antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2016 21 comments

Ж.Эрдэнэбат  Ерөнхий сайдын хувиар Засгийн газарт эргэн ирэх нь ээ…

нийтлэсэн Admin

527-1467691921IMG_9461698402368201607050553

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэрлээд байгаа гэх мэдээлэл бий. Ж.Эрдэнэбатын тухайд Сэлэнгэ аймаг Засаг дарга байсан тэрбээр Монгол төрийн Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр  93.1 хувийн саналаар Сангийн сайд болж байсан. Түүнийг Сангийн сайдаар томилогдохын өмнө нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлж байсан билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ  “Сангийн сайдад нэр дэвшиж байгаа хүнд хэлэх хэдэн үг байна. Энэ салбарт олон жил ажилласан мэргэшсэн хүн.  Амаргүй ажил шүү.  Хамтраагүй болохоор хямарсан биш.  Хямралыг судалж үзэх хэрэгтэй.  Маш их өртэй, Төвбанкны алдагдалтай байгаа ийм үед хөрөнгө оруулалт ирэхгүй.  Ирэх жил 1.5 их наядын зээлийг төлнө. Хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд зээлийн төлбөрт явна. Ажлаа аваад үүнд дүгнэлт хийх хэрэгтэй.  Тэгээд ийм  байсан, ийм болгосон гэдгийг ажлаа өгөхдөө хэлэх хэрэгтэй.” гэж байсан юм.

Тэгэхээр Ж.Эрдэнэбат гүйцэтгэх засаглалын тэргүүнээр Засгийн газарт эргэн ирэхдээ Сангийн сайдын хувиар хийсэн ажлынхаа талаар хэлэх үгтэй байх болов уу гэж найдаж байна.

Ингээд Жаргалтулгын Эрдэнэбатын намтар мэдээллийг уншигчдадаа сануулах үүднээс хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

2002 – 2004 онд Удирдлагын академи

2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал

1996 – 1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч

1997 – 2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

2000 – 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

2004 – 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

2005 – 2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

2008 – 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: англи

 Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • зочин (July 06, 2016 2:41:15 pm )

    Бямба цогтыг бодвол нүдэнд дулаан төв нуруутай хүү бна бямбацогтод ес байх нүүрний буян байхгүй бүх үүлдэл нь шоу

    • Зочин (July 06, 2016 9:27:20 pm )

      Энэ хүү нэг сургуульд 2-3 жил сурсан байх юм,ийм богино хугацаанд бакалавр олгодог сургууль байдаг юм уу,

  • irgen (July 06, 2016 2:55:35 pm )

    zuv hunee tavilaa ene metchilengeer urgeljluuleh heregtei dee

  • ZOCHIN (July 06, 2016 3:30:03 pm )

    ymar ymniih n nuuriin buyngaar baihavdee, shanaa HURELSUH ene huniig zutguuleed l diilj baihad. gehdee yahab. ajlaa l sain hiih heregtei.amjilt husie.

  • Бичээч (July 06, 2016 3:37:33 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан

  • зочинЗочин (July 06, 2016 4:18:31 pm )

    АНУ, Анли, ОХУ гэх мэт том Улсын ерөнхийлөгч, ерөэний сайд нар гадаад хэл мэдэхгүй байж болно. Монголын ерөнхий сайд Англи хэлгүй байж болохгүй, Үүний нарийн учрыг зөв ойлгодоггүй хүмүүс миний хэлсэний буруу ойлгож магадгүй. Энэ талаар ерөнхий сайд махь ямар юм бол.

  • Zochin (July 06, 2016 4:55:36 pm )

    нэр цэвэр, залуу хүн болж байна.

  • zochin (July 06, 2016 5:14:39 pm )

    Gol ni ajlaa l sain hiij ard tumnii itgeliig daah ni chuhal shuu!!! Zub bodoltoi shunalgui humuusiig l zasagtaa oruulaarai !!!!!!

  • ЗОЧИН (July 06, 2016 5:19:23 pm )

    Сайн ажиллаарай.Амжилт хүсье.

