Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томиллоо. УИХ-ын гишүүдийн 97.1 хувийн дэмжлэгээр тэр ийнхүү Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байна. Тэрбээр “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдсан цагт хөтөлбөрөө боловсруулж танилцуулна. Өнөөдөр эдийн засагт ямар боломж байгааг тодорхой болгох шаардлага байна. Манай намын мөрийн хөтөлбөрийг зарим нөхдүүд халамжийн шинж чанартай гэж ярьж байсан. Гэвч энэ бол хамгааллын шинж чанартай юм. Ард иргэдийн амьдрал сайжраад ирэхэд зарим нэг бодлогоо татдаг олон улсын жишиг бий… Мэргэжлийн Засгийн газар байна гэдэг нь шат шатандаа мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Засгийн газар байна. Манай улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуй зонхилж байгаа. Тиймээс үүнийг дагасан үйлдвэр бий болгох, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр бидэнд маш том боломж бий. Үүнийг ашиглаад ажлын байр бүрдүүлэх боломжтой” хэмээн хэлж байлаа.
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танилцуулгыг хүргэж байна.
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2002 – 2004 онд Удирдлагын академи
2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2010 онд Алтангадас одон
Гадаад хэл: Англи
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
баясаа (July 08, 2016 2:22:48 pm )
агли хэл сурах цаг үе намтар дээр нь байхгүй байна даа,Ганди -г орос англи хэлтэй гэдэг шиг л юм болж дээ ,одоо ч яралзтал гараа бүгд өргөдөг хүмүүс болсон доо
-
Anonymous (July 08, 2016 3:30:00 pm )
Энэ харин боломжийн хүн тавигдлаа Нөхдүүд нь сайн дэмжээрэй Өөрийн бодолтой залуу хүн цаашаа хол явна даа
-
С.Бадарч (July 08, 2016 3:30:49 pm )
Энэ харин боломжийн хүн тавигдлаа Нөхдүүд нь сайн дэмжээрэй Өөрийн бодолтой залуу хүн цаашаа хол явна даа
-
ЗОЧИН (July 08, 2016 3:34:00 pm )
Эх орноо өрийн дарамтнаас гаргаж сайн ажиллаарай.
-
chimgee (July 08, 2016 5:47:05 pm )
Ajild n amjilt husiee. Odoo shuurhai ajillahiig husie.1um hiihdee mash ih uddag mahanizmiig halj ognuu l gj husie
-
Г. Уранчимэг. (July 09, 2016 12:16:55 am )
Шат шатандаа хүмүүсээ чадваржуулж сайн ажиллаарай . Амжилт хүсье
-
Г. Уранчимэг. (July 09, 2016 12:19:55 am )
Намтартай танилцлаа амжилт хүсье
-
Г. Уранчимэг. (July 09, 2016 12:19:55 am )
Намтартай танилцлаа амжилт хүсье
-
Tavnan (July 09, 2016 5:27:26 am )
Namchiirhaj bitgii namnaaraidaa bidniigee ,ahmaduudaa harj uzeereidee Arden huvisgaaluun ulgii nut gin Huu. Minu .aldar China Mandaj,eh Ornoo huvisgaaluun Negen Advil oorchloh scag negent irjee !!!!!!’!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
зочин (July 09, 2016 6:37:19 am )
Ажлын гараагаа сумын нягтлангаас эхлэж Сангийн сайд хүртэл хийж ихээхэн туршлагатай болсон хүн ерөнхий сайд болсонд баяр хүргье.
-
zochin (July 09, 2016 10:43:54 am )
Баяр хүргэж ажилд амжилт хүсье
-
Бичээч (July 09, 2016 9:03:32 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
-
zochin (July 09, 2016 9:53:25 pm )
R.HINGIS GEED 2 NUURTEI LALRIG HURDAN ZAILUUL
-
55555 (July 10, 2016 7:35:21 am )
МЭРГЭЖЛИЙН ЗАСАГ ГЭСЭН ЧИГ БАРИМЖААГАА БАРЬНА ШҮ МӨН ШАДАР САЙД ДЭД САЙД ХЭРЭГГҮЙ ЗАРИМ АГЕНТЛЕГ 3 ДЭД ДАРГАТАЙ БАЙГААГ НЭН ЯАРАЛТТАЙ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ
-
55555 (July 10, 2016 7:38:15 am )
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ АРД ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙПЛЫГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБЫГ УЛС ТӨРӨӨС АНГИЖРУУЛЖ ӨГНӨ ҮҮ, АРАЙ Л БАЙГАА ШҮ, 3 ДЭД ДАРГЫН НАМТРЫГ ТАТААД ҮЗЭХЭД ХАНГАЛТТАЙ САЙД АА
-
Зочин (July 10, 2016 7:15:09 pm )
Монгол улсыг өр зээлнээс гаргах, эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг чангалж долларын ханшийг бууруулах нь МАН-ын үүрэгт ажил.
-
Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэн (July 14, 2016 10:06:52 am )
Дархан төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэй орд, Хөтөлийн Цементийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хувьчилал луйвар хийгдсэн гэдгийг мэдсэн үү МАН-ын засгийн газрын хаа бас мэдсэн ч мэдээгүй дүр царайлж байгаа юу нэг бол цуг оролцоод дугарах эрхгүй байгаа юу ард түмний амьдрал энэ 4 жилд гайгүй болгох амлалт байгаа шүү дээ танайд Эрдэнэбат аа
-
Хөтөл (July 14, 2016 10:09:59 am )
амьжилт хүсье харжил байх уу даа
-
Нэргүй (July 14, 2016 10:11:42 am )
амьжилт хүсье харжил байх уу даа ард түмээн
19 Comments