАН-ын ЗГ Монголын бүх өрийг ” Хилийн чанадад ” байршуулсан , бүх оффшорчдын
    хөрөнгийг хурааж монголын өрийг барагдуулж ,монгол түмнийг ядуу ч гэсэн амар
    амгалан амьдарч ,монгол газар нутгаа цэвэр арвин ирээдүй ,хойч үедээ өвлүүлэн
    үлдээх нь монгол хүн бүрийн бодол болов уу оффшорчид “МӨНХ” биш гэдгийг ойлгодог
    болов уу зайлуул

    • tug (July 17, 2016 7:53:50 pm )

      өөрсдиинхөө хөрөнгииг хураах уу ман аас
      юу ч хараад хэрэггүй дөрвөн жилиин дараа яг хэвээрээ бна та бүгд харж л байгаарай

  • ЗОЧИН (July 12, 2016 11:01:02 am )

    Монголын ард түмэн минь ингээд тэнэг толгойтой болоод дуугай суугаад байх уу яахав. Нөгөө бидний талцаад сонгоод байдаг нөхдийн хийж байгаа ажил. Үүнийг шууд утгаар нь хулгай гэдэг юм. Хулгай хийсэн бол хуулийн хариуцлага хүлээж ял эдлэх журамтай. 10000 төг хулгай хийсэн хүнд 10 жилийн ял өгч байв. Тэгвэл энэ бүлэг хулгайчдыг яах вэ? Энд ийм хэдэн оролцогч нар байна.
    1. Энэ санааг сэдэгч хэн бэ?
    2. Гүйцэтгэгч нь хэн бэ?
    3. Оролцогч нар нь хэн бэ?
    4. Зарим албан тушаалтны амыг таглаж хахуул өгсөн авсан хүн нь хэн бэ? гэсэн ийм олон асуудлууд гарна. Тэгэхлээр үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарцаагүй оролцож байна. Энэ хүн процессыг сайн мэдэж байсан, Ерөнхий сайд Сайханбилэг энэ хүн хуулийн талаас хулгай хийхэд шууд оролцсон, ашиг шимийг нь Мэдрээгийн баг хүртсэн гээд боддоо. Үүнийг хуулийн хэллэгээр юу гэж нэрлэх вэ? Нэртэйгээр нь билэглэлийн гэрээгээр өгчихсөн гээд хэдчих. Тэгээд бас Уянга гэж панаалтай эмэгтэй байна. Тийм эх оронч юм бол яах гэж гэмт хэргийг нуун дарагдуулсан юм бол. Лав л жаахан юм хүртсэн болохоор ам нь үдэгдсэн байх. Ганхуягаа чи ингэж ховч авгай шиг юм бичиж залхахгүй байна уу? эсвэл эд нарын бүлэгт багтаж бороо орсоны дараа цувийг нь гаргаснаар ард түмэнд мэдээлэл өгөх үүрэгтэй хэдэн юм аваад ажиллаад байдаг юм биш биздээ. Тийм айхтар эх оронч шудрага юм бол яагаад шүүхэд хандаж болдоггүй юм. Бид дэмжээд түрээд уухайлаад энэ бусармаг асуудлыг таслан зогсоох хүч хангалттай байгаа гэдгийг чи сайн ойлгож байгаа. ??????????????????????????????????????????????????????? Хариуцлага тооцож хөрөнгөө төр мэдэлдээ аваач.

  • ЗОЧИН (July 12, 2016 11:17:28 am )

    Би 1990 оноос хойших энэ засгийн газар, ИХ-д байгаа нөхдийг үнэхээр үзэн ядаж байна. Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад Яагаад
    Хариулт: 1990 оноос өмнө би амьдарлын баталгаатай байлаа. Ажил төрөлтэй цалинтай, цалин маань миний амьдарлын хэрэгцээг хангаад болоод байсан ба энэ Монгол Улсын газар нутаг дээрхи баялаг ард түмний өмч гэдэг утгаар Үндсэн хуулиар хамгаалагдаж байлаа. Тэр үед бидэнд юу дутуу байв чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хулгай хийх, хуурч мэхлэх, бие биенээ үзэн ядах, гадаадын нөхдийн бөгсийг долоож тэдний гар хөл болох, эх орон, ард түмнээсээ урваж зарах худалдах байдал дутаад байв. Луйврын хөрөнгөтөнгүүдийн бүлэглэл бий болгох гэх мэт дутаад байсныг та бид өөрсдөө тэмцэж төрүүлээд одоо горыг нь амасч байна даа. Өнөөдөр ард түмэн та нар хэн юм бэ? Хэн ч биш шүү дээ? Төрөөс төрсөн тэр бумтан гэж өөрсдийгөө их зөөлнөөр нэрэлсэн нөхдүүд толгой дээр чинь сууж байна даа.