  • Irgen ub hot (July 06, 2016 5:31:15 pm )

    Сайхаан залуу бна толов дуу бусад хэруулчдээс дээр

  • Бат (July 06, 2016 5:47:40 pm )

    Аймгийн засаг дарга байхдаа Бугантын алтны овоолгыг хууль бусаар угааж баяжсан хүн гэнэ билээ.

  • зочин (July 06, 2016 6:38:05 pm )

    Өчигдөр Ө.Энхтүвшин гишүүний хэлсэн үг маш зөв байсан энэ хүн бараг золиосонд явж, намын дарга энэ 4 жилд хариуцлагаас мултарч их хурлын дарга болсон юм шиг байна. Энхтүвшин гишүүний хэлсэн үгийг сайн тунгааж үзээрэй ард түмэн энэ их өрийг яаж дарж, ард түмнээ яаж сайхан амьдруулж цалин мөнгийг нэмэгдүүлэх юм бол доо

  • зочин (July 06, 2016 7:02:39 pm )

    Н.ЭНХБОЛД Е.С болоосой

  • Бичээч (July 06, 2016 7:36:40 pm )

    Мөнхбат хэмээх тэнэг бухандай болоогүй нь яамай. Арай ухаантай нэг нь нэрийг нь татуулаа биз. Хар машин шатаасны хүчинд УИХ-ын гишүүн боллоо гэж ярьдаг нөхөр ЕС болсон бол өнгөрлөө шүү. Бямбацогт ч мөн адил. “АН -ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь ТЭР”. Энэ үгийг мөч бүрт санаж ажиллаарай.

  • gang (July 06, 2016 9:16:01 pm )

    MAN unkheer zuv hunee songo jee amjilt

  • зочин (July 06, 2016 9:25:02 pm )

    м энхболдийн санаа үнэхээр чинжүү юмаа ийм хүн юу хийхийг ард түмэн ажиглах л байх даа

  • М.ЭНХБОЛДОД (July 07, 2016 12:04:02 am )

    М.ЭНХБОЛД БЭРХШЭЭЛЭЭС АЙСАН БӨГӨӨД ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ ЮМ БАЙНА.ТИЙМ БОЛОХОХООР ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ХҮНДЭЭ НАМЫН ДАРГАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ШАШИН ТӨРИЙГ ХОСЛОН БАРИГЧ БОГД ХААН БОЛОХЫН ХЭРЭГГҮЙ, СҮҮЛИЙН ЗИ ШИГ ХОГЬ ДЭЭР ГАРАХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ЗАЛУУГ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООР НЬ НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОХ ШААРДЛАГАТАЙ

  • БатаазочинЗочинзочин (July 07, 2016 12:34:52 am )

    АН -хан та нар хийхийг хий
    МАН -хан бид шүүмлэхийг нь хийе
    Монгол орон тэгээд хөгжидгөөрөө хөгжинө
    Мал сүрэг нь бас өстөгөөрөө өснө
    Сонгууль бас дахиад болдогоороо болно
    Солигдож хоёулаа ээлжилж төр барина
    Амьдрал тэгээд явдагаараа цааш явна
    Ард түмэн тэгээд ядуугаараа үлдэнэ

  • БОЛОХ ГЭЖ БУЙ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ (July 07, 2016 9:27:16 am )

    ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗТЯ, АТҮТ НЬ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРҮҮЛСЭН ЗӨВШӨӨРЛИЙН ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ОЛОН ЖИЛ АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ АРД ИРГЭД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЛАЖ ШАГЛАСААР ИРЛЭЭ. САЯ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ УЛАН-ҮДЭД БОЛООД ӨНГӨРСӨН АЛТАРГАНА БУРИАД ЗОНЫ НААДАМД ОЛОН МЯНГАН МОНГОЛЫН БУРИАДУУД ЭНЭ ЦЭНХЭР БИЧИГНИЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛООС БОЛООД ЯВЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ОРОС УЛСЫН БИЧГЭЭР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МОНГОЛЫН НЭГ ТББ-ЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

  • Anonymous (July 07, 2016 9:58:40 am )

    zòv

  • Urgen (July 07, 2016 2:06:58 pm )

    Nyamaagiin Enhbold taarah hun bsan umda.

antalya rent a car