НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, түүнийг хүлээж байсан Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс тамгаа гардаж авлаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээллийг өгсөн юм. Тэрээр, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг бид нэг цэгт төлвөлрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархал хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлж улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай “ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан С.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та бидний өмнө Үндэсий их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулагүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Бичээч (July 07, 2016 3:09:54 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
-
зочин (July 08, 2016 11:35:47 am )
яг үнэн
-
-
Монгол сонгогч (July 07, 2016 3:16:27 pm )
AН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш чинь хэлсэн. МАН-ыхаан
-
Anonymous (July 07, 2016 3:49:17 pm )
ШШШ чаваас даа. Үхлээ ш дээ. Монголын ард түмэн ядархаараа МАН-ыг жаахан амьдрал нь дээшилж, улс орны эдийн засаг сэргэж ирхээрээ АН-ыг сонгон 4 жилийн дараа байдгаа сэгсэрүүлээд амаа барихаараа эргээд муу нэртэй буурал намаа түшдэг нь үнэн биз дээ. Идсэн гэвэл АН-ыхан ил бөгөөд шунаж иддэг бол МАН-ыхан жаахан ч гэсэн ичиж иддэг шүү.
-
Anonymous (July 07, 2016 4:07:35 pm )
АНынхан өрөнд оруулж ард түмэнийг ажилгүй болгож ядууруулна МАН ард түмэнийг ажилтай орлогтой болгож амьдрал сайжруулна АН өр зээл тавьж өөрсдөө идэж баяжана МАН ард түмэндээ өгнө ялгаа нь энэ
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 07, 2016 8:50:53 pm )
Yagg unen
-
Xujaa bayartsogt (July 07, 2016 10:38:42 pm )
Fuck bayartsogt
-
zochin (July 08, 2016 2:29:16 am )
Eruusuu hereldelgui bugd hicheeh heregtei Bid ch bas …… Mongol ulsaa hugjuulj gadniihand uzuulheer soeltoi baih ni chuhal bolood bna tuj hereldeed bsnaas hog tarihgui soeltoi orniihon shig negendee tuslaj amidartchgaauya
-
jjjjjj (July 08, 2016 7:30:14 am )
За иймэрхүү томилгоо хийгдээд байвал сонгогч бидний найдлага талаар л болох юм байна даа. Энэ олон чадалтай, мэдлэг боловсролтой залуусыг нам үзэл бодлоор нь ялгалгүй дээш нь татан авчирч ажилуулах нь зөв юм байгаа юм даа.
-
Иргэн (July 08, 2016 10:08:46 am )
Бат-Үүл хариуцлага хүлээхгүй бол хүүгийнхээ офшор дахь мөнгийг улсдаа өгчихмөөр юм. Мөн Баярцогт мөн адил.
-
Anonymous (July 08, 2016 11:06:44 am )
MAN ichij iddeg gedeg ynen
-
зочин (July 08, 2016 11:38:36 am )
ЭНЭ МУУ БАТБОЛД АРАЙЧ ДЭЭ
-
Kkk (July 12, 2016 2:38:09 am )
Hotin darga naraas hamgin ajilsan ni Bat-uul.
13 Comments