  • зочин (July 13, 2016 7:00:07 am )

    Ямарч байсан монгол доо шилжсэн нь үнэн.Үүнийг улсын уу хувийн уу гэдэг нь монголчууд мэдэх хэрэг.МАН гэсэн зүүлттэй ноной ч байсан дугуйлдаг тэнэгүүд Отгонбилэг мэтийн луйварчид Эрдэнэ тийш яаж ирсэнийг ухаарахгүй шүү дээ.Тэрээр ямар олон копони байгуулж байсан,олон манчууд шахаа нэрээр луйвар хийж байсныг санах чадвар МАН ынхан бий билүү?Одоо ман ынхан Эрдэнэ тийш хувьцааг ард түмэнд хуваалихыг харяа шаардаж.

  • Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэн (July 13, 2016 6:19:38 pm )

    Энэ сэтгэгдэлд анхаарал хандуулаарай монголчуудаа Эрдэнэт үйлдвэр дампуурах дээрээ тулаад 511 тэрбум төгрөгийн өрөнд ороод арга буюу Худалдаа Хөгжлийн банк авлаа одоо Эрдэнэт үйлдвэр 100% монголын тал боллоо гэдэг үг чинь шал худлаа шүү дээ энэ АН-ын луйварчид энгэж худлаа үлгэр зохиодог Эрдэнэт үйлдвэр монголыг тэжээж байгаа үнэн шүү дээ ашигтай ч ажиллаж байгаа
    Дархан хотын төмөрлөгийн үйлдвэр, мөн төмөртэй орд маш ашигтай ажиллаж байхад нь 2012 онд захирлын АТГ-хан бариад маш муу муухай байсан дампуурч байсан гэдэг месжийг монгол даяар тараасан, 2013 онд Хөтөлийн цементийн үйлвэрийн захирлыг АТГ-хан бас дээр шалтгаанаар барьж хорьсон. дээрх үйлвэрүүд 2009-2013 оны хооронд маш ашигтай ажиллаж байсан юм Эдгээр үйлдвэрийн ажилчид нь дээрх жилүүдэд сэтгэл дүүрэн ажилдаа очдог жилийн эцсээр ноогдол ашиг авдаг 13-р сарын цалин авдаг байтал захирлуудыг болон голлох удирдлагуудыг АН-ынхан хэлс хэрэг тулгаад шоронд хорьсон /Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмөртэй ордыг/ АН-ынхан ХХБанкны удирдлагатай Безмент гэдэг компани байгуулж дээрх 3 монголын гол үйлдвэрийг 100% хувьчлан авсан Чингис Самуурай бондын мөнгөөр өрөгтгөл хийсэн нэрээр өрсөлдөгч оруулах нөхцөлгүй өгсөн байдаг энэ 3 үйлдвэрийг Безмент компани аваад дампуурлаа зарлаж захирал Энхбаяр няботойгоо нь АНУ-д дөрвөн гарсан эдгээр хүмүүсийг гаргаад сарын дотор буюу 2016 оны 1-р сард Төрийн өмчийн хороогоо АН-ын засгийн газар татан буулгасан. Энэ бүхний ард АНам, ХХБанк байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49% ХХБанк авнаа гэдэг нь үйлдвэрт болон монгол улсад аюул шүү ХХБанк үндэсний хөрөнгө оруулалт үндэсний бүтээн байгуулалт гээд сүртэй юм ярдаг нь шуудхан хэлэхэд төрд орсон хужаагийн эрлийзүүдийн гоё үг Бид Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан болоод сайн мэдэж байна Монгол түмэн үнэмшихгүй байх би сонин тоо хэлье Хөтөлийн цементийн үйлдвэрийг 1 тэрбум 380 сая төгрөгөөр тухай үеийн төрийн өмчийн хороо худалдаж байгаа юм даа төрийн өмчийн хороон дарга Нанзаддорж гэдэг хүн нөгөө л АН-ын хүн ардчилал ярьж дүр исгэгч Элбэгдорж, АНам шүү дээ бид энэ сэтгэгдэл дээр нэг ч худал юм бичээгүй шүү Одоо төрийн эрхийг авсан МАН-ын гишүүн ерөнхий сайд Эрдэнэбат болон МАН үнэхээр л шудраг юм бол энэ бүгдийг засахыг харна Хөтөлийн цементийн үйлдвэр 12 цех тасагтай нэг цехийн үндсэн хөрөнгө гэхэд л 3-5тэрбумын өртөгтэй гээд бодход арай дэндүү УБ хотод байдаг зарим нэг газрын 3 өрөө байрны үнэ хүрэхгүй үнээр Хөтөлийн цементийн үйлдвэр зарагдсан байгаа 40 тэрбумын өртэй гэж бас худал өр зохиосон доо Үйлдвэрүүд төрийн өмч байхдаа сайн ажиллаж байсан юм байна одоо төмөрлөгийн үйлдвэр Хөтөлийн цементийн үйлдвэр төмөртэй орд урьд шиг ажиллана нэж байхгүй боллоо төр засаг минь Манайхаас бусад оронд улсын нэртэй үйлдвэр болгон чанартай сайн юм билээ

  • Нэргүй (July 14, 2016 10:14:32 am )

    Энэ дээр байгаа сэтгэгдэл чинь үнэн байх шүү ээ базарвааны

  • Anonymous (July 15, 2016 2:01:53 pm )

    Лалар Минь Эрдэнэт уйлдвэр дампуураагуй. Харин чи муу сдад дампууруулж харагдуулах сонирхол их байх шиг байна

  • Anonymous (July 15, 2016 2:07:58 pm )

    Эрдэнэтийн хувьд уйл ажиллагааныхаа явцад ирээдуйд нийлуулэгдэх бутээгдэхуунээрээ барьцаа хииж зээл авах явдал бол хэвийн узэгдэл шуу дэ. Энэ нь цалин урсгал зардал засвар нтр гээд олон юманд зарцуулагдана, ингэлээ гээд дампуурна гэж юу байхав дэ, харин зарим нэг хумуус дампууруулах асар их сонирхолтой байх шиг байна да, энэ нийтлэлийг бичсэн хулгайчаас эхлээд

  • зочин (July 15, 2016 2:52:25 pm )

    Энэ Элбэгдөрж тэргүүтэнгүүд Монголыг минь үнэн самарлаа даа.

  • Anonymous (July 17, 2016 2:19:52 pm )

    51 хувь нь дахиад 2 хуваагдсан гэж сонслоо

  • azure (July 17, 2016 5:55:56 pm )

    Ta nart uhaan bain uu, 51%-iig ni ideed yavj baigaa biz dee, 49% ni bidnii ideh hool bis , za u

  • zochin (July 17, 2016 8:51:03 pm )

    Erdenet mongols irj baigaad eserguutseed baigaad hummus Mongolian daisnuud.Tedniig ilchilee

  • Zochin (July 17, 2016 8:57:47 pm )

    Tolgoi bolgon mongold chuluun xuurug ba jinxene ner ni manj tamxinii sav baridag bolson Mongold maani tsuvyyn tsag irsenii doxio um.Xezee manai uvug deedes chuluun savand xar tamxi xiij xamar amaa mansuuruulj baisan be?
    Ene buzar muu eriig duudsan sav ergen delgerex yed Mongol Uls baixgui bolno ubug deedes min yeiin yed nom sudartaa bichik temdeglej sanuulj baisniig unuu yed martsan baina.

  • Бухимдагч (July 18, 2016 12:35:18 pm )

    Эхлээд л юу болсон юм бол гэж уншиж байснаа уншхаас уур хүрээд талд нь хүрээд хаялаа. Энэ улс төрд МОНГОЛ гэх үзэлтэй амьтан хүн байна уу. Өөрсдийнх нь хүүхдүүд энэ Монголд амьдрахгүй юм шиг загнах юм.

  • Haha (July 18, 2016 3:15:52 pm )

    Unshsan chin buur zalhuu hurchlee buur nurshaad haytsan baihiin buur ugiin togoo guitseehgeed buur neg utga aguulgaa hed ch tawtsiin

  • Эх орон ч (July 18, 2016 5:03:03 pm )

    511 сая долларыг өмнөх засаг улсын мөнгийг идсэн бас гадаадад данс нээгээд гадаадад үнэтэй байшин үл хөдлөх авсан нөхдүүдийг шалгаад хуулийн хариуцлага хүлээлгэж буцаан татвал таарна. Ер нь 1990 оны ардчилал гарснаас хойшхи засаг төрийн дээд албан тушаалтнуудыг шалгаж тухайн хүмүүсийн цэвэр үгүйг мөн улсад хэр хэмжээний хохирол учруулсанаар нь тохирох шийтгэлийг өгмөөр байгаа юм. Нарийндаа бол цэргийн эргэлт тэр хөгжиж цэцэглэж байгаа Туркд биш доошоо унагаад байгаа төртэй манай улсад л гарах байсын. Гэхдээ шинэ засаг гарлаа ОДОО БИД ӨДИЙГ ХҮРТЭЛ ТЭВЧЭЭД ИРСЭН ЮМ ЧИНЬ ЭНЭ ЗАСАГ, ЭНЭ ТӨРИЙН ЭХ ОРОНДОО ЮУ ХИЙЖ ЮУ БҮТЭЭХИЙГ НЬ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. Магадгүй энэ төр маань бидний хүссэнийг хийж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээвэл магадгүй дараа дараагийн сонгуульд мөнхөд ялах буйзаа.

antalya rent a